Хамгаалалт

Ливэрпүүл хэдийгээр довтолгоо зонхилсон тоглолт үзүүлсэн, хамгаалалт нягт байсныг дурьдая. Сити нийт 11 цохилт хийсэний 6 нь арван зургаа дотроос, эдгээрийн нэг нь ч хаалгаа онож цохиогүй байна. Энэ нь 2016 оны 10 сард лигийн цомд Маню-тай тоглосноос хойш анх удаа болсон байна. Үүнээс илүүтэйгээр 11 цохилтын 0.6 нь орж болохуйц цохилт байж, энэ нь нийт цохилтын 5 хувь ажээ. Эхний хагаст энэ үзүүлэлт 0.2 байсан бол хоёрдугаар хагаст нэмэгдсэн байна. Санэ 80 удаа бөмбөгөнд хүрсэн бөгөөд гоолын түлхүүр дамжуулалт өгч чадаагүй харин Жесус 25 удаа бөмбөгөнд хүрсэн нь талбай дээрх бүх тоглочдынхоос бага байсан байна. Тэрээр ганц цохилт л мөн гүйцэтгэжээ.Гурван тоглогч тус бүр 1 гоолын боломж, харин Силва 6-ыг үүсгэсэн боловч нэг нь ч оновчтой болж чадаагүй. 

Милнэр 5 такл, хоёр жигүүрийн хамгаалагч тус бүр 4, Окс болон Манэ хоёр тус бүр 3-ыг гүйцэтгэсэн нь хамгаалалтанд хэр тусалсныг харуулж байна. Ситигийн эсрэг хаалгаа хуурай манасан нь амархан байсан мэт боловч энэ улирал дөнгөж 3 дах баг болсон байна, (Кристал Палас, Волвэс). 


Довтолгоо

Хамгаалалтыг маш сайн гүйцэтгэсэн бол довтолгоо тэрнээс илүү байлаа. Эхний үед орж болохуйц гоолын боломж 1.7 байсан бол хоёрдугаар хагаст 0.1 болсон. Энэ индексийг 9 цохилтоор (эндээс 3 нь хаалганд орсон) үзүүлжээ. Салах довтолгооны гол хүн байсан бөгөөд 3 түлхүүр дамжуулалт хийсэн бол Манэ 6 дриббл гүйцэтгэсэн бөгөөд 3 чөлөөт цохилт авчирчээ. Үүний зэрэгцээгээр Милнэр СЛ-ын 7 дах дамжуулалтаа өгч, хүснэгтийг тэргүүлж байна. 2012-13 оны Златан болон Нэймар нар л 8 дамжуулалт өгчээ. Клоппыг ирснээс хойш Ситид 17 гоолыг хийгээд байгаа бөгөөд Арсенал, Ватфорд багуудтай тэнцжээ. Харин энэ улиралд 3 гоол хийсэн анхны баг, хоёр ч удаа 3-с дээш гоолыг оруулаад байна. 


Түүх манай талд

Сүүлийн 14 жилд СЛ-ын шөвгийн 4-т эхний тоглолтод 3-0 хожсон бүх баг дараагийн шатанд шалгарчээ (хүснэгт 1). Харин ганц Барселона л эхнийх 3 гоол алдсан ч дараагийн тоглолтод 6 гоол хийн цааш шалгарч байжээ. Түүнээс өмнө 2004 онд Депортиво Сансирод 4-1 хожигдон гэртээ Миланыг 4-0 хожиж гайхамшиг бүтээж байж. Хэрэв Ливэрпүүл хариу тоглотод 1 гоол хийхэд л Сити 5 гоол хийх шаардлагатай болно. Түүх манай талд.

 

Нийтэлсэн: Мээш

6-р сар

2014 оны өвөл Ливэрпүүлд ирэх гэж байх байгаад Челсид очсон билээ. Тэгвэл эцэст нь өнгөрсөн зун Ромагаас 36,9 сая паундаар Ливэрпүүлд газардсан. Энэ нь тухайн үед клубын рекорд үнэ байсан байна.

8-р сар

Примьер лигийн дебут тоглолтондоо гоол оруулсан. 
Улиралын нээлтийн тоглолтонд Викараже Роадэд оруулсан Салахын гоол нь түүнийг Ливэрпүүлийн төлөө дебут тоглолтондоо гоолдсон 12 дох тоглогч болгосон байна.

ЛИВЭРПҮҮЛ 2:0 Ньюкасл Юнайтэд
Гоол: Салах 40', Манэ 55'

Лорис Кариус 8/10 - Сайн тоглолтоороо бусдын бодлыг өөрчилж эхэлсэн Герман хаалгач Лорис Кариус ээлжит сайн тоглолтоо НЮ-ын эсрэг харууллаа. Хэдийгээр зочид олон аюултай боломж үүсгэж, түүнийг сандаргаагүй ч эхний үеийн төгсгөлд Мохамэд Диамэ маш аюултай цохиход мундаг ур чадвар гарган хааж чадсан юм. Улмаар эхний үеийг давамгайлж дуусгасан Ливэрпүүл үргэлжлүүлэн сайн тоглож чадснаар өрсөлдөгчдөө боломж олгоогүй билээ.

ТАА 7/10 - Залуу хүү Арнолд 5 тоглолт дараалан гараанд гарч тоглолоо. Хамгаалалтанд ачаалал багатай, довтолгоо дэмжиж, Салахад тусласаар тоглолтыг дуусгасан.

Энди Робертсон хэдхэн хоногийн дараа (3 сарын 11) 24 нас хүрнэ.

Шотландын Глазгоу хотод төрсөн тэрээр эхлээд бага сургуулийнхаа хүүхдийн багт тоглож байгаад Шотландын алдарт Селтикийн академи рүү шилжсэн байна. Гэсэн ч 15 настайдаа Селтикт гологдож, Күйнс Парк руу (Английн QPR клуб биш) явжээ.

Одоогоос 5 жилийн өмнө залуу хүү Роббо сонирхогчдын зэрэглэлд хөлбөмбөг тоглохын хажуугаар клубтээ бүтэн цагаар ажилладаг байв. Тэрээр оператарын ажил хийдэг байсан бөгөөд билет асуусан хүмүүст хариулдаг байж. Өглөө 9-өөс орой 5 цаг хүртэл ажиллаад, үргэлжлүүлэн 6 цагаас бэлтгэлдээ явдаг дайчин хүү байсан гэнэ. Маш шаргуу хүчин чармайлтын эцэст 2013 оны улиралд нэгдүгээр багтаа дэвшиж чадснаар Робертсон мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлсэн байна.

Старриж маань улирлын үлдэж буй хугацаанд илүү их тоглоын тулд Вэст Бром руу зээлээр явлаа.

Ингээд 4-хөн жилийн өмнө лигийн тайтлын төлөө хүчтэй өрсөлдсөн алдарт САС хослол, түүнд тусладаг байсан 2 бацаан гээд бүгд Ливэрпүүлийг орхилоо доо.

Старриж маань дахиж Ливэрпүүлийн өмсгөлтэй тоглоно гэдэг юу л бол? Спартак Москваг 7:0-дсэн тэр тоглолт түүний хамгийн сүүлчийн улаан өмсгөлтэй талбайд гарсан тоглолт боллоо.

Улаануудын хайртай тоглогч Лукас Лэйва өнөөдөр 31 нас хүрч байна. Тэрээр Ливэрпүүлийн төлөө 11 жилийн турш 364 тоглолтонд оролцож олон сайхан тоглолтын гэрч болсон тоглогч юм. Тэрээр өнгөрсөн зун Лацио клуб рүү шилжсэн боловч фэнүүдийн хувьд тэрээр хэзээч гадны тоглогч нь биш юмаа.

Төрсөн өдрийн мэнд хүргэе Лукас!  

Нэг бол ингэж бут ниргэнэ нэг тэнцэнэ.Ливерпүүлийн тоглолтыг нэг нөхөр хоёр өөр дүрд хувирдаг Hyde and Jekyll-тэй зүйрлэсэн байна лээ.

Коутинод Суонсигийн хамгаалагчид бол үнэндээ багадлаа. Аргагүй класс болчихож. Нэг хэсэг явбал явна биз гэж боддог байсан сүүлийн үеийн тоглолтуудыг нь харахаар хайран ч юм шиг. Өнөөдөр
5 хууралт
5 түлхүүр дамжуулалт
1 гоол
1 ассист.
Ливерпүүлийн түүхэнд 16-н гаднаас хамгийн олон гоол оруулсан тоглогчдийн жагсаалтийн дэд байранд орж ирсэн гэнэ. (14 гоол). Энэ жагсаалтыг мэдээж Жэррард тэргүүлдэг.

2017/2018 оны хөлбөмбөгийн улирлын Аваргуудын лигийн найман хэсэг тус бүрээс хоёр, нийт 16 баг хасагдах плей-оффын шатанд шалгарлаа. Эдгээр Английн 5, Испанийн 3, Италийн 3, Германы 1, Португалийн 1, Францын 1, Швейцарийн 1, Туркийн 1 баг ирэх 2018 оны хавраас эхлэн 1/8,1/4, 1/2 финалд өрсөлдөнө. Аваргуудын лигийн ЦОМ-ыг урьд өмнө авч байсан Ливерпүүл (5 удаа), Реал М (12), Бавари М (5), Барселона (5), МЮ (3), Ювентус (2), Порта (2), Челси (1) гэсэн нийт 8 баг хэсгээсээ шөвгийн 16-д шалгараад байна.

Мелвүүдийн гал тогооны ажилтан Карол, Каролин хоёр Лукас Лэйваг багаа орхисон талаар дурсан ярихдаа:

"Лукасыг Ливерпүүлээс явахад би үнэхээр гутарсан. Тэр анх энд ирэхдээ хүүхэд байсан. Лукас 20 настайдаа ирж байсан бол тэр энд байх хугацаандаа эр хүн болж өссөн. Лукас болон түүний эхнэр үнэхээр сайхан хүмүүс.

Манай 14 тоглогч тус бүрт 297554 нийт 4 сая 165798 доллар өгнө.

Хөлбөмбөгийн ДАШТ-д нийт 32 шигшээ багийн 736 тоглогч оролцдог. Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА нь нийт тоглогчдын харьяа клубүүдэд, ДАШТ-д оролцох төвшний шилдэг хөлбөмбөгчдийг бэлтгэсэн үндэслэлээр мөнгөн урамшууллын төлбөр хийдэг уламжлжлалтай.

2016 оны зунаас хойш гэрээний асуудал яригдсан ч нааштай шийдэлд хүрч чадаагүй.Учир түүний гэрээнд Ливерпүүлийн зүгээс өөр баг худалдан авч болох мөнгөн дүн заахгүй гэсэн байр суурьтай байгаатай холбоотой юм.

Эмрэ "Liverpool Echo"-д өгсөн ярилцлагдаа ирэх сард өөр клубтэй гэрээ хийхийг үгүйсгээгүй байна. Тэрээр хэлэхдээ "Энэ бол ганц мөнгөтэй холбоотой асуудал биш.

Гэхдээ Ливерпүүлийн төлөө гарын үсэг зурахыг ч үгүйсгэхгүй,харж л байя.Би улиралд гол анхаарлаа хандуулж байгаа миний төлөөлөгч бүгдийг зохицуулах байх" гэжээ.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх