2024 оноо базахад жилийн сүүлийн улирал мөн 2025оны эхний нэг бас л үзээтэй хөөрхөн чанга байна шүү.
2024 онд болсон хамгийн том зүйл нь нээрээ би чинь ажлаа солисон юм байна шд.
Яахав солиод удаагүй явж л байна, өдөр болгон гэртээ хариад сайхан л байна.
Одоо л нэг энэ арлын Японд орон амьдарч эхлэнэ дээ.
Оны сүүлийн улиралыг эс тооцвол бас ч гэж сайхан жил болж өнгөрчээ, гэхдээ тэрнээс илүү энэ онд сурсан ойлгосон мэдэж авсан зүйлээсээ бичнэ ээ.
1. Шийдвэр зөв гаргаж сурах
-За энэ тал дээр бол энэ жил жаахан алдсан юм шиг сэтгэгдэл их төрж байгаа.
Хэтэрхий их бодоод гүн рүү явснаараа бусад зүйлсийг бодоогүйн улмаас буруу цагаа олоогүй шийдвэр гаргасан байна.
2. Ирмэг дээрээс буцах
-Ямар нэгэн зүйлийг эцсий нь хүртэл явсангүй, ирмэг дээрээс нь буцсан зүйл их байлаа. Ууг нь өөртөө энэ зан чанарыг сайн суулгах гээд л хичээж байна. Сүүлд нь эргээд харахад хэцүү зүйл биш байсан санагддаг юм байна.
3. Шантралт бас дахин шантралт
-За энэ 2024 оны 7сараас 11сар хүртэл бие махбод, сэтгэл зүйн маш их ядралтанд оров. Тэрнээсээ болоод ч тэр үү дээрх бүх буруу юм шиг санагдаж байгаа зүйлс болсон гэж бодож байна. Гэхдээ нээрээ одоо бол үнэхээр ямар ч нөхцөл байдалд ажиллаж, амьдарч чадахаар л хүчтэй болсон ч юм шиг. Эсрэгээрээ бас өөртөө илүү итгэлтэй болчихжээ кк. Ямар ч байсан их ядарсан одоо ч ул мөр нь арилаагүй байж л байна.
За нэг иймэрхүү л байна даа, ажил дээрээ ханиад хүрчихсэн нусаа татаад л сууж байна. Ядаргаа гээч зүйл ясандаа тулна гэдэг шиг нэг л сэргэж өгөхгүй ядралт байсаар л байна, нойр гэдэг хамгийн чухал биеийг анагаах зүйлээ эргүүлэн олж авч чадахгүй байсаар бас ахиад л нэг жилийг үдлээ. Нойр хоолондоо сайн байвал ч чоно байтугай л чацгаа алдаад, чацарга уугаад л ханиад томуу нь эдгэчихнэ дээ ууг нь кк
2025оны ганц 2 зорилтоо энд бичиж үлдээгээд эргээд нэг орж ирж дүгнэнэ.
1. Англи хэлний ямар нэгэн шалгалтын зэрэгтэй болох
2. Япон хэлээ сайжруулах
3. Ажлын ур чадвараа сайжруулах
4. Шинэ зүйл сурч дадал болгох
5. Аяллаар явах
6. Ном унших , ойрд ер нь нээх ном уншихгүй байгаа энэ жил өмнөхөөсөө их ном уншихыг хичээх.
7. Олон нийттэй, бусадтай харилцах тал дээр илүү сайжрах
8. Нийгмийн идэвхтэй байж байгууллага, клуб-д сайн дураар элсэн орж шинэ хүмүүстэй танилцах
9. Амьдралын зөв хэв маяг, нойрны асуудлаа шийдэх
10. Ютүб сувгаа амжилттай хөгжүүлэх
зиаааа нэг ийм л байна даа өөр ч онц юмгүй шив дээ.
ууг нь энэ 2025 онд Монгол руугаа буцна гэж бодож байсайн болов ч ахиад жаахан харзнахаар шийдсэн дээ.
Удахгүй Отгонбат нь хариад бужигнаанд ороод, буцлаад өгөхийн төлөө гээд ганц сайхан хүйтэн пиаваар баричая.Статистик: Бичсэн Бичсэн otgonbatt — Мя 1-р сарын 14, 2025 12:36 pm
]]>