Виржил Ван Дэйк саяны Ливерпуулд өнгөрүүлсэн хагас улиралд гаргасан тоглолтоосоо илүү тоглолтыг цаашид гаргаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэв.

Зуны амралтаа дуусгаж бүтэнсайнд Мелвуудэд багтайгаа нэгдэхээр ирсэн Виржил Ван Дэйк, Жиоржино Вэйналдум хоёрыг харсан Клопп 'миний [амьдрал өдөр] ирэх тусам сайжирч байна' гэж инээмсэглэсээр тэрээр Голланд тоглогчдоо халуун дотноор тэвэрсэн юм. Энэ нь мэдээж хэрэг Герман мэргэжилтэний сэтгэлийн илэрхийлэл болох 'та 2 бол маш чухалгол тоглогчид юм шүү' гэсний дохио байв.

Улирлын дараа Голландын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийсэн тул Ван Дэйк, Вэйналдум нарын амралт бага зэрэг хойшлогдсон болохоор тэд бусад ДАШТ-д оролцоогүй тоглогчдоос 6 хоногийн дараа ийнхүү бэлтгэлд гарч эхэлж байгаа юм.

Бэлтгэлийн хамгийн эхний өдөр тоглогчдоос фитнесс түвшинг нь шалгах үүднээс гүйлгэж, цусны шинжилгээ чихнээс нь авдагаас гадна сунгалтын болон фитнесс (гимнастикийн) дасгалууд хийгддэг бөгөөд дээрх үйл явц мөн Нидэрланд тоглогчдод адилхан хэрэгжсэн юм.

"Би өмнө нь хэлж байсан шиг би энэ сайхан багийн хамтаар хүрч болох бүх л амжилтанд хүрэхийг хүсч байна." гэж Ван Дэйк бүтэн өдрийн бэлтгэл дууссаны дараа клубын албан ёсны сайтад хэлсэн юм. Тэрээр цааш нь үргэжлүүлэхдээ: "Бид ирж буй улиралд зорилгодоо хүрэхийн тулд маш шаргуу ажиллаж бүгдийг хийх болно. Бид өнгөрдөг улиралд цомд ойрхон байсан ч хангалттай ойртож чадаагүй.

Би өөрийнхөө тоглолтыг бүх талаар нь сайжруулж чадна. Яг одоогоор бол буцаад фитнесс түвшин формондоо эргэж очих ба цаашид өөрийгөө өмнөхөөсөө илүү сайжруулах болон хүчтэй болгохыг илүү урьтал болгоно. Би өдөр бүр бэлдэж, бүх боломжит зүйлсийг хийх болно. Ямар ч эргэлзээгүй илүү сайжрах болно.

Хэрэв бүх зүйл сайн байхын бол ирэх долоо хоногоос талбай дээр улирлын анхны хэдэн минутаа өнгөрүүлж болохын. Би эргэж ирсэндээ баяртай байгаа болохоор одоо бэлтгэлдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй. Биднийг улирлын өмнөх том тоглолтууд хүлээж байна. Тиймээс би үүнд бэлдэхээс гадна мөн тоглохыг тэсэн ядан хүлээж байна." гэж Голландын шигшээ багийн ахлагч өгүүлсэн юм.

Нийтэлсэн: Энхбаяр Нямсүрэн

 

 

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2018 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх