Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб

 

"Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ-с гишүүддээ сар бүр тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалын дагуу анх удаа Волейболын тэмцээнийг санаачлан зохион байгууллаа. Тус тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр буюу 4 дүгээр сарын 9-ны ням гарагт 23-р сургуулийн биеийн тамирын зааланд зохиогдож, 50 гаруй копууд цугларч, 5 баг өрсөлдөж, амралтын нэг өдрийг хөгжилтэй спортлог өнгөрүүллээ. 

Улаануудын спортын арга хэмжээ улирал бүрээс хамаарч гадаа талбайн, заалны гэхчлэн зохиогддог ба ихэвчлэн фэн клубээс зохион байгуулсан үйл ажиллагаанд дор хаяж нэг удаа оролцсон байх зэрэг шаардлага тавьдаг байсан бол анхдугаар волейболын тэмцээнд хөгжөөн дэмжигчид ямар нэгэн шалгуургүй, хураамжгүй, гэр бүлээрээ хүрэлцэн ирж оролцох боломж олгосноороо онцлог болсон юм.

Мөн лэдикопуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс Рэдс Лигийн Менежерүүдээр томилох мөн Индоор гэймс заалны тэмцээнд холимог баг оролцуулж байсны нэгэн адилаар энэ удаад ч бас багын ахлагчаар эмэгтэй хөгжөөн дэмжигчдээ сонгож, тоглуулсан билээ. 

Талбайд 6 тоглогч гарч, талдаа 15 оноогоор өрсөлдөх дүрмийн дагуу Гэрэлмаа ахлагчтай баг эхний тоглолтоо Тунгалаг ахлагчтай "Captain Fantastic" багтай хийж, 2:1 харьцаатай Гэрэлмаа ахлагчтай баг ялалт байгууллаа.

Дараагийн тоглолтод коп гэр бүлийн гишүүд болох Өнөрөө болон Отгонзаяа ахлагчтай багууд учраа таарч 2:1 харьцаагаар "Манэ" баг тэргүүлэв. Ийнхүү 5 баг эн тэнцүү өрсөлдөж, 

  • 1-р байранд Батчимэг ахлагчтай "Reds" баг 
  • 2-р байранд Отгонзаяа ахлагчтай "Манэ" баг орж, бусдыгаа хошуучлав. 

Анх удаа зохиогдсон тэмцээн тун өрсөлдөөнтэй явагдсан тул жил бүр уламжлал болгон зохиохоор төлөвлөлөө. 

"Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ

 

Шинэ мэдээ мэдээлэл

Онцлох видео

© 2010-2024 Бүх эрхийг хуулиар хамгаалсан болно. "Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб" ТББ   Мэдээ илгээх