Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

Улирлын талаар бодмооргүй байна.Гэхдээ ганцхан төвийн хамгаалагчтай энэ лигт багаа 3-р байранд оруулчих хоншоортой гар урьд нь ч одоо ч ирээдүйд ч гарч ирэхгүй л байх.

Клоппт үнэхээр сонголт байгаагүй.Ковидын нөлөө,санхүүгийн алдагдал,дээр нь Сити,Челси шиг хамаагүй цацдаг бодлоготой баг манайх биш.

 

Аваргуудын лигийн эрхээ авч чадсан нь маш сайн хэрэг.Энэ нь эргээд санхүү,зуны наймаа,гэрээ хэлцэл бүгдэд нөлөөлөх учиртай.Ирэх улирал багтаа бүрэн ууссан Тиаго үндсэн байрлалдаа гарах Фабиньо Ван Дайк,Гомэз магадгүй Конатэ "Болтон Барези" Филлипс,Матип формондоо орсон Манэ,Жота,Салах,Фирмино мэдээж зуны цонхоор довтолгооны шинэ тоглогч....

Улирлын сүүлийн хэсэг үзэхэд үнэхээр гоё байлаа.9 тоглолт 7 хожил 2 тэнцээ.МанЮ-г талбайд нь савж Алиссон мөргөж топ 4 орох эрхийг бараг авч өгч драмдлаа.Салах маань харин мэргэн бууч болж чадаагүй нь харамсалтай.Өнөөдөр ч их хичээлээ.Мань Манэ харин сүүлийн 2 тоглолтон дээр гэнэтхэн сүнс нь биед нь эргээд ирсэн аятай л байлаа.Ямар байсан нэг нь зун 200 саяыг үрсэн нөгөө нь улирлын турш топ 4-с буугаагүй хоёр багийг доороо хийгээд улирлаа дуусгачихдаг юм байна.

Хамгийн онцлох мөчүүд Алиссоны мөргөлт сая сүүлд Жиниг үдэж өгдөг үйл явдалууд л байлаа.Сүүлд Жеррардийг зодог тайлж байхад нэг мэлмэрлүүлэх Жиниг үдэж өгсөн үйл явдалыг хараад бас сонин болж л суулаа.Энэ клубт фэнүүдэд домогийн ёсоор хүндлэгдэх учиртай Жини маань ч нүдэндээ нулимастай орж байгаа харагдана лээ.Хийсэн бүхэнд нь талархъя.

Нийтэлсэн: Дарханбаяр

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх