Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Бүтэн нэр:  Дивок Окот Ориги

Дугаар: 27

Байрлал: Довтлогч

Өндөр: 185 см

Жин: 75 кг

Төрсөн он: 1995 он 04 сар 18 өдөр

Төрсөн газар: Остэнд, Бельги

Иргэншил: Бельги

 

Багт элссэн: 2015 он 07 сар 14


2014 оны Долдугаар сард Ливэрпүүл клуб Европын авьяаслаг залуу довтлогч Дивок Оригиг худалдан авснаа албан ёсоор зарласан. Гэсэн ч түүнийг нэг улирал хуучин багт нь зээлээр тоглуулж, жилийн дараа буюу энэ оны Долдугаар сараас багтайгаа нэгдээд байна.

Ориги 2001 онд Бельгийн Генк клубын хүүхдийн академид элсэн орж, улмаар Францын Лилль баг руу 2010 онд шилжжээ. Ингээд 2013 оны 1-р сард Лиллийн төлөөх анхны тоглолтоо хийж, мэргэжлийн хөлбөмбөгчний гараагаа эхэлсэн гэнэ. Тэрээр Францын багт 3 улирлын турш хүчин зүтгэхдээ нийт 89 тоглолтонд оролцож, 16 гоол хийснээр Ливэрпүүлтэй нэгдээд байна.

Өдгөө 20 настай залуу довтлогч маань Бельгийн бүх насны шигшээ багт тоглосон бөгөөд 19 хүртэлх насны залуучуудын багтаа 19 тоглолт хийж, 10 гоол оруулжээ. Харин үүний дараа шигшээ багийн албан ёсны дуудлагаа хүлээн авч, өнгөрсөн онд зохиогдсон ДАШТ-нд оролцоод зогсолгүй ОХУ-ын эсрэг хожлын гоол шигтгээд амжсан юм. Дивок Ориги одоогийн байдлаар Бельгийн төлөө 13 тоглолтонд 3 гоол оруулсан амжилт үзүүлээд байна. 

Бүтэн нэр:  Лазар Маркович

Дугаар: 50

Байрлал: Хагас хамгаалагч

Өндөр: 175 см

Жин: 62 кг

Төрсөн он: 1994 он 03 сар 02 өдөр

Төрсөн газар: Качак, Серби

Иргэншил: Серби

 

Багт элссэн: 2011 он 10 сар 05


 

Бүтэн нэр:  Рагнар Клаван

Дугаар: 17

Байрлал: Хамгаалагч

Өндөр: 187 см

Жин: 78 кг

Төрсөн он: 1988 он 10 сар 30 өдөр

Төрсөн газар: Вильянди

Иргэншил: Эстони

 

Багт элссэн: 2016 он 07 сар 20


Ливэрпүүлийн энэ зуны ээлжит наймаа болох Рагнар Клаван шигшээ багийнхаа төлөө 112 тоглолт хийсэн туршлагатай хамгаалагч юм. Тэрээр Германы Аугсбург клубт 4 жилийг өнгөрөөгөөд Ливэрпүүлтэй нэгдсэн нь энэ. Өнгөрсөн улиралд Ливэрпүүл Германы Аугсбург багтай Европа лигийн шигшээ 32-т таарахад 2 тоглолтонд оролцож байсан.

Голландын АЗ Алкмаар багаас Аугсбургт ирсэн цагаасаа WWK Arena-д 4 улирлын турш сайн тоглолт үзүүлж, улирал бүр 30 гаруй тоглолт хийж байгаа төвийн болон зүүн жигүүрийн хамгаалалтанд тоглох чадвартай, туршлагатай, ур чадвартай, гол нь тогтвортой тоглолттой хамгаалагч юм.

Мэргэжлийн хөлбөмбөгч болох анхны тоглолтоо нутгийн баг болох Элва багт 2002 оны 3 сард буюу 16 насандаа хийж байлаа. Дараа нь 2003 онд Эстонийн Флора багийн хамт Лигийн аварга болсны дараа, Голландын Эраклэс баг руу шилжсэн.

2009 оны 1 сард АЗ Алкмаар баг руу зарагдаж тухайн жилдээ Луй Ван Гаал дасгалжуулагчийн хамтаар багийнхаа түүхэн дэхь 2 дахь Лигийн цомыг хүртэж байв. Мөн түүний хувьд Прэмиэр Лигт тоглох 2 дахь Эстони тоглогч болж байгаа юм. Түүний өмнө хаалгачаар тоглодог байсан Март Пүүм тоглож байсан.

Гурван жил хагасыг АЗ багтай өнгөрөөсний дараа 2012 оны 7 сард Германы Аугсбург баг руу шилжээд 125 тоглолт хийж 4 гоол оруулаад Улаануудын эгнээнд шинэ цэргүүд болох Жоэл Матип, Марко Груич, Садио Манэ болон бусад тоглогчдын хамтаар нэгдлээ. Мөн хуучин багийн хамтрагч Маннингэртэй Ливэрпүүлд дахин мөр зэрэгцэн тоглох болж байна. 

Бүтэн нэр:  Марко Груич

Дугаар: 16

Байрлал: Хагас хамгаалагч

Өндөр: 190 см

Жин: 82 кг

Төрсөн он: 1996 он 04 сар 13 өдөр

Төрсөн газар: Белград

Иргэншил: Серби

 

Багт элссэн: 2016 он 01 сар 06


Ливэрпүүлийн менежерийн хувиар Юргэн Клопп-ын хийсэн анхны наймаа нь 2016 оны 1-р сарын 6-нд Серби-н нийслэл хотын баг болох Белгардын Улаан-Од багаас Марко Груич хэмээх залууг авсан наймаа болсон. 1996 оны 4-р сарын 13-нд Сербид төрсөн Марко Груич тус багийнхаа академид есөн настайдаа элсэн орж хөлбөмбөгийн боловсрол эзэмшиж, мэргэжлийн хөлбөмбөгч болох замналаа эхлүүлсэн бөгөөд Улаан-Од багийн үндсэн бүрэлдэхүүнд анх тоглох хүртэлээ найман жилийг зарцуулсаны эцэст 2013 оны хавар Вожвадина хэмээх багийн эсрэг хийсэн тоглолтонд анх удаа үндсэн багийн бүрэлдэхүүнд багтан талбайд гарсан байна.

Үүний дараа улирал буюу 2014 онд Груич Сербийн Нэгдүгээр Лигийн ФК Колубара багт зээлээр очсон бөгөөд тэнд дөрвөн сарыг өнгөрөөсний дараа төрөлх багтаа ирэхдээ чамгүй туршлага хуримтлуулж, ур чадвар нь ч өссөн байв. Белград-д буцан ирсэний  дараа 2014-2015 оны улиралд Груич өөрийгөө үндсэн багийн бүрэлдэхүүнд тогтмол тоглох хэмжээний хагас хамгаалагч гэдгийг батлан харуулахуйц сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд баг нь Сербийн Сүперлигийн дэд аварга болж чадлаа. Груич 2015 онд, ФИФА-гийн 20-с доош насны ДАШТ-ний оролцох Сербийн шигшээ багт дуудагдсан байна. Тухайн тэмцээнд нийт таван тоглолтод оролцсон Груич багийн түлхүүр тоглогч нь байсан төдийгүй баг нь Бразилыг хожин аварга болоход голлох үүргийг гүйцэтгэжээ. Харин Улаануудын менежер өөрийн туслах Бувач-ийг Серби-рүү явуулж Груичтэй тохиролцоонд хүрч чадсанаар түүнийг 5,1 сая өөрийн болгож 5 жилийн гэрээг хийж амжижээ. Груич Ливэрпүүлтэй гэрээ хийсэн боловч улирал дуустал хуучин багтаа зээлээр тоглохоор болжээ.

2015 онд Улаан-Од багийн ерөнхий менежер солигдон Миодраг Бозови хэмээх эрхэм ЗАЛУУ ОД Марко Груичид ихээхэн итгэл хүлээлгэн түүний байрлалыг өөрчилж үндсэн багийн төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглуулж эхэлсэн байна. Хэдийгээр нас залуу боловч Груич өөрийн бие бялдарын онцлог болон тоглолтыг удирдах чадвар зэргээ батлан харуулж 2015-2016 оны тухайн улиралд баг нь гайхалтай эхлэлийг хийж түүхэн амжилт болох 19 дараалласан ялалт авч Сербийн Лигийг нэг ч хожигдолгүй итгэл төгс тэргүүлсэн бөгөөд Улаануудын шинэхэн цэрэг маань 29 тоглолтод оролцон 6 гоал оруулж, 7 гоалын дамжуулалт өгөн багтаа тус хүргэжээ. Улаануудын 16 дугаарыг зүүн энэ улиралаас эхлэн тоглох Марко Груич хэмээх 20хон настай энэ залууг Сербийн ард түмэн дараагийн Матич хэмээн хочилдог бөгөөд учир нь Груич бөмбөгийг маш тайван, сайн эзэмшиж, богинийн болон алсын дамжуулалтыг оновчтой өгч чаддаг төдийгүй 1,90м өндөр, биеийн хөгжил сайтай учир “бокс тү бокс” буюу талбайн төв хэсэгт хурд хүчээр хэнээс ч дутахгүй тоглодог ажээ. Түүнийг Английн хөлбөмбөг сонирхогчид аль хэдийн Яаяа Түрэ болон Патрик Вэра нартай харьцуулан ярьж байгаа гэнэ. 

Орчуулсан: Ням

Бүтэн нэр:  Албэрто Морэно Пэрэз

Дугаар: 18

Байрлал: Хамгаалагч

Өндөр: 171 см

Жин: 67 кг

Төрсөн он: 1992 он 07 сар 05 өдөр

Төрсөн газар: Сэвиль, Испани

Иргэншил: Испани

 

Багт элссэн: 2014 он 08 сар 06


2014 оны 8 сард Брэндан Рожэрсийн хамгаалалтын байрлалыг хүчирхэгжүүлэхээр Анфилдад газардсанаар тэр зуны 8 наймааны нэг болсон юм. 

Андалузын багт хийсэн анхны тоглотондоо тэрээр 90 минут тоглосон бөгөөд энэ нь түүний амжилтын эхлэл байлаа. 2012-13 оны улиралд 15 тоглолтонд оролцож байж. Шигшээ багийн хувьд 2012 онд зохиогдсон 21-с доошхи насны ДАШТ-д Испанийн шигшээ багийн хамтаар Боринигийн Италийн шигшээ багийг шувтрагын тоглолтонд хожиж түрүүлж байсан туршлагатай. Испанийн шигшээ багт 3 тоглолт хийгээд амжсан ба 2013 оны 10 сард Гүржийн эсрэг дэбют тоглолтоо хийж байв.

Анхын гоолоо Реал Валладолидын хаалганд оруулсан бөгөөд, тэр улиралд баг нь гайхалтай байж Марибор, Реал Бетис, Порто, Валенсиа, Бенфика зэрэг багуудыг хожсоор Европа лигт түрүүлж, лигтээ 5-р байр эзлэхэд Морено чухал үүрэг гүйцэтгэн 29 тоглолтонд оролцжээ. 

Ливэрпүүлд ирсэнийхээ дараахан Манчестер Ситигийн эсрэг анхны тоглолтоо хийж, улмаар 6 хоногийн дараа Спурсын хаалганд Ливэрпүүлийн төлөөх анхны гоолоо оруулсан. Өнгөрсөн улиралд Ливэрпүүлийн зүүн жигүүрийн хамгаалалтын эхний сонголтоор талбайд 41 удаа гарч, 2 гоолыг оруулаад байна.

*Талбарыг заавал бөглөх шаардлагатай.

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ

Овог: *
Нэр: *
Хүйс:        
Утасны дугаар: * нэмэлтээр:
Имэйл хаяг:
Facebook ID: *
Байршил:
Хөлбөмбөг тоглодог эсэх: *
Хувийн товч мэдээлэл:
/Жишээ: Хувиараа барилгын бизнес хийдэг, Тоглолтоо хааяаа очиж үздэг.../

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖИЛИЙН ХУРААМЖ

Та гишүүнчлэлийн хураамж болох 15,000 мянган төгрөгийг Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн харилцах дансанд тушааснаар таны гишүүнчлэл баталгаажиж гишүүнчлэлийн карт авах боломжтой болно.

 

Банк: Капитрон банк
Дансны нэр: LIVERPOOL FAN CLUB
Дансны дугаар: 303 005 8899

Дээрх хувийн мэдээлэл, нөхцөл болон Фэн клубын дүрмийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Бүртгэлтэй холбоотой ямар нэг асуудал гарвал info@liverpoolfc.mn хаягаар хандана уу.





ГИШҮҮНЧЛЭЛИЙН БҮРТГЭЛ АМЖИЛТТАЙ ХИЙГДСЭН ЭСЭХ ШАЛГАХ

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх