Bobby Firmino!

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 148
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Bobby Firmino!

Бичлэг Бичсэн boldbold » Лх 1-р сарын 17, 10:36

Ливэрпүүл клубээс №9 Роберто Фирминод насан туршийн гэрээ хийхээр зэхэж байна гэж клубтэй ойр эх сурвалж мэдээлсэн нь сонирхол татаж байгаа юм. Барсагийн Иньестай шиг..
Роберто Фирминог Ливэрпүүл клубын дэмжигчид бүгд мэддэг ч намтарыг нь тэр бүр мэдэхгүй болов уу гээд хэдэн зүйл базаад оруулчлаа тэгээд энэ залуугийн талаар ярилцаж байя.. алдаа мадаг гарвал засаад явчихна бизээ..
Роберто Фирмино
Роберто Фирмино / Roberto Firmino Barbosa de Oliveira / нь 1991 оны 10 сарын 02-нд Brasil-н Maceió хотод мэндэлсэн. Maceió хотын далайн эргийн элсэн дээр хөлбөмбөг тоглож мэргэжлийн хөлбөмбөгчин болсон тоглогчдын нэг. Сонирхуулахад энэ хотоос Реал багийн алдарт “нохой” Pepe зэрэг тоглогчид гарч байсан юм байна..
Хувийн мэдэээлэл:
• Нас: 26
• Төрсөн газар: Maceio, Brazil
• Улс: Бразил
• Өндөр: 180cm
• Жин: 76kg
• Website: www.robertofirmino.com/
• Facebook:robertofirmino
• Instagram:roberto_firmino/
• Twitter:roberto_firmino
Фирмино бразилийн Figueirense FC-н академид суралцаж байсан бөгөөд 2010 оны 03 сарын 31-нд Бразилын Tombense FC рүү тодорхойгүй үнээр шилжсэн юм. Удалгүй Tombense FC нь буцаагаад Figueirense FC руу зарах хүртлээ зээлжээ.
Ихэнхи мэргэжлийн тоглогчид хөлбөмбөгийнхөө замналын турш нэг байрлалд бэлтгэгдэж тоглож байсан бол Фирмино тэднээс өөр, одоогийн авьяаслаг довтлогч биш хамгаалалтын хагас хамгаалагчаар тоглож гараагаа эхэлсэн юм.
Зураг
Мэргэжлийн анхны тоглолтоо Бразилын цомын 2-р шатанд 2009.10.24-нд Ponto Preta FC багийн эсрэг 45 минут тоглож, харамсалтай нь 2-1 харьцаатайгаар хожигдож байжээ.
2010-2011 оны улирал Figueirense FC багийн төлөө 36 тоглолтонд оролцож 8 гоол хийсэн байна. Figueirense FC баг нь Сери Б лигт 67 оноо авч дэд байранд орсоноор Сери А лиг рүү дэвшсэн юм. Фирминогийн оруулсан 8 гоолын 4 гоол нь шууд хожлын оноо авч ирж байсан нь Figueirense FC-т томоохон тус хүргэжээ.
Сонирхуулахад Бразилийн лиг нь тухайн оны календарийн 5-р сараас 12 сарын хугацаанд үргэжилдэг. Тэр утгаараа хөлбөмбөгийн “өвлийн” цонхоор дийлэнхи Бразил хөлбөмбөгчид “буурал” тив рүү зарагддаг байх нь.
2010/2011 оны өвөл Европын хэдэн баг Фирминогийн хойноос хөөцөлдөж байсан ч TSG Hoffenheim FC клуб 2011.01.01-ний өдөр 3,6 сая фунт стерлингээр өөрийн болгосон юм. TSG Hoffenheim FC нь 07/08 оны улирал лигтээ 2-т орсон амбиц өндөр байсан тул солилцооны цонхоор идэвхитэй ажилладаг байсан биз.
Тухайн өвөл манай экс Ryan Babel, нэвэртоны Gylfi Sigurdsson, Sebastian Rudy, Kevin Volland зэрэг тоглогчид TSG Hoffenheim FC рүү шилжиж байжээ.
Фирмино TSG Hoffenheim FC багийн төлөө анхны тоглолтоо хийх хүртлээ лигийн 6 тоглолтыг өнжсөн юм. Мэдээж 19 настай Өмнөд америк хүү Европ соёл, цаг агаарт дасахад хугацаа шаардлагатай байсан биз.
2011.02.26-ны өдөр 1.FSV Mainz 05 FC багийн эсрэг сэлгээгээр 15 минут гарч лигийн анхны тоглолтондоо оролцсон байна. 6 тоглолтын дараа буюу 2011.04.16-нд Frankfurt FC багийн эсрэг тоглолтын цорын ганц гоол хийж анхны гоолоо тэмдэглүүлжээ.
Үүнээс хойш TSG Hoffenheim FC багийн төлөө 153 тоглолтонд оролцож 49 гоол, 36 дамжуулалт өгчээ.
2013-2014 оны улирал Фирмино-н хувьд галзуу улирал болж өнгөрсөн юм. Лигийн 33 тоглолтонд 16 гоол, 12 дамжуулалт өгч энэ улирлаа Бундес лигийн шилдэг тоглогч, ирээдүйтэй тоглогч, шилдэг хагас хамгаалагч зэрэг шагналуудад нэр дэвшиж байлаа.

TSG Hoffenheim FC дахь сүүлийн улирлуудад сайн формтой тоглож байсан тул европын томоохон клубуудын сонирхолыг татах болсон байна. Үүнд сандарсан TSG Hoffenheim FC гол тоглогчоо алдахгүйн тулд 2017 он хүртэл 3 жилийн гэрээг яаралтай байгуулж амжсан юм.
Фирмино TSG Hoffenheim FC багт довтлогооны хагас хамгаалагчаар /АМ/ 74 удаа талбайд гарч 24 гоол 25 дамжуулалт өгсөн байна. .. Түүний тоглолтын арга барил хамгаалалтын хагас хамгаалагчаас /DM/ урагшилсаар... АМ, SS, RW, LW…

Фирминог 2015.07.01-нд 33.6 сая фунт стерлингээр Ливэрпүүл клуб худалдаж авч урт хугацааны гэрээ байгуулсанаа зарласан юм. Энэ наймаа дардан байгаагүй, Чөтгөрүүд энэ наймаанд өрсөлдөж байсан ч Фирмино “Улаанууд” болохоор шийдсэн.
Зураг
2015.07.04-нд клуб албан ёсоор №11 номерийг түүнд өгч Улаанууд нэг гайхалтай тоглогчоо өлгийдөн авсан.
2015.08.09-ны өдөр Stoke City багийн эсрэг хожлын гоол оруулсан Ibe-р 78 минутанд сэлгэгдэж, Ливэрпүүл багийн төлөө анхны тоглолтондоо оролцож.
2015-2016 улирлын эхэнд Б.Рожерс Чөтгөрүүдэд 3-1 хожигдож, Эвертон багтай 1-1 тэнцэж хүснэгтийн 9-д бичигдэж эхэлсэн нь түүнийг өөрчлөх шалтгаан болсон юм.
2015.10.08-наас Клопп багийг удирдаж эхэлснээр Бентеке зэрэг тоглогчдоос Фирмино-г илүүтэй ашиглах болсон юм. Фирминогийн тоглолт Клоппын тоглолтын арга барилтай илүү зохицож түүнийг хуурамч №9 номер дээр тоглуулж эхэлсэн.
Түүний тоглолтын арга барил хамгаалалтын хагас хамгаалагчаас /DM/ урагшилсаар... АМ, SS, RW, LW…Хуурамч CF
2015.11.21-ний өдөр хүчтэй өрсөлдөгч Ман.Сити багийг 1-4 харьцаатайгаар хожиход Фирмино Ливэрпүүл багийн төлөөх анхны гоолоо хийж, 2 дамжуулалт өгсөнөөр Улаануудад хайрлагдах болсон юм.. Хорооллын спотод биднийгээ нэг баярлуулсан даа.
2015-2016 оны улиралд 31 тоглолтонд 10 гоол, 8 дамжуулалт, 2016-2017 оны улиралд 35 тоглолтонд 11 гоол, 10 дамжуулалт, 2017-2018 оны улирал 22 тоглолтонд 10 гоол, 5 дамжуулалт өгөөд байна.
2017-2018 оны улирал №9 номерийг албан ёсоор авсан бөгөөд Иан Раш, Робби Фаулер, Фернандо Торрес зэрэг аугаа тамирчдын адил Улаанууддаа үнэлэгдэх болжээ.
Фирминогийн тоглолтын арга барилыг бүгд л өөрсдийнхөөрөө хүлээж авч үнэлж байгаа байх.
Дасгалжуулагч Клопп Фирминог хэлэхдээ “Түүн дээр суурилаж сөрөг довтолгооны арга барилаа босгох болсон бөгөөд тэр бөмбөгөө алдаад тэмцэлддэг, дахиад бөмбөгөө алдвал дахиад булааж авдаг тэр багийн хөдөлгүүр” гэж хэлсэн байх юм.
Бөмбөг таслалт булаалт, хамгаалалтанд тусладаг нь багийнхаа төлөө эцэс төгсгөлгүй зүтгэдэг нь Суарезийг санагдуулам, магадгүй урт хугацаанд илүү үнэлэгдэх бизээ.

Фирмино нэг багийн эсрэг хэтрик хийж үзээгүй бөгөөд замналынхаа турш 14 дабль гоол хийж байжээ, удахгүй хэтрик хийхийг нь харна гэж найдна...
Клубын төвшинд, байрлал, гоол, дамжуулалт.. Магадгүй зарим үед АМ байрлалд Коуг хангалттай орлох байх гэж бодно.
АМ 89 тоглолт 24 гоол, 26 дамжуулалт
СF 64 тоглолт 35 гоол, 25 дамжуулалт
SS 46 тоглолт 14 гоол, 10 дамжуулалт
RW 37 тоглолт 6 гоол, 4 дамжуулалт
LW 31 тоглолт 9 гоол, 2 дамжуулалт

Үндэсний шигшээ багынхаа төлөө 2014.11.12-нд анх дуудагдаж Турк улсын эсрэг тоглож, түүнээс хойш 18 тоглолтонд 5 гоол, 2 дамжуулалт өгөөд байна. 2018 оны хөлбөмбөгийн ДАШТэмцээнд Бразилын шигшээ багаас тоглох нь гарцаагүй.
Зураг
Фирмино эхнэр Ларисса Перейратай 2013 онд клубт танилцаж байсан бөгөөд 2014 онд анхны охин нь төрсөн. Одоо тэд 2 охинтой. 2017 онд хуримын ёслолоо хийжээ.. манайхаас Морено, Коутиньо, Лукас нар хуриманд оролцож байсан бас зээллэгээр явдаг АМ залуу..

Ферминогийн хувцаслалт имиж онцгой бөгөөд зарим нь мэдрэмжгүй хувцасладаг гэж гоочилдог. Алтан зангиа.. зэрэг.
Манайд байсан шивээслэг тоглогчдын уламжлалыг хадгалж шивээс хийлгүүлсээр байгаа бөгөөд зүүн гартаа эхнэрээ, цээжиндээ охин Валентинагийнхаа нэрийг шивүүлсэн байдаг.
Зураг
Бразилын алдарт Wesley Safadao гэдэг дуучны фен, дуу хөгжим бүжигэнд нугасгүй. Гоолын баяр дээрээ харуулаад л байгаа..
Шүдийг харсан байх, Аав нь шүдний эмч ккк
Зураг
Жолооны үнэмлэхээ дараа жил авна, нэг жил машингүй байгаа кк..

Индиан цустай энэ залуу олон жил биднийгээ баярлуулна бизээ...
Хамгийн сүүлд 2 гишүүн boldbold нд нийт 0 дахь удаагаа зассан
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 211
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 75 удаа
Талархагдсан: 104 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 1-р сарын 18, 9:39

boldbold бичсэн нь:
Лх 1-р сарын 17, 10:36

Фирминог 2017.07.01-нд 33.6 сая фунт стерлингээр Ливэрпүүл клуб худалдаж авч урт хугацааны гэрээ байгуулсанаа зарласан юм. Энэ наймаа дардан байгаагүй, Чөтгөрүүд энэ наймаанд өрсөлдөж байсан ч Фирмино “Улаанууд” болохоор шийдсэн.
Бичлэгэнд :o :o :o
2015 онд ирсэн шүү.
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Red Joker
Эхлэн сурагч
Бичлэг: 43
Элссэн: Бя 9-р сарын 16, 3:08
Байрлал: OLSC Mongolia
Талархсан: 3 удаа
Талархагдсан: 13 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Red Joker » Пү 1-р сарын 18, 10:39

Шинээ бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 9:39
boldbold бичсэн нь:
Лх 1-р сарын 17, 10:36

Фирминог 2017.07.01-нд 33.6 сая фунт стерлингээр Ливэрпүүл клуб худалдаж авч урт хугацааны гэрээ байгуулсанаа зарласан юм. Энэ наймаа дардан байгаагүй, Чөтгөрүүд энэ наймаанд өрсөлдөж байсан ч Фирмино “Улаанууд” болохоор шийдсэн.
Бичлэгэнд :o :o :o
2015 онд ирсэн шүү.

Тач хазирал мөн үү...🤔
👍👏😎
PROBABLY THE BEST FOOTBALL CLUB IN THE WORLD

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 324
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 122 удаа
Талархагдсан: 148 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 1-р сарын 18, 11:28

Ингээд ганц бичлэгээр Лайкын highscore авчихаж байгаамуу зөзө :P :P
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Red Joker
Эхлэн сурагч
Бичлэг: 43
Элссэн: Бя 9-р сарын 16, 3:08
Байрлал: OLSC Mongolia
Талархсан: 3 удаа
Талархагдсан: 13 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Red Joker » Пү 1-р сарын 18, 3:25

Chinggis бичсэн нь:
Пү 1-р сарын 18, 11:28
Ингээд ганц бичлэгээр Лайкын highscore авчихаж байгаамуу зөзө :P :P
Тунгаагийн аяллын пост 10 гарсан лайктай харагджээдэр шүү...😎
PROBABLY THE BEST FOOTBALL CLUB IN THE WORLD

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 201
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 68 удаа
Талархагдсан: 64 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Redman » Да 2-р сарын 12, 5:14

Довтлогчоор тоглосон анхны бүтэн улиралдаа 20 гоолын босго давлаа
Ассистын тоо 10 хүрсэн

Яалтчгүй ганган амьтан шүү... ;)
Зураг

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 201
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 68 удаа
Талархагдсан: 64 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Redman » Мя 2-р сарын 20, 5:14

Аваргуудын лигийн нэг улиралд хамгийн олон гоол оруулсан Жэррардын амжилттай зэрэгцлээ.
Удахгүй эвдэх нь дээ...

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 148
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн boldbold » Ба 3-р сарын 02, 5:32

Гоё бичлэг байна.
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 148
Элссэн: Мя 12-р сарын 19, 6:50
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн boldbold » Мя 4-р сарын 17, 9:01

15 гоол оруулж Бразил самбачдын ПЛ дэхь гоолын рекорд..
YNWA

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 11:36
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Bobby Firmino!

Бичлэг Бичсэн Gunbold » Лх 4-р сарын 18, 12:10

Манай энэ нөхөр Никулин гэдэг нөхрийг нэг ч удаа болов хараагүй байх даа... харсан бол эцгийн шинжилгээ хийлгэх л байсан байх тээ :D Иймэрхүү од мундаг жүжигчин байдаг гэдгийг огт мэдэхгүй л яваа даа

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 0 ба 0 зочин