Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

-Академийн 3 дахь наймаа. 16 настай Финлянд хамгаалагч Патрик Райтанен албан ёсоор Ливерпүүлд нэгджээ

-Виржил Ван Дикийн төлөөх тулаан ширүүсчээ.Сити болон Челси клубууд наймаанд оролцож илүү мөнгө,илүү цалин амлаж байгаа ч Ливерпүүл бууж өгөхийг хүсэхгүй байгаа бөгөөд шаардлагатай бүх зүйлыг хийнэ гэнэ.Харин Саутхэмптон багийн ахлагчаа дор хаяж 60 саяаар зарах хүсэлтэй.

Учир нь Ван Дикийг зарсан мөнгөны 10 хувь нь Шотландын Селтик клубт очих юм.

-Рома Салахын төлөө тавьсан 28 сая фунтын саналыг буцаасан. Хэлэлцээр үргэлжилж байгаа. Рома дор хаяж 35 сая фунт хүсч байгаа гэнэ. Сүүлийн 2 улирал 29 гоол 21 гоолын дамжуулалт өгсөн Египет жигүүр өнгөрсөн улирал Европын топ 5 лигт 10+ гоол 10+ ассист өгсөн 8 тоглогчын нэг болжээ.Италийн "Сери А"-д хамгийн олон ассист өгсөн тоглогч.Өнгөрсөн өвөл шигшээ багийн хамтаар Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн 24 настай жигүүр өөрөө Ливерпүүлд тоглохыг хүсч байгаа гэнэ.

Нийтэлсэн: Дарханбаяр

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх