Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 215
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 9 удаа
Талархагдсан: 112 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн meesh » Мя 4-р сарын 30, 9:32

За ер нь ПЛ-ийг алдах тийш болоод явчихлаа шүү, хүлээлтээ угаасаа бага дээр тавиад удаж байна дөө. СЛ-г яаж ийж байгаад авах хэрэгтэй байна даа. Дараа жил үзнэ дээ. Гэхдээ энэ Сити аймар байнаа, өнгөрсөн жил 100 оноотой тасархай түрүүлээ биз дээ, манайх хамаг рекордоо хийгээд байхад л ард байгаад байдаг.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 373
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 138 удаа
Талархагдсан: 166 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 4-р сарын 30, 10:30

Манайд гэхдээ уг нь маш их боломж байсан шд. Нээх айхтар савуулаад хусуулцан тоглолт байгаагүй. Лестер дээр л бүр шал дэмий тоглолт үзүүлсэн юм. Яаг нөгөө байдаг л гараагаа гаргаад нөгөө хэд нь болохгүй болхоор найдаад л алдчихсан. Сити энэ жил олон тоглогч ашиглаж өөр өөр гарааг зөндөө гаргасан. Тот-д бавуулцан болхоос бусдаар бүх зүйлээрээ тэгш явж байсан. Алхнууд Лэстэр 2 дээр нь талбайдаа Манутай тэнцсэн энэ 3 тоглолтоосоо бүтэн 6 оноо алдчихсан гэхээр л харамсалтай. Эвэртон Челси нтр ийг бол бараг манайдаа ашигтай үлдсэн тоглолт гэж бодоод байгаа шд. Ёстой энэ жилийнхээ уурандаа аваргуудын лигийг л бүр бүх юмаа дайчлаад авах хэрэгтэй. Одоо 2-3 жилдээ цомуудаа шууруулахгүй бол бүрэлдэхүүний задралт эхэлж магадгүй шүү. Манэ Салах хоёрын харьцаа бас нэг жаахан дулаан биш л байх шиг байгаам даа.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 163
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 85 удаа
Талархагдсан: 153 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 4-р сарын 30, 11:56

Гүэ тэгээд ПЛ авахгүй бол ирэх зун наймаа маймааг тултал хийгээд илүү зузаан бүрэлдэхүүнтэй, олон хувилбартай болж байж л ПЛ -ийн аваргын цом өргөх юм байгаам ... Одоо дараагийн хэдэн улиралд Чэлси задарна, МанУ нөхөн сэргээлт хийнэ гэдэг бас хэсэгтээ чойрно, Арсэнал угаасаа чойрцон байгаа учраас, Тоттэнхамын араам арай л дутна ... гээд бодоод үзэхээр Сити-тэй манайх л тайтлын төлөө алалцаад байж байна биз ... энэ улиралд гарааны сонголт хагасууд дээрээ гайгүй байснаас биш хамгаалалт довтолгоог бол нөгөө хэд маань л улирлын турш амралтгүй чирлээ ... одоо лаг тоглогчдыг хайр гамгүй аваад л баймаар байна аа ... зун бол яалт ч гүй сайн наймаа хийхгүй бол энэ чигээрээ зүтгэхээр улирлын хагасаас хойш сууж байна ... олон талбарт үзэхээр бүр яалт ч гүй мяараад иржээн ... ирэх улиралд шууд 4 цом чаана гээл зүтгэмээр байна ... гш :idea:

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Суралцан бичигч
Бичлэг: 81
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 97 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Тоглолтын анализ, хэлэлцүүлэг, санаа оноо...

Бичлэг Бичсэн Ladykop » Да 6-р сарын 10, 10:36

Chinggis бичсэн нь:
Мя 4-р сарын 30, 10:30
Манайд гэхдээ уг нь маш их боломж байсан шд. Нээх айхтар савуулаад хусуулцан тоглолт байгаагүй. Лестер дээр л бүр шал дэмий тоглолт үзүүлсэн юм. Яаг нөгөө байдаг л гараагаа гаргаад нөгөө хэд нь болохгүй болхоор найдаад л алдчихсан. Сити энэ жил олон тоглогч ашиглаж өөр өөр гарааг зөндөө гаргасан. Тот-д бавуулцан болхоос бусдаар бүх зүйлээрээ тэгш явж байсан. Алхнууд Лэстэр 2 дээр нь талбайдаа Манутай тэнцсэн энэ 3 тоглолтоосоо бүтэн 6 оноо алдчихсан гэхээр л харамсалтай. Эвэртон Челси нтр ийг бол бараг манайдаа ашигтай үлдсэн тоглолт гэж бодоод байгаа шд. Ёстой энэ жилийнхээ уурандаа аваргуудын лигийг л бүр бүх юмаа дайчлаад авах хэрэгтэй. Одоо 2-3 жилдээ цомуудаа шууруулахгүй бол бүрэлдэхүүний задралт эхэлж магадгүй шүү. Манэ Салах хоёрын харьцаа бас нэг жаахан дулаан биш л байх шиг байгаам даа.
Мане Салах 2 ын харьцаа юцн дээр тэгэж харагдаж байна ?

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин