Кино клуб.

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн boldbold » Мя 1-р сарын 23, 2018 6:08 pm

Subtitle тай кинонууд байна уу? байвал хуваалцаач
YNWA

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Кино клуб.

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 1-р сарын 24, 2018 11:42 am

Өө би ч нээх айхтар гүнзгийрч шинжилж кино үзээд байдаггүй. Өөрийн мэдэлгүй үзээд суугаад дуусгачихсан байхад гоё кино байна даа л гэж боддог.

Өнгө жилээс serial-д нэвт орох шахлаадаа хаха. House of Cards, Narcos I, II, Game of thrones-ийг одоо байгааг нь дуусгаад.
Marco Polo, Suits-ийг дундаас нь орхичихсон.
Одоо Friends үзэж байна хаха :evil:
boldbold бичсэн нь:
Мя 1-р сарын 23, 2018 6:08 pm
Subtitle тай кинонууд байна уу? байвал хуваалцаач
Netflix - ийн үнэгүй нэг сарыг ашиглаад баахан бөмбөгдчихгүй юу.
HBO - гөө бас үзээд байж болжийно.
www.solarmoviez.ru дээр цөөнгүй кинонууд байгаа.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн biggy » Лх 1-р сарын 31, 2018 11:56 am

Өчигдөр тоглолт хүлээнгээ HBO дээр Collateral Beauty гээд кино үзлээ.
Сонирхолтой, бас гоё кино санагдав. Цаг хугацаа, хайр, үхэл, тэдгээрийг яаж хүлээж авах тухай кино. Сүүлдээ кино битгий дуусаасай ч гэж бодох шиг хэхэ. Та хэд иймэрхүү төрлийн кино сонирхдог бол үзэхийг зөвлөж байна. Кинондоо сэтгэл ханаад тоглолтоо үзэлгүй унтчихсан шд хаха. Үзсэн хүмүүс байвал сэтгэгдлээ хуваалцаарай.
Би өөрийгөө зөгнөлт болон гоё эффекттэй, үлгэрийн юм шиг /бодит биш зүйлийг дүрсэлсэн/ sci-fi кинонд их дуртай гэж боддог ч rom-com, drama нтрд бас дуртай юм байна нтр.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн boldbold » Лх 1-р сарын 31, 2018 12:57 pm

Жаахан халаалттай үзсэн, их олон юм бодогдож байгаад мартсан байна даа. Дахиад нэг гүйлгэж үзэхээс..

Бага байхдаа JFK-г баримтат кино мэтээр үзэж байснаа санах юм, Өчигдөр тоглолт хүлээх зуур HBO-р үзсэн сонирхолтой кино байна. Дан танил кино домгууд тоглож ээ.

JFKennedy-н үхлийн талаар бодитой зүйлс дурьдаж, Kennedy дайны талаар зөөлөн бодлого барьж цэргээ татаж, томоохон генерал, бизнесменүүдийг шахах болсон түүнийг хороох нөхцөл болжээ гэдгийг л харуулж үнэн ч юм. Тухайн үед 80-100 тэрбум доллар гээд. ЗГ нь хүлээн зөвшөөрч судлах хороо байгуулсан ч 2029 он хүртэл хаагдсан гэсэн байх юм.

Кино нь баримтад зүйлсэд тулгуурлаж баримтат, уран сайхныг хослуулаад сонирхолтой санагдав. Киноны хуурамч мөрдлөг, засаг хэрхэн хэргийг замруулдаг талаар харж байхдаа Зоригийн хэрэг санаанд ороод, нөгөө Батаа, Оюунаа нар Oswald болчихсон юм биш биздээ гэж бодогдоод хаха.

"Өнгөрсөнд болсон бүх зүйл удиртгал, үнэнийг илэрхийлэгч залуу хүмүүсд зориулав" гэж дуусаж байх юм. Түүх, түүхийн цаана сайн муу олон түүх бий..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Tungaa » Лх 1-р сарын 31, 2018 1:45 pm

biggy бичсэн нь:
Лх 1-р сарын 31, 2018 11:56 am
Өчигдөр тоглолт хүлээнгээ HBO дээр Collateral Beauty гээд кино үзлээ.
Сүүлд нь Вилл Смитийг охиныхоо талаар яриад уйлдаг хэсэг дээр дагаад мэдрэл юм шиг л мэлмэрүүлж байснаа саначихлаа. Гэхдээ бараг л Seven pounds маягийн кино л доо тэ. Тэр үедээ их л юм бодож, чухам л хагацлаас ч болов далд гоо сайхныг нь л харах юм шүү дээ этр гээд эморч байсан санагдана. Үхэл, хайр, цаг хугацаа руу захидал бичвэл надад ямар хариу ирэх бол гэж бодож ч байсан байх гээд байхгүй юу хаха.

Гэхдээ хүнд нэг тийм хэрэгцээ байдаг байхаа угаасаа. Сэтгэлээ онгойлгох, сэтгэл доторхоо гаргах гэмээр ч юм уу. Заавал үхэл хагацал үзсэн нэг нь биш. Ерөөсөө л хүн л учраас гаргах ёстой ч юм билүү. Орой очоод үзнэ ээ.

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн meesh » Пү 2-р сарын 01, 2018 7:57 pm

JFK үзэв. Кевин Костнерийн мундаг перформанс болжээ.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Кино клуб.

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 2-р сарын 20, 2018 11:09 am

Ойрдоо Netflix ухаж өгч байна дөө.

Black Mirror гээд технологийн хувьсгалын үр нөлөө, ирээдүйг сонирхолтой илэрхийлсэн, үзчихсэн байхад гэмгүй л кино юм. Одоогоор 4 улирал гарчихсан 1 улирал нь 3-4 ангитай. Тухайн ангиуд нь хоорондоо ямарч уялдаа холбоогүй, бүгд салангид зохиолууд байгаа цувралаар бөмбөгдөж байгаа надад тун зэвүүн санаа байлаа.


Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 2-р сарын 20, 2018 12:39 pm

Яагаад хөгшөөн кино цуврал нтр бөмбөгдөөд эхэлвээ. Ажил төрөл дажгүй биз дэ кк.

Ойрд ёстой кино ший үзсэнгүй дээ. Оскар болхоор шилдэг болсон кинонуудыг нь түүж нэг үзнэ. тэгээд ер нь Декстер ээ л хүлээгээд байгаа өөр ч сэтгэл хөдөлгөх юм алга шив дээ
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 2-р сарын 20, 2018 1:11 pm

Chinggis бичсэн нь:
Мя 2-р сарын 20, 2018 12:39 pm
Яагаад хөгшөөн кино цуврал нтр бөмбөгдөөд эхэлвээ. Ажил төрөл дажгүй биз дэ кк.

Ойрд ёстой кино ший үзсэнгүй дээ. Оскар болхоор шилдэг болсон кинонуудыг нь түүж нэг үзнэ. тэгээд ер нь Декстер ээ л хүлээгээд байгаа өөр ч сэтгэл хөдөлгөх юм алга шив дээ
Цувралын амтанд ороод байгаамаа хаха. Sons of anarchy, Suits-ийг ТВ-ээр үзэх гэж хүлээж яддаг байж байгаад Narcos, Game of Thrones, House of Cards нөхдүүдийг ташраар нь гашраагаад ханахаа байчихлаа хаха. Завсраар нь Friends харж байгаа гэшш. Орой унтахын өмнө 1-2 анги үзчихээд унтдаг зуршилтай л болчихлоо нэг мэдсэн. Смарт утасгүй байгаа болохоор тэр нь гоё юм өө.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Кино клуб.

Бичлэг Бичсэн biggy » Мя 2-р сарын 20, 2018 1:18 pm

Сая шинээр гарсан Greatest showman гэдэг кино үзлээ. Валентинаар л даа, эхнэр гоё кино байх үзмээр байна гэсэн юм.
Мюзикл байсан, яахав эхнэр хүссэн юм чинь гээд явсан. Би бол өөрийгөө хэзээ ч тиймэрхүү киноноос кайф авна гэж боддоггүй юм.
Гэхдээ надад таалагдсан шүү, учиргүй дуулаад бүжиглээд л, энэтхэг кино шиг төсөөлсөн чинь бас гүй юмаа. Үйл явдал нь нуршуу биш, хөөрхөн агуулгатай, гол нь хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн санааг гаргасан байсан. Дээр нь тэр хөгжим, дуу, зураг авалт, бүжгийн тавилт нтр таалагдсан. Нөгөө NY Broadway л тийм байдаг байх, гоё юм билээ.
Холливүүдийн жүжигчид ч бас зөвхөн нэг тийм царай төрх гаргахаас гадна дуулж бүжиглэх авъяастай гэдгээ хүртэл нотлон харуулдаг болж.
Тэгсэн харин эхнэр "чамд энэ таалагдсан бол Ла ла Ланд үз, HBO дээр гарч байна лээ" гэхээр нь үзэв хэхэ. Оскар авсан кино гэдгээрээ үйл явдал нь бас хөөрхөн юмаа, мөрөөдөлдөө хүрнэ, гэхдээ бүгдийг авч чадахгүй, заримыг нь золиослоно гэдэг санааг өөртөө тусгалаа.
Энэ 2 киног үзэхдээ нэг юм бас ойлголоо. Үнэхээр үзмээр байгаа киног театрт очиж үз. Би энэ санааг байнга өөртөө тавьдаг ч нэгэнт хоцорсон, амжаагүй, үзээгүй бол гэртээ аргалаад л үздэг. Гэвч гэрт үзэхэд хажуугаар нь хоол унд, утас, бүр цаашлаад дэлгэц, дуугаралт гээд ялгаа байна. Ком-график ашигласан, эсвэл нөгөө байлдаантай кинон дээр л тэр гоё юм уу гэвэл үгүй юм байна. Мюзикл ч гэсэн театр үзэх нь үлдэцтэй, ядаж тэр соёлд суралцаж үзэх нь дээр санагдсан шүү.
Одоо тэр урд 4D гэдгээр Black Panther үзье л гэж бодож байна.
It's not just a club, it's way of life!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 16 ба 0 зочин