ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Tungaa » Лх 11-р сарын 21, 2018 11:27 pm

Мдадада Амико бол яг л өвөө харагддаг шүү хэхэ. Янзын сайхан залуу байжээ. Энэ ёстой гоё чаллэнж маягийн юм боллоо тэ. Хүн тэгээд хэлэхээс нааш гэдэг шиг хайрлах үедээ хайрлаж мэддэггүй юм шиг байгаан их тэнэг. Иймэрхүү бодлууд орооцолдоод эхэлсэн чинь илүү их цаг гаргаж, хайрлах ёстойм байна шүү гэж мунхаг тархи руу сигнал өгч л байна. Баярлалаа та хэддээ. ;)

Ааваагынхаа зургийг оруулна аа. Залуудаа миний аав чинь урлаг уран сайхан гэж явдаг, ганган, өндөр бор залуу байсым гэсэн. Одоо ч гитар, төгөлдөр хуур нтр ер нь ямар ч хөгжим дээр ая оруулчихна. Дэлгүүр орохдоо хүртэл жаахан гангалах хандлагатай, хувцасаа солиод байдаг болохоор нь ээж "Лхагвадоржоо чамайг хэн хардым бэ" гээ л явуулдагсан хаха.
Зураг

Хамгийн сүүлд ийм зургууд авахуулж бид 2. Дээр манайд ирээд зурагт үзэж байгаад нам унтчихсан байхаар нь очоод хэсэг ажигласан чинь өөрийн эрхгүй нүдний нулимс бүрхээд ирсэн шүү. Ийм хөгширч, үс сахал нь цайраад эхэлснийг ч анзааралгүй явж дээ гээд өдөржин хямарч билээ. Манай аавын талынхан гэхдээ хаа очиж буурлын удам гайгүйм шиг байгаан. 70 дөхөж байж одоо л сахал нь бууралтаж байгаа, ганц нэг үс нь цайрч байгаа нтр. Хайр байгааздээ. ;)

Зураг

Зураг

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн biggy » Пү 11-р сарын 22, 2018 8:39 am

Tungaa бичсэн нь:
Лх 11-р сарын 21, 2018 3:32 pm
Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 11-р сарын 21, 2018 11:57 am
хүүхэд шуухадтай болбол тиймэрхүү гоя дурсамжууд олныг бүтээж өгмөөр юм байна даа гээл ...
Энэ л их чухал байдаг юм шиг санагддаг. Хүүхэддээ амлалт өгсөн бол бас тэрэндээ хүрэх гэж хичээдэг байх хэрэгтэй байх.
Дурсамж бүтээчих гээд л зунжин хамт аялаад л ... хэхэ
Та нарын ярьж байгаа биш л дээ, гэхдээ юм үлддэг л байх. Би ч чанга талдаа болохоор загнуулснаа л санах юм болов уу гэсс :lol:
It's not just a club, it's way of life!

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Gunbold » Пү 11-р сарын 22, 2018 9:04 am

biggy бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 2018 8:39 am
Tungaa бичсэн нь:
Лх 11-р сарын 21, 2018 3:32 pm
Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 11-р сарын 21, 2018 11:57 am
хүүхэд шуухадтай болбол тиймэрхүү гоя дурсамжууд олныг бүтээж өгмөөр юм байна даа гээл ...
Энэ л их чухал байдаг юм шиг санагддаг. Хүүхэддээ амлалт өгсөн бол бас тэрэндээ хүрэх гэж хичээдэг байх хэрэгтэй байх.
Дурсамж бүтээчих гээд л зунжин хамт аялаад л ... хэхэ
Та нарын ярьж байгаа биш л дээ, гэхдээ юм үлддэг л байх. Би ч чанга талдаа болохоор загнуулснаа л санах юм болов уу гэсс :lol:
Цөөнхөн ч гэсэн хамт ууланд алхах, бас ч манайд өлзийтөд ирж байх гэх мэт харахад Бигги их зөв сайн аав юм шиг ээ нээх нялзрайлахгүй юм юм үзээд мэдрээд өсөг хуучнаар "борог" гэдэг билүү... амьдралд сайн бэлддэг юм шиг санагддаг мэдээж л хангалттай л эрхлүүлж тоглох үе байдаг ч олны эсвэл мэдэхгүй орчинд сайн тайлбарлаад зүгээр зүгээр гэж байгааг нь хэд хэд харсан... мундаг гэж бодсон шүү

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Ladykop » Пү 11-р сарын 22, 2018 9:19 am

Gunbold бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 2018 9:04 am
biggy бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 2018 8:39 am
Tungaa бичсэн нь:
Лх 11-р сарын 21, 2018 3:32 pm


Энэ л их чухал байдаг юм шиг санагддаг. Хүүхэддээ амлалт өгсөн бол бас тэрэндээ хүрэх гэж хичээдэг байх хэрэгтэй байх.
Дурсамж бүтээчих гээд л зунжин хамт аялаад л ... хэхэ
Та нарын ярьж байгаа биш л дээ, гэхдээ юм үлддэг л байх. Би ч чанга талдаа болохоор загнуулснаа л санах юм болов уу гэсс :lol:
Цөөнхөн ч гэсэн хамт ууланд алхах, бас ч манайд өлзийтөд ирж байх гэх мэт харахад Бигги их зөв сайн аав юм шиг ээ нээх нялзрайлахгүй юм юм үзээд мэдрээд өсөг хуучнаар "борог" гэдэг билүү... амьдралд сайн бэлддэг юм шиг санагддаг мэдээж л хангалттай л эрхлүүлж тоглох үе байдаг ч олны эсвэл мэдэхгүй орчинд сайн тайлбарлаад зүгээр зүгээр гэж байгааг нь хэд хэд харсан... мундаг гэж бодсон шүү
Загнуулах яах вээ Бигги хэхэ. Манай аав ч тун хатуу, чанга аав. Одоо хүртэл. хэхэ. Бүр жаахан байхдаа л эрхэлдэг байсан болохоос Тунгаатай адил ийм аавтайгаа дотно, тэврэлдэж авахуулсан зураг байхгүй шүү. Угаасаа тэгдэггүй. хэхэ. Хатуу чанга байлаа гээд дурсамжгүй, загнуулж байснаа л санадаг биш юм байна. Тэр тусам амьдралд өвдөг сөхөрхөөргүй, хамгаалалттай болгож өсгөсөнд нь баярлана. Манай аав намайг 11 настай байхад анх анд дагуулж явж байсан ш д. хаха. одоогийн хүүхдүүд, нийгэм арай өөр болсон болохоор арай shocked хүлээж авч магад л даа хүмүүс. Гүнээгийн хэлдэг үнэн шүү. хэхэ

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Tungaa » Пү 11-р сарын 22, 2018 9:33 am

Бигги ахын чанга, хатуурхах гэж ч инээдтэй юм байдаг байхөө хаха. Мундаг "гоё" аав л гэж боддог доо. Налигнаад, ганц хатуу үг ч хэлж чадахгүй үргэлж үнсэж үнгэхийг ч бас зөөлөн гэхгүй байх. Тунг нь тааруулахыг тэгээд амьдрал заадаг биз. Манай аав ч бас загнах үедээ хийморь сэргэтэл загнадаг л байсан дөө. Одоо гэхдээ нэгийг нь ч санахгүй байна хаха. Сайхан дурсамжууд л илүү ой тойнд үлддэг юм шигээ.

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Tungaa » Пү 11-р сарын 22, 2018 9:38 am

Ёооо ойрд арай л их амьдрал бодоод байна аа тэ хаха. Өнөөдрөөс эрчимтэй шинэ жилийн дрэссээ бодоё доо гэссс 😝

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Gunbold » Пү 11-р сарын 22, 2018 9:43 am

Хүйтэн бороотой өдөр, хөдөө эрт харанхуй болно, норсон дээлнүүдээ уньнаас ханцуйгаар нь дэлгэн унжуулж хатаана. Ганц лааны бүрсгэр гэрэл, зуухны амаар тодрон час пас хийх галын оч л гэрийн энд тэнд гэрэл нэмэх бөгөөд энэ нь авдар дээрхи Бурхан, зургын жаазыг гийгүүлж чадахгүй бүдийнэ. Би аавыг хүлээгээд гэрийнхээ хойгуур газраар дэвссэн орондоо хөнжилөө биш аавынхаа дээлийг нөмөрөөд ширээний араас арай гэж цухуйгаад бүдэг гэрэлд пөөнийгээд хүлээгээд шомбойж байгаад хэвтдэг байж билээ... Хөдөө адуу мал, тоос шороонд он удаан жил өмссөж, хиртэж, нимгэрч, эмжээр нь сэмрээд алга болсон, гандсан тэр дээл дулаахан, зөөлөн, мөн өөрийгөө хэд ч ороож болох аавын минь дээл, материал нь, тэр нэг үнэр нь бүүр сэтгэлд дотно, одоо ч хамарт сэнгэнэх шиг бүх зүйлс нь санаанд тод байна...
Тэнгэр дуугарч аянга цахих тоолонд айн аавынхаа нөмөр нөөлгийг л их үгүйлдэг байж билээ... Харанхуйд ганцхан бүдэг лаатай байсан ч аав ирэхэд гэр минь дүүрч гэрэлтэж айдасгүй амгалан гэгч унтдаг байж билээ... Аавдаа би хайртай.. эсвэл санаад байгаа юм болвуу өдий том болчихоод ;-) олон жилийн өмнөөс Аавдаа хайртай гэж хэлэх, бас санах гэдэг.., энэ зүйлсийг мартаж дээ..., тэгж хэлдэггүй, чадахаа байчихсан би ч муу хүн байх өө... дотроо л бүхнээ хадгалсаар л...
Тагтан дээрээ тамхи татах зуур хачин их аавынхаа дээлийг өмсмөөр санагдав... Бид хоёр амьдралынхаа турш олон үг солилцон ярилцаж байгаагүй, тийм ч дотно биш ч гэхээр юм уу... бүүр багад минь л хүзүүнээсээ буулгахгүй эрхлүүлдэг байсан ч он жил өнгөрөн томрох тусам бид өөр өөрдсийн эр хүний замаар явчихсан ч юм шиг "Миний зам эр хүний зам ч гэж юу байхав гэхдээ л өөрийн жимээ хайж тэр нь аавынхаас салаалсан байдаг"
Хатуу байна гэдэг дурсамж үлдэхгүй гэдэг биш... одоо бодоход миний өвөө ч айхтар хатуу хүн байсан санагддаг би ихэнхи бага балчираа бол өвөө дээрээ өссөн болоод ч тэр үү... тэднийгээ илүү санадаг. Эрхэлж өссөн хүмүүс эд үедээ л нялуурдаг хатуу өссөн хүмүүс хожим ухаан суух тоолондоо аав ээжийгээ улам хайрлаж хамт байхдаа мэдэрсэнгүй тэр их агуу хайр, ухаан үлдээж өгч байж дээ хэмээн боддог юм шиг... Хайрын дурсамжаас ч илүү ухаан амьдралд нь үлдэх сургамж хожим нь илүү оройруу нь орж эцэг хүний ухааныг мэдэрдэг юм шиг. Нас явах тоолонд хүн илүү их хүнийг хайрлаж сурдаг юм байна. Хайртай хүнээ ч тэр зүгээр л үнсээд үнгээд байх биш, илүү халамж, сэтгэл шингээж яг түүн шиг бид нас явж жаахан ч гэсэн юмыг ойлгоод ирэхээр аавынхаа тухай илүү бодож дурсамж сургамж мэдрэмж минь илүү голруу чиглэдэг болсон гэж бодож байна.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн biggy » Пү 11-р сарын 22, 2018 10:30 am

Ladykop бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 2018 9:19 am
Gunbold бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 2018 9:04 am
biggy бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 2018 8:39 am
Дурсамж бүтээчих гээд л зунжин хамт аялаад л ... хэхэ
Та нарын ярьж байгаа биш л дээ, гэхдээ юм үлддэг л байх. Би ч чанга талдаа болохоор загнуулснаа л санах юм болов уу гэсс :lol:
Цөөнхөн ч гэсэн хамт ууланд алхах, бас ч манайд өлзийтөд ирж байх гэх мэт харахад Бигги их зөв сайн аав юм шиг ээ нээх нялзрайлахгүй юм юм үзээд мэдрээд өсөг хуучнаар "борог" гэдэг билүү... амьдралд сайн бэлддэг юм шиг санагддаг мэдээж л хангалттай л эрхлүүлж тоглох үе байдаг ч олны эсвэл мэдэхгүй орчинд сайн тайлбарлаад зүгээр зүгээр гэж байгааг нь хэд хэд харсан... мундаг гэж бодсон шүү
Загнуулах яах вээ Бигги хэхэ. Манай аав ч тун хатуу, чанга аав. Одоо хүртэл. хэхэ. Бүр жаахан байхдаа л эрхэлдэг байсан болохоос Тунгаатай адил ийм аавтайгаа дотно, тэврэлдэж авахуулсан зураг байхгүй шүү. Угаасаа тэгдэггүй. хэхэ. Хатуу чанга байлаа гээд дурсамжгүй, загнуулж байснаа л санадаг биш юм байна. Тэр тусам амьдралд өвдөг сөхөрхөөргүй, хамгаалалттай болгож өсгөсөнд нь баярлана. Манай аав намайг 11 настай байхад анх анд дагуулж явж байсан ш д. хаха. одоогийн хүүхдүүд, нийгэм арай өөр болсон болохоор арай shocked хүлээж авч магад л даа хүмүүс. Гүнээгийн хэлдэг үнэн шүү. хэхэ
Ингээд уншихаар бодох л юм: Ер нь бол сайн аав байх гэж ёстой л хичээж л явна даа гэдэг шиг. Дандаа эрхлүүлээд байж чадахгүй юм лд. Түрүүлээд загначих гээд байх юм, сүүлд нь чамд л хэрэгтэй гэдэг үгээр түрүү бариад хаха.
Магтаалд баярлалаа хүмүүсээ, бас анхаарах юмнууд байгааг ч ойлголоо. Би ч тэгээд өөрөө ганцаараа л өссөн талдаа хүн шд, 10 хүрэх дөхөж байхад л аав Герман яваад тэгээд л энэ хаха. Янз бүрийн дурсамж гээд байх юм ч алга, явчихсан болохоор нь санадаг ч гүй л байх. Хатуу хэцүү үед ээж минь л гэдэс цатгалан өсгөсөнсөн. Сүүлд 15, 6 хүрч байхад ээж хүнтэй нийлсэн, янзын сайн хүн таарсан даа, үнэхээр баярлаж явдаг хэхэ.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Redman » Пү 11-р сарын 22, 2018 10:54 am

Сургуульд орох хүртлээ аавын "амины ганц" байлаа.
Нэгдүгээр ангидаа орж 2 сар сураад, эмээгийнхээ буянаар сургуульд орохоосоо өмнө уншаад бичээд сурчихсан болохоор 11 сар хүртэл 1-р ангид сууж байгаад шууд 2 руугаа үсэрчихэж билээ. Анги дэвшсэн энэ цагаас л миний хүүхэд нас дууссан даа :D Аав хүүгийн ч нандин холбоо багасч эхэлсэн :( Хахаха

96, 97 он.. Аав яг ганзагын наймаагаа болиод ажилгүй гэртээ сууж байсан болохоор миний хичээлийг хийлгэж, дээд ангийнхаа программыг гүйцэхийн тулд гээд их шахаж гарсан даа. Тэгээл аавд эрхлэхээ байчихсан. Томрох тусмаа ээжтэйгээ илүү дотно болоод л ирсэн шд. Сайн ойлгодоггүй юм.. Зарим хүмүүс бол эрэгтэй хүүхэд ээждээ, охин хүүхэд аавтайгаа илүү дотно гэлцдэг л юм. Эндээс хүртэл харжаахад тийм бололтой. Мара эгч, Тунгаа хоёр бол яг л хэлж.

Ааа тэгээд амьдралын, 90-ээд оны проблэмууд их л байсийм шиг байгаан. Зах зухаас нь санадаг л юм. Уг нь эмч мэргэжилтэй ч олонхийн жишгээ хаяж, цагаан халаадаа тайлаад л гахай үүрээд эхэлсэн дээ. Нарлаг Монгол галт тэрэг.... Бээжин-Улаанбаатар-Москва ... гэсэн маршрутаар жилийн 365 хоногийн бараг 300-г нь вагонд өнгөрүүлдэг байсан бх, муу аав маань. Аавыг байхгүйд их сананөө... Унтаж босчихоод өглөө сэрээл ээжийн өрөө рүү гүйтэл коридороор дүүрэн цүнх, ААВ ИРЧИХЭЖ гэж орилоод бацааныгаа сэрээгээд аав руугаа гүйж очих мөн ч жаргалтай мөч байж дээ.
Одоо бодохнээ, аав ээжтэйгээ хөдөө аяллаар яваад, гоё байгаль үзсэн гэх дурсамж над ерөөсөө байдаггүй. Харин багадаа аавыг дагаж нэлээд хэдэн удаа Орос, Хятад руу л явсан.

Хамгийн сүүлд аавтайгаа нэгдүгээр ангид орохынхоо өмнө л зураг татуулсан байх.

Зураг

Харин энэ зургийг 2017 оны цагаан сараар бодон бодон авахуулж билээ. Өвөөдөө үнсүүлсэн сүүлчийн цагаан сар гэж мэдэрсэн ч юм шиг.. :(

Та хэдийнхээ бичсэн постуудыг хараад дагаад эморчлоо, хэхэ

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Пү 11-р сарын 22, 2018 4:42 pm

Тэгээл аав гээд ярихаар 2008 оны Европын аваргын үеэр бичсэн тэмдэглэлээ газар сайгүй чирч явдаг хүн дээ ... Та нар бараг бүгд умшчихсан л байх ... гэхдээ би яг энэ цаг мөчдөө маангар хайртай, жижигхэн ч гэсэн миний амьдралдаа хийсэн зөв зүйлсийн дунд томхон байр суурь эзлэдэг болохоор энэ тэмдэглэлдээ ч хайртай ... Энэ тэмдэглэлээс хойш 3 жилийн дараа аавыгаа алдсан даа ... Бид хоёр бие биенээ маш сайн мэдэрдэг, ам хэлээрээ ярилцахаас илүүтэй бараг харцаараа ойлголцчихдог төрлийн байсын ... яджаахад би яг аав шигээ тарган, дугуй хөлтэй, майга бүдүүн шилбэтэй гэхчлэн ... одоо хөгшрөөд ирэхээр царай ч адилхан болоод байх шиг ... бага байхдаа аав шиг амьдрахгүй гэж боддог байсан хүн одоо бол аавыгаа яг давтмаар санагдах болж ...

Аав

Шөнө аав 3 цагт залгаснаа "Чи хаагуур хөлбөмбөг үзэж байгаан?" гэж асуудаг байшд. Аав мэдээж Оросын шигшээ багийг дэмжиж байгаа тэгээд тэрийгээ үзэх гээд тэр шөнө болсон хойно бүх гэрлээ унтраачихаад ганцаараа сууж байгаа нь нүдэнд харагдаад тэсгэлгүй өрөвдөв. Би аавын нөлөөгөөр л хөлбөмбөг үздэг болсон. Бас бүр багаас л бид 2 үе үе гэртээ шөнө хөлбөмбөг үздэг байсан. Аавынхаа тухай бодов. Хар багаасаа л аавын ажил дээр очоод л ажлыг нь хараад л ... Их гоё санагддаг байсан ... Тэгээд ч аавын мэргэжлийг сонгосон. Аав минь ч их баярласан. Байнга л надад санаа зовоод л ийм юм хэрэгтэй юу, тэр нь болж байна уу, яах уу ийх үү гээд л ... Ерөөсөө аав руугаа очъё гэж бодов ... Хамт сууж байсан багын найз маань сууж байгаад дуусгаад явъя гэж гуйв. Бас л бодлоо. Ерөөсөө юуг нь боддогийн ухасхийж тек рүү гүйж очоод 4 пийв авч цүнхэндээ хийгээд такси дуудаад хар хурдаараа аав руугаа явлаа. Давкиад очсон яг л миний бодсончлон том өрөөндөө бүх гэрлээ унтраачихсан үзээд сууж байна. Би ч ороод авчирсан пийвээ задалж тавиад үнсний сав авчрав. Хоёулаа пийв уугаад, хууч хөөрөөд, тамхи татаад хөлбөмбөгөө үзэж дуусгав. Шөнө 2 хон цаг унтсан 5 пиййв уучихсан ч гсн өглөө гоё сэргэг, сэтгэл санаа тайван, сэргэлэн босч ирж байна. Хэрвээ би аав дээрээ очоогүй бол магадгүй маш их харамсах байсан байх ...

Энэ тэмдэглэл банжиг блог дээр тавигдсанаас хойш хүмүүс олон төрлийн сэтгэгдэл бичжийснаас хамгийн гоё нь зарим хүмүүс зөвхөн аавдаа зориулж нэг өдөр гаргаж хамт байж, хооллож, зугаалсан байдым ... зарим нь уйлсан, зарим нь аавыгаа үзэн яддаг тухайгаа ч бичиж байж билээ ... эморчлоо ...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 19 ба 0 зочин