Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Түүний бонуст 250000 паунд төлнө

Манай багийн төвийн хамгаалагч Гомес нь Англи-Герман 0:0 тоглолтын 15 минутад гэмтэл нь сэдэрсэн төвийн хамгаалагч Жонсын оронд талбайд гарсан нь түүний хувьд “Гурван арслан”-гийн өмсгөлтэй шигшээдээ тоглосон анхных нь байлаа. Манай баг Гомесыг Чарльтоноос авахдаа гэрээнд заасан “Хэрвээ шигшээ багт тогловол 250 мянган паундын бонус төлнө” гэсэн болзолт заалтыг биелүүлэх боллоо.

Гомес хоёр дахь удаа шигшээдээ, Англи-Бразили 0:0 тоглолтод гараанаас 90 минут тоглосон. Тэрээр тус тоглолтын Английн шигшээ багийнхнаас хамгийн шилдгээр шалгарсан.

Клопп, одоо дөнгөж 20 настай Гомесыг маш их магтаж Ливерпүүлд цаашид 15 жил тоглуулахыг хүсч байгаа гэж ярилаа.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх