“Рэдс лиг 2018” тэмцээний дүрэм

“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ–аас 4 дэх жилдээ зохион байгуулж буй Reds’ League 2018 тэмцээн нийт 9 долоо хоногийн турш үргэлжилнэ. 

НЭГ. Тэмцээний зорилго 

1.1. “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ–ын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлж, цаашлаад хөлбөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад үндсэн зорилго оршино.


ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт  

2.1. Тэмцээнийг “Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдийн клуб” ТББ–аас томилогдсон Зохион байгуулах комисс (ЗБК) удирдан зохион байгуулна. 

2.2. Тэмцээн 2018 оны 05 сарын 06–аас эхлэн Ням гараг бүрийн өглөө 08:00-12:00 цагийн хооронд болно. 

2.3. Тэмцээнийг зохион байгуулах түр хорооноос томилсон шүүгчид шүүн явуулна.

2.4. Тэмцээнд оролцохыг хүссэн Копууд дараахи шаардлагыг заавал хангасан байна. Үүнд: 

- “Ливэрпүүлийн фэн клуб-ын гишүүнчлэлийн карттай байх

- Бүртгэлийн хураамж 10,000₮-ийг төлсөн байх


ГУРАВ. Тэмцээний журам

3.1. Reds’ League тэмцээний форматаар явагдана. (Лигийн тэмцээний дүрмээр) 

3.2. Нэг баг 15 хүнтэй байх бөгөөд лигийн тэмцээнд нийт 8 баг лигийн тэмцээний журмаар өрсөлдөнө. 

3.3. Рэдс лигийн тэмцээн 2 тойрог үргэлжилнэ. 

3.4. Тэмцээний нэг үе 12 минут байх бөгөөд 2 үе тоглоно. 

3.5. Байр эзлүүлэхдээ оноо тэнцсэн нөхцөлд хоорондын тоглолт, гоолын зөрүү, оруулсан гоол гэсэн дарааллыг баримтална

3.6. Тоглолтын үеэр хийх сэлгээний тоо хязгааргүй бөгөөд талбайгаас гарсан тоглогч дахин сэлгээгээр талбайд гарахгүй. Зөрчвөл шууд улаан хуудсаар торгуулна.  

3.7. Шүүгчийн гаргасан шийдвэр бүр эцсийнх байна. 

3.8. Талбайн гадна болон талбай дээр зүй бусаар авирлах, бусдыг доромжлох, зодоон үүсгэх, спортын бус авир гаргасан тоглогчдын асуудлыг ЗБК шийдэж, тоглолт өнжүүлэх, цаашлаад тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авна. 

3.9. Хэрэв тэмцээний журамд заагдаагүй зүйлс тэмцээний явцад тохиолдвол тэмцээний Зохион байгуулах комисс, найман багийн ахлагч нартай хэлэлцэн шийдвэр гаргах болно. 

Рэдс лигийн тэмцээний баг тамирчиддаа амжилт хүсье! 

“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ-ын Тэмцээн зохион байгуулах комисс


Рэдс лиг 2018 - Тэмцээний үндсэн зохион байгуулагчаар:

УЗ гишүүн Б.Бадруул

ХЗ гишүүн И.Энхбаатар нар ажиллана.

Нэмэлтээр УЗ гишүүн О.Чингис-Од, гишүүн Д.Чинзориг нар.

Зохион байгуулалтын тодорхой саналд тэмцээнд оролцож буй 8-н багийн ахлагчид оролцоно.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх