Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 127
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 146 удаа
Талархагдсан: 158 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Бя 9-р сарын 28, 5:53

Хөдөлдөг тоонууд.

Чөлөөт эдийн засагт шилжиж, мал хувьд шилжсэнээр огцом өсөлт эхэлсэн юм байна. 2000, 2010 оны үеүдэд зуд нүүрлэж мэдрэгдэхүйц тоо толгойгоор хорогдож байж. Зүй тогтлоор бол ирэх жил зудтай...
Ямаа арай л байна. Бэлчээрийг жинхэнэ тахалдаг нь ямаа. Баянаа бодолцоорой :D .

Гадаад худалдааны дүр зураг дээр олон юм донгосоод байх шаардлага үнэндээ алга.
Их Британи руу алт гаргадаг юм байна. Бусдаар бол Хятадруу нүүрс, зэсийн баяжмал, хүдэр юутай хээтэйгээ гаргаад. Оросоос нефть, уул уурхайн зарим түүхий эд бүтээгдэхүүн авдаг аж. Мөн эрчим хүч. Удахгүй оросруу нүүрсээ зөөгөөд, оросууд нь хятадруу зөөгөөд манай гадаад худалдаанд нэг том түнш ОХУ орж ирэхийн байлгүй :evil: :P

Манай нийт гадаад худалдааны түүхийг харахад 100 жилийн өмнө тусгаар тогтнолоо олж авсан үетэйгээ харьцуулахад 2000-3000 дахин томорсон байна. Гэхдээ гол тэлэлт сүүлийн 10 гаран жилд болжээ. Тодруулбал 2008 оны ОТ-н алдарт гэрээний эхний 3 жилийн шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр тэлж аваад, цаашаа эрчимжиж. Зөвхөн ОТ-н ХО-г хасаад үзвэл (дам нөлөөг тооцохгүйгээр) буцаад 30-40 хувь буурах жишээтэй.

гэх мэт тоо, баримтуудыг хөдөлгөж харах нь илүү сонирхолтой юм. Гол хэлбэлзсэн үеүд дээр тайлбар, мэдээлэл хайж шигтгээд бүр күүл.

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 105
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 122 удаа
Талархагдсан: 62 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Ladykop » Да 10-р сарын 14, 2:42

ингэхэд түрийвчээ олсон уу Мөөжгөө?

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 127
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 146 удаа
Талархагдсан: 158 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 10-р сарын 16, 10:52

Ladykop бичсэн нь:
Да 10-р сарын 14, 2:42
ингэхэд түрийвчээ олсон уу Мөөжгөө?
Олоогүй ээ. Замын үүдээс УБ жижиг тэргээр ирэхдээ унтах гээд унтаж чадахгүй айдастай хаха. 7 цаг гаран давхиж орж ирдэг юм байнал. Яарвал даардагын л үлгэр боллоо. Буухдаа түрийвчээ унагаад буучихдаг, түүнийгээ бүүр маргааш нь мэддэг. Холбогдож магадгүй гэж найдаад байж л байна дөө :evil:


Шинэ ажил,

Олон сар дуншсан тохиролцоондоо хүрээд ажилдаа орсон. 1-4 ажлын 4 өдөртэй, цалингаа боломжийн нэмүүлээд авсан. Гэхдээ энэ жилийн 13 дахь сарын цалин буюу бонус бодуулахгүй болзолтой. Ирэх жил бол ОК.

Энэ жилийн төсөв, төлөвлөгөө хаалтаа хийх гэж байгаа болохоор шинэ төсөв гаргуулахгүй дотоод нөөцөөрөө дотооддоо сайжруулалт, автоматжуулалт, ажлын бүтээмж, хурд нэмэх шийдлүүд дээрээ ажиллана.
Ирэх жил гадагшаа санал болгох технологи шингэсэн бүтээгдэхүүнүүдээ бэлтгээд, төсөв тооцоогоо гаргаад ирэх сараар хэлэлцэнэ дээ.

Сэтгэл санаа сайхан л байна. Тааваараа, сонирхолтой ажлаа хийгээд эхний хэд хоногтоо бол. Сошл дээрээ элийрдэгээ багасгая гэж бодож байсан ч ажлын шугамаар сошлтойгоо нэлээн зууралдах тавилантай. Тэгээд угийн нэг мэдэмхийрч, ярих дуртай зуршлаараа энд тэнд тэсэлгүй сонин сонин юм биччихээд байх юмаа идда. Ямар сайндаа 10000 сунайлт гэж зарлаад тэрнийгээ постолж кайф авч өөрийгөө аргацааж байхав :P

Хувийн төсөл. Ярихад арай эрт байгаа ч явцтай байгаа. Зээл аваад зараад эхэлчихсэн одоо ямар болъё, ухрая гэх биш, дуусганаа оноос өмнө. Нэлээн найдлага тавьсан, итгэл ч буураагүй л яваа. Болоод ирэхээр холбогдох, хамтрал ярилцах хүмүүс Ladykop-оос авхуулаад бий шүү.

Өөр тайвандөө. Түрийвээ олчихвол нэг иймэрхүү болчих гээл байжийна идда дахиад л бодохоор л... Ууж идэж яваад хаяцан бол бас яая гэсэн гэшшш хаха.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 127
Элссэн: Да 12-р сарын 04, 11:39
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 146 удаа
Талархагдсан: 158 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 11-р сарын 13, 10:55

Салга алаад явж л байна дөө...

Аажуу боловч өгсөж байх нь чухал гэж боддог байлаа. Ухаалаг юм шиг боловч үндсэн шалтгаан нь эргээд унахад, алдаж оноход зөөлөн газардана гэдэг аймхай зан минь аж. Энэ хандлага нь олон олон санаа, шийдлийг биежиж гаргуулахгүй, үзэл бодол болгож хэлүүлэхгүй тархинаас сарниулдаг байж гэдгийг ойлгосон учраас одоо бол бодож санасан, газраасаа шороо атгах нь зөв гэдэг үзэлтэй болж, аливаа бодсон санасан юмнуудаа биежүүлэх, үг үзэл болгож гаргах гэж оролддог болсон нь өнгөн талаасаа их мэдэгч, юм юм руу үсчсэн, нэг л төсөл хөтөлбөр ярьсан нөхөр болж хувирсан мэт харагдуулдаг байж болох.

Юутай ч өөрийн хэрэглэх хүсэл хэрэгцээнд үндэслээд, түүгээрээ мөнгө олох, асуудал шийдэх боломжтой юм байна гэж үзсэнээр спортын статистик мэдээллийн сан үүсгэх, цаашид хялбаршуулсан систем болгох бодол 3-4 жилийн өмнөөс эргэлдэж. Сүүлийн 1 жилд хамтран хөгжүүлэгч олж чадалгүй хий эргэж хугацаа алдсан байдаг. Хэдэн сарын өмнөөс юутай ч эхлүүлээд зугуухан явуулж байгаа ажлын нэг хэсгийн UI загвар боловсруулагдаад явж байгаа маань энэ.
fefefefe.jpg
Stat manager app UI draft
fefefefe.jpg (49.46 KiB) 140 удаа харагдсан
Хэрвээ удирдлагатайгаа зөвшилцөхгүй бол ийшээгээ 100% төвлөрнө гэж байсан ч ажилдаа эргээд орсон тул ийшээгээ 100% оролцох боломжгүй болсоноор хугацаа сунжрахаар болж буй хэрэг. Цаашид яаж компани үүсгэж, өөрөө ямар үүрэг албан тушаалтай оролцох уу?, хаана төвлөрөх үү?, хаашаа тэлэх үү?, надад хэн хэн хэрэгтэй вэ? гэдгээс эхлүүлээд ирэх оны санхүүгийн төлөвлөгөө сар сараар драфтлагдаад, шинээр татах хөрөнгө оруулалт хэд байх?, тэдэнтэй хэрхэн тохироо хийх?, хоорондын харилцаа холбоог ямар бичиг баримтад суурилж хийх, ижил туршлага хаанаас судлах гээд сонирхолтой л явна.
Том үйлдвэрийн машин оруулж ирэхгүй, эсвэл байгууламж барихгүй, биет бараа зарахгүй болохоор мөнгөтэйдүү хүмүүсийн төсөөлөл, ойлголт жоохон хол байнаа. Ихэнх нь банк эсвэл ббсб-ийн зээлийн АПП шиг мөнгө олохгүйн бол гэсэн хандлагатай байгаа нь гунигтай ч шиг. Гэхдээ тэдний буруу биш л дээ.

12 сар завгүй бөгөөд нэлээн ажил урагшлуулсан сар болж, 2020 оны 1 сард туршиж, шалгаж, засварлаж, сайжруулж бас нухацтай үзээд 2020.02.20 өдрийг товлон дайрна даа.

Нээрээ мартсанаас хэтэвчээ олсышт. Бүх зүйлс тоо толгойгоороо буцаад ирсэн. Харин хэтэвчний маань хатуулгыг нэг юм гэж бодсонуу яасан гадна хавтсыг голоор нь цуулж зүсээд нэмэлт таславчтай болгосон байна лэ хаха.
Замын-үүдээс таксинд хамт сууж ирсэн тэр жарвагар хүн яг мөн л дөө. Вокзал дээр буугаад учир битүүлэг тойрч явж байгаад буцаад гарч явжийгаа энэ тэр нь. Даанч царай зүс нь тод харагдахгүй, баталж, нотолж чадахгүй болохоор баярлалаа гээл хэдэн төгрөг өгөөд салсан. Авчирч өгсөн нөхрийн цээжилсэн үгээ, маруухан жүжиглэн ярьж байгаа энэ тэр ч дүүрсэн. Яаж иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, картууд, хамгийн гол нь бүсгүйтэйгээ авхуулсан зураг гээд харамсаж үхэх гэж байснаа огцом оодорсоон хэхэ.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин