Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
Tuvshintugs
Бичлэг: 14
Элссэн: Да 1-р сарын 22, 2018 5:42 pm
Байрлал: Улаанбаатар, Монгол
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 12 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Tuvshintugs » Да 1-р сарын 22, 2018 7:52 pm

Тоглолтын өмнөх
Хамгийн сүүлд 3 гишүүн Tuvshintugs нд нийт 0 дахь удаагаа зассан
]“When I die, don’t bring me to the hospital. Bring me to Anfield. I was born there and will die there.”
- Steven Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Tuvshintugs
Бичлэг: 14
Элссэн: Да 1-р сарын 22, 2018 5:42 pm
Байрлал: Улаанбаатар, Монгол
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 12 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Tuvshintugs » Да 1-р сарын 22, 2018 7:56 pm

Тоглолтын өмнөх онцлох мэдээ, стат, менежерүүдийн ярилцлагаас :D

Либерти цэнгэлдэх
2018.01.22-23нд шилжих шөнө 04:00 /Улаанбаатарын цагаар/

- Cyrille Regis-т хүндэтгэл үзүүлж 1 минутын турш алга ташсанаар тоглолт эхэлнэ. Английн шигшээ болон Вест Бром клубт хүчин зүтгэж байсан тэрээр өнгөрсөн Ням гарагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Түүний хувьд ПЛ-ийн анхны өнгөт арьст тоглогч байсан бөгөөд энэ ч утгаараа Английн хөлбөмбөгт онцгой хувь нэмэр оруулсан гэж үздэг.

- Ливерпүүлийн хувьд өнгөрсөн тойрогт тэргүүлэгч Ман Ситиг 4-3аар буулгаж авснаар ялагдалгүй цувралаа 18-д хүргэсэн. IN-FORM

- Суонси клубын хувьд хүснэгтийн ёроолд бичигдэж байгаа ч шинэ дасгалжуулагч Карлос Карвалхалын удирдлага дор давгүй тоглож байгаа. 5 тоглолт - 2 хожил, 2 тэнцээ, 1 хожигдол. NOT BAD

- Энэ тоглолтыг Нэйл Сварбрик шүүн явуулах бол, 4 дэх шүүгчээр Майк Жонс ажиллана.

-ГЭМТЭЛ БЭРТЭЛ:
Суонси Сити:
Анхел Ранхел-Гэмтэлтэй, тоглох боломжгүй
Ренато Санчес, Тамми Абрахам, Майк ван дэр Хоорн - Эргэлзээтэй
Ливерпүүл:
Ахлагчийн хувьд бэртлээсээ эргэн ирж, багийнхаа бүтэн бэлтгэлд оролцсон ч энэ удаагийн тоглолтыг өнжинө. Харин Мо Салах, Рагнар Клаван, Деяан Ловрен нар өвчний улмаас бэлтгэлд оролцоогүй гэж клубын зүгээс мэдэгдсэн боловч тоглох боломжтой.
Сититэй хийсэн тоглолтыг бага зэргийн бэртлийн улмаас өнжсөн Ноён 75сая ПЛ-ийн дебютээ Хунгуудын эсрэг хийнэ.
Адам Богдан, Натаниел Клайн нар гэмтэлтэй хэвээр байгаа бол, гэмтлээс дөнгөж ирээд буй Алберто Морено болон Даниел Старриж нар тоглох эсэх нь эргэлзээтэй байна.

- Хаасан цохилтоосоо илүү гоол алдсан ПЛ-ийн цорын ганц хаалгач - Лорис Кариус. Хаасан 3, Алдсан 4 :cry: :cry:
Мөн хаалтын хувиараа лигийн хаалгачдын дунд сүүл мушгиж явна - 43%
Шинэхэн номер нэгийн маань энэ тааруу үзүүлэлт хамгаалалтын удирдагч Ван Дэйктэй тоглоод ирэхээр аяндаа өөрчлөгдөх биз ээ :twisted:

-Ливерпүүл ПЛ-ийн хүрээнд хийсэн сүүлийн 6 зочлон тоглолтондоо бүгдэд нь дор хаяж 2 гоол оруулсан. :ugeek:

-Мөн ПЛ-ийн хүрээнд оруулсан сүүлийн 15 гоолын 14-ийг нь тоглолтын 2 дугаар хагаст оруулсан. :o

-Суонси энэ улирлын ПЛ-т гэртээ хамгийн цөөн гоол (6) оруулаад байгаа бол, Ливерпүүл эсрэг багийн талбайд хамгийн олон гоолдсон нь. (29)

- Ю. Клопп: "Амьдрал бол тэр чигээрээ сорилт. Энэ удаагийн тоглолт бас нэгэн том сорилт. Тиймээ, тэд лигийн сүүл мушгиж байгаа ч зөв замдаа явж байна."

- К. Карвалхал: "Үнэндээ бидэнд хэдэн хожил хэрэгтэйг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид үлдсэн тоглолтуудынхаа 50 хувьд нь заавал хожих ёстой."
77da7bdebe6c360e_reds celeb.jpg
77da7bdebe6c360e_reds celeb.jpg (77.02 KiB) 9682 удаа харагдсан
]“When I die, don’t bring me to the hospital. Bring me to Anfield. I was born there and will die there.”
- Steven Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Шинээ » Ба 1-р сарын 26, 2018 6:16 pm

Манай хагасуудын харьцуулалт. Хендо пассаарааа аргагүй илүү юмаа :D
Зураг
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн biggy » Да 1-р сарын 29, 2018 11:03 am

Шинээ бичсэн нь:
Ба 1-р сарын 26, 2018 6:16 pm
Манай хагасуудын харьцуулалт. Хендо пассаарааа аргагүй илүү юмаа :D
Бусад хагасууд урагшаа явуулдаг учраас цөөхөн байгаа байх.
Хэндо маань хойшоо 2 өгч буцаад урагшаа нэг өгөх байх даа :idea:
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 29
Элссэн: Пү 12-р сарын 28, 2017 1:34 pm
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 37 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Tomrookop » Да 1-р сарын 29, 2018 12:25 pm

Нэг бодлын энэ камер мамер харах чинь шал балай юм байна ш дээ. Яахав гоол шугам, нисдэг дрон нтр бол дэвшил хөгжил байх. Харин гоол болон цаашлаад алдаа болгон дээр камер хардаг болчих вий дээ. Тэгээд ямар юмнаас кайф авах болж байна. Тоглолтын хэмнэл, сэтгэл хөдлөл гээд салшгүй кайфийг ёстой нам дарах эд шиг санагдлаа...За энэ ч яахав.

Одоо рэлэгшн батл хийж байгаа ямар баг байна. Тэд нараас л айж явах нь өлзийтэй юм байна бурхан минь. Хийдэггүй байсан гоолуудаа хийж, хаадаггүй байсан хаалтуудаа бидэнд л харуулах юм. Багийн морал болоод тоглогч нарын сэтгэл зүйд юм хийчихээр 2 хожигдол болчих шиг.

Дээр нь олдсон боломжуудаа чулуу болгох тал дээр бас л хайнга байна шүү. ВВД-н мөрөөдлийн эхлэл замхраад манай хэдэд уусчих гээд байна уу даа хэхэ. Ер нь бол энэ хайнга хамгаалалт, гоол алдалт, пайнаг байдал ганц ВВД-г авчираад 100 хувь алга болчих эд биш л дээ. Манай хагас хамгаалалтын систем, тоглогч нарын чадвартай бас хамааралтай гэж хараад байгаа. Хагас хамгаалагч довтлогч нартай бол арай гайгүй ойлголцож, довтолгооны системд зохицоод байх шиг.

Рафагийн эрин үед бид хаалгандаа 3 дээш бөмбөг алдахыг тоотой хэд харж байсан. Рафа болоод түүнээс хойших дасгалжуулагч нарын харьцуулсан бяцхан стат харъя....

Рафа-Улаан кацарт...

Улирал-------------------Хаалганд алдсан гоолын тоо

2004-2005------------------41
2005-2006------------------26
2006-2007------------------27
2007-2008-------------------28
2008-2009------------------27
2009-2010-------------------35


Энэ хугацаанд Ливэрпүүл клуб Аваргуудын лигт 1 түрүүлж, ФА цомд 1 түрүүлж, Лигт 2004-2005 болон 2009-2010 оны улиралд Аваргуудын лиг эрх буюу 4 байрнаас мултарч байж. Гэхдээ 2005 онд түүхэн ялалт байгуулсанаар энэ хар амжилтыг баллуурдаж орхисон. Бусад улиралд бол 4р байрт бат зогсжээ...Хамгийн их алдсан гоолтой улирал нь анх ирсэн болон халагдсан жил нь. Бусад 4 улиралд 26-28 гоолуудыг хаалгандаа алдаж байж. Нэг тоглолтонд дунджаар 0,7 гоолыг хаалгандаа алдаж байсан гэсэн үг. Энэ үеийг хамгийн хүчирхэг хагас хамгаалалттай байсан үе гэж бид дурсаж ярьдаг. Ид үеийн Стиви болон Хаби нар хагас хамгаалалтанд зогсож довтолгоо болон хамгаалалтыг тэнцвэржүүлж байсан. 2007 онд дээрх 2 дээр Маше нэмэгдэж ирсэнээр улам л доминат болж ямар ч багийг нугаслах хэмжээнд хүрсэн. Цэвэрлэгчийн байрлалд тоглоно гэдэг хэллэгийг энэ үеэс л анх сонсож шинэ хэллэгтэй болж билээ...
Алонсо явж Аквилани ирсэнээр л Европт доминат байсан хагас хамгаалалтын шугам нурж эхэлсэн нь Рафагийн халагдсан жилтэй яг таарах...

Хамгаалалтын шугаманд Ид үеийн Карра, харьж яваа Хуупиа, ид залуу Аггэр нар нэрлэгддэг байсан. Эдгээр тоглогч нарыг тухайн үед сайн гэж нэрлэж байснаас бус лигийн шилдэг гэсэн цол гуншингаар нэрлэгдэж байсан нь цөөн тооны л байх. Бас тухайн дасгалжуулагчийн арга барил дээрх тоон үзүүлэлтэнд нөлөөлнө.

Рой Хожсон ------Эмээ минь дээ...

Улирал-------------------Хаалганд алдсан гоолын тоо

2010-2011--------------------44


Ёстой үзээгүй юмаа үзэж үзэм буцалгаж уусан улирал даа. Рой эмээ багийг утгаар нь дундаж баг руу шидэж хагас улирал тарвалзсан. Хаан Кеннид үлдсэн улиралыг даатгасан ч засахад хожимдсон үе байлаа. Төвийн хагас хамгаалалтанд Стиви Жи, Раул Мэрэйлэш, Лукас Лэйва, Жэй Спийринг, Кристайн Поулсэн, Жонжо Шэлви...
Лукас маань энэ үед ямар байсан билээ. Хамгаалалтанд туслах ёстой тэргүүн сонголт байсан хүн шүү дээ.

Хааны эргэн ирэлт-----------Бүтэлгүйтэл-------------

Улирал-------------------Хаалганд алдсан гоолын тоо

2011-2012--------------------40

Британжуулах хөтөлбөр бүтэлгүйтэж хөлбөмбөгийн арга барил өөрчлөгдсөний баталгаа юм уу даа. Чарли Адам, Жордан Хэндэрсон 2-оор хагас хамгаалалтын байрлалдаа хүч нэмсэн ч тусыг эс олсоон. Хамгаалалтанд Мартин Шкртэл болон Даниэл Аггэр нарыг хос цамхагаар нэрлэж байв. Энэ 2 тоглогч дээр Карраг хамгаалалтын ноён нуруунд нэрлэх нь зүй ёсны. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ....Рафагийн үеийн хагас хамгаалагч нараас Жи, Лукас 2 л дундын шугамандаа үлдэж...Европа лигт тоглодог боллоо. Лигийн цом авчирсанаар харин олон жилийн цомын цангааг Кенни жоохон ч гэсэн дэвтээсэн. Гэхдээ бидний хүссэн зүйл биш....

Брэндэн Рожерс----------Бэлэн ам шалдан гуя

Улирал-------------------Хаалганд алдсан гоолын тоо

2012-2013--------------------43
2013-2014--------------------50
2014-2015-------------------48


Нэг тоглолтонд 0,7 гоол алддаг байсан хамгаалалт маань энэ үед аль ужэ 1.3 гоол гэсэн өсөлттэй дүнтэй явж байсан. Брэндэн Рожерсийн Тики така буюу үзүүштэй хөлбөмбөгийн үр дүн. 2015 онд мөнхийн ахлагчаа үдэж өгсөнөөр нөгөө Европт доминат байсан хагас хамгаалалтын байрлал утгаараа дуусгавар болсон. Тухайн үед Жи дээр суурилагдаж босч байсан хагас хамгаалалт шүү дээ. Эмээгийн үетэй харьцуулахад Жо Аллэнг хуучин багаасаа дуудаж хагас хамгаалалтын хамаг ажлыг түүнд өгсөн. Гэвч бүтэлгүйтэл үргэлжилсээр л... Брэндэний тэргүүн амжилт нь Суарэзийн буянд лигт 2т орсон. Сет пийсээс гоол алдах нь энгийн үзэгдэл болсон тэр л муу үр дагавар одоогийн багийн хамгаалалтын Системд засагдахгүй яваа мэт л санагдах. Аваргуудын лигт 1 улиралд буцаж ирсэн ч утгаараа шороо хамж шившигтэй хасагдсан.


Юрген Клопп----------Шинэ эрин /итгэл найдвар/

Улирал-------------------Хаалганд алдсан гоолын тоо

2015-2016--------------------50
2016-2017--------------------42
2017-2018-------------------29


Рожерс улирлын эхний 2 сар ажиллаад л Клопп-д ажлаа хүлээлгэж өгсөн. Түүнд ямар баг үлдээсэн нь саяхан мэт л санагдаж байна. Төвийн хамгаалалтанд Коло Түрэ, Сако, Ловрэн, Шкртэл нарыг, жигүүрт Морено, Гомэз, Клайн нар Клоппын мэдэлд ирсэн. Зээллэгээр Каулкэр хагас улирал тоглосон санагдаж байна. Одоо бидэнд дээрх тоглогч нараас тогтвортой тоглож байсан нь Ловрэн л байна. ВВД-г авчирсанаар түүнийг сэлгээ рүү шидчихлээ. Гарааны төвийн хамгаалагч нар маань бүрэн шинэчлэгдлээ. Жигүүрт Клайн тогтмол гарааны эрхтэй мэт харагдаж байсан ч бэртэж гэмтэж, сүүлд гэмт хэрэгт орооцолдсоноор гарааны эрх залуу 2 хамгаалагчийн өрсөлдөөнд шилжсэн.

Клоппийг анх ажил авахад хагас хамгаалалтанд Хэндэрсон, Жо Аллэн, Эмрэ Жан, Милнэр, Лукас Лэйва нар л байсан. Лаллана Коутино нар байсан ч эдгээр тоглогч нар хамгаалалтанын шугамтай нэг систэмд орж тоглох албагүй. Хэндэрсон орон гаран тоглолттой, Лукас Лэйваг Итали руу үзэж өгч Жо Аллэнг төрхөмд нь буцаасан. Ганц идэвхтэй тоглож байгаа нь Эмрэ Жан. Виналдум нэмэгдсэнээр арай л тогтвортой тоглолтыг үзүүлж байгаа ч хамгаалалтын эмзэг асуудал шийдэгдээгүй л байна.

Ирэх улиралд Кэйта ирнэ. Гараанд Кэйта Виналдум гэсэн 2 тоглогч баталгаатай. Жан гэрээгээ сунгаж чадвал ирэх улиралд бид Жан, Кэйта, Жини, Чамбо гэсэн тоглогч нарыг төвийн хагас хамгаалалтын байрлалд харна. Хэндо үлдсэн хагас улиралд нь өөрийгөө харуулж шинэ Хэндог харуулж чадахгүй л бол гарааны эрхээ алдсаар л байна. Иймэрхүү байдалтай тогловол ирэх улиралд түүнийг гараанд нэрлэх нь юу л бол.... Хамгаалалтанд ВВД болон Матип нар хамгаалалтын тэргүүн сонголт.

Клопп ирсэнээр хамгаалалтын байрлалыг бүрэн шинэчилсэн гэж болохоор. Ирэх улирлаас хагас хамгаалалтын байрлалд цус сэлбээд эхэлнэ. Шинэчлэл явагдсаар л байна. Мөнгөөр түс тас гээд шийдэхийг урьтал болголгүй хэрэгтэй нь ашиглаад хэрэггүй нь явуулаад шинэчлээд л байна.

Дээрх нуршсан бөөрөнхийлсөн пост-ны маань гол санаа нь хүчирхэг хагас хамгаалалтын шугамтай байсан үедээ бид гоол алдахыг мартсан байсан. Одоогийн энэ нүд хальтирам хамгаалалт гоол алдалт сайн дундын шугамыг бүрдүүлж байж л засагдах байх гэсэн өөрийн бодлоо Рафагийн хүчирхэг үетэй түүнээс хойших дасгалжуулагч нар болон дундын шугам хамгаалагч нарыг харьцуулах гэж оролдлоо.

Хаа байсан камерийн бичлэг шүүж үзэж байгаа талаар өөрийн бодлоо бичих гэж орж ирээд гэнэт гоол алдсанд нь уур хүрч хадуураад сайхан үе, самуун үеээ зэрэг дурсаж өнгөрсөнөөрөө жоохон аяллаа гэж хаха...
``You'll Never Walk Alone```

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Шинээ » Да 1-р сарын 29, 2018 5:10 pm

Tomrookop бичсэн нь:
Да 1-р сарын 29, 2018 12:25 pm
Дээрх нуршсан бөөрөнхийлсөн пост-ны маань гол санаа нь хүчирхэг хагас хамгаалалтын шугамтай байсан үедээ бид гоол алдахыг мартсан байсан. Одоогийн энэ нүд хальтирам хамгаалалт гоол алдалт сайн дундын шугамыг бүрдүүлж байж л засагдах байх гэсэн өөрийн бодлоо Рафагийн хүчирхэг үетэй түүнээс хойших дасгалжуулагч нар болон дундын шугам хамгаалагч нарыг харьцуулах гэж оролдлоо.
Хаа байсан камерийн бичлэг шүүж үзэж байгаа талаар өөрийн бодлоо бичих гэж орж ирээд гэнэт гоол алдсанд нь уур хүрч хадуураад сайхан үе, самуун үеээ зэрэг дурсаж өнгөрсөнөөрөө жоохон аяллаа гэж хаха...
Нэмээд хэлэхэд хамгаалалтын талаар ярьж байгаа юм чинь хаалгачын асуудал яригдах нь ойлгомжтой асуудал байх. Пепе Рейна болон Симон Мигнолье гэсэн 2 хаалгач сүүлийн 10 жил голчлон тоглолоо. Хаалгач хүн бөмбөг хаахаас гадна хамгаалалтаа удирдах үүрэгтэй гэж ойлгодог. Энэ тал дээр дээрх 2 хаалгач нилээд зөрүүтэй байсан байх гэж боддог юм. Эсвэл Карра бүгдийг нь камандалдаг байсан болохоор Рейна гайгүй ч байсан юм бол уу ? Би бол Карраг дахин 1 улирал тоглосон бол тэр 2-т орсон улирал 50 гоол арай алдахгүй Аварга ч авчих боломжтой байсан байх гэж боддог юм.

Ер нь энэ 2 хаалгачийн зөрүү нь ямархуу хэмжээнд байсан бэ? Чиний бодлыг сонирхмоор байна? :D
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Tomrookop
Бичлэг: 29
Элссэн: Пү 12-р сарын 28, 2017 1:34 pm
Талархсан: 4 удаа
Талархагдсан: 37 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Tomrookop » Да 1-р сарын 29, 2018 7:33 pm

Шинээ бичсэн нь:
Да 1-р сарын 29, 2018 5:10 pm


Нэмээд хэлэхэд хамгаалалтын талаар ярьж байгаа юм чинь хаалгачын асуудал яригдах нь ойлгомжтой асуудал байх. Пепе Рейна болон Симон Мигнолье гэсэн 2 хаалгач сүүлийн 10 жил голчлон тоглолоо. Хаалгач хүн бөмбөг хаахаас гадна хамгаалалтаа удирдах үүрэгтэй гэж ойлгодог. Энэ тал дээр дээрх 2 хаалгач нилээд зөрүүтэй байсан байх гэж боддог юм. Эсвэл Карра бүгдийг нь камандалдаг байсан болохоор Рейна гайгүй ч байсан юм бол уу ? Би бол Карраг дахин 1 улирал тоглосон бол тэр 2-т орсон улирал 50 гоол арай алдахгүй Аварга ч авчих боломжтой байсан байх гэж боддог юм.

Ер нь энэ 2 хаалгачийн зөрүү нь ямархуу хэмжээнд байсан бэ? Чиний бодлыг сонирхмоор байна? :D
За та миний бодлыг асуулаа би хариулъя... :D

Рафагийн хийсэн гол наймаануудын нэг Пэпэ Рэйнаг гэж боддог. Анх ирсэн улиралдаа буюу Аваргуудын лигт түрүүлдэг улиралд хаалгачийн байрлал бас л савалгаатай байсан. Дудек лигт 24 удаа гараанд гарч Алигт 10 удаа... Киркланд 10 удаа лигт гараанд нэрлэгдэж 4 удаа Алигт мөн гараанаас тоглосон. Карсон хүртэл лигт 4 тоглолт гараанаас тоглож Алигт 1 тоглолт хийсэн.

Энэ савалгаатай байрлалыг Пэпэ Рэйна ирсэнээр бүр мөсөн шийдэж чадсан. Анх ирсэн улиралдаа Алтан бээлий хүртсэн байх шүү. Тэгээд тухайн үеийнх нь статыг ухсан чинь эхний 50 тоглолтондоо хамгийн бага гоол алдсан гэсэн түүхэн амжилтыг өөр дээрээ бүртгүүлж чадсан гэж байна. Өмнөх рекорд нь 70-аад онд тоглож байсан хаалгач 32 гоол алдсан амжилтаар энэхүү рекордыг эзэмшдэг байсан бол Рэйна үүнийг 29 болгосоноор энэхүү рекордыг эзэмшдэг болсон юм байна.

Тэгээд Брэндэнийг ирэх хүртэл хамгийн тогтвортой тоглолтыг үзүүлж байсан хаалгач. Үе үе хүүхдийн гэмээр алдаа гаргаж багаа хөөдөж байсныг нь санаж байна. Аваргуудын лигт Челситэй шөвгийн 4т л алалцдаг байсан үед нэг хөндлөн дамжуулалт ч биш цохиолт биш нэг хачин бөмбөгийг алдаж багаа хөөдөж байсныг нь хамгийн тод санаж байна.

Аа харин Симоны хувьд Брэндэн Рожерсын наймаа. Лигийн дебют тоглолтондоо төгсгөлийн минутанд 11 хааж байсан нь л өөрийнх нь карээр хай юм уу даа хаха. Тэгээд 1 билүү 2 тоглолт дарааллан гоол алдалгүй явж байгаад л тар нь танигддаг шиг санагдаж байна. Симоныг ирж байхад түүний хамгийн сайн чаддаг зүйл нь хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг хамгийн өндөр хувьтай хатгаж гаргадаг гэсэн стат нь лигийг тэргүүлж байсан. Гэвч энэ чадвараа манайд ирээд алдчихсан хэхэ.

Зураг

Энэ харьцуулалт л бараг дүнг нь тавьчихна дөө. Пэпэгийн Итали дахь анхны улирал, Миногийн Ливэрпүүл дэх анхны улирал. Брэндэн Рожерсыг удирдаж байхад нь Рэйна нэг улирал тоглоход 48 гоол алдсан. Энэ нь Брэндагийн үеийн бас л хамгийн бага гоол алдсан улирал буюу Хай рекорд хэхэ.

Миний хувьд Пэпэ хамгийн хүчирсэг дундын шугам, системээ олчихсон хамгаалалтын шугамны ард нь зогсож байсан ч хувь ур чадвар болоод багт үзүүлэх нөлөөгөөрөө би Минолетээс илүү гэж дүгнэнэ ээ. Мэдээж багийн бүрэлдэхүүний хувьд Рафагийн Ливэрпүүл Рожерсийн Ливэрпүүлээс хэд дахин илүү ч гэсэн Пэпэ Рэйна ид үедээ Ван Дэр Сар, Чех 2той л алтан бээлий булаацалддаг байлаа.
``You'll Never Walk Alone```

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн meesh » Мя 1-р сарын 30, 2018 8:06 pm

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн biggy » Пү 2-р сарын 08, 2018 11:21 am

Сүүлийн 6 тоглолтын тоглогчдын форм гэж гаргасан юм байна. БОдитой ч бай, үгүй ч бай эндээс харахад Сала, Эмрэ нар багтжээ.
Ингээд бодохоор би Эмрэ Жан үлдэх ёстой тоглогч л гэж боддог. Залуу, чадвартай, характертай. Ид хөгжих насан дээр нь балин хамарт баруун ар луу хүртэл цөлсөн. Тэр үед ч би бичдэг л байлаа, хаа сайгүй нөхөж л байдаг дундаж, сэлгээний тамирчин болох нь гэж. Өөрөө ч тэмцсэн байх, өөрийгөө олсон байх. Тийм ч болохоор өөрийнхөөрөө тоглоно, хөгжих багтаа очно гэвэл явсан нь зөв байж магад. Кейта гэж нөхрийг мэдэхгүй ч, энэ 2 хамт гарвал зүгээр байж магадгүй л гэж бодогдоод байгаа.
За тэгээд нөхөд саналаа хэлнэ биз дээ.
Зураг
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Статистик, мэдээлэл, тоглолтын өмнөх болон тоглогчдын талаар...

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 2-р сарын 08, 2018 1:36 pm

Надад Жан бол нэг тийм заавал үлдээх нтр гэсэн бодол орж ирдэггүй шд. Нэг л тийм сэвсэлзсэн, удаан хойрго, хаяа бүүр яаая да гэмээр тааруу болчдог. Сэлгээ л гэхээс манай гараанд арай л жулддаг гэж боддог. гэхдээ би Анти Жан бишээ хаха.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 14 ба 0 зочин