Шүлэг, яруу найраг

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 102
Элссэн: Да 12-р сарын 04, 11:36
Талархсан: 17 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Gunbold » Лх 6-р сарын 20, 10:48

[/quote]

Бүүгий Бүүгий Чингис (Дууны үг)

Хорин түмэн агтаараа
Хорвоо дэлхийг эзэлсэн
Хорин хоёр хатантай
Хосгүй баатар Чингис

Бүүгий бүүгий Чингис
Бүүгий бүүгий Чингис
Чингис чамайг магтан дуулъя
Бүүгий бүүгий Чингис
Бүүгий бүүгий Чингис
Чингис чамайг магтан дуулъя... Чингис

Хэзээ ч чамайг мартахгүй ээ
Түүхийн үнэн Чингис
Хэзээд ч чамаар бахархана
Тэнгэрийн хаан Чингис

1970 -аад оны эхээр л зохиож байсан дууны шүлэг гэхээр бас л дажгүй байгааздээ
[/quote]

дууг нь нэг сонсчих юмсандаа

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Хуйлруулан бичигч
Бичлэг: 164
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 55 удаа
Талархагдсан: 50 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Redman » Лх 6-р сарын 20, 4:22

Би ч одоо энэ утга уянгын хүн биш болохоор яг үнэндээ Урианхай гуайн шүлгүүдийг ойлгодоггүй юм.
Энэ чиглэлийн боловсрол надад дутна, үнэнээ л хэлье хахаха

Харин Чойном бол яруу найрагч биш гэж хэлсэн адайр аашт Молор-Эрдэнэтэй санал нийлээд байдаг юм.
Ер нь тэгээд аль ч цаг үед нэг тийм гүдэсхэн, хэлье гэснээ хэлчихдэг, уувал сайхан уучихдаг, давилуундуу нөхөр байдаг шд. Одоо 21 аймгаараа яваад үзвэл хөдөөд ч тийм эрс өчнөөн бий. Энгэрийн дэвтэртэй, тэрэндээ шүлэгтэй.
Чойном агсан хэрвээ одоо цаг үед амьдарч байсан бол магадгүй давгүй рэппэр байх байсан байж магадгүй л гэж бодогддийн. Шүлэг найраглалууд нь гоё оо, шууд уншихад л буухаар... Гэхдээ яруу биш.

Яруу найрагч хүн гэж Явуухуланг хэлнэ гэдэг үнэн байх. Тэр зүйрлэлүүд нь бол гайхамшигтай, дахин давтагдашгүй...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 319
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 117 удаа
Талархагдсан: 148 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 6-р сарын 21, 12:18

Redman бичсэн нь:
Лх 6-р сарын 20, 4:22
Харин Чойном бол яруу найрагч биш гэж хэлсэн адайр аашт Молор-Эрдэнэтэй санал нийлээд байдаг юм.
Ер нь тэгээд аль ч цаг үед нэг тийм гүдэсхэн, хэлье гэснээ хэлчихдэг, уувал сайхан уучихдаг, давилуундуу нөхөр байдаг шд. Одоо 21 аймгаараа яваад үзвэл хөдөөд ч тийм эрс өчнөөн бий. Энгэрийн дэвтэртэй, тэрэндээ шүлэгтэй.
Чойном агсан хэрвээ одоо цаг үед амьдарч байсан бол магадгүй давгүй рэппэр байх байсан байж магадгүй л гэж бодогддийн. Шүлэг найраглалууд нь гоё оо, шууд уншихад л буухаар... Гэхдээ яруу биш.
Чойном яг тийм төгс яруу найрагч уу гэхэд бас хэцүү байж болох юм. Мэдээж Молор-Эрдэнэ ийн хажууд сэтгэлгээ болоод үг холбох талдаа бараг төгс хүн хэдий ч Молор гуайн уншсан танилцсан олон класс шүлэг найргын дэргэд жулдаад байгаатай нь санал нэг байгаам. Мань хүн гайхалтай хосолмол хүн. Яг тийм хүний дотор байгаа юмыг зүгээр л нээгээд асгаад хаячихдаг юм байгаам. Сийлбэр хийж байгаад л нөгөөхөө бас үгээр шууд шууд л хэлээд явчихна. Нэг шүлгээ харж байгаад л давхар жирэмсэн шүлэг холиол л биччихнэ. Юмыг харах төсөөлөх чадвараар үнэхээр авьяаслаг хүн гэдгийг нь л хүлээн зөвшөөрдөг. Чиглэгдэж чадаагүй дураараа явцан сэтгэлгээ засагдаж чадаагүй байх.
Хэрвээ хөгжимөөр харвал нэг тийм Рок, Гранж, Алтернатив тал руу юм шиг. Гэтэл Симфони бичдэг таашаадаг хүмүүст тэр нь зүгээр гачин юм сонсогдоод байгаам. Харин өсвөр насны залуус массд бол илүү гоё хүрээд байхгүй юу. Хүн, Залуу нас гээд найраглалууд нтр бол бас л өвөрмөц уншихад шууд буугаад л бас зүгээр л дэ.
Redman бичсэн нь:
Лх 6-р сарын 20, 4:22
Яруу найрагч хүн гэж Явуухуланг хэлнэ гэдэг үнэн байх. Тэр зүйрлэлүүд нь бол гайхамшигтай, дахин давтагдашгүй...
Явуухулан гуай чинь орчин цагийн яруу найраг тансаг илэрхийлэлийг үндэслэгч нь гэгдэг гигант юм чинь аргагүй супер. Нэг биш хоёр биш 3 уншиж байж автдаг гээд байгаа биз.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 102
Элссэн: Да 12-р сарын 04, 11:36
Талархсан: 17 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Gunbold » Пү 6-р сарын 21, 1:00

Ер нь бичилт дүрслэлт хэдий бий ч хамгийн гол шалгуур бол цаг хугацаа гэж айхтар шүүлт бий.... Яруу тансаг нь чихэнд сонсдож нүдэнд харагддах ёстой бол логик өөрөө бодит, хийсвэр хоёрын хамгийн том холболт байх ёстой... ингэж байж сая шүлэг биш яруу найраг болно. тэгээд хэзээ ч хэдийд ч уншсан амттай бас тансаг байж олон жилийн дараа ч шинэээрээ сэтгэлгээ нь арилгахгүй байх ёстой биз.... Яруу найрагч бол өөрөө сэтгэлгээний хурд, бас цаг үеэсээ өмнө төрснө байх ёстой... шүлэг бол өнөө цагын толь байж болно. ялгаа товчхондрр иймэрхүү л байна... Тиймээс би Чойномыг шүлэгч гэж боддог бас агуу биш... зүгээр л цаг үетэйгээ таараагүй түрүүлж төрсөн нэгэн... Ийм хүмүүс зөндөө... харин тэднээс ч илүү байж агуу болцгоож уран зохиол яруу найрагт томоор мөнх амьдрах ёстой байх

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 55 удаа
Талархагдсан: 105 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Пү 6-р сарын 21, 4:27

Миний бодлоор "шүлэг", "яруу найраг" гээд тусдаа хоёр ойлголт, хоёр өөр урлаг гэж бодоод байдаг... агуу найрагч Явуухулан ч гэдиймуу, одоогийн энэ Хулан мулан бол яруу найраг бичдэг ... ухаандаа гоё сайхан үгсийг холбож, илэрхийлэх гэж байгаа үзэл санаагаа илүү тодруулж уран сайханлаг болгож бичдэг ... тэрнээс биш Чойном, одоо энэ Галсаа нтр бол "яруу найраг" бичдэггүй, тэд нар үзэл санаагаа илүү хурц, хэрцгий байдлаар тодорхойлдог болохоор угаасаа "яруу" гэдэг үгтэй холбогдохгүй ... тиймээс "модэрнист шүлэгч", "абстракт шүлэгч" ч гэдиймуу ... тэгж тодорхойлмоор санагддым

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Шилдэг бичигч
Бичлэг: 129
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 95 удаа
Талархагдсан: 75 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Мя 10-р сарын 23, 10:38

Үзэсгэлэнгийн уршиг

Үй Ши хуан шүлгийг Батбаярын орчуулгаар.

Чамайг хайрлахын төлөө би
Намуун зөөлөнд суралцаж байна
Нялуун үгэнд аажимхан дасаж
Тэвэрмээр, гүйж хүрээд үнсэхийг
Эцэстээ хүсэх боллоо.

-Өө юу чинь ингэтлээ ховсодно вэ?
Хууз сахал чинь уу?
Хуурс ч дотор нь байгаа л биз дээ?

Чи дөрөвдүгээр сар биш
Чин үнэндээ аравдугаар сар энд өнгөрч байна.
Гагцхүү увайгүй эм би
Хүний ёсоор энгэр зөрүүлж
Хүмүүсийн бүхий л амар амгаланг
Гагц чамаас хүртэхийг, хулгайлахыг хүсэж байна

Ээ эгээ л ертөнцийн хамаг үзэсгэлэн найрсан зохироод
Эдэлж яваа хүн нь чи юм болохоор
Сарнай, цэцэрлэг, голын урсгал хийгээд үүлс, бүр хавар ч
Сайхныг чинь үл гүйцнэ

Чи таалдаа...
Булааж авсан энэ зам мөр дээр
Буруутан болж би чадах уу? үгүй юү?

Бурхан минь
Үзэсгэлэнгийн уршиг
өгүүлэхийн ч эцэс алга
Ор мөргүйгээр би бусниад өгвөл
Өвч биеийн чинь шарх сорви
Өнгөц ч бай хамаагүй
Өвдөж чадах уу? чи
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Шилдэг бичигч
Бичлэг: 129
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 95 удаа
Талархагдсан: 75 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Mademoiselle » Пү 11-р сарын 01, 8:58

***
Гучин нас хүрэхэд, итгэж болох хүмүүс
Гудамжаар хийсэх сүүлчийн навчис шиг
улам л ховордоно.
Ойд хашгирсан,
хүүхэн хүний богинохон нэр шиг
Олон дахин цуурайтавч сураггүй замхрах

Хүн чанар, шударга ариуны тухай
Хүүхэд насны цагаахан төсөөллөө өрөвдөнө.
Цагаахан итгэлийг минь туучлах гутлуудын дороос
Цас нужигнах, өвөл айсуй дуулдана.

Ий-тий. Хорин хэдэн өвлийн дурсамж
Энэ намар намайг юутай их хайрна вэ!
Итгэж болох хүмүүс гудамжаар хөглөрөх навчис шиг
Тэр л дурсамж руу цувна.

Тэр л дурсамж руу,
Тэгэхдээ ганц нэгээрээ, тасралтгүй!

***
...Разучились любить, разучились прощать,
Забывать никогда не научимся...


Тээр жил Варшавт харсан охин шиг
Сэтгэлийг минь хэн нэгэн сандаагаад хаячихаасай.
Тэр охин өөрөө хүрээд ирсэн ч,
Сэтгэл минь догдлохооргүй болчихоо биз дээ.

Одоо бол би түүнээс
Нэрийг нь асууна. Хаа нэгтэй урина.
Орой нь үнсэлцэнэ. Отель хайна.
Тэгэхээр юуных нь хайр байх вэ дээ.

Танихгүй польш охины ширэв татах нь ч
Таатай... Зүрх минь баяраар дүүрч билээ.
Одоо бол, тэгж харсан бүсгүйг
Оройжин бараадаж дагах минь юу л бол?

Бүтэлгүй дурлал цайлган итгэлээс
Биеэ татан авч насны эрхээр сурчээ.
Бүр эрт болоод нэгэнт өнгөрчихсөн
Шалдир булдирхан юмсыг л мартаж сурахгүй нь.
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Шилдэг бичигч
Бичлэг: 137
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 8 удаа
Талархагдсан: 77 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн meesh » Пү 11-р сарын 01, 10:27

30 нас давахад ч бас өөр болноо. Гол нь хүн төлөвшиж эхлэх үе байх гэж...Бас багаасаа төлөвшсөн хүн гэж байна гэхдээ цөөхөн байх.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 319
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 117 удаа
Талархагдсан: 148 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 11-р сарын 01, 12:11

meesh бичсэн нь:
Пү 11-р сарын 01, 10:27
30 нас давахад ч бас өөр болноо. Гол нь хүн төлөвшиж эхлэх үе байх гэж...Бас багаасаа төлөвшсөн хүн гэж байна гэхдээ цөөхөн байх.
Багадаа төлөвшиж чадаагүй хүн том болоод олигтой төлөвшиж чаддаггүй байхаа. Багадаа сууж сураагүй хүн ч том болоод бас сууж сурахдаа муу гэж сонссон юм байна. Ер нь энэ бага байхдаа олж авсан хүмүүжил, дадал хэвшил, төлөвшил гэдэг хүнийг насан туршид нь дагаж явдаг том хүчин зүйл байх.
Нилээн хэдэн жилийн өмнө Японы нэг төслийн менежментийн багш ирээд 1 сар хичээл заасан юм л да. Тэгээд буцахдаа манайхны хэдэн компаниудтай чөлөөтэй ярилцаж байхдаа Японд мэдээлэл технологийн чиглэлээр инженер авахдаа хүний мэдлэгийг шууд харгалзах бус харин хандлага харилцаа, сууж сурсан, үг сонсож сурсан, хувь хүмүүжил гээд зүйлүүдийг хамгийн их хардаг. Ур чадварыг бол нэгэнт зөв хүнээ олсон бол дараа нь эзэмшүүлэхэд ерөөсөө оройтохгүй шүү. Монгол залуус та нар энэ дээрээ л их анхаараарай гэж хэлж байлаа. Яг үнэн л дэ.
Тоондоо сайн хүүхэд хичнээн толгой сайн байгаад бусад нь зүйлс хаягдчихаар тэгээд л ерөнхий чанараараа 4 сурдаг хүүхдээс доошоо орчихдог. Тоондоо сайн байгаад юу хийхийн архинд ороод л дуусна. харин 3 сурсан хүүхдүүд чинь том том боссууд болж байна гэж одоо зарим улс ярьдаг нь үүнтэй ч холбоотой. Уг нь яг тийм гавал тооны нөхдөө бүр тусд нь бодлогоор бэлдэж академик байдлаар авч яваад бусад хэсгээ инженер, эдийн засаг руу нь сайхан хөтөлдөг болгомоор байгаам.
Бага боловсролын систем бол яг энэ төлөвшил гэдгийнхээ эсрэгээр л явагдаад байгааг хархаар тун харамсалтай.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 102
Элссэн: Да 12-р сарын 04, 11:36
Талархсан: 17 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: Шүлэг, яруу найраг

Бичлэг Бичсэн Gunbold » Лх 11-р сарын 14, 11:10

Инээд шиг хуучин хүний амьдралд...

Инээд шиг хуучин хүний амьдралд

Нулимс шиг халуун байх

Маргааш шиг ойрхон байх

Магад ирэх үхэл шиг

Давтагдахгүй байх

Нулимс шиг хуучин хүний амьдралд

Мөрөөдөл шиг гэгээн байх

Хайргүй хүндээ ч хайр шагнах

Харагдахгүй бурхны хутаг олох

Мартагдахгүй гомдолдоо

Уйлахгүй тэсэхээр цайлган байх

Гомдол шиг хуучин хүний амьдралд

Харагдахгүй бурхан шиг ил байх

Өнөөдрийнх шиг уйтай өдрийг

Дахиад яасан ч тэвчихээргүй

Тэсрэмтгий байх

Өчигдрийнх шиг,

Уржигдрынх шиг,

Утгагүй тарчилгах удаан өдрөөс

Яасан ч дахиад амьд үлдэхээргүй

Тэрсүүд байх

Тэнэг шүлэг бичихээр

Дахин төрөхгүй байх

Инээд шиг хуучин...

Нулимс шиг хуучин...

Гомдол шиг хуучин..,

Харагдахгүй бурхан шиг

Хүний амьдралд

“Байхгүй юм” шиг нь

Үргэлж шинэ байх

Байгаа бүгдээс нь

Мөнхөд өөр байх

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин