Улаан торны Хаалгачид

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Суралцан бичигч
Бичлэг: 88
Элссэн: Ня 12-р сарын 03, 6:34
Талархсан: 111 удаа
Талархагдсан: 52 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн Ladykop » Ба 11-р сарын 16, 3:57

Би ер нь шинэ хайртай болсон ш д. Алиссон Беккер. ккк
Мань хүн би ПЛ-т өөрийгөө харуулнаа л гэсэн байна лээ. Дээр нэг алдаа хийснийг нь эс тооцвол сайн л явна.

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 74 удаа
Талархагдсан: 75 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн Redman » Лх 11-р сарын 21, 9:52

Алиссон Бэкэр Бразилын төлөө:

24 тоглолт
19 тоглолтод нь хаалгаа хуурай манаж
Ердөө 6 гоол хаалгандаа алджээ!

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 233
Элссэн: Да 9-р сарын 18, 8:43
Талархсан: 101 удаа
Талархагдсан: 110 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 12-р сарын 13, 3:41

Зураг
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 237
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 130 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн meesh » Лх 1-р сарын 30, 1:53

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 222
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43
Талархсан: 74 удаа
Талархагдсан: 75 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн Redman » Мя 2-р сарын 26, 10:56

Дэлхийн хамгийн өндөр үнэтэй хаалгач тэнд шившиг юугаан чирж байхад Алиссон Бэкер улирлын 15 дахь клийншитээ хийж, Пэпэ Рэйнагийн 2009/10 оны улиралд тогтоож байсан 17 тоглолтод хаалгаа хуурай манасан гэх амжилт руу дөхсөөр явна.

Табган нүүртэй хаалгач маань өнгөрсөн тоглолтод эвгүй моментийг зогсоож, Лингардттай 1v1 тулахдаа ялалт байгуулсан билээ. Санаж байвал Агуэрог бас л ийм нөхцөл байдалд ялж байсан.

Гэснээс Алиссон маань ПЛ-ийн рекордыг тогтооё гэвэл дахиад 9 тоглолтод хаалгаа хуурай манах хэрэгтэй. Петр Чех тээр жил 24 удаа клиншит хийж байж.

Сонирхуулахад лигт +200 удаа хаалгаа хуурай манасан ганц хаалгач байдаг нь Петр Чех бол Ливэрпүүлд 8 улирал тоглосон Пэпэ Рэйна маань 285 тоглолтын 135-д нь хаалгаа хуурай манасан бөгөөд лигт хийсэн нийт тоглолтынхоо 47.02%-д нь хаалгаа хуурай манадаг гэсэн үзүүлэлтээр Лигийн түүхэн дэх бүх хаалгачдыг тэргүүлдэг аргагүй домогт Спаниард байсан билээ л....

Зураг

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 376
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 150 удаа
Талархагдсан: 169 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 2-р сарын 27, 4:45

Петр Чех-д сайн хамгаалалтын шугам байсан болхоор 24 хүрэх нөхцөл бүрдсэн байхаа да. Хэрвээ ирэх жил хамгаалалтаа улам зузааруулж чадах юм бол Аллисон энийг ч эвдчих л байх. Энэ улиралд бол хараахан чадахгүй байх. Өөрийнх дэмий алдаа, ганц нэг хөгийн ёндоогүй алдаанаас болсон гоолууд ороогүй бол өдийд 16-17 болчихсон ч байх юм билүү. тэгсэн бол ч найдлага байх л байж. Рэйна ч үнэхээр риакц мэдрэмж унших нтр дээр аймар хүн шүү дэ. заримдаа л нэг хачин юмнууд алдчихдаг болхоос.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 170
Элссэн: Бя 12-р сарын 02, 4:12
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 86 удаа
Талархагдсан: 173 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Ня 3-р сарын 10, 5:55

АХДАА ЗОРИУЛАВ
АЛИССОН БЭККЭР
2018 оны 7-р сарын 2
Зураг
Доор өгүүлэгдэх түүхээс миний гэр бүлийн талаар бүхнийг та бүхэн мэдэж авах болно
1998 онын Дэлхийн аварга. Би 5 настай. Ах Муриэл маань 10-тай. Бид хамтдаа Бразил, Голландын эсрэг тоглосон хагас шигшээ тоглолтыг авга эгчийндээ хамтдаа үзэцгээж, мэдээж том баяр тэмдэглэв. Авга эгч маань бүх хоол ундыг бэлтгэж, хүн бүрт хүрэхүйц том бялуу хийсэн байлаа.
Тоглолт, торгуулийн цохилтоор шийдэгдэхээр болоход авга ах, аав хоёр маань бараг галзуурахад бэлэн байв. Тэдэнд маш хэцүү байсан учраас, сууж ч чадахгүй байсан юм.
Таффарэл сүүлийн цохилтыг хаамагц, аав минь хар тэнхээгээрээ хашгирч, зочны өрөөнөөс, гал тогооны өрөө рүү гүйн орсноо яасан гээч? Нөгөө том бялуу руу нүүрээ шааж орхих нь тэр. Дараа нь нүүр дүүрэн бялуу болсон хүн, эргэж зочны өрөө рүү гүйн орж ирмэгцээ “Бид финалд хүрлээ, Бид финалд хүрлээ” хэмээн хашгирч байсан юм.
Балчир хүүхэд байсан миний хувьд бол хамгийн элэг хөшөөм дүр зураг тэр байлаа.
Аав минь бүх талаараа, “галзуу” хүн байсан юм.
20 жилийн дараа түүний хүү нь Дэлхийн аваргад оролцохоор явсан юм. Үнэнийг хэлэхэд би магадгүй өөрийнхөө төсөөлснөөс ч илүү аавтайгаа адилхан болсон байж магадгүй. Намайг Бразилийн төлөө, эсвэл Ромагийн төлөө тоглож байх үед харвал харьцангуй тайван, дөлгөөн байхыг харах байх. Гэхдээ би үргэлж тийм байдаггүй. Намайг хүүхэд байхад минь хоёр мэргэжилтэн явуулаад миний тоглолтыг ажиглуулахаар явуулах юм бол дүгнэлт нь:
Алиссон Бэккэр: хаалгач, 7 настай
Намхан, ууртай, үргэлж уйлж байдаг гэсэн юм л унших байх.
Бразилын шигшээ багийн хаалгачийн хувьд тохирохгүй дүгнэлт байж болох хэдий ч энэ үнэн. Би урт зам туулж энэ байр сууринд ирсэн.
Өсвөр насны үедээ бүр гэр бүлийнхэн дундаа ч шилдэг хаалгач нь байж чаддаггүй байлаа. Муриэл ах минь мөн адил хаалгачаас гадна миний эмзэг цэгийг олж хатгахдаа гарамгай нэгэн байв. Миний биеэ хянаж чадахаа больдог яг тэр цэгийг яг онодог. Гэхдээ бүх л ах нар ийм чадвартай байдаг байх. Гэхдээ нөгөө талаас нь харвал тэр надад сэтгэл хөдлөлөө хянах чадварыг давхар зааж байсан юм.
Миний амьдралын хамгийн чухал хэсэг бол тэр.
Үнэндээ би хаалгач болсон минь ч түүнтэй л холбоотой. Зарим нь намайг хаалгач л хийх хүн гэж хэлдэг байсан нь ч үнэний хувьтай. Ээж минь дунд сургуулийнхаа гар бөмбөгийн багийн хаалгач, элэнц өвөө маань миний төрөлх хот Ново Хамбурго хотынхоо багт хаалгач хийдэг байсан бол аав маань компанийнхаа хөлбөмбөгийн багт хаалгач хийдэг юм. Энэ бүгд магадгүй Бурхны надад зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг ч юм билүү...
5 настай байхдаа, ахтайгаа хамт аавынхаа тоглохыг үзэхээр явдаг байв. Аав минь үнэхээр хөлбөмбөгт дуртай, үнэнийг хэлэхэд талбай дээр бага зэрэг галзуу гэмээр байдаг нь тэр эсрэг багийн довтлогчдын цохилт хийж буй хөл рүү толгойгоо явуулж байдгаас харагддаг байсан юм. Түүний тоглолтын арга барил үнэхээр “зэрлэг”. Ах бид хоёр хоёул үүнд нь их дуртай, түүний энэ тоглолтын арга барил ч бидэнд өвлөгдөж ирсэн. Хүүхдүүд ийм л байдаг. Аавын чинь хийсэн бүхэн л “Би яг түүн шиг болмоор байна” гэж бодогдоход хүргэдэг.
Гэхдээ хаалгач болоход нөлөөлсөн хамгийн том нөлөө бол Муриэл. Би түүний найзуудтай нийлэх болоход тэд бүгд надаас том, ахмад настай байв. Ингээд багаа сонгох үед мэдээж ойлгомжтой, хамгийн намхан нь хаалган дээр зогсох болно.
Гэхдээ зүгээр ээ, би хаалгач хийх их дуртай байлаа.
Тэр үед хөлбөмбөгийг зөвхөн зугаацах гэж л тоглодог байсан. Гэтэл 2002 оны дэлхийн аварга эхлэх нь тэр. Ах бид хоёр хар үүрээр босч нүүрэндээ хурдхан шиг шоколад, эрдэнэ шиш, сүү нялж орхиод дэлхийн аваргын тоглолтууд үздэг байлаа. Бразил ялалт байгуулах үеийн тэр мэдрэмжийг хэзээ ч мартахгүй. Би дотроо: “Энэ л миний хийх ёстой зүйл. Би Бразилын төлөө тоглож, Дэлхийн аваргад оролцоно. Тэгээд Дэлхийн аварга болно” гэж боддог байсан юм.
Зураг
Ингээд хөлбөмбөгийн талаар илүү нухацтай бодож эхэлсэн юм. Тэр бүү хэл Ново Хамбургогийн гудамжинд тоглохдоо ч гоол алдахгүй байхыг хичээх болов. Орон сууцны хорооллоос хувийн байшинтай дүүрэг рүү нүүсний дараа би ахтайгаа жижиг резин бөмбөгөөр нэгийн эсрэг нэг тоглоход байлаа. Зочны өрөөнийхөө хаалгыг хөлбөмбөгийн хаалга болгоод “алалцаж” гардаг байлаа. Миний амьдралын хамгийн хөгжилтэй үе байсан байх.
Энэ үеэс би Порто Алэгрэ дахь Интэрнасионалын хүүхдийн академид элсэн оров. Бразилын хамгийн том клубуудын нэг учраас би зөв зүйл хийж байгаадаа итгэлтэй байлаа. Гэхдээ надад нэг том асуудал байв.
Би намхан хэвээрээ л байлаа.
Бие бялдрын хувьд би хожуу өссөн юм. Миний үеийн бүхий л хаалгачид надаас өндөр, бас хүчирхэг байсан. Бид тухайн үедээ бие бялдрын тест бөглөж 1-5 үе шаттай дүгнэдэг байв. Бүгд л 5-р түвшинд хүрчихсэн байхад би дөнгөж 2-р түвшинд л хүрдэг байлаа. Хаалгачийн хувьд энэ мэдээж муу. Чи өндөр байж, өндөр үсэрч, бөмбөгийг хааж байх ёстой.
Тиймээс би нөөц багт хэвээрээ л үлддэг байв.
Гэтэл Интэрнасионал, Палмэйрасаас шинэ хаалгач авлаа. Тэр надаас өндөр, надаас хүчтэй. Харин би “Гайхалтай, одоо би ингээд гуравдугаар сонголт боллоо. Ингээд байхаар би яаж Бразилын төлөө тоглох болж байна?” гэж бодож байв.
Энэ бүхнийг хийж чадах эсэхтээ эргэлзэж эхлээд байж байтал Nike Cup тэмцээн боллоо. 14-15 настай хүүхдийн хувьд маш том тэмцээн. Ах маань энэ тэмцээнд оролцохдоо тэмцээний шилдэг хаалгачаар шалгарч байв. Тэр шагналаа гэртээ авчрахад “Би ч бас нэгийг авмаар байна” гэж би хэлж байлаа.
Гэтэл би бүр тоглолтонд ч оролцож чадахгүй байж байна. Би бууж өгөхөд бэлэн байсан юм. Икэр Касияс, Жианлуижи Буффон нарын домогт хаалгачдын түүхийг бүгдийг мэддэг байсан. Тэд үндсэн багийн дебютээ 17 настайдаа хийцгээж, харин би тэдэн шиг болохыг л хүсч байв. Би хэдий хүртэл хүлээх ёстой юм бол доо?
Ийм зүйл надад тохиолдох болов уу? Гэвч тийм биш юм шиг санагддаг байлаа.
Клубын зүгээс ч намайг өсөх болов уу, эсвэл ийм намхан чигээрээ үлдчих эсэхт эргэлзэж эхэллээ. Гэхдээ бурхан намайг хаячихаагүй гэж бодож байлаа, учир нь клуб намайг дахин нэг жил ажиглахаар үлдээсэн юм.
Миний техник хурдан сайжирч байлаа. Гэтэл гэнэт гайхамшиг тохиолдов. Эцсийн эцэст би өсч эхлэв. Нэг жилийн дотор би 170 см-ээс 187 болтол өслөө. Миний биеийн хүчний хөгжил 4-р шат хүртэл ахиж, би техникийн хувьд ч, бие бялдрын хувьд ч хангалттай хэмжээнд хүрсэн юм. Хүмүүс намайг, миний бодож байснаас ч илүү анхаарч эхэллээ. 16-тай байхдаа өвөөгийнхөө гэрийн ойролцоо далайн эрэг дээр найзуудтайгаа бужигнаж суулаа. Санамсаргүй утсаа шалгатал, өвөөгөөс минь 5 дуудлага ирснийг хараад байж болох бүхий л муу зүйлсийг төсөөлөнгөө “Магадгүй гэрийнхэнд минь ямар нэг муу зүйл тохиолдоогүй л байгаасай” гэж залбирч байлаа. Эргэж залгаад “Өвөө, юу болсон бэ?” гэж асуув.
Өвөө: “Хүү минь чи хурдхан гэртээ ирэх хэрэгтэй байна”
“Яагаад, ямар нэг зүйл болоо юу? Хэн нэг нь үхчихээгүй биз дээе?”
“Үгүй ээ, үгүй үгүй, чи Бразилын 17-с доош насны шигшээд дуудагдсан байна”
Би үүнд нь итгээгүй л дээ. Өвөө маань үргэлж л алиалж байдаг хүн. Гэхдээ би заавал гэртээ харьж шалгах хэрэгтэй гэж бодсон юм. Гэтэл авга ах минь залгаж яг адилхан зүйл хэллээ.
“Сайн уу, царай муутаа, баяр хүргэе” гэв.
Гэсэн ч би итгээгүй. Тэд надаар тоглож байна л гэж бодсон. Би далайн эргээс 30 минут хар хурдаараа гүйж гэртээ хариад, Бразилын хөлбөмбөгийн холбооны цахим хуудас руу орж шалгахад тэнд “Алиссон Бэккэр” гэсэн нэр харагдав. Тэд үнэхээр намайг шигшээд дууджээ.
Тэр жагсаалтанд мөн Нэймар, Коутиньо гэсэн нэрсийг хар болохоор байлаа.
Зураг
Үүнээс хойш бүх зүйлс маш хурдан болж өнгөрсөн юм. 2013 онд, 20 нас хүрснийхээ дараахан Интэрнасионалын төлөө мэргэжлийн анхны тоглолтоо хийж 2 жилийн дараа Бразилын шигшээ багийн төлөө анхны тоглолтоо хийлээ. Энэ тоглолт миний амьдралыг өөрчилсөн юм. Заримдаа гэнэт “Гайхалтай юм аа, Би энд ирчихлээ. Бразилын шигшээ баг. Би Дэлхийн аваргад явна. Энэ бол бурхны бүтээсэн гайхамшиг” гэж бодогдоход хүрдэг байв.
Миний хүрсэн бүх амжилтанд ахын минь үзүүлсэн нөлөөнд би талархах ёстой.
Нэг клубт, нэг байрлал дээр тоглож байхад маань хүмүүс үргэлж л биднийг харьцуулж байдаг байсан. “Алиссон, Муриэл шиг сайн байж чадах уу?” гэдэг асуулт үргэлж гардаг байв. Зарим нь чадна гэдэг ч зарим нь үгүй гэж байлаа. Би ахтайгаа үргэлж харьцуулагдахыг хүсдэггүй байсан ч миний хүрсэн бүх амжилт маань түүнтэй салшгүй холбоотой. Мэргэжлийн тоглогчийн хувьд би өөрийгөө, өөрөөсөө илүү тоглогчидтой харьцуулдаг. Би үргэлж л түүнээс илүү байхыг хүсдэг байсан ч тэр ч мөн гайхалтай тэмцэгч. Бид Интэрнасионалд хамт байхдаа үргэлж, өдөр бүр бэлтгэлээ шаргуу хийдэг байсан. Бидний хэн хэн нь нөгөөгөөсөө доогуур үнэлэгдэхийг хүсдэггүй байв. Энэ нь бидний хэн хэнд нь маш их мотиваци өгдөг байлаа. Би ядрах үед тэр “Алив ээ, дүү минь, дахиад жаахан гүрийе” гэнгүүт би босоод л хичээдэг байлаа.
Харин түүнийг ядраад ирэх үед би “Хөдлөөд өг, хөгшин эр минь, би жаахан хүүхэд ч гэсэн чамаас илүү юм биш үү?” гэж хэлдэг байв.
Бид резин бөмбөгөөр тоглодог, балчир хөвгүүд байхаас эхэлсэн энэ тэмцэл ах дүүгийн хайран дээр соёолсон билээ.
Заримдаа би ямар их азтай болохоо амархан мартчих гээд байдаг. Гэхдээ мартаж болшгүй ганц зүйл нь би энд хүрэхэд надад хамгийн их тус болсон хүмүүс юм. Би Бразилын шигшээ багийн төлөө тоглодог ч би мөн ахынхаа төлөө бас тоглох болно. Үнэнийг хэлэхэд би Бразилын шигшээ багийн өмсгөлийг өмсөх бүртээ ахтайгаа хамтдаа бэлтгэл хийж байсан үеэ дурсдаг.
Хэрэв ах минь та үүнийг уншиж байвал, ирээдүйд хийх хаалт бүр минь таных байх болно. Миний амжилт бол таны амжилт. Учир нь бид нэг түүхийн салшгүй хэсэг. Үүний тань төлөө би танд үргэлж талархаж явах болно.
Зураг
#НисдэгЧэстмир

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 152
Элссэн: Да 9-р сарын 18, 9:02
Байрлал: Venice
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 94 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн Mademoiselle » Да 3-р сарын 11, 9:18

Ид үеийн форум уншууртай, олон ах эгчийн үзэл бодлоос өөрийнхөө харах өнцгийг нэмдэг байж билээ. Бамбино ахын нийтлэлийг уншихаар дотоод ертөнцөө тийм нарийн илэрхийлж байгаад нь бахархах сэтгэл төрж, Тайхар ахын уран яруу монгол хэлнээс нь сүрдэж, Мара эгчийн 96-ын нийтлэлийг нулимстай нүдээр дахин дахин уншдагсан... Хүн бүр өөр өөрийн өнгө аясаар бичээд л.. Хувьдаа өөрийн үзэл бодлоо илэрхийлэх арга барил олж аваад л.. Хуучны сайхан цагаа дурсах хэмжээний болоход 6 жил болсон байх юм даа.. Сая Бамбино ах мартын мэнд хүргээд, ном уншиж байна уу гээд асуухаар нь "Том болсон чинь залхуу болоод байна" гэсэн өөдөөс "Уншихдаа заавал цаг гаргаарай" л гэнэ. Сайхан хүмүүс шүү, та нар. ;)
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 237
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 130 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн meesh » Да 4-р сарын 15, 9:58

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 237
Элссэн: Мя 12-р сарын 05, 1:20
Талархсан: 10 удаа
Талархагдсан: 130 удаа
CONTACT:

Re: Улаан торны Хаалгачид

Бичлэг Бичсэн meesh » Да 4-р сарын 22, 3:12

19 удаа хаалгаа хуурай манаад байгаа нь ПЛ-ийн сүүлийн 10 жилийн хамгийн шилдэг үзүүлэлт болоод байгаа ажээ. Дахиад 3 тоглолт ч байна. Хамгийн их нь 24-р Чех байдаг гэвүү.

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 2 ба 0 зочин