Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Redman » Да 2-р сарын 12, 2018 3:25 pm

75 million baby бол супер амьтан юмөө ;) ;)

Агаарт бол ямар ч нөхрийг азаргалах юм
Том биендээ баймгүй хурдтай, ер нь л 1 v 1 нөхцөл байдал дээр гаруудыг элдээд л, эзэрхийлчих юм.
Манай муу Ловрэн этр ганц нэг клийрэнс, бөмбөг тасласан үедээ л орилж байгаа харагддаг.
ВВД-ийн хувьд тувт яриастай, гараар заагаастай.
Хамгаалалтыг удирдана гэж янзтай юм. Матип ч энэ тал дээр муугүй.
2 дахь Салахын гоолын түлхүүр пассыг араас Матип өгсөн.

Одоо Аваргуудын лигийн чанар шалгасан тоглолтууд дээр тогтмол гаргаад л байх хэрэгтэй...

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Redman » Да 2-р сарын 12, 2018 3:31 pm

Тэр дээр найзууд хаалгачдын талаар яасан сайхан халаа вэ.
БР бэцдаагийн Рэйнаг хөлөөрөө муу тоглодог гэсэн шалтгаанаар Рэйнаг хөөж явуулсныг бодохоор дургүй хүрдэг юм.
Гэхдээ нэгэнтээ л мэнэжэрийн үүрэг хүлээсэн хүн бүрэн эрх мэдэлтэй, өөрийнхөө дүрмээр удирддаг болохоор яалтай.

Болдог бол Рэйнагаа ганц улирал сэлгээнд байлгаад, Кариустай давхар ажиллуулаад, ганц нэг цомын тоглолтонд гараанд гаргаж, сайхан үдэж өгөөд явуулах юмсан гэж боддог юм. Одоо хуучны хулгаруудаас мань эр л бараг үлдээд байна уу даа. Дээр нь Рэйнагийн нэг гоё чанар нь багийн уур амьсгалыг янзын болгож өгдөг нөхөр гэжугаа. 2008-2012 онд босоо байсан Испанийн чухал тоглогч нь талбайд гардаггүй Рэйна байсан гэжугаашд. Клопп энэ мөрөөдлийг минь биелүүлчихээсэй... Түрүү жил Марринэр гээд хөгшин кулькаазыг аваал ирж байсандаг хаха

Би бол Пэпэгээ Ливэрпүүлийн домгийн хэмжээнд үнэлдэг. Минольегийн гаргадаг элий балай алдааг бол ховорхон гаргасан даа. Жаахан нуруу намтай болохоор алсын цөм цохилтонд багадаад байдаг санагддаг байсийн. Тэнэг Иван, Хэнцэр Алексийн цохилтууд санаанд орж байна. Түүнээс бол Минольетэй мэттэй ч арай зүйрлэгдэх хаалгач биш ээ...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 2-р сарын 13, 2018 11:59 am

Redman бичсэн нь:
Да 2-р сарын 12, 2018 3:31 pm
Би бол Пэпэгээ Ливэрпүүлийн домгийн хэмжээнд үнэлдэг. Минольегийн гаргадаг элий балай алдааг бол ховорхон гаргасан даа. Жаахан нуруу намтай болохоор алсын цөм цохилтонд багадаад байдаг санагддаг байсийн. Тэнэг Иван, Хэнцэр Алексийн цохилтууд санаанд орж байна. Түүнээс бол Минольетэй мэттэй ч арай зүйрлэгдэх хаалгач биш ээ...
Чухам үүн дээр Бадруултай төгс санал нийлж байгаам. Би бол домог гэж л боддог.

Харин залуу хүүхдүүдийг домог болоорой гэх талаар ч :idea:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 2-р сарын 13, 2018 12:08 pm

Хөгжилтэй зураг байна. :D ;)

Зураг
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн biggy » Мя 2-р сарын 20, 2018 1:26 pm

энэ сэдэвт байж болох юм гэж бодоод орууллаа.
Довтолгооны 3-аа сонгох юм байна. Зүгээр тэр тэр гэлгүйгээр яагаад сонгосон талаар тайлбартайгаа оруулбал зүгээр юм болов уу. Зураг
Миний хувьд Рон, Агуеро, Сала гэж авмаар байгаан.
Яагаад гэхээр хурдтай сөрөг довтолгоо голчилно. Заавал сөрөг гэлгүйгээр аль аль нь бөмбөгтэй болон бөмбөггүй техник сайтай, төгсгөл сайн хийж байгаа. Кун голдоо, нөгөө 2 нь жигүүрээр байраа солиод явна гэж ойлгоод байгаа. Хэдий Рон амиа, хариж яваа, манюгын гар гэх мэт олон үгүйсгэх шалтгаан байгаа ч энэ хүний хөдөлмөрийг үгүйсгэх боломжгүй санагдаад.
Хэрвээ Суарезыг авбал Эден Азарыг хамт авна. Суарез голдоо, нөгөө 2 нь жигүүртээ гэх мэт. 5 доллараар Месси Неймар 2-ыг авч чаддаггүй ээ хаха, тоглолтыг нь бага үзсэн, жоохон хол санагдаад хаха.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 2-р сарын 20, 2018 2:09 pm

biggy бичсэн нь:
Мя 2-р сарын 20, 2018 1:26 pm
энэ сэдэвт байж болох юм гэж бодоод орууллаа.
Довтолгооны 3-аа сонгох юм байна. Зүгээр тэр тэр гэлгүйгээр яагаад сонгосон талаар тайлбартайгаа оруулбал зүгээр юм болов уу.
Миний хувьд Месси, Левандовски, Салах 3-ыг сонгоно.
Би Мессиг Роналдугаас хамаагүй илүү гэж боддог. Тэр талбай дээр бараг бүх зүйлийг хийж чаддаг бол Роналду бол ялангуяа сүүлийн жилүүдэд 16 дотох зүгээр зогсож байгаад л гоолдоод байдаг болчихсон. Баг нь сүүлийн хэдэн жил ч тасархай байлаа даа.
Левагийн сонголтын хувьд бол нөгөө байгаа хэдээсээ илүү таалагддаг бас ч гэж үнэхээр сайн төвийн довтлогч. Шигшээдээ ч мундаг тоглодог.
Салахын талаар одоо юу ярихав дээ. Үнэхээр гайхалтай байна.

Бас ийм сонголттой зураг ч байна.
Зураг

Би эндээс бол Месси, Салах , Кавани 3-ыг сонгоно. Яагаад Суарез биш вэ гэвэл Салах яг одоогийн формоор илүү байгаам чинь :)
Каванигийн тухайд бас нөгөө хэдээсээ хамгийн таалагддаг нь хаха :D
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Redman » Мя 2-р сарын 20, 2018 5:19 pm

Би лав Суарэз, Салах, Гризманн гурвыг сонгоод үлдсэн нэг еврогоороо гайгүй хагас авахыг бодно :D

Мэссиг аваагүйн шалтгаан нь Салах..
Суарэзтай бол юу ярихав. Сүүлийн 5 жилийн хамгийн шилдэг #9
Гризманн бол ганган амьтан санагддын. Атл.Мадридад биш өөр багт байсан бол бүр илүү үнэлэгдэх байсийм болов уу ч гэж боддог. Буруу боджийж мэднэ.

Нээ гурав байхад бол бас л хямраана дөө...

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 2-р сарын 20, 2018 5:36 pm

Redman бичсэн нь:
Мя 2-р сарын 20, 2018 5:19 pm
Би лав Суарэз, Салах, Гризманн гурвыг сонгоод үлдсэн нэг еврогоороо гайгүй хагас авахыг бодно :D
Гризманн бол ганган амьтан санагддын. Атл.Мадридад биш өөр багт байсан бол бүр илүү үнэлэгдэх байсийм болов уу ч гэж боддог. Буруу боджийж мэднэ.
Гэхдээ энэ жил их л тааруу байна лээ. Тэрнээс ч ганган амьтан л даа.
Зөвхөн урд талын 3-аа сонго гэж 10 евро өгч байхад харамч гар вэ :D :arrow:
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 2-р сарын 20, 2018 5:46 pm

Бигги Лордын сонголтоос бол Мэсси Азард Салах 3 ийг сонгох юм байна.

Мэсси юуч хийж байж мэдэх нөхөр. за да бие ээр эдлүүлэх үү гэхээс бараг төгс гэдэг статуст ойр гар. дээр нь балиар овжин залитай. :lol:

Азард бол алсаас хусч магад эсвэл сайхан ассист өгчихнө. Бие хаа жижиг ч ер нь универсаль талдаа гар гэж хардаг. бас цуцалтгүй, дайчин гар шиг байгаам. Тэр бөмбөгний хүүхэд өшиглөдөг нтр гээд оркдуу Дулмаа маягын :idea:

Салах бол тэр 2 ийн яг алдсан чадаагүйг нь гүйцээх эсвэл өөрөө шууд амиатах живүүн гар даа. биеийн хүчний тоглолтоор нөгөө хоёроосоо илүү. Удахгүй 5$ чөлөөтэй хүрдэг болох цор ганц хүн. :ugeek:

Шинээгийн портноос бол Азардын оронд Каваниг л авах юм байна. бодимастертай ижил сонголт хийлээ. :idea:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Redman » Лх 2-р сарын 28, 2018 2:47 pm

Зураг

Энди Робертсон хэдхэн хоногийн дараа (3 сарын 11) 24 нас хүрнэ.

Шотландын Глазгоу хотод төрсөн тэрээр эхлээд бага сургуулийнхаа хүүхдийн багт тоглож байгаад Шотландын алдарт Селтикийн академи рүү шилжсэн байна. Гэсэн ч 15 настайдаа Селтикт гологдож, Күйнс Парк руу (Английн QPR клуб биш) явжээ.

Одоогоос 5 жилийн өмнө залуу хүү Роббо сонирхогчдын зэрэглэлд хөлбөмбөг тоглохын хажуугаар клубтээ бүтэн цагаар ажилладаг байв. Тэрээр оператарын ажил хийдэг байсан бөгөөд билет асуусан хүмүүст хариулдаг байж. Өглөө 9-өөс орой 5 цаг хүртэл ажиллаад, үргэлжлүүлэн 6 цагаас бэлтгэлдээ явдаг дайчин хүү байсан гэнэ. Маш шаргуу хүчин чармайлтын эцэст 2013 оны улиралд нэгдүгээр багтаа дэвшиж чадснаар Робертсон мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлсэн байна.

Хатан хааны цэцэрлэг багт тэр улиралдаа амжилттай тоглоод Шотландын Дандэ Юнайтэд баг руу зарагджээ. Тус клубт ганцхан улирал тоглохдоо Шотландын Оны шилдэг залуу тоглогч болсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан байж таараа. Улмаар ПЛ-ийн Халл сити клуб Роббог худалдан авахаар 2,85 сая паунд санал тавихад баг нь зөвшөөрснөөр Англи руу шилжлээ.

Английн Барсын төлөө тэрээр 3 улирал тоглохдоо 2-т нь Премьер лиг, нэгэнд нь Чэмпионшипт тогложээ. Доод лигт тоглосон тэр жилд Роббо бүх 42 тоглолтонд талбайд гарсан байна.

2017 он бол түүний хувьд сайхан жил байсан нь гарцаагүй. Төдийлөн олны танил болоогүй түүнийг Клопп сонирхож, Ливэрпүүлд авчирсан. Өнгөрсөн 8-р сарын 19-нд Кристал Паласыг Садио Манэгийн гоолоор хождог тоглолт түүний улаан өмсгөлтэй хийсэн анхны тоглолт байв. Үүнээс 7 хоногийн дараа Роббогийн анхны хүү Рокко хорвоод мэндэлжээ.

Ливэрпүүлийн өнгөрсөн 125 жилийн түүхийг харахад Шотландууд маш хүндтэй байр суурийг эзэлдэг. Шанкли, Пэйсли Шотландууд, Билли Лиддэлл, Кэнни Далглиш, Алан Хансэн, Грэйм Сунэсс зэрэг гайхалтай домгуудыг нэрлэж болно. Харин өнгөрсөн 20 жил Гари МакАлистэрийг эс тооцвол (ямар Чарли Адамыг нэрлэлтэй нь биш хаха) Ливэрпүүл-Шотландын харьцаа үлэмж суларчээ.

Роббогийн тоглогчийн замнал амархан байгаагүйтэй адил Ливэрпүүл дэх карьер нь ч дардан эхэлсэнгүй. Улирлын эхэнд ихэнх цагийг банз халааж, тоглолтыг нэгдүгээр зэрэглэлийн суудлаас үзэж өнгөрүүлсэн тэрээр Клоппоос зөвлөгөө хүсчээ. Харин менежер түүнд бэлтгэлээ улам шаргуу хийж, бууж өгөхгүй байхыг зөвлөсөн байна.

Энэ улирлыг тун давгүй формоор эхлүүүлсэн Алберто Морэногийн сайн тоглолт Роббод боломжийг олгохгүй байв. Харин 12 сард болсон тоглолтын үеэр Испани зүүн ар шагайндаа бэртэл авснаар Робертсонд боломж гарах нь тэр. Үүнээс хойшх түүхийг бид хамтдаа харсан... Роббо сүүлийн 14 ПЛ-ийн тоглолтын 13-т нь гараанд гарч, Ман ситигийн эсрэг гайхалтай тоглож, хоёрхон долоо хоногийн өмнө Аваргуудын лигийн тэмцээнд анх удаагаа тоосоо өргөсөн билээ. Хэдийгээр Морэногийн бэртэл эдгэж, бүрэн фит болсон ч Роббогийн сайн формыг таслахгүйн тулд Клопп үргэлжлүүлэн гаргаад байх шиг. Улирлын үлдсэн хугацаанд энэ формоо хадгалж чадвал ирээдүйд Ливэрпүүлийн зүүн жигүүрийн эхний сонголтоор нэрлэгдэх замаа нээх нь гарцаагүй биз.

Цахилгаан Роббодоо амжилт хүсье!

Тэр клубтээ ажиллаад, хажуугаар нь ажилладаг байсан үед гэхээр нөхөр 16,17-той л байж.
Дэрэнгийн хөвгүүддээ ярьж өгмөөр сайхан түүх байна даа...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 4 ба 0 зочин