Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

"Хүмүүс намайг одоо дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг гэж бодож үзэх хэрэгтэй." гэж хэлсэнээрээ Дэяан Ловрен дахин олон нийтийн анхаарлын төвд орсон. Ихэнх нь түүнийг магадгүй тохуурхсан байх. Энэ талаар хүртэл Клоппоос асуухад тэрээр 'уг нь Ловрен өөрөө үүнийг хэлэх ёсгүй байсан байх, гэхдээ үнэнг хэлсэн' гэж хаацайлсан.

Мэдээж хэрэг Ловрен өөрөө ингэж хэлсэн нь жоохон тиймхэн ч яг үнэндээ Аваргуудын Лигийн финалаас ДАШТ-н финалд оролцсон хамгаалагчид тийм ч их байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр Ловрений алдааг хүлээсэн фэнүүд зөндөө байгаа байх. Түүнийг их хийтэй тоглодог учир финалын тоглолтон дундуур алдаагаа хэзээд нь гаргаж багаа хөөдөх бол гэсэн хөлбөмбөг сонирхогчид олон байгаа гэдэг нь эргэлзээгүй. Харамсалтай нь энэ дунд ажиглагдсанаар Ливерпуулийн хөгжөөн дэмжигчид нилээдгүй байгаа нь тоогүй.

Ловрений Ливерпуул дэх карьер хэзээ ч дардан байгаагүй. Түүний Мерсисайдад бөмбөг өшиглөсөн анхны өдрөөс саяханыг болтол муулсан хүмүүс байсаар байна.

Ловрен магадгүй яаж ч хичээгээд тэдгээр фэнүүдийн итгэлийг олж авч чадахгүй байх гэж бодогддог. Яг л Жордан Хэндэрсоны адил.

Хорват тоглогч Ливерпуулд өнгөрүүлсэн хугацаандаа асар их шүүмжлэлд өртөхөөр барахгүй бүүр түүний гэр бүлийг нь ална гэсэн заналхийлэл хүртэл хүлээн авч байсан гэж өөрөө ярисан байдаг.

Ийм л хүнд дарамтан дор тэр тэмцэлдэж ирсэн. Харин одоо ингээд харахад түүнд бусдад байдаггүй маш мундаг сэтгэл зүй байдаг бололтой.

Учир нь тэр хэзээ ч бууж өгөөгүй харин тэмцэлдсэн юм. Тиймдээ ч тэр өнөөдрийн хүн төрөлхтөний хамгийн том баяр наадмын цэнгэлийн оройд нь ирчихээд байна. Өнөөдөр Ловрен яаж ч тоглосон энэ гайхалтай түүхийг бид түүнээс арчиж чадахгүй. Тэр магадгүй одоо аварга авч чадахгүй ч байж болно гэхдээ энэ хүртэл явсан түүний тэмцлийг бид үгүйсгэж чадахгүй.

Дээрийн хэлсэнчлэн Аваргуудын Лигийн финалаас ДАШТ-н финал хүртэл зүгээр ч нэг тоглогч сохор азаар хүрээд байдаггүй нь ойлгомжтой.

Югославын дайны он жилүүдэд аргагүй эрхэнд аав ээжийгээ даган төрөлх нутгаа орхин цагаачилсан Дэяан Ловрен багадаа Германд 7 жилийг өнгөрүүлэхдээ тэнд хөлбөмбөгийн амтанд эргэлт буцалтгүй орж байсан түүхтэй. Харин дараа нь эх орондоо (Хорватад) эргэн ирсэнийнхээ дараа 12 насандаа Ловрен гэрийнхээ ширээн доор "би нэг л өдөр дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг болно" гэж сийчсэн байдаг талаар өөрөө дурсан ярисан байдаг.

Магадгүй тэр цаг одоо түүнд ирсэн байж болохын. Ловрен Английн эсрэг хагас шигшээд зогсох бөгөөд түүнд хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд тун ойрхон байна. Тоглолтын өмнө Ловрен хэлэхдээ "Харри Кэйн бол дэлхийн шилдэг довтлогчдын нэг ба би ийм тоглогчидтой нүүр тулах дуртай. Учир нь би өөрийгөө дэлхийн шилдэг хамгаалагч гэдгээ батлан харуулахыг хүсдэг." гэсэн юм.

Эцэст нь хэлэхэд энэ асар их дарамтан дундаас ингэж өндийж чадсан Ловрен өөрөө өөрийгөө дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг гэж нулимс дуслуулан шахуу дүгнэсэн нь түүний одоогийн хүрсэн амжилтаас тийм ч хол зөрүүтэй биш юм.

 

Нийтэлсэн: Энхбаяр Нямсүрэн

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх