Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Клопп: Манайхан хаанаас пүүз олж өмсгөснийг би огт мэдэхгүй

Вийналдум түрүүчийн долоо хоногийн дундуур Аваргуудын лигийн хэсгийн Ливерпүүл-Марибор 3:0 тоглолтын гараанд гарсан ч бэртэж талбайг чөлөөлсөн. Түүний гэмтэл илааршихгүй, өвдөгний хавдар харихгүй, зовиур нь намдахгүй байсаар Вест Хэм-Ливерпүүл тоглолт болох хугацаа тулсан.

Вийналдум тус тоглолтод оролцохгүй ч эмчилгээгээ таслахгүйн тулд багийн эмч нараа дагаж Лондонд очсон гэнэ. Тоглолтын өглөө босоход хавдар нь харьж, огт зовиургүй болсон байж. Эмч нар ч Клоппод түүнийг талбайд гаргахад ямар ч асуудалгүй гэж танилцуулсан байна.

Гэтэл гараанд гарах байтугай сэлгээнд ч суухгүй гэж бодсон Вийналдум тоглолтын пүүзээ Ливерпүүлийн Мэлвүүд дэх хувцасны шүүгээндээ орхиод ирсэн байж...

Вест Хэм-Ливерпүүл 1:4 тоглолтын дараа Клопп их л баясгалантайгаар “Манайхан хаанаас пүүз олж өмсгөснийг би огт мэдэхгүй” гэж ярилаа.

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх