Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Мя 8-р сарын 13, 2019 5:35 pm

Явсаан, өвөл явсан. Эхнэр авсан, удахгүй байшин барина гэж байна лээ.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Лх 8-р сарын 21, 2019 10:24 am

Дээр дурьдаж байсан академич Ж.Тэмүүжиний бичвэр.

Хийж байгаа ажлаасаа хөндийрөөд жоохон өөр юм унших юмуу хийхээр амралт болдог гэх юм билээ. Миний ажилладаг салбар биш боловч маш гайхалтай нэгэн Хятад судлаачийн тухай хэдэн жилийн өмнө уншиж байсан юм. Сая санаандгүй оллоо. Тэрээр Shi Yigong (Ши Иеэнг гэж дуудах юм болов уу?) гэдэг Цинхуагийн их сургуулийн профессор юм. Нэлээн олон жилийн өмнө АНУ-ын Принстоны их сургуулийн (Princeton University) молекулын биологийн тэнхимд 36 настайдаа бүрэн профессор болсон анхны хүн, тэгээд Принстоны их сургууль хувьд нь том байр авч өгөөд мөн сургуульдаа үргэлжлээд профессороор ажиллах юм бол 10 сая долларын грант өгөн шинээр лабораторио тохижуулж судалгаа эхлүүлэх боломж олгосон юм байна. Үүнээс гадна өөр грантууд байсан гэж байгаа. Энэ грант нь Молекулын биологийн хувьд хамгийн том грант болж байхад сургуулийн саналаас татгалзан Хятадын засгийн газрын 1000 авъяастан хөтөлбөрт хамрагдаад буцаж ирсэн гэсэн. Принстоны Их Сургуулийн эрдэмтэд нь Принстоны сургуульд 3-4 жилийн дотор л бүрэн профессор болсон анхны залуу судлаач Хятад руу буцахад галзуурсан юм болов уу гэж бодож байсан гэж байгаа. Энэ хүн дараа нь Хятадын ШУА-ийн академич болсны зэрэгцээ одоо Цинхуагийн их сургуулийн анагаах биологийн сургуулийн дэд ерөнхийлөгч хийж байгаа юм байна. Өглөө 9-өөс орой 12 хүртэл ажлын цаг нь үргэлжилдэг гэснийг дээр үед уншиж байсан. Одоо багассан болов уу?. Нээрээ гүүглэсколарын эшлэл нь 43000, Хирш нь 102 юм байна.
Саваагүйтээд сэтгүүлийг нь сонирхож үзлээ. Зүгээр л хэлэх үггүй бахархмаар судлаач байна. Анагаах, биологийн 3-н том оргилд л хэвлүүлдэг шинжтэй. Nature- болон Nature-ийн салбар сэтгүүлүүдэд 40 гаруй гэхдээ дийлэнхи олонхи нь Nature-д, Science- д 20 гаруй , Cell -д 20 гаруй өгүүлэл хэвлүүлсэн, АНУ-ын 10 гаруй патенттай хүн юм байна. Ийм хүн Хятадын ШУ-аа хөгжүүлнэ гээд нутаг руугаа буцаж байхад энэ салбарын ШУ Хятадад хөгжихөөс ч яахав. 2010-аад он хавьцаа АНУ-ын иргэншлээсээ татгалзсан гэсэн.
Мундаг хүмүүсийн тухай хааяа уншаад болж өгвөл өөрсдийгөө жоохон ч гэсэн хурцлахад болохгүй юу байхав

Ёоо тэр 43к ишлэлтэй байх шиг.

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Лх 8-р сарын 21, 2019 10:33 am

Muujguu бичсэн нь:
Ня 8-р сарын 04, 2019 10:11 pm

Ний нуугүй хэлэхэд Монголчууд Хятадуудад дургүй байдаг гээд хэлэв. Яагаад гэж асуув? (Өвөрмонголын газар нутгаас болж уу гэж тодруулж асууж бналэ) хариулах гээд үнэндээ хариулт олдоогүй, дээр нь Англи хэлний чадвар ч дутав. Чингис хааны үеэс эхлэх үү, Манжийн дарлалын үеэс эхлэх үү, ардын хувьсгалын өмнөхөн 3 улсын хэлэлцээрийн тухай юу, яг хаанаас нь эхэлж, юу гэж тайлбарлавал бид үнэхээр уурлах шалтгаантай, дургүй байх үндэслэлтэй юм болоо?. (Мээшээ, Аваргаа нэг хариу өгнө байгаа хаха. Өөр түүх уншиж судалдаг хэн байгаа билээ манай хэдээс.)
Ийнхүү мунгинасны дараа мань хүн Монголд ирэх бодлоо дахин нэг нухацтай эргэж харахаар шийдсэн байхаа хаха
Ер нь бол мөнхийн хөрш байсан ч соёлын ялгаанаас үүдсэн бол уу даа. Харин энэ зүйл дээр нь соц үед БНХАУ ЗХУ-ын харилцааа муудах үед үүнийг далимдуулж маш их пропангандаг оросууд ашигласан. Үүндээ ч түүхийг сайтар ашиглаж үзэн ядуулж чадсан байгаам, яг үнэндээ Оросууд ч бараг илүү муухай юм хийсэн дээ манайд. Гол нь тэгээд их гүрнүүдийн геополитикийн дүн байх.

Энд Удо Баркманн гэгч судлаач бас дүгнэлтээ бичсэн байна.

Соёлын хувьд эс нийцдэг нь

Хятадууд болон Хятадаас ихэд цэрвэн зай барьдаг нь нүүдэлчин монголчуудын сэтгэхүйд аль эртнээс бий болсон үзэгдэл юм. Энэ нь буурал түүхийн үеэс умардын тал нутагт амьдарч байсан нүүдэлчин овог аймгууд, тэдний өмнөд дэх суурин хятад тариачид болон гар урчуудаас үндсэн хүн ам нь бүрдсэн улс гүрнүүд хоорондоо далдуур байнга зөрчилдөн тэмцэлддэг байснаас болсон байх талтай. Гэхдээ хоёр тал бие биенээ соёлын хувьд таарч тохирохгүй гэж үздэг байсныг анзаарахгүй байж болохгүй. Газарзүйн өөр өөр орчинд нэг нь нүүдэллэж, нөгөө нь суурин амьдардаг, хооллох, хувцаслах нь өөр, амьжиргаагаа нэг нь мал маллан нүүдэллэж, нөгөө нь тариа тарин, гар урлал эрхэлж залгуулдаг, шашны өөр өөр ойлголт төсөөлөлтэй, өөр өөр зан заншилтай байв. Нүүдэлчид өөрийн гэсэн бичиг үсэг хэрэглэдэггүй шахам байсан бол хятадууд арвин их бичиг ном, ханз үсэг бүхий эртний соёлт ард түмэн байв. Тиймээс ч хятадууд монголчуудыг хэл, соёлыг нь мэдэх албагүй хоцрогдсон „зэрлэг бүдүүлгүүд“ гэж үздэг байжээ. Тэгэхлээр шал өөр хоёр соёл иргэншил хөгжлийн үлэмж өөр өөр түвшинд цэрэг төдийгүй соёлын хувьд сөргөлдөн оршиж байсан хэрэг. Тэрхүү „Соёл иргэншлүүдийн сөргөлдөөн“ („Crash of Civilizations“)-ийг Хятадын Их хэрэм өнөө хэр сануулан буй.

Уламжлалт амьдралын хэв маяг алдагдах аюул

Түүхэндээ соёлын хувьд ийн нийц муутай явж ирсний дээр хятадуудаас жийрхэж зэвүүцэх нь бараг уламжлал болсон монголчууд Чин улсын он жилүүдэд хятад худалдаачид, мөнгө хүүлэгчидтэй өдөр бүр шууд харьцан сөргөлдөж байсныхаа улмаас тэдэнд бүр ч дургүй болсон нь бодит баримт. Тэд чухам л аалз мэт арилжаа наймааны аварга тороор Ар Монголыг сүлжин хэрсэн байлаа. Монгол нүүдэлчидтэй ашигтай наймаа хийнэ гэдэг бичиг үсэг мэддэг, мөнгөний эдийн засгийн хүрээнд өсч өндийсөн тэр хятад худалдаачдад хүүхдийн тоглоом байж. Тийнхүү монголчууд хятад худалдааны пүүсүүдийн үйл ажиллагааны улмаас тэдний өрийн боолчлолд түргэн орж, асар их ядуурсан байлаа. Ингээд XIX зууны сүүлчээр хятад тариачдыг олноор нь Ар Монголд ирүүлэх арга хэмжээ авч эхэлмэгц хуучны дургүйцэл нь илэрхий дайсагнал, Хятадын эсрэг хийрхэл болж хувирсан байна. Ар Монголын монголчууд хамтдаа зовжзүдэрч ахуйдаа өөрсдийн хамтын мөн чанарыг таньж ухамсарлах болсон агаад үүнд ньолон зууны тэртээгээс ухамсарлах болсон өөрсдийнх нь соёлын мөн чанарбагагүй дэм өгчээ. Манжийн хааны ордныхон болон Манж улс үндсэндээ монголчуудын соёлын онцлог мөн чанарт хэзээ ч эргэлзэж тээнэгэлзэж байгаагүй бол хятадуудын үйл ажиллагаа нүүдэлчин амьдралынх нь хэв маяг, соёлынх нь мөн чанарт заналхийлж байх шиг байжээ. Юутай ч монголчууд ингэж үзэж байсныг бид эх сурвалжаас мэдэх юм. Монголын дэлхийн эзэнт гүрний үеийн аугаа их түүхээ ой тойндоо ортол ойлгож авсан эрх чөлөөг эрхэмлэгч монголчууд хятадуудын доромжлол басамжлалыг туйлын их мэдэрч байсан хэрэг. Сэтгэл санааны байдал, гутаж сэвтсэн нэр төр нь эцэстээ оновчтой ухаалаг шийдэл олж хил хягаарынх нь дотор хэл, соёлоороо тоогдож буйгаа мэдэрч амьдрах үндэсний төр улсаа байгуулах хүсэлд тэднийг хөтөлжээ. Үүнд нь монгол овогтнууд түүхээс улбаалан Орос юмуу Хятадад амьдарч байгааг ухамсарлаж, улмаар „нийт монголчуудын гал голомт“ болсон монгол төр улстай байх сонирхол бага бус үүрэггүйцэтгэсэн. Оросын талаас буриад, Хятадын талаас Барга, өвөр монголчуудын нутгаар хүрээлүүлсэн хараат бус „нийт монголчуудын гал голомт“-ыг бүтээн байгуулах нь эхлэл төдийгүй ирээдүйг харсан боломжтой хувилбар байлаа.

Үргэлжлэл
http://baabar.mn/article/mongolchuud-uu ... -bolson-ni
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 8-р сарын 22, 2019 4:51 pm

Сая 8-р сарын эхээр Иркутск явлаа. гэр бүлийн найзууддаа соёл, газар, байгаль үзүүлж байгаам. Өмнө нь 2 ч удаа бас очиж байлаа. Сая очиход нээх их бүтээн байгуулалт, барилга байшин зэрэг нь тасраад хөгжчихсөн юм алга. Хүн ам нь 650к орчим болхоор нээх айхтар тэлдэггүй ч байх.

Гэхдээ бүүр хэвээрээ ч бас биш байнаа. Хүмүүс нь хотын соёл азиудад /хаятад царайтнуудад/ хандах хандлага сайжирчихаж. Хаа сайгүй л хятад хэлээр тайлбарууд байна. Хотын үндсэн өнгө төрхөө хуучнаар нь авч үлдэж чадаад байна. Хог нтр бол бараг харагдахаа ч байчихаж. Ер нь хүмүүс нь амьдарч байгаа орчинтой хайртай гамтай хандаж байгаа нь илт мэдрэгдээд л байна. Хотод цагдаа нар бараг л харагдахгүй. Жижигдүү амгалан тайван хот ч гэсэн бас арай л харагдахгүй байгаам.

Тэгсэн цуг хамт явсан улсууд маань харин их өөр сэтгэгдэлтэй байна шүү. Биднээс том ялгаа байгаа нь хүмүүс нь нэг нэгэндээ нэг их гай болохгүй юм. Авто замын нервтэх асуудал бүүр ч бага. Утас шагайж явдаг хүн ч цөөхөн байна. Ер нь манайхан шиг элдэв лайваар амьдралаа үрэн байж гэртээ шигдэхгүй байна шүү. Гадуур их сайн алхаж байна. Спортлог дээр нь гэр бүлсэг. Гэр бүлээрээ заавал нэг цэцэрлэгт хүрээлэн нтр лүү зүглэж асуудал болохгүй ойр хавийнхаа газраар алжаалаа тайлаад байж болж байна. Хот төлөвлөлт нь нарийн зөв зохион байгуулжээ. Яг улаанбаатарын стрессээс яваад ирэхэд үнэхээр таатай байж байна шүү. Эрчүүд нь тэр дундаа залуучууд нь тамхи их бага татдаг болж. Зөв хооллолт, амьдралын хэвшил нөлөөлдөг үү таргалалт нь бараг алгаа.

Ингээд хархаар бид нар чинь олигтой хөгжиж урагшилж чадахгүй, тэрэн дээрээ нэмээд нэг нэгэндээ гай болж нийгмээ харлуулж, амьдрах орчингоо хүртэл хаяаад явчихсан улсууд байх шиг. Байгаа юмандаа сэтгэл хангалуун жаргалтай бйаж болохгүй заавал бусдад атаархаж үхэн хатан атаархаж гүйгээд л. Нөхрүүд нь нэг л их машин унаж баар хэсэж мөнгө улс төр ярисан, эхнэр хүүхнүүд нь лайв үзэж хэрүүл хөөж гэртээ эсвэл салонд шигдсэн, хүүхдүүд нь утсаар тоглож дуу сонсож дэмий тэнэсэн ийм л дүр зураг илүүтэй болчоод байна. Уншиж байгаа, судалж байгаа, өөрийгөө баярлуулж жаргааж байгаа улс ховорхон болж дээ гэж л харьцуулагдлаа. Хилийн цаахна байгаа нэг жижиг хот л ийм байхаар бид ер нь өрнөөс, тэргүүлэх соёл иргэншилээс 50 байтугай жилээр хоцрогдчихоод байгаа нь үнэн юм даа.
За тэгээд хоол унд хувцас хунар хүмүүсийн ааш араншин нтр зөндөө л юмнууд нь бас манайханд бодмоор гологдхоор юмнууд их байхийм.

Нээрээ зун нэг Дани жуулчинтай явж байхад өглөө цагдаа машинуудыг үлээлгэсэн чинь мань нөхөр:
"Энэ алкахолын түвшин шалгаж байгаа юмуу гэжийн".
Тиймээ өглөөгүүр нь ингэх нь нийтлэг юмаа. Согтуурлын зэрэг хэр байгааг нь мэдэх гээд гэсэн чинь:
"Үнэхээр хурдан шуурхай маш боловсон багажтай смартлаг үзэж байна." гэж ёжилж байсан.
Соёлгүй, бүдүүлэг, дүрэмгүй, ухамсаргүй болхоор улс орных нь гол ажил ийм юманд л анхаарал илүү явж байгаа нь харамсалтай.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 9-р сарын 02, 2019 1:16 pm

Зиа сар шинийн мэнд,

Замын цагдаагийн гүүр удахгүй автомашин зорчих хэсгээ урьдчилаад нээх сурагтай. Тэсч, тэвчиж хүлээснийх замын хөдөлгөөнд хөөрхөн дэм болж өгнөө асуудалгүй.

Удирдлагатайгаа яриа хөөрөөгөө дахиад л хийлээ. Уламжлал ёсоороо гонжируулаад л тохирлоо. 9 сардаа ажлаа шилжүүлэх процесс, миний орон тооны хүнийг олох, олж амжихгүй бол ажил үүргүүдийг бусад хүмүүст задлан шилжүүлэх байдлаар шийдэе л гэнэ. Тэгээ л гэлээ. 9 сардаа ажлын 3 өдөр бүтэн цагаар гэж тохироод өнөө АПП запны юманд бас цаг нар гаргаад бас тохироо ч бүрдэх шиг.
10 сараас Technology Officer (CTO биш хаха)-оор томилогдож, 1 жил ажилланаа. Ажлын 4 өдрөөр тохирвол хүсч буй цалингаа бага зэрэг буулгая гэж захиралтайгаа урьдчилаад тохирсон. Region (толгой компаниа)-с approval ирж байж баталгаажих ёстой, хариуг нь хүлээхүй.

Одоо л нэг 1 сар гадаадад амьдраад ирсэн шокноосоо гарч байна гэшшш хаха. Тэнд очиж бие организм adjusting болж болж гайгүй болонгуутаа буцаад ирсэн эндээ бас adjusting явагдаад хог болдог золиг юмдаа. Овоо жин хаясан, гэгээлгээр харвал гэдэсний өөх нимгэрчихэж. Кроссфитдээ яваад эхэлсэн сайхан л байна. Уураг амин дэм ууж барьж жаахан ахиулая гэсэн бодол төрөөд нөхдүүдтэй ярилцаад авч уух юм хумаа тохирчих шиг болсон.

Ингээд ажлын үүрэг даалгавар, чиглэл өөрчлөгдөж байгаа болохоор хэт эмороод, дийпрээд байхгүй шаардлагагүй тул сошл мошл болон энд тэнд жаахан хөнгөн, хошин, хамгийн гол нь санааг маш товчхоноор оновчтой илэрхийлж байхыг эрэмлзэнэ дээ. Төрийн өмнөөс оготно гэж утгагүй сулиардагаа гэнэт ухаарлаа, ойлголоо, уншлаа, бантлаа хаха.

Сүүлийн удаа улс төр *аачихая. Ирэх жилийг дуусгаад ер нь л гадагшаа гарч ажиллаж үзэе гэж бодогдсон. Энд байгаа манай засаг төр, улсынх нь байж байгаа ч нэг л бачуу. Эндээ ажиллаад суралцдаг, хөгждөг нь өнгөрч (ханаж). Тэгэхээр өөр улсын, өөр зах зээл, өөр менежментийг мэдэрч, хуруу гар дүрэлцэж явбал илүү сонирхолтой, илүү ирээдүйтэй санагдав.

Үндсэн + старт-ап гээд юутай ч эхлүүлээтхэе. Тэгээд хүн хартай уулзана, ярилцана, тохиролцоно, хамтарна. Бодсон юм байна. Өөрийгөө ерөнхийдөө entrepreneur гэж дүгнээд, бүтээгдэхүүн хөгжүүлэлт innovation талруугаа дорвитой, идэвхитэй ажилланаа.

Манай хүн сургуульдаа ч явлаа. Гэнэт л их завтай, хийцгүйрсэн мэдрэмж төрөх юм байна. JCI руу хэсэг ноцолддог юм уу. Хамтарч эхлүүлээд дундаас нь больсон, батлан даасан хүнээ гонсойлгож идэвхи муутай байсан, старт-апдаа түнш олох гээд бодолцож үзэх асуудлуудаа дэнслээд сул байгаа цагаасаа зарцуулна даа. Бас энэ Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээ (техник талаасаа биш)-г сайжруулж, эрүүл, аюулгүй, цэгцтэй хот болгоход нэмэртэй нэг төслийн санаа байгаагаа танилцуулаад дэмжигдвэл төслөө ахлаад гоё үзнээ. Шууд дангаараа зүтгэснээс JCI-аар дамжаад, дэмжигдээд явчихвал ажил хэрэг болох магадлал нь хавь илүү ч юм.

Тэгэж байтал сонгууль, олимп, наадам гээд жилийн гэрээ маань дуусна биздээ.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Да 9-р сарын 02, 2019 1:31 pm

Muujguu бичсэн нь:
Да 9-р сарын 02, 2019 1:16 pm
Үндсэн + старт-ап гээд юутай ч эхлүүлээтхэе. Тэгээд хүн хартай уулзана, ярилцана, тохиролцоно, хамтарна. Бодсон юм байна. Өөрийгөө ерөнхийдөө entrepreneur гэж дүгнээд, бүтээгдэхүүн хөгжүүлэлт innovation талруугаа дорвитой, идэвхитэй ажилланаа.

JCI руу хэсэг ноцолддог юм уу. Хамтарч эхлүүлээд дундаас нь больсон, батлан даасан хүнээ гонсойлгож идэвхи муутай байсан, старт-апдаа түнш олох гээд бодолцож үзэх асуудлуудаа дэнслээд сул байгаа цагаасаа зарцуулна даа. Бас энэ Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээ (техник талаасаа биш)-г сайжруулж, эрүүл, аюулгүй, цэгцтэй хот болгоход нэмэртэй нэг төслийн санаа байгаагаа танилцуулаад дэмжигдвэл төслөө ахлаад гоё үзнээ. Шууд дангаараа зүтгэснээс JCI-аар дамжаад, дэмжигдээд явчихвал ажил хэрэг болох магадлал нь хавь илүү ч юм.
Зорилготой, хийх ажилтай байна гэдэг сайхан. Амжилт 8-)
It's not just a club, it's way of life!

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 9-р сарын 13, 2019 2:02 pm

Зиак. Өнөөдөр том шийдвэр гарах өдөр байлаа. Гэвч захирал маань жаахан бодолцоё, бусад албадын захирлуудтайгаа ярилцаад ирэх Лхагва гаригт хоёулаа уулзая гэнэ. Аргагүй ээ. Учир нь: Би нэлээн өндөр цалин нэхчихсэн. Мэдээж ярилцаад жаахан татах боломжтой, тэгэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа би хувьдаа.
Үгүй байлаа ч тэгээд одоо зам мөрөө хөөж, зөвхөн өөрийгөө аргацаах амьдралын хэв маягаасаа салахгүй бол комфорт зондоо дундуурсан цалиндаа ханаад байгаад байж болохгүй нас сүүдэр ч ирсэн болохоор :lol: 25/9-нд сүүлийн цалингаа бодуулаад, салж байж магадгүй. Эсвэл 1/10-наас маадгар гэгч нь хамт олонтойгоо шинээр эхлэхээр уулзаж байж магадгүй. Will see.

Мартсанаас https://www.facebook.com/JungleMNG/ facebook page дээр жоохон тоо хөдөлгөж байгаа. Манайхан сонирхоод, сонирхууштай юм байвал цааш, нааш нь хүмүүс түгээж байгаарай.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Мя 9-р сарын 24, 2019 2:58 pm

Күэ яахвэ бас тодорхойгүй байсан зүйлс тодорхой болж, бүүдгэр байсан тэнгэрт үүлэн чөлөө бий болж байна шүү бас ч гэж.

Захиралтайгаа жин тан болов. 10.01-нээс шинэ ажилтан :D . Ажлын 4 өдөртэй, цалин боломжийн. Бусад салбар бизнестэй харьцуулбал заримаас нь жулалдаа. Салбартаа бол дажгүйдээ орно.

Одоо ингэчихээр яг өөр дээр компани байгуулаад явах нь зөв үү? гэдэг асуудал үүсэх. Ер нь компани ч бай, бүтээгдэхүүн ч бай бий болголоо гэхэд эзэмшил, эрх зүй, тайлан баланс/тооцоо гээд тодорхойгүй судалж, яг таг ойлголттой болох хэрэгтэй юм байна.

Нэг эмнэлэгийнхэний цаг нар, боломж бололцоог харж байгаад хамарны хагалгаандаа орно доо. Одоо ганц тодорхойгүй бүрхэг байгаа нь энэ хэсэг хаха. Хагалгааны дараах гам барих хэсгээс нь л сүрдээд болдоггүй.

АПП бичих, бичүүлэх гээд хүн хартай холбогдож, уулзаад явж байтал. Дажгүй нэг КОП дүүтэй танилцав. Хамтран ажиллачих байхаа, давгүй итгэл төрөөд, найдлага бий болоод эхэлсэн. Туршлагатай, чадвартай боловч барьцгүй нэг дүүтэй бас зарим ажлыг нь тохиролцоод дуусгуулна даа. Нөхөр шал дэмий миний 1 сарын хугацааг үгүй хийчихдэг юмдаа хаха.

Баасан гаригт ажиллахгүй байхаар тохирсон болохоор үе үе Дархан ухасхийж юм хум хөдөлгөж, хөөцөлддөг ажилтай болох байхдаа. Нэг мэдсэн айлын том гээд олон айл, өрхийн амьдралд нөлөөтэй шийдвэр гаргадаг, чиглүүлж манлайлах ёстой үүрэг даалгавартай, ухамсарлах ёстой насан дээр иржээ :lol: .

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Мя 9-р сарын 24, 2019 3:28 pm

Тэгдэгиймдаа.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 9-р сарын 25, 2019 1:06 pm

Хамрын хагалгааны дараахь гам баоилтаа ерөөсөө л шууд ээлжийн амралтаараа хийхээс өөр замгүй дээ. Тэгэхээр 8-р сарын дундуур эмнэлэгтээ үзүүлж байгаад л амрангуутаа маргааш нь хэвтээд л нөгөөдөр л орчих хэрэгтэй. эхний ганц нэг хоног л гэхээс цаашаа бол гайгүй дээ. Хүүхнүүд гоё болох гээд тоохчгүй хийлгэж байхад.

Апп бичүүлэх гэснээс Апп биччихсэн одоо тест хийгээд явж байгаа гэж ойлгоод байсан шд. Хэрвээ Апп бичиж байгаа бол нилээн сайн туршлагатай ч өөрөө яг гардахгүй нэг сайн хүнтэй хамтраад, залуу шинэ жинхэнэ ажлын өлсгөлөн байгаа, хийж байгаа юмандаа дуртай залуу хүүхэд ав. Нөгөөдөхдөө ч гэсэн том туршлага, ажил мэдрэнэ гээд ойлгуулж болох байх. Яг дунд нь байх юм юмаа хийчих хүн олно гэвэл цалин хөлс нь өндөр байхийг л айхтар шаардах байх даа. Бас тиймэрхүү нөхдүүд илүү цагаар суух магадлал асар багатай дөө. Бас бус юмнууд ч их бий. Айтигийнхэн чинь бас тэгэж байгаад сонин улсууд шд.

Үе үе дархан явах чинь харин сайхан боломж болжээ. Одоо тэгээд жаахан гэр бүлсэг байхгүй бол нэг л их ганцаараа гомбоорсон, төвөгшөөсөн хүн болчих гээд байдийн шүү. Манай Синглүүдээс харахад яг л тийм зураг буудаг болцон. Нийлж савцгаахдаа л их дуртай болхоос гэр бүл хүүхэд нтр ээс жаахан дөлөх маягтай ч байх шиг хаха.

За тэгээд #шинэ ажилд орсонд баяр хүргэе. :) Ёсолж ямар нэг хийдэггүй билүү юу билээ :D
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 26 ба 0 зочин