Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

2017/2018 оны хөлбөмбөгийн улирлын Аваргуудын лигийн найман хэсэг тус бүрээс хоёр, нийт 16 баг хасагдах плей-оффын шатанд шалгарлаа. Эдгээр Английн 5, Испанийн 3, Италийн 3, Германы 1, Португалийн 1, Францын 1, Швейцарийн 1, Туркийн 1 баг ирэх 2018 оны хавраас эхлэн 1/8,1/4, 1/2 финалд өрсөлдөнө. Аваргуудын лигийн ЦОМ-ыг урьд өмнө авч байсан Ливерпүүл (5 удаа), Реал М (12), Бавари М (5), Барселона (5), МЮ (3), Ювентус (2), Порта (2), Челси (1) гэсэн нийт 8 баг хэсгээсээ шөвгийн 16-д шалгараад байна. Жич: 16-д нэг улсын багууд хоорондоо тоглодоггүй дүрэмтэй учраас Барселона клуб Реал М, Севилья хоёроос бусад 6-гийн нэгтэй оноолт таарна.

Манай баг 9 дүгээр сарын 1-нд хэсгийн тоглолтод оролцох 32 тоглогчийн нэр бүхий мэдүүлгээ албан ёсоор УЕФА-д өгсөн. Харин ирэх 2018-2-1-нд нэмж зөвхөн 3 хүртэлх тоглогчийн /нэг нь энэ улиралд Евро лигт тоглосон хөлбөмбөгч байж болно/ нэрийг мэдүүлж болох дүрэмтэй.

32-ын жагсаалтад:
--- Хаалгач:Кариус, Миньоле, Данни Уорд.---Хамгаалагч: ТАА, Гомес, Матип, Ловрен, Клаван, Морено, Робертсон, Флэнэган, 19-тэй Конор Мастерсон.--- Дундын шугамд:Коутиньо, Хендерсон, Вийналдум, Жан, Милнер, Лаллана, АОЧемберлен, Груич, 21-тэй Кэмерон Брэннаган.---Довтлогч:Салах, Фирмино, Мане, Старриж, Соланке, 20-той Эжариа, 20-той Ожо, 21-тэй Кент, 17-той, Брюстер, 18-тай Вудберн, 20-той Уилсон нар багтсан.

--------------- Аваргуудын лигийн плей-оффын хуваарь:
16 багийн эхний 8 багийн 4 тоглолт 2018.II.13-14
16 багийн дараагийн 8 багийн 4 тоглолт 2018.II.20-21
16 багийн эхний 8 багийн хариу 4 тоглолт 2018.III.6-7
16 багийн дараагийн 8 багийн хуриу 4 тоглолт 2018.III.13-14. Найман баг шалгарна.


--- 1/4 финал буюу шөвгийн 4-т үлдэхийн төлөөх сугалааг 2018. III.6-нд татна.
Шөвгийн 8 багийн эхний 4 тоглолт 2018.IV.3-4
Шөвгийн 8 багийн хариу 4 тоглолт 2018.IV.10-11. Дөрвөн баг шалгарна.


--- 1/2 финал буюу финалд үлдэхийн төлөөх сугалааг 2018.IV.13-нд татна.
Шөвгийн 4 багийн эхний 2 тоглолт 2018.IV.24-25
Шөвгийн 4 багийн хариу 2 тоглолт 2018.V.1-2. Хоёр баг шалгарна.


--- Финал - 2018.V.26-нд Украины Киев хотын “Олимп” цэнгэлдэхэд

Нийтэлсэн: Ерэнтэй

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх