Reds' league! (2018)

Calling all Liverpool FC supporters! Come and paint the Mongolian RED!
Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 273
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 265 удаа
Талархагдсан: 153 удаа
CONTACT:

Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн biggy » Мя 5-р сарын 01, 8:35

За юутай ч сэдвийг нь нээчихье.
Энэ жил огт оролцохгүй гэж бодож байсан, Батсүмбэр ФС-д орноо хаха. Яахав, OLD SCHOOL нтр байж болно тээ. Бас нэг гоё ү/а юм байгаан.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 110
Элссэн: Ба 1-р сарын 12, 9:55
Талархсан: 25 удаа
Талархагдсан: 21 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Мя 5-р сарын 01, 9:10

Би ч уг нь энэ тэмцээнд багийнхаа эхний гоолыг хийдэг уламжлалтай л даа нтр. 2 жилийн өмнө лигийн, өөрийн багийн эхний гоолыг хийсэн, тэрнээс хойш 1 ч байхгүй. Өнгөрсөн жил өөрийнхөө багийн эхний гоолыг хийсэн бас л тэрнээс хойш 1 билүү 2ыг л хийсэн. Энэ жил ядаж 5 гоол хийнэ ээ хаха
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Хуйлруулан бичигч
Бичлэг: 164
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 55 удаа
Талархагдсан: 50 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Redman » Мя 5-р сарын 01, 1:19

Би ч зайлуул уртаашаа ганцхан гоолтой л дуусч байх шиг байна хаха

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 273
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 265 удаа
Талархагдсан: 153 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн biggy » Бя 5-р сарын 05, 10:21

Эхнээсээ хуваарь гараад, багууд зоогдоод, менежерүүд тодорсон байна.
Бүгдэд нь амжилт хүсье. Фэн клубын хувьд хамгийн хүсэн хүлээгддэг үйл ажиллагааны нэг гэж ойлгодог. Тиймдээ ч жилээс жилд улам сайжирч байгаа зүйл юм байгаан.
Тийн яахав, энэ жил анх удаа драфтаар биш насаараа нэгдсэн +33 буюу АКА Батсүмбэр ФС танилцуулгаа нэг явчих уу? хаха :lol:
Ганзо ахлагчтай "RETRO FC" багийн бүрэлдэхүүнийг бахархалтайгаар танилцуулж байна.
Тус багийн бүрэлдэхүүнд 33-47 насны жинхэнэ "жентелмен"-үүд багтсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд +33 гэсэн статустай оролцож байгаа юм.

Амарсайхан
Бадрал
Батбаяр
Баттөмөр
Баттөр
Ганболд
Ганзориг
Мөнхжаргал
Мөнхсаруул
Мөнхцолмон
Мөнх-Эрдэнэ
Тамир
Түвшинбаяр
Хаш-Эрдэнэ
Цэндбаяр
Цэрэндорж
Сонирхуулахад энэ багт 40-өөс дээш насны 7, удахгүй 40 хүрэх 3 хүн байна гэх мэт. Цагаа тулахаар манайд хар багаасаа спорт хөөсөн, шар хортой хүмүүс байгаа учраас хурган амбиц гаргахыг үгүйсгэхгүй тул эртхэн эндээ хэлчихье. Мөн өмсгөлийг хувьд иймэрхүү.
Зураг
It's not just a club, it's way of life!

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 127 удаа
Талархагдсан: 93 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Muujguu » Ня 5-р сарын 06, 3:39

biggy бичсэн нь:
Бя 5-р сарын 05, 10:21
Зураг
Рэтро чинь харин ганган баг байна өө.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 127 удаа
Талархагдсан: 93 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Muujguu » Ня 5-р сарын 06, 3:43

Рэдс лигийн зохион байгуулагчидаас хүсэх хүсэлт байна.

Лигийн нэгдсэн үр дүн, мэдээллийг liverpoolfc.mn-ээрээ дэлгэрэнгүй оруулаад тэндээсээ Лигийн пэйж, Фэн клубийн пэйж, лигийн групп рүү гэх мэтээр нэг стандарттай яваарай гэж хүсье.

Улаан булангийн энэ форумаа бас сайн түгээж эндээ базвал зүгээр байна.

Энэ сэдвийн эхэнд Рэдс лигийн дүрмээ сайхан бичээд тавьчих. Энд бичигдсэн дүрмээрээ явнаа гээд бүгдэд нээлттэй тавьчихвал аливаа маргаан дээр шийдэхэд амар.

Өнөөдрийн тэр Гангэрэл орж ирдэг дээр улаан өгнөө гээд дүрмэндээ байгаа бол тэр хүүхэд мартсан уу, сандарсан ёстой падлий байхгүй. Харин улаан өгнө гэж бичигдээгүй бол ЗБК хэлэлцэж байгаад болбол шар болгочихгүй юу дөө. Манай багийнханы зүгээс бол улаан өгүүлэх гээд байх сонирхол байхгүй болно.

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 319
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 117 удаа
Талархагдсан: 148 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 5-р сарын 09, 12:29

Харин тиймээ. Дүрмээ эхэлж гаргаж тавиагүй байж манай нэг хүнийг солигдож байгаа хүнээ талбайгаас бүрэн гарсаны дараа орсонгүй гээд шар хуудас өгчихсөн кк. Бид нар ямар мэдсэн биш. Би ч 3к юм байна да гэж бодоод өнгөрсөн. зарим нэг зүйл дээрээ жаахан тодорхой болгож өгөхгүй бол ч.

Тэгээд ЗБ яг хэн юм хэзээ ирэх ёстой юм гэдгээ бас тодорхой болгомоор байна. Уг нь баг нь өглөө эрт эхний тоглолттой ч бай тоглолтгүй ч бай. хамгийн эхэнд л цагтаа ирээд 8-н цагаас шүглийн дуу тас хийж байвал зүгээр юм шиг. Бас багуудын тоглолууд хооронд их цаг авч байгааг тас тас гээд л шийдчихмээр байна.

Муужгуугийн хэлсэн сайт дээр орох мэдээллүүд эхнээсээ ороод эхэлж байгаа. Аль дээр ярилцаж шийдсэн ч одоогоор мэдээлэл над дээр ирээгүй болхоор би оруулж чадахгүй л байна. Бадруул Чинзо 2-т мэдээлэл засах нэмэх эрхийг нь өгчихсөн болхоор дараа 7 хоногоос дажгүй жигдрээд явчих байхаа.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 110
Элссэн: Ба 1-р сарын 12, 9:55
Талархсан: 25 удаа
Талархагдсан: 21 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Лх 5-р сарын 09, 12:46

Chinggis бичсэн нь:
Лх 5-р сарын 09, 12:29
Харин тиймээ. Дүрмээ эхэлж гаргаж тавиагүй байж манай нэг хүнийг солигдож байгаа хүнээ талбайгаас бүрэн гарсаны дараа орсонгүй гээд шар хуудас өгчихсөн кк
Тэр ч гэхдээ заавал дүрэмэн дээр байх шаардлагагүй байх өө :idea: Угаасаа бүх л тэмцээнд тийм дүрэмтэй шд.
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Хуйлруулан бичигч
Бичлэг: 164
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 55 удаа
Талархагдсан: 50 удаа
CONTACT:

Re: Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Redman » Лх 5-р сарын 09, 3:31

РЭДС ЛИГ ХӨШГӨӨ НЭЭЛЭЭ

Ливэрпүүлийг дэмждэг Копуудын хамгийн их хүсэн хүлээдэг Рэдс лигийн тэмцээн өнгөрсөн Ням гарагт эхэллээ. 4 дэх жилдээ зохиогдож буй Рэдс лигийн тэмцээн Ням гараг бүр 08:00-12:00 цагийн хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон талбайд үргэлжилнэ. Ингээд эхний долоо хоногийн тоглолтуудыг тоймлон хүргэе.

Allez 0:3 Киев18
“Рэдс лиг 2018” тэмцээний нээлтийн тоглолт Алез, Киев18 багуудын хооронд болж өндөрлөлөө. Улирлын нээлтийн гоолыг Киев18 багийн ахлагч Энх-Амгалан хаалттай цохилтоос оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Улмаар энэ давамгайллаа ахиулж чадснаар 3:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч тэмцээний анхны 3 онооны эзэд болсон юм. Энэ тоглолтод багийн ахлагч Энх-Амгалан дубль хийж, Тэгшээ нэг гоолыг өөрийн нэр дээр бичүүлсэн.

Reds 2:0 Liverpool FC
Дараагийн тоглолт Рэдс болон Ливэрпүүл ФС багуудын хооронд өрнөлөө. Бүрэлдэхүүндээ Нямжав, Нямаа, Батбилгүүн зэрэг шилдэг тоглогчдыг багтаасан Рэдс баг эхний тоглолтоо Ливэрпүүл ФС багийн эсрэг хийж, ахлагч Нямжав, Цогт-Очир нарын гоолоор өрсөлдөгчөө буулган авчээ.

Red Wolves 4:1 Red Pharaohs
Өнгөрсөн жилийн Рэдс лигийн аварга Баянжаргал менежер, Өгөөдэйхүүгээр ахлуулсан “Улаан Чононууд” лигийн эхний тоглолтоо Red Pharaohs багийн эсрэг хийж, 4:1 харьцаатай хожлоо. Энэ тоглолтод 2016 оны Рэдс лигийн мэргэн бууч Нямжигжид, Төөгөө нар тус бүр дубль хийж, багаа ялалтанд хөтөлсөн бол Фараончуудын гол довтлогч Чойдог багийнхаа нэг гоолыг оруулсан байна.

Red MongolZ 1:2 Retro FC
Энэ жилийн Рэдс лигт өнгө нэмсэн нэгэн баг бол яах аргагүй Рэтро ФС билээ. “Тэртээ” 1985 оноос өмнө төрсөн нөхдийг багтаа элсүүлж, +33 настай тоглогчдоор багаа бүрдүүлсэн тэд лигийн анхны тоглолтоо Рэд Монголзын эсрэг хийсэн юм. Тэд “Нас бол ердөө л тоо” гэдгийг батлан харуулах мэт 2:1 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан. Лигийн залуучууддаа “Батсүмбэрийнхэн” хэмээн нэрлүүлж байсан “ахмадууд” маань эхний тоглолтоороо л чангахан мэдэгдлийг хийж чадлаа. “70-аад оныхон амьд шүү №-%₮?%:е.эх***-ууд аа”, “Жэксон амьд шүү”, “Нас бол тоо, бид бол тооп”, “Түй май, дүнчүүр (o)))” зэрэг маш олон уриа үгнүүдээр өөрсдийгөө мотивацижуулан талбайд гарсан тэд хоёр дахь тоглолтоо тэмцээний фаворитуудын нэг Red Wolves-ийн эсрэг хийж 1:1-ээр тэнцсэн. Багийн ахлагч В.Ганзориг энэ тоглолтын үеэр булангийн цохилтоос гайхалтай мөргөж, гоолын салхийг хагалсан. Цаг дуусахаас өмнө бас нэгэн аюул тарихуйц мөргөлтөд нь шон саад болсон юм.

Бусад тоглолтуудын үр дүн
Киев 18 4:1 Рэдс
Ливэрпүүл ФС 1:2 Allez
Retro FC 1:1 Red Wolves
Red Pharaohs 2:3 Red MongolZ

Рэдс лигийн эхний хоёр тоглолтын дараах байдлаар Киев18 баг 6 оноотой тэргүүлж, Red Wolves болон Retro FC адил 4 оноотой удаалж байна. Эхний долоо хоногийн POTW, MOTW-ээр Киев18 багийн ахлагч, эхний 2 тоглолтод 5 гоол оруулсан Энх-Амгалан, тус багийн мэнэжэр Лхагва нар шалгарсан байна.

Ирэх Ням гарагт ээлжит тоглолтуудаараа уулзацгаая. Рэдс лиг маань амжилттай сайхан эхэллээ 8-) 8-) 8-)

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 127 удаа
Талархагдсан: 93 удаа
CONTACT:

Reds' league! (2018)

Бичлэг Бичсэн Muujguu » Ня 5-р сарын 13, 7:05

Цонхоор багууд өөрсдөө тоглогчдоо олж ирээд шалгуулаад авах уу?, анх драфталсан дарааллаараа явах уу? эсвэл эхний тойрог дуусаад хүснэгтийн байрлалаар сонгох юм уу?

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин