Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 54 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 7-р сарын 31, 12:40

дээрээс нь утга учиргүй фэминистүүд байна ... зүгээр л эрэгчин эмэгчин тэгш эрхтэй гэж сохроор итгээд тэр эрхээ баталгаажуулах гэж эрчүүдтэй зэрэгцэж уулын орой руу зүтгэнэ гэдэг тэнэглэл ... өчнөөн л уулчин, боордчин, юм үзэж нүд тайлсан хүүхнүүд таньдаг найзладаг маний хувьд тэднийг тэгж болку гэсэн уул руу зүтгэж байхыг мэдэхгүй юм ... оргилд нь гарах уулс мундсан биш гээд л инээж байдаг ...

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Суралцан бичигч
Бичлэг: 74
Элссэн: Да 12-р сарын 04, 12:02
Талархсан: 86 удаа
Талархагдсан: 64 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Tungaa » Лх 8-р сарын 01, 9:42

Өө ягаа яг. Хэлэх гээд эвлүүлж чадку байсан санааг та 2 базаад биччихэж хаха. Зүгээр болдоггүй ээ гэсэн бол зүтгэмээргүй байгаа юм. Адаглаад сэтгэлд нь сэвтэй байдаггүй юм байхдаа гэж л бодохын. Тэрнээс хувь хүн юугаа хийнэ ээ маниусд хамаа байж уу.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 260
Элссэн: Да 12-р сарын 04, 12:14
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 253 удаа
Талархагдсан: 140 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Лх 8-р сарын 01, 12:39

Аялахыг хүсэгчдэд өгсөн зөвлөгөө. Бүр яг хэлжээ, 100 хувь санал нийлнэ.

via: Ganjavkhlan Chadraabal

Монгол орноор аялахад нөхөрсөг 7 зөвлөгөө

7 сарын 31 хоногт нийт 7000 км замыг машин, автобус, морь, явганаар туулж аяллаа. Гэр бүлээрээ, гадны жуулчид, найз нөхөдтэйгөө хамт давхилаа. Тэгэхээр би нэг 7 өгүүлбэр холбох нь зөв биз ? 😀 Энэ 7 өгүүлбэр овоо урт байх болно.

1. БЭЛТГЭЛ ! Монгол улс бол түрийвчтэй мөнгө л байхад бүх юм нь бэлэн Хонг Конг, Бээжин биш, юу ч бодолгүй цүнхээ үүрээд гараад явчихдаг газар ч бас биш билээ. Зам төөрч хөдөө хээр хононо, хүнс, бинзен дуусна, бороо бүр цас ч гэнэт орж мэднэ … Машин унааны бүрэн бүтэл байдал, GPS /Бидэнд бол Offline ажилладаг MAPS ME App маш их тус болсон/, запас дугүй гэх мэт бэлтгэл ажил маш чухал. Хүмүүс наад захын аяны сандал, чийгний гудас гээд л мартаж орхидог /Хамгийн хямдхан боломжийн газар нь Sunday 1 давхар юм шиг байна лээ мишок 30-60 мянган төгрөг, сандал 18-30 мянган төгрөг, чийгний гудас 35-50 мянган төгрөг/ Бүгдийг тоочих боломжгүй тул зүгээр л юмаа их сайн бэлдээрэй. Нэмж хэлэхэд Увс аймгийн захаас худалдаж авч болох жүүс, бэлэн гоймонг Улаанбаатараас чирж очих хэрэггүй ачааны нэмэр. Одоо бүх аймгийн төв Улаанбаатарт байдаг хүнсийг зардаг болсон.
2. МАРШРУТ. Зам ба цаг хугацааны тооцоо. Өдөрт дээд тал нь 400 км явбал зохимжтой гэж харлаа. Монголын замд км/ц-р үүнийг хэмжихэд тун хэцүү. Бид Баян-Өлгийд 12 км газрыг 1 цаг 30 минутанд туулж байлаа. Тэгэхээр засмалаар хэд явах, шороогоор хэд явах, шороон зам нь сайхан дардан цагаан эсвэл чулуу шавар дэржигнүүртэй юу, жижиг машин хаагуур явах ёстой гэх мэт нутгийн улсаас зам асуухдаа нарийн асууж тодруулсан нь дээр. Манай хөдөөнийхөн бол “Өө энүүхэнд” гэдэг үгийг ашиглах их дуртай. Тэр нь бидний хувьд хэр энүүхэнд байх эсэхийг хэн ч таашгүй 😀 Яг одоо бол баруун аймаг руу Завхан аймгийн Тосонцэнгэл сум хүртэл хар засмал зам холбогдсон байгаа.
3. ЭКО АЯЛАХ. Энэ бол хамгийн чухал хэсэг ! Бүгд л сошиалаар хог, архины талаар ярьж байгаа тул нэмж үглэх нь илүүц биз. Гэхдээ бид хамаагүй дээрдсэн. Ер нь бол олуулаа явж байгаа тохиолдолд нэг хөөрхөн жижиг хүрз авчих, чадвал жижигхэн “Майхан жорлон” авчих /Тэрэндээ шүршүүртэй баллон өлгөөд бүр гоё усанд орж ч болно, үнэ нь хямдхан/. Хүрзээрээ тэгш өнцөгт нүх ухаад бие засах бүртээ ухсан шороогоо асгаад таглаад бай. 00 цаас байгалдаа шингэхэд асуудалгүй, ямар ч үнэргүй, их тансаг. Хогийг бол мэдээж хогийн уутанд хийгээд хамгийн ойр тааралдсан суурин газрынхаа цэг дээр хаяад яваад байна. Итгэнэ үү үгүй юу өөрсдөө мэд гэхдээ ингэж байгалаа хайрлаж явахад байгаль бидэнд хамгийн сайхнаа өөрөө үзүүлж, үүл бороогоо түр зуур татан, од мөнх цастийг харамгүй харуулж, бороо хур тойрч гараад байх шиг санагдсан шүү. Чи байгалийг хайрлавал тэр чамайг ивээнэ.
4. АМЬД ХАРИЛЦАА. Шил архины оронд уут чихэр аваад явахад чамд баяр жаргал ирнэ. Аль болох малчин ардтай, нутгийн хүмүүстэй нөхөрлөж явахыг бод. Хүүхдүүдэд хөөрхөн бэлэг, дэвтэр, харандаа бэлдэн, нутгийн улстай мэнд ус мэдэж нөхөрлөж явахад аялал өөрөө “Амьтай” болно. Ингэх тусам Монгол ахуйгаа улам илүү таньж хайрлах болно. Бид Монгол Монгол гэдэг ч муухан жуулчнаас дор л Монголоо мэдээд байх шиг санагдах үе олон. Түүнээс гадна хамт аялах багаа зөв бүрдүүлэх бол өөрөө бараг аяллын тал хэсэг нь. Санаа нийлэхгүй хүмүүстэй сайхан газрыг зориод бас нэмэргүй. Хүн бүрийн сонирхол, аяллын зорилго ондоо байдаг учраас анхнаасаа нэг зорилготой баг бүрдүүлэх нь маш чухал. Байгальд очоод юу ч үзэхгүй дувт архи уугаад өдөржин шартаж явдаг хүмүүс байдаг. Тэд бол чиний хүсэж байгаа баг, аяллын нөхөр биш байх.
5. ГЭРЭЛ ЗУРАГ ҮЛДЭНЭ. Хүн болгоны очиж яг ижилхэн өнцгөөс зургаа авахуулдаг Хэцүү хад, Хар нуурын эрэг, сошиал моодноос илүү “Зөвхөн чиний аялал”-н зургийг буулгах нь цорын ганц ба нандин. Чи хэн нэгэнд тэр газарт очсон гэдгээ батлаж сошиал дээр тавих зорилготой, албатай биш бөгөөд зөвхөн чиний мэдэрч буй мэдрэмж, чамд л тохиолдсон “Учрал тохиол” чухал гэдгийг ойлгох ёстой. Одоо бол утсаараа ч кино хийдэг болсон үе. Гар утасны жижиг хөл худалдаж аваад бүтээлчээр залхууралгүй тэр сайхан мөчүүдийг мөнхөлж явах нь сүүлд чи өөртөө баярлах шалтгаан болно. Дээрээс нь нэг зүйл нэмж хэлье. Аливаа газрын талаар зураг хараад өндөр хүлээлттэй явах хэрэггүй шүү. Очиход их өөр байх тохиол маш олон. Энэ бол мэргэжлийн гэрэл зурагдын тарьсан балаг 😀 ккк
6. БЭРХШЭЭЛ БОЛ АЯЛАЛ. За нэг сайхан газрыг үзэх гэтэл битүү 2 өдөр бороо орлоо гэж бодъё. Тэр бол АЯЛАЛ юм. Жишээ нь улаагчны хар нуур миний дурсамжинд бүрхэг нүүгэлтсэн үүлтэй, далай мэт давалгаатай, хүйтэн, сүртэй тийм газар байлаа. Юун нөгөө нар шарсан элсэн далайн эрэг. Бас нэг ийм яриа байдаг. Хэрвээ байгаль чамд сайхнаа үнэхээр үзүүлэхгүй байвал дараа дахиж зорьж ирээрэй гэсэн урилга гэж. Бодоод үзээрэй.
7. БҮҮ ЯАР. Чи бол Монгол хүн. Энэ улсын эзэн, энд амьдардаг, бас энэ жил үхэх байгаа биш. Нэг аяллаар учиргүй бүгдийг үзэх гэсний хэрэггүй. Нэг газар үнэхээр гайхамшигтай сайхан байвал юу ч хийхгүй аль нэг маршрутыг цуцлаад бүтэн гурав хоног хэвтэхэд юу ч алдахгүй. Бүтэн өдөр давхиж нэг алдартай газар ядарч үхэх байгаа амьтан очоод, ямар ч кайфгүй хүчилсэн инээдээр 2 зураг даруулаад цааш хөдлөх бол туршлагагүй аялагчдын хийдэг ажил. Бүү давт. Монгол улсыг 10 хэсэгт хуваагаад 10 жил аялсан ч дуусашгүй шинэ, гайхамшгийн далай.

За тэгээд одоо л Монголд зун эхэлж байна, зуншлага ид байна, зам бороо үерийн усанд их эвдэрсэн ч голохооргүй сайхан засмал холбогдсон, өмнө нь хүмүүсийн бүтэн өдөр туулдаг байсан замыг гурван цагт явдаг болсон. Газрын сайхныг холоос ч хайх хэрэггүй, дутуу л үздэг болохоос Тэрэлж ч гүн руугаа гайхам сайхан газар байдаг. Байгальд ээлтэй аялцгаая ! Амжилт хүсье !

Баян-Өлгий аймаг Малчин оргил 4053метр өндөр
Бүх юмаа чирж үүрч гараад кофе чанаж уулаа ХАХА

2018.07.31

Jack
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 125
Элссэн: Ня 12-р сарын 03, 3:44
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн boboZ » Ба 8-р сарын 03, 5:44

Хөвсгөл явав..
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
Admiral
Бичлэг: 27
Элссэн: Да 12-р сарын 04, 1:44
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 10 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Admiral » Ба 8-р сарын 03, 6:02

Бигги гоё явжээ. Би Говь-Алтайнх гэхэд тэр усан цахилгаан станц нтр үзээгүй л байгаа. Харин 3 4 жилийн өмнө нэг явахдаа Хасагт Хайрхан, Хүнхэр, Эрээн нуураар дайрч явсан.. Цаашаа элс нь үргэлжилсээр байгаад л манай нутаг орно шүү дээ. Гадны хүмүүс Монголын их элсээр уртааш нь тэмээгээр ганц нэг аялал хийдэг болсон гэнэлээ.. Манай нутгийхан тэр аялалд нь тэмээ нтрээ түрээсэлдэг болсон сурагтай байна лээ..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Эхлэн сурагч
Бичлэг: 43
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 44 удаа
Талархагдсан: 25 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Ladykop » Мя 8-р сарын 07, 10:01

biggy бичсэн нь:
Лх 7-р сарын 25, 1:02
Ennio бичсэн нь:
Лх 7-р сарын 25, 12:10
Баярлалаа.
Хөтөчгүй зам заалгаад явчихвал бардаг болов уу?
Та морь/хөтөч хаанаас олж байсан бэ?
За даа харанхуй явахыг бол дэмий гэж зөвлөхөөр байна. Би анх 2000-аад оны үед харанхуй явсан, очиж чадаагүй. Гадныхан бол GPS хараад явчихдаг гэдэг байсан. Гэхдээ дэмий байх, газарчинтай явбал цаг хугацаа, бартаа хэмнэнэ. Дангаараа/цөөхүүлээ явах гэж байгаа бол дуу гаргах юм авч явахгүй бол чоно нохой, баавгай ихтэй газар шдээ. Уулын наад цаад амаар орохоос авхуулаад хэцүү л байна.
Морь бол янз бүр, газарчинтай бол тэр хүн нь морио гаргаад, өөрөө газарчлаад, морь малаа арчлаад явбал та нарт амар. Та хэд өөрсдөө хоол унд, майхан саваа зохицуулна гэсэн үг, арай бага зардалтай байж магад. Аяллын компани арай үнэтэй тусах байх, хөтөч, тогооч, хоол ундыг гаргах болохоор. Тэгээд хангай газар хамаагүй дур мэдэж явбал төөрөх/GPS байхаас үл хамаараад/, бартаа саад, бэртэж гэмтэх, морь малаа арчлах гээд олон юм байгаа шдээ. Ачааны морь хэрэгтэй болно. Би бол нутгийн дүү хэдэн морь бэлдээд дагуулаад явж байсан болохоор санаа зовоогүй.
Намайг явж байхад явган аялагчид явж байсан, тэд нар гэхдээ хэд хонож очдог байхаа. Явган аяллынхан бол замдаа идэх хүнсээ зам зуураа үлдээгээд, буцаж ирэхдээ идээд явдаг гэдэг.
Хагийн хар нуур руу зам мэдэхгүй хүнтэй бол бүтэхгүй дээ, Араатан амьтан ихтэй, баавгайтай. 9 сарынд явбал ялаа шумуул байхгүй сайхан явна даа.

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 54 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 8-р сарын 07, 11:04

Хагийн хар нуур луу 4 хоногийн аялал төлөвлөөд гарсан ч 10 хоноод сүүлдээ тамир нь барагдаад ингээд л үхдэг юм байна гээд дээшээ хараад, хөдөлж ч чадахгүй хэвтэж байсан хүний яриа сонсч байлаа ... энэ ерөөсөө 5-6 жилийн л өмнө болсон явдал ... зам мэдэхгүй, аглаг ууланд, газарчингүй бол хэрэггүй ...

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Эхлэн сурагч
Бичлэг: 43
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 44 удаа
Талархагдсан: 25 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Ladykop » Мя 8-р сарын 07, 3:05

Сая 7 сарын дундуур ш д. хэдэн нөхөр алга болоод, эрэл сураг араас нь болоод нисдэг тэрэг мэрэг хүртэл очиж авсан. Тэрнээс хэд хоногийн өмнө бас машиндаа эрдэж явсан хэд бүр Хагаас наана машинаа живүүлсэн. Очих хэцүү байгаа хэвээрээ.

otgonbatt
Шилдэг бичигч
Бичлэг: 123
Элссэн: Да 12-р сарын 04, 11:56
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 26 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн otgonbatt » Мя 8-р сарын 07, 6:35

Яааа энэ нь л гоё тэ аялалыг улам адал явдалтай болгодог. Нутгийнхан одоо зүгээр албаар тийм сэг нтр энэ тэнд замын дэргэд үлдээгээд бүүр жуулчидыг татах юм зохиож хийгээсэй хаха
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Шилдэг бичигч
Бичлэг: 138
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 54 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Лх 8-р сарын 08, 10:54

otgonbatt бичсэн нь:
Мя 8-р сарын 07, 6:35
Яааа энэ нь л гоё тэ аялалыг улам адал явдалтай болгодог. Нутгийнхан одоо зүгээр албаар тийм сэг нтр энэ тэнд замын дэргэд үлдээгээд бүүр жуулчидыг татах юм зохиож хийгээсэй хаха
За даа тийм адал явдалтай аялал ч дэмий л дээ ... сүүлд ярихад л юу юм гэхээс биш ... тэгээд сүүлд ярих боломжгүй болтлоо ч адал явдалдах тохиолдол байшдээ ... тэр сэг зэм үлдээх нтр дэмий, тэр хавиар нь чоно нохой эргэлдээд, шувуу мувуу бол дор нь байхгүй болгоно ... өдөрт нэгийг аваачиж тавьж байлтай биш хаха ... амьдралтай юм ярийшүү

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин