Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Да 1-р сарын 07, 2019 4:53 pm

Комфорт бүсдээ аруун хэдэн жил болцорсон хүн байнаа, яасын бол.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boldbold » Да 1-р сарын 07, 2019 5:39 pm

Комфорт бүсдээ буцаад орчихсон хүн байвал яах уу хаха. Мөөжигийн утас ер нь асдаг уу?
YNWA

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Да 1-р сарын 07, 2019 8:41 pm

meesh бичсэн нь:
Да 1-р сарын 07, 2019 4:53 pm
Комфорт бүсдээ аруун хэдэн жил болцорсон хүн байнаа, яасын бол.
boldbold бичсэн нь:
Да 1-р сарын 07, 2019 5:39 pm
Комфорт бүсдээ буцаад орчихсон хүн байвал яах уу хаха. Мөөжигийн утас ер нь асдаг уу?
Бүх л сонголт гарт чинь шүү дээ. Бүх хүнийг өөрчлөгд солигд гээгүй. Нэг солиод үзэхэд гэмгүй юм байна шүү л гэсийн. Боогий ч юм юм үзэж яваад төрхөмдөө буцаж байгаа хүндээ хэхэ.
Мээш бол эрдэмтэн хүнд энэ комфорт зон нээх падлийгүй. Гэхдээ бас гадагшаа дотогшоо явж эрдэм шинжилгээгээ үргэлжлүүлээд, эсвэл бизнесийн байгууллага хөрөнгө оруулагчтай шинжилсэн, нээснээ наймаалцаад хамтарч ажиллаж үзэж баривал сонин байна байх даа...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Лх 1-р сарын 09, 2019 9:52 am

Падлийтай байлгүй дээ, хүн болгонд байна шт. 2015, 16 хүрээлэн татан буугдаад, шинэ хүрээлэн маргаантай, тогтворгүй бөөн юм болоод 2 жил сайхан дамартлаа нэг ёсондоо сайхан назгайрлаа даа ккк. Одоо л нэг ховилдоо буцан орж, комфорт зоноосоо сугармаар болохжын шт.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 1-р сарын 09, 2019 12:16 pm

boldbold бичсэн нь:
Да 1-р сарын 07, 2019 5:39 pm
Комфорт бүсдээ буцаад орчихсон хүн байвал яах уу хаха. Мөөжигийн утас ер нь асдаг уу?
Чи харин ч гарч болохгүй юмнаасаа гарч 5 жил төөрсөний эцэст буцаад гэрээ олсон зөв хүн хаха

Muujguu бичсэн нь:
Да 1-р сарын 07, 2019 8:41 pm
meesh бичсэн нь:
Да 1-р сарын 07, 2019 4:53 pm
Комфорт бүсдээ аруун хэдэн жил болцорсон хүн байнаа, яасын бол.
Мээш бол эрдэмтэн хүнд энэ комфорт зон нээх падлийгүй. Гэхдээ бас гадагшаа дотогшоо явж эрдэм шинжилгээгээ үргэлжлүүлээд, эсвэл бизнесийн байгууллага хөрөнгө оруулагчтай шинжилсэн, нээснээ наймаалцаад хамтарч ажиллаж үзэж баривал сонин байна байх даа...
Шинжлэх ухааны салбарт комфорт зон гэдэг чинь бараг хамгийн зөв зүйл юм бишүү. Хэдий чинээ юмандаа улам нарийсч гүн мэдэрч олон жил туршлагажна төдий чинээ амжилттай яваад байна. Монголд гэлтгүй гадаадад ч мөн адил байх. Харин хийж буй ажлаа гурилдаж эхлэхээр тэгээд сонин болоод эхэлдэг байх шүү. Мээш бол академид хэтэрхий их удсан гэхэд хаашаа юм гэхдээ бага зэрэг ажилаа бизнесийн салбар луу жаахан холих боломж ер нь байдаг бол үзэх л хэрэгтэй байх.

Muujguu бичсэн нь:
Да 1-р сарын 07, 2019 8:41 pm
Бүх хүнийг өөрчлөгд солигд гээгүй. Нэг солиод үзэхэд гэмгүй юм байна шүү л гэсийн.
Солиод солиод байрандаа ирээд байдаг бас нэг сонин юм байдаг нь тухайн хүний дур сонирхол бас байх шиг байгаам. Би бол анх оюутан байхдаа вэбсайт гэж их дурласан. Тэрнээс хойш ерөөсөө огт хаясангүй л яваад ирж. Гэхдээ сүүлийн 5 жил бол үндсэн ажлаасаа гаргачихсан мөртөө хаяхгүй л яваад байгаам. Аягүй бол 50 хүрчихээд бас хийгээд л сууж байж мэдэх байх. монгол гэр, модон эдлэл, програм хангамж, төсөл судалгаа, худалдаа нтр гээд бүгдээр нь ёстой оролдож байх шиг. Хамгийн супер юмаа арай л олоогүй тойроод яваад байх шиг байгаам. :D
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Badka
Бичлэг: 12
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 12:43 am
Талархсан: 1 удаа
Талархагдсан: 11 удаа

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Badka » Лх 1-р сарын 09, 2019 10:54 pm

Энэ ёстой гоё булан байна. Би чинь гэртээ хүүхдээ өсгөөд өдий 4 жил болчихжээ. Гэртээ байсаар байгаад гадуур хүмүүсийн бодол ямар болж яаж хөгжиж өөрчлөгдөж байгааг олж мэдэхгүй л байлаа. Сүүлийн жилүүдэд ФБ гэдэг зүйлээс зөвхөн багийнхаа группд юм бичиж бусдаар бол ер нь хаясан. Харин Твиттерт дурлаад байгаа. Хүүхдүүдээ гар утаснаас хол байлгахын тулд өөрөө ч гэсэн нүдэн дээр нь утаснаас татгалзаж хуучны нокиа барьдаг болсон. Гэрийнхэн унтсаны дараа нь онлайнд шуугиулж өгнө шүү дээ. Харин өнөөдөр гэнэт надад лэптоп олдож улаан булангаар шагайх завшаан гарлаа. Олон сайхан нийтлэл, санаа оноо, шүүмжлэл гарчээ.
Гэртээ удаан суухаар нийгмээс холддог юм байна. Гадуур гарч хүмүүстэй уулзах нь багассан учраас нийгэмд болж байгаа зүйлсийг өөрийнхөөрөө шүүмжилж магтаж буруутгадаг болчихдог юм байна.
Миний өөрийн ганц сайн чанар нь хүнд гай болохгүй юмсан, ойгож туслах юмсан гэсэн бодол. Түүнийгээ ч үр хүүхдүүдээ өсгөхөд ашиглаж өдөр хүүхдүүдээ хажуунаас нь чимээгүй ажиглаж юу сурч, ямар зан араншинтай болж байгааг нь хараад цаашид юун дээр нь туслах, ямар үед нь эрхлүүлэх, шийтгэхээ мэддэг болсон.

Ийм урт зүйл бичээгүй үнэхээр уджээ. Ажил хийгээгүй удчихсан болхоор энд тэнд ажлын анкет явуулсан ч гэсэн би энэ ажлыг нь хийж чадахгүй хүмүүсийн урмыг хугалчих вий дээ гэж их эмээдэг болсон. Жоохон өөртөө итгэлгүй болдог юм шиг. Гэхдээ магадгүй зөвхөн би л тэгсэн байх.
Practice makes perfect!!!

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 2-р сарын 20, 2019 1:19 pm

Гэртээ аль болох битгий удаарай л гэж хүсэх байна өөрөө удаан хийцгүйрч бодолд автахаас зайлсхийхийг илүүд үздэг болохоор.

Он ч гарлаа, сургалт ч дуусах дөхлөө. Дундуур нь шинэ жил, цагаан сар гээд бүтэн 7 өдрийн хичээл хойшоо сунжирч л байна. Явсан нохой яс зууна гэгчээр coding дээр дөртэй боллоо. Database дээр ойлголтоо илүү лавшруулж, бататгах хэрэгтэй байна мэдээж practice их чухал цаг үе ирвээ.

Яг ажлаа хүлээлцдэг дээрээ тулаад байж байтал өнгөрсөн жилийн амжилтаас хамаарсан урамшуулал цалин 2 сард орно тухайн хүн ажиллаж байх ёстой, мөн хариуцдаг төслийг хүлээлгэж өгөх хүн олдохгүй байгаа г.м асуудлуудыг ярилцаад 2 сарыг дуустал хагас цагаар ажиллах болоод байж байлаа.

Гэтэл он гараад Y&R + VML хоёр нэгдчихдэг юм байна. Гол VML нь гол суурь компани болохоор болсон нь сонирхол татав. Учир нь VML бол миний цаашид хөгжих, хөгжүүлэхийг хүсээд технологи суурьтай, зар сурталчилгааны компани юм. Товчхондоо зуун жилийн түүхтэй уламжлалт зар сурталчилгааны Y&R компанийг, 20 хүрэхгүй жилийн түүхтэй технологид суурилсан орчин үеийн зар сурталчилгааны компани өөртөө нэгтгэж орхилоо.

За тэгээд шинэ тохиролцоо, хамтран ажиллах санал дээр яриа хэлцэл одоо ид өрнөж байна. Миний хувьд өмнөх жилүүдэд ялангуяа өнгөрсөн жил бусдын хийж чадахгүй зүйлийг хийж гайхшруулаагүй ч бусдаас гарахааргүй хүчин чармайлт зүтгэлийг гаргаж ажилласан гэдгээ онцолж, ойлгуулахыг хүссэн. Цаашид ч ажил хийлцэхээр тохирсон бол хийгээд л явна асуудалгүй, гол нь технологи ийм хурдацтай үед удирдлагаас гарч буй шийдвэр хурдтай бас тодорхой баймаар байна, удирдлагууд бас давхар тенологийг судалж ойлгодог байх хэрэгтэй учир нь одоо бол би өөрөө судаллаа, удирдлагадаа ойлгууллаа, компанидаа нэвтрүүлээ, гадагшаа бүтээгдэхүүн болголоо гээд шаардлагагүй хүчин чармайлт их гарч байгаа талаар хэлээд авсан.

Энэ сарыг дуусгаад цалин хөлсөн дээрээ тохиролцвол 8 сарыг дуустал онлайнаар ажиллаж байгаад 9 сараас CTO болох янзтай байна даа. Сурах, судлах юм их байна. Business Analyst бол өөрийн хүсэл, зорилго. Chef Technology Officer бол бас сонирхолтой сорилт санагдаад.

Тавиж буй хүсэлт, шаардлага:
- Цалин 3 саяас доошоо буухгүй байх
- Технологийн чиглэл учир гадагшаа, дотогшоо сургалт болон туршлага судлахаар их явах хэрэг гарна, байгууллага дэмжих
- Глобал салбар компаниудад internship хийх боломжийг судалж, дэмжих
- Шууд компаний ГЗ-д харъяалагдаж явна, бусад судалгаа эсвэл зар суталчилгааны багийн удирдлага захирагдахгүй г.м

Дээрх шаардлагууд ОК гэвэл:
- Гадагшаа сурахаа явахыгаа хойшлуулах магадгүй явах шаардлагагүй ч болж болох
- Харилцагч компаниудад хэрэгцээтэй технологийн шийдлийг судалж, нэвтрүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах
- Байгууллагатай тодорхой мөнгөн дүнгийн орлогын төлөвлөлтийн гэрээ хийнэ гээд явна даа.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Пү 2-р сарын 21, 2019 8:38 am

Muujguu бичсэн нь:
Лх 2-р сарын 20, 2019 1:19 pm
За тэгээд шинэ тохиролцоо, хамтран ажиллах санал дээр яриа хэлцэл одоо ид өрнөж байна.
:o Сайхан сонсогдож байна.
Амжилт хүсье бро 8-)
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Mademoiselle » Пү 2-р сарын 21, 2019 9:07 am

Сайхан сонсогдож байна. Амжилт хүсье.

Анх шинэ компани руу шилжихдээ яасан ч хөнгөн хийсвэр явсан юм. Тэр болгонд гэмших сэтгэл төрөх бүрт таны хэлсэн үг бодогддог шүү. Ингэж өөрийнхөө бодлыг хуваалцаж байгаад чинь ч бас баяртай байна.

Надад Сүү ХК-ийн Гантулгын ярилцлага гадаадад сурах тал дээр их нөлөөлсөн болохоор одоохондоо явах талаар бодож, төлөвлөгөөндөө оруулахаа больчихоод байгаа. Гадаадад сурлаа гэхэд миний үндсэн мэргэжлийн дагуу онол талдаа тус болох сайн сургууль олдохгүй байгаа болохоор ч тэгсэн байж магадгүй. Бас нэр төдий зүйлд нь туйлширч байгаагаа мэдэрч байгаа болохоор тэр ч юм уу. Ямартаа ч ажлын туршлагаа 5 жил болох хүртэл орж гарахгүй байхаар шийдээд байна.

Жижиг компанид олон зүйл сурч болдог юм байна лээ. Харин том компанид нэг зүйлдээ төвлөрөх, шинэ технологи, шинэ тоног төхөөрөмжтэй ажиллах боломж олддог юм байна. Тэрбумын өртөгтэй машин авч чаддаг компанид орсондоо одоо л баяртай байна гэх үү дээ.

Бас сайн удирдлагатай байх, дэмждэг хамт олонтой байх, цалин сайн байх чинь сайхан юм байна өө. Говь-д ирээд 9 сар болохдоо хамт олны уур амьсгал, тодорхойгүй байдалд огт барьц алдах нөхцөл байдал үүссэн гүй. Хүмүүс дуртай ажлаа хийх яагаад сайхан байдгийг одоо л ойлгож байна даа. Цаашид ч бас энэ сэтгэлээр ажиллах гэж хичээнэ. Надаас шалтгаалах зүйлс дээр мэргэжлийн түвшинд ажиллах болно гэж л бодож явдаг боллоо доо.
I have no special talent. I am only passionately curious.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Пү 2-р сарын 21, 2019 10:36 am

Mademoiselle бичсэн нь:
Пү 2-р сарын 21, 2019 9:07 am
Надад Сүү ХК-ийн Гантулгын ярилцлага гадаадад сурах тал дээр их нөлөөлсөн болохоор одоохондоо явах талаар бодож, төлөвлөгөөндөө оруулахаа больчихоод байгаа. Гадаадад сурлаа гэхэд миний үндсэн мэргэжлийн дагуу онол талдаа тус болох сайн сургууль олдохгүй байгаа болохоор ч тэгсэн байж магадгүй. Бас нэр төдий зүйлд нь туйлширч байгаагаа мэдэрч байгаа болохоор тэр ч юм уу. Ямартаа ч ажлын туршлагаа 5 жил болох хүртэл орж гарахгүй байхаар шийдээд байна.
Аль ч тохиолдолд эцсийн зорилго нь карьер өсөлт, цалин орлого дагавар өсөлт. Тэгэхээр үүнийг 3 замаар хэрэгжүүлдэг. 2 нь хүн бүрийн гарт бий.
1. Өвлөж авах
2. Туршлага хуримтлуулж буюу Гантулга шиг анхнаасаа олон албан тушаал, компани, бизнес рүү орж, ажиллах
3. Хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийг дүүргэж, мэргэжлийн үнэлэмжээр шууд дээрээс эхлэх

Аль ч хувилбараар явсан буруутгах арга байхгүй болохоор сонголт өөрт чинь байгаа.

Миний хувьд яг хууль эрхзүй, эсвэл санхүү зэргээр нь компаниудын дотогш ухаж орохгүй ч зах зээл дээр явагдаж буй үр дагавар, борлуулалт, хэрэглэгчдийн хандлага зэргээс компаниудыг нэлээн судлах хэрэг гардаг. Таванбогд үнэхээр ганган байгаа. ОТ дээр сервис үйлчилгээ авсан нь тэдэнд маш том найдвартай орлогын эх үүсвэр болж өгсөн. Хаан банк гайхалтай ажиллаж байгаа дээр Тоёотаг гашрааж байгаа. Улмаар группийн дагавар бизнесүүддээ Говь + Гоёо, Fastfood chain бизнесүүддээ эерэгээр нөлөөлж гоё байгаа. Түргэн хоолын бизнес их эрсдэл өндөртэй, ажиллагаа ихтэй л дээ сая KFC дээр гардаг асуудал тасрахгүй, сиймхий л гарвал гөвнө.

Цагтаа М-Си-Эс бас тэгэж мандаж явсан үе бий. Эцэстээ ТУЗ-аас том жижиг олон бизнесрүү үсчиж байхаар цөөн тооны, цөм бизнесүүдээ авч үлдэхээр шийдвэрт хүрч одоо Unitel group, MCS Property, MCS Coca-Cola, Energy Resource гэж төвлөрч байна. Шийдвэр зөв байсан нь одоо харагдаж байх шиг.
Номин г.м-т өндөр шимтгэл төлж байхаар сүлжээ дэлгүүр оруулж ирж болдоггүй юм уу, McDonald's оруулж ирж болохгүй юм уу гэж залуучууд их асуудаг байсан. Нөхдүүд энэ чиглэлийн бизнесийг Монголд өөр компаниуд хийж байгаа, сайн ч хийж байгаа бид давхцаж, зах зээл булаацалдах шаардлагагүй гэж хариулдаг байсан.
TESO group, Max group, Nomin group гээд компаниуд их өөр түвшинд хүрцгээсэндээ. Даанч одоо ТӨР нь жаахан ашиг сонирхолын зөрчилтэй нөхдүүд болчихсон энэ хэдийгээ нэлээн татаж, чангаах янзтай.

Өвлөж авах гэснээс одоо Монголд байгууллагын засаглал шилжих алхам хурдацтай явагдах дөхөж байна. 1990 оны эхээр наймаа хийж эхэлсэн дээрх групп компаниудын удирдлагууд тэтгэвэртээ суух дөхөцгөөсөн, үр хүүхдүүд нь одоо 20-30 хүрээд залгамж халааг авах цаг үеийн шаардлага ойртож байна. Тэгэхээр манайхан одоо энэ томчуудын үр хүүхдүүд ямархуу түвшинд ажиллаж, манлайлж байна гэдгийг анзаарч байх хэрэгтэй. Магадгүй найз нөхөд чинь ч байх. Хууччуулд үр хүүхэддээ уламжлах + хамтран ажилладаг итгэлд чадварлаг залуустаа шилжүүлэх гээд сонголтууд гарч ирнэ.
Хамгийн сүүлд 1 гишүүн Muujguu нд нийт 0 дахь удаагаа зассан

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 22 ба 0 зочин