DAFTERPUNKER

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: (: ээ орвол гаргахгүй шд ээ

Бичлэг Бичсэн otgonbatt » Пү 11-р сарын 22, 2018 12:56 am

Гэрэл тусав.

Нүүрэн дээр гэрэл тусаад нүд гялбахтай зэрэгцэн би ухаан оров. Юу билээ ууг нь саяхан л бэхлэлтээ хийгээд дараачийн алхалтаа хийх гээд гарт барисан таяг, гутлын улан дах бэхлэсэн хадаасаараа газар зоогоо л ухасхийх шиг болсон юм. Тэгтэл одоо би яагаад хамаагүй биеээ мэдрэхгүй энэ хүйтэн харанхуй хавцалын ёроолд хэвтэж байна вэ. Энэ үхэл нөгөө хонгилын үзүүр дэх гэрэл гэгч нь юм болов уу ч гэж бодох шиг ... гүй ээ гэтэл тийм биш юм Отгонбатаа гэж миний нэрийг дуудаж байна. Бодсон бүхэн минь үнэн эрлэг элч нь намайг нэрээр минь дуудаад байгаа юм уу? Яах учираа олохгүй байна гэхдээ энэ тайван хөлдүү зогсонг байдал надад таалагдаж байна. Хүн хөлдөхдөө халууцааад эхлэдийн гэсэн шиг надад одоо хүйтэн мэдэгдэхээ болиод улам тайвшралыг олох шиг л байна. Энэ хугацаанд элдэвийг бодсонгүй бодол минь хүртэл гацаж орхисон юм. Бодоод байх нь би ер нь хамгийн сүүлд хаана яг хэнтэй юу хийж явсан билээ гэсэн бодол орж ирлээ. Нээрээ тийм шүү дээ би чинь ууланд авирц яваа бүүт ганцаараа биш хүмүүстэй цуг байгаа гэдгийг бодов тэгвэл энэ тусаж байгаа гэрэл үл ялиг сонсогдох энэ дуу чимээ бодит байх нь ээ. Энэ чигээрээ хэвтсээр би эндээ үлдэж насыг барах уу эсвэл босч өндийгөд тэмцэн цааш явах уу.. мэдээж би боссон тэхдээ шууд авирч чадахгүй нь ээ учир нь би их ядарч сулидсан байна. Сэтгэл минь хүртэл харанхуйд бүрэн автжээ. Надад хүсэл үлдээгүй байна...

Үргэлжлэлийг маргааш өдөр бичэхээс.. кк
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: (: ээ орвол гаргахгүй шд ээ

Бичлэг Бичсэн otgonbatt » Пү 11-р сарын 22, 2018 1:18 am

Маргааш өдөр гэхээр худлаан байна одоо дуусгачихая тэгэхгүй бол толгойд байгаа юмаа бүүр мартчих юм байна.


... Хүсэлгүй үлдсэн над мэт нь яаж өндийж босох билээ дээ намайг татаад зулгаагаад чангаах тийм гадны туслалцааг хүлээж сөхрөн суухаас өөр аргагүй болсон юм. Энэ үед салхи салхилав салхинд найгаад дагаад салхилчихмаар ч санагдав. Үгүй ээ ер нь яадын салхилаад байгаа салхийг ашиглая биеэ сул тавин нүдээ анихад салхи намайг хөдөлгөж эхэллэээ. Энэ салхи зүгээр нэг салхи биш ээ ээжийн минь надад үргэлж хэлж ирсэн зүйлүүдийг бодолд минь тархинд минь санууллаа. Энэ чинь салхи биш миний ээж минь байна шүү дээ. Салхийг ашиглан би хөдлөж тэр бүү хэл ухаан ороод бодол минь цэгцрээд эхлэв хавцал гэх энэ цасан нурангитай газар бат бөх гэгч модон дээшээ гардаг шат хүртэл харагдаж эхэллээ. Тоглоом зүүд биш биздээ энэ зүйлүүд намайг унахыг мэдсэн шиг бүгд байр юм энэд урьдаар төлөвлөж бэлдсэн шиг гэхдээ надад хэлэлгүйгээр бүгд энд байж ээ. Энэ бат бөх шатнаас бариад дээшээгээ явахыг би хүсэж бие минь ч надад илүү захирагдан сэтгэл хүсэл мтнь ч салхитай хамт над дээр иржээ. Шууд л шатнаас бариад авлаа. Шат ч дулаахан сайхан байна шүү гарыг мтнь дулаацуулж намайг хөтлөх шиг л болж байна. Энэ шат бол миний газар дээрх ганц хайртай ахыг минь надад санагдуулсан юм. Ах минь хол байгаа ч миний дэргэд хэлсэн ярисан хийсээ үзүүлсэн зүйлүүд нь надтай хамт үлдсэнийг би ойлголоо. Шатаар дээш гарах тусам би илүү эрчтэй хүчтэй дулаахан бүүр халууцаж хөлөрч эхэллээ. Энэ хюшатаар гарах хугацаанд би их зүйлийг бодож амжив. Шат ч дуусж би нөгөө ангалаас чинь авираад гараад ирлээ. Хурц энэ нарны туяа нүдийг минь сохлох шиг л болж би эргэж харан халаасандаа ыайгаа шилийг гаргаж ирэн зүүв. Нүдийг минь хамгаалсан энэ шил надад 2 эгчийг минь санагдууллаа учир нь тэр 2 хүн надад эмэгтэй хүн цаашлаад бусадтай харицах эелдэг зөөлөн зан , урлаг уран сайхан гоо сайханы мэдрэмжийг надад ойлгуулж нүдийг минь нээсэн 2 хүн юм. Ингээд би чинь ангалаас гарж ирэхдээ надад юу үлдсэн ямар чухал зүйлүүдтэйгээ ойлгосон юм. Энэ бүх зүйлүүд намайг энэ ангалаас гаргасан юм би чинь нээрээ ууланд авирч явахдаа яагаад унаснаа одоо л санав миний зүг чиг түшиг тулгуур замыг минь гэрэлтүүдж зааж сургаж байсан амьдралын хөтөч гэгддэг цаг луужин гар чийдэн бүгд багтсан "АА"в брэндийн төхөөрөмж маань цэнэггүй бүүр ахин хэзээ ч ажиллахгүй болж би буруу гишгэн цасан нурангинд өртсөн юм байна. "АА"в брэнд дэлхийн алдартай брэнд хүн бүхэнд ганц л байдаг цэнэг нь харилцан адилгүй зарим нь маш хурдан дуусдаг зарим нь бүүр хэрэглэгчээсээ ч удаан оршиж байдаг. Миний хувьд надтай хамт 18 жил байсан юмдаа. 18 хүрж аавынхаа дэргэд тогтохоо болих нь дээ гэдэг мэссэж хамгийн сүүлд ирж билээ.

Заза шал утгагүй болоод явчихлаа.
Хэрэв та уаг заваа гарган үүнийг уншсан бол сэтгэгдлээ хэлээрэй.
👍👍👍
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: (: ээ орвол гаргахгүй шд ээ

Бичлэг Бичсэн otgonbatt » Пү 11-р сарын 22, 2018 8:35 am



Өглөөний мэнд :lol: :evil:
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: (: ээ орвол гаргахгүй шд ээ

Бичлэг Бичсэн biggy » Пү 11-р сарын 22, 2018 10:59 am

otgonbatt бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 2018 1:18 am
Хэрэв та уаг заваа гарган үүнийг уншсан бол сэтгэгдлээ хэлээрэй.
👍👍👍
Сонирхолтой өнцөг байна... бичилт бол дажгүй шүү
Яг энэ сэдвээр өөр нэг газар хүмүүс эмороод л байна хаха.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: (: ээ орвол гаргахгүй шд ээ

Бичлэг Бичсэн otgonbatt » Пү 11-р сарын 22, 2018 11:00 am

Харин тийм байна лээ уншаа л байж байна. Би бүүр иймэрхүү ном хүртэл бичнэ гэж боддог байсан шд хаха
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Газараас Тэнгэр лүү Хүнээр орсон Бороо хаха

Бичлэг Бичсэн otgonbatt » Пү 11-р сарын 22, 2018 12:17 pm

За сэдвийн нэрийг өөрчлөв _Газраас тэнгэр лүү хүнээр орсон бороо...

Асуулт форум дээр ийм сэдэвтэй блог харчиаад их сэтгэлд үлдсэн болохоор нэрээ ингээд дагаад дуурайгаад өөрчлөв.
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Газараас Тэнгэр лүү Хүнээр орсон Бороо хаха

Бичлэг Бичсэн otgonbatt » Пү 11-р сарын 22, 2018 12:31 pm

Өдөр тийшээ зун япон явсан талаараа бичнэ ээ 8-)
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Газараас Тэнгэр лүү Хүнээр орсон Бороо хаха

Бичлэг Бичсэн otgonbatt » Да 12-р сарын 03, 2018 3:13 pm

За энэ зун арлын Япон улс руу явчаад ирэв ээ.. Тэгээд тэнд очоод санагдаж бодогдуулсан зүйлээ бичмээр санагдлаа.
Явах шалтгаан минь мэдээж тэнд байдаг миний хамгийн сайн 2 найзын нэг дээрээ очих байв. 2т мэдээж сайхан хоол идэх хаха дараагийнх нь би өнөөдөр өөрийгөө хаана байгаагаа мэдэх гэсэн л аялал байсан юм. Би эндээс явах замдаа УБ-Бээжин-Сөүл-Осака гэсэн маршрутаар явсан. Сөүлээс Осака луу тэр онгоцонд биднээс гадна зүгээр дан хятад залуучууд залуучууд гэждээ бараг хүүхдүүд хамт явж байв, энэ үеэс л Монгол зан дотроос гарж ирээ л цээжээ дэлдээ л улс төржөөд уурламаар санагдав шд. Үнэхээр бид нар хаана яваад байгаан бэ? Миний үеийн залуучууд ажлын боол болж ажиллаж ажиллачаад яагаад зүгээр сайхан аялаад нэг тийм чөлөөтэй амьдарч болдоггүйн бэ гэж бодов. За тэр ч яахав Осака д буулаа... Шууд л уулга алдав тэнд онгоцны буудал дээр хөгшчүүд нь их ажил хийх юм, найрсаг халуун дотно хүлээж авсан таалагдсан. Онгоцны буудлаас 30аад минут яваад ОСАКА хотын төвд очлоо. Сэрүүхэн сайхан автобуснаас буугаа л чийгтэй бүгчим сайхан газар угтсан даа хаха. Би чемодантайгаа хэсэг зүгээр л би Монгол улсаа ийм болгоно гэсэн тийм худлаа ч юм шиг мөрөөдлийн ч юм шиг бодолтой л байсан хэхэ. Удаан тамхилаагүй тамхиа татлаа дэлгүүр орж уух юм авлаа, тэгээд л найзтайгаа уулзахаар догдлоод л гэр лүү нь явав. Нээрээ энэ бүх хугацаанд надтай хамт манай үеэл болон миний найз охин хамт явж байгаа хаха. Тэгээд Осакагаас манай найзын эхнэр тосч аваад одоо 4лээ явж байна. Хэрэвээ таныг хүсвэл өөртэй чинь 5ла хаха,ингээд гэр лүү нь таксигаар явав айхтар дүрэм зөрчөө л такси зогслоо бид нарын ачаа арай хийн багтаа л хаалгаа татах гэсэн найзын эхнэр (М цаашид ингээд бичээд явна кк) битгий хаагаарай уурлана шүү гэж байна за гэтэл хаалга өөрөө автоматаар хаагдав нуг хуучин краун машин шүү дээ хахаха. Таксинаасаа буугаа л Долоо 11 гадаа тамхилж байх оронд ард нэг хүн ирээд л нээх тэнэг хоолойгор хүүхдүүд юу байна? жэх шиг хаха эргээд харсан 2 3 жил уулзаагүй найз маань зогсож байгаам чинь хаха саваад унацан тэхдээ бас сонин мэдрэмж байна лээ баярлаад бишүүрхээд олигтой мэндлэж хүрч ядаа л хаха. Тэгээ л уулт эхлэсэн ххахахах хүний 3000 билүү 3500 иен төлөөд хүсэнээрээ ууж иддэг газар оров хоол нь онц биш харин уух юмнууд ёстой янз бүрээрээ л байлаа дуртай Жин тоникоо хусая гэсэн чинь харин байхгүй байгаамдаа тэгээ л шууд саке пиав уугаа л тамхиа татаа л Бид хэд сайхан буу халсан даа ингэж нэг эхний өдөр нь дууссан даа. Дараагийн хэсэгт нь ганц 2 зураг оруулаад товчхон ийм элдэв балай юм бичихгүй ээ уучлаарай кк.
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Газараас Тэнгэр лүү Хүнээр орсон Бороо хаха

Бичлэг Бичсэн biggy » Да 12-р сарын 03, 2018 4:12 pm

otgonbatt бичсэн нь:
Да 12-р сарын 03, 2018 3:13 pm
... Дараагийн хэсэгт нь ганц 2 зураг оруулаад товчхон ийм элдэв балай юм бичихгүй ээ уучлаарай кк.
Ер нь бол балай нь илүү байж л илүү уншигдана даа нтр :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Газараас Тэнгэр лүү Хүнээр орсон Бороо хаха

Бичлэг Бичсэн otgonbatt » Да 12-р сарын 03, 2018 4:22 pm

[youtube]https://www.youtube.com/watch?v=dlJew-Dw87I[/youtube]

Энэ долоо хоногийн дуу шүү
ТҮС ТАС

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 14 ба 0 зочин