Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн otgonbatt » Лх 8-р сарын 08, 2018 11:37 am

Сэг гэдэг нь ухаандаа машин нтрийн эвдэрхий сэг нтр гэдгээр нь бичсийн хаха
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Лх 8-р сарын 08, 2018 3:58 pm

Аяллын тэмдэглэл 2018 ...
Гарсан өдрөө Говь-Алтай ороод маргааш нь тэр хавиараа бүтэн тойрсон. Тэрийг өмнөх тэмдэглэл дээрээ оруулсан даа. Орой нь машины бензин насос эвдрээд 80 км гарзыг 4-5 цаг явж өглөө үүрээр 4 өнгөрч байхад төв орсон хэхэ. Өөрөө барьж чаддаггүй, тормос дарахаар унтраад, олигтой хааз авахгүй, тэгээд манай найз бид 2 сольж машин бариад. УГ нь Хасагт хайрханы араар явж, Хүнхэрийн ам/амралт очно гэж болож байсан ч хөөрхий болсон. Зарим иймэрхүү шалтгаанаас болоод дараа тэр нутгаар явах, өртэй юм шиг санагдаж, дотроо нэг бодолтой үлдсэн хэхэ.
Хэрвээ тийм гэмтэл машинд чинь гарвал /түй түй түй/ хааз авахаа болиод доголдоод ирдэг, бүр таг болчихоогүй бол хөргөж байгаад шөнө яваад үздэг юм билээ. Тэгээд гайгүй бол, ер нь шууд 95/өндөр октантай бензин/ хийгээд хэд сайн хаазлахаар бас гайгүй болдог гэсэн.
Танилтай хүн талын чинээ гэж, Монгол даатгалын найз руугаа яриад тэндхийн салбарын хүнд нь хэлүүлсэн чинь "Ланд 200-д өөр машины, Соната 2-ын насос аргалаад тавьчихдаг, цаашаа хол явж байгаа бол өглөө 6 цагт засварчин бэлэн байлгая" гэдэг юм. Дөнгөж аялал эхэлж байхад машин эвдрээд буцна гэвэл үнэхээр харамсалтай байсан тул горьдоод л явсан. Ядахад маргааш нь Ховдод онгоцноос хүн тосох ёстой байсан юм. Хүргэн дүүгээ гуйж нэг бензин насос олуулаад найздаа өгүүлээд өөрсдөө аймгийн төв хүрээд, бөөн юм болсоон хэхэ.
Үүрээр 4 өнгөрч байхад очоод, аятайхан буудал олж буугаад унтах гэсээр байтал 5 өнгөрдөг юмдаа. Тэгсэн нөгөө ярьсан залуу өглөө яг 6-д буудлын үүдэнд ирээд 30 мин намайг унтуулж байгаад дуудсан байсан хэхэ. Хамгийн гоё нь засварчид нь ирсэн бэлэн хүлээж байсан, машины эвдрэлийг сонсоод "бензин насос байна, аргалж болох байх, тунгаагуур/карбиратороо бас сольчих" гээд. Дээр нь ажилдаа ч сайн юм, зөндөө олон Ланд 200 сольж байсоон гээд, тэндхийн сэлбэгийн дэлгүүрээс ирсэн бензин насос орлуулаад, тунгаагуур солиод өгчихсөн шд. 6,30 гэж босоод очсон, дундуур нь нөгөө залуу сэлбэгийн дэлгүүр яваад /хүнтэй нь яриад бэлдүүлчихсэн байсан/ ингэс тэгс гээд айжуу хийхэд 8.30 гэхэд би машинаа туршаад хааз өгөөд давхиж явлаа шд хаха. Урд шөнийн хямрал, нойргүй байдал чинь нүүр дүүрэн инээмсэглэлээр солигдсон аан хаха, гоё байсоон.
Буцаад буудалдаа очсон чинь манайхан унтаж л байгаан, унтах гэсэн өдөр ховдод 2 цагт найзыгаа тосох байсан болохоор бөөндөө босч, усанд орж цай уугаад хөдөлсөн. Хөдлөх гэсээр байтал 12 өнгөрчиж байгаан бас хэхэ.
Алтайгаас ховд хүртэл бараг 500 км байлуу, толь замаар явж өгсөн дөө. Найз 7/7-нд АНУ-с ирээд 9-нд бид нартай Ховдод уулзаад цаашаа аялж байгаан, бид хэд зарим ачааг нь газраар аваад хөдөлсөн байсан. Хоцрох нь тодорхой байсан учраас Ховдод хоол унд сайтай нэг буудалд ороод байж байгаарай гээд давхисан, өмнөх өдрийн өглөө салаад Ховдын Булган орсон найз маань бас зэрэг нөгөө талаас орж ирдэг юмдаа. Ингээд сайхан бүгд таараад хоол идээд цаашаа шууд Өлгий хөдөлсөн, бас л хоол унд, чи би, бензин тос гэсээр байтал оройхон хөдлөөд Өлгийд захьсан бааз дээрээ 11 өнгөрч байхад буудалласан хэхэ.

Алтайгаас Ховд хүрэх зам, толь шиг л байсан
Зураг

Зам сайтай газар, шөнө нойргүй хоносон болохоор үүрэглээд, эхнэр гар амрааж дийлэнх хэсгийг нь явуулсан
Зураг

Гоё нь юу гээч, Цэкү ах, Өнөө 2-той таараад, зургаа группд оруулсан, та хэд харсан л байх...
Зураг
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Лх 8-р сарын 08, 2018 4:21 pm

otgonbatt бичсэн нь:
Лх 8-р сарын 08, 2018 11:37 am
Сэг гэдэг нь ухаандаа машин нтрийн эвдэрхий сэг нтр гэдгээр нь бичсийн хаха
за машины сэгээр жуулчин татна ч гэж юу байхав хахах

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Ladykop » Лх 8-р сарын 08, 2018 4:42 pm

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 8-р сарын 08, 2018 4:21 pm
otgonbatt бичсэн нь:
Лх 8-р сарын 08, 2018 11:37 am
Сэг гэдэг нь ухаандаа машин нтрийн эвдэрхий сэг нтр гэдгээр нь бичсийн хаха
за машины сэгээр жуулчин татна ч гэж юу байхав хахах
:lol: нэмээд тэр сайхан байгаль дунд машины сэг байна гэдэг...

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Лх 8-р сарын 08, 2018 6:55 pm

Ladykop бичсэн нь:
Лх 8-р сарын 08, 2018 4:42 pm
Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 8-р сарын 08, 2018 4:21 pm
otgonbatt бичсэн нь:
Лх 8-р сарын 08, 2018 11:37 am
Сэг гэдэг нь ухаандаа машин нтрийн эвдэрхий сэг нтр гэдгээр нь бичсийн хаха
за машины сэгээр жуулчин татна ч гэж юу байхав хахах
:lol: нэмээд тэр сайхан байгаль дунд машины сэг байна гэдэг...
Яахав Халхын гол руу очвол эвдэрхий танк хуягт, их бууны хонгио нтр гэвтжийдаг биддээ ... тэр мэр бол бас яая гэхэв ... бас л экстрийм бодолтой хүү байна шүү :idea:

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Мя 8-р сарын 28, 2018 1:07 pm

Аяллын тэмдэглэл 2018 ... "Алтай 5 Богд"

Бид хэд хотоос гарахдаа л эхлээд Алтайгаа үзчихээд урагшаа нууран дээрээ очиж амрая гээд шийдсэн байсан юм. Шөнөдөө Өлгийд орж ирж "ALTAI POINT" гэдэг бааздаа бууж амарч хоноод маргааш нь өглөө нэг гаяд эгчтэй таарсан чинь харин "Улаан хусаар явбал арай тойруу, Сагсай Цэнгэл гэж яваад, тэндээсээ нэг хөтөч авчих, зам арай цагаан, тэгээд ч татуу" гэж зөвлөв. Ашгүй гээд хөтөч хийх хүнийхээ дугаар, хоол хүнс, бензин тосоо базааж аваад хөдөлсөн.
Ингээд Сагсай Цэнгэл сумаар ороод хөтөчөө олж аваад цаашаа яваад, сүүн голоо өгсөөд нилээн давхисан. Цав цагаан гол урсах юм билээ, тэр орчмын хөрс нь зөөлөн шохойлог учраас ингэж цагаан харагддаг гэж нэг маань тайлбарлаж байсан. Тэгж явж байгаад голоо гарангуутаа хойшоо айлын өвөлжөөгөөр дайраад огцом хойшоо уул даваад явчихаж байгаан, нутгийн хүмүүс л мэдэх зам байна лээ. MAPS.ME Geo.NET гэсэн GPS дээр лав зам нь байгаагүй хэхэ.

Алтай 5 богдын харуулын постноос 25-30 орчим км наана аятайхан энгэр олж майхан саваа барьж, хоол ундаа хийж идэцгээгээд, Дидишээ залгаж, хөлбөмбөг үзэх бэлтгэлээ хангаад хэхэ. Уг нь голын эрэг дээр буух гэсэн ч шумуул бас овоо байна лээ. Мэдээж тэр шөнөдөө бол сайхан ууж идэж хоносоон, хүмүүс юмаа гаргасан чинь АНУ-с ирсэн нөхрийн чемодан задарч 5л*ийн Жэмисон гарч ирээд, тэрнийг бараг л дуусгасан.

Хөтөч ах маань "өглөө эрт босч яваарай, Алтай шуурчихдаг юм шүү, тэр болгон хүнд харагдаад байхгүй, эрт л очвол харна, та хэд эрт босоорой" гэж захиад. Хөлбөмбөг үзэх байсан хүмүүс чинь 8 цагт босноо л гээд байсан, үхсс би бол шартаад босч ч чадахгүй хэвтэж байгаам хаха. Тэгээд нэг огурцыны шүүс ууж байж арай гэж босч аваад, юмаа баглаад пост хүрсэн :D .

Тэнд харин намбаруан буюу МУ-ын 3 дахь ерөнхийлөгч Энхбаяр гуайтай таараад. 3 дахь удаагаа Хүйтний оргил руу гарах гэж байна, хэнтийн сонгуульд нэр дэвших үү гэсэн "бодож л байна" гэж байна лээ хэхэ. Гэснээс казак гэр бас гоё, тааз өндөртэй, дотроо их гоё байх юм билээ. Бид нар тэндээ хоол захьчихаад дээшээ явсан.

Бараг 2, 3 уул даваад арай л нугачаатай замаар зөндөө удаан өгссөөн. Байгаль бол ярих юм байхгүй гайхалтай ч зам бол там :( . Дээшээ явж байхад нууртай, мөнх цастай, хүүхдүүдээ баясгах гэж цас ухаад л. Дээрээ гарахаар гоё овоотой юм билээ. Биднийг явахад харин ёстой янзын сайхан цэлмэг байгаад 5 оргилоо бүгдийг нь харсан. Хүйтэн, Малчин, Бүргэд, Найрамдал, Өлгий оргилууд. Хөтөч маань хүртэл "олон л жуулчинтай явсан, та нар шиг явдаг хүмүүс хараагүй, Алтай ч та нарыг сайхан угтаж авлаа" гэсэн шүү. Нөхдүүд бол доошоо мөсөн гол дээрээ очъё гэсэн санал тавьсан ч зарим нөхдүүд /би бас/ тогтоосон журмаараа л явъя, харин дараа ядаж Малчин оргил гэсэн зорилго тавьсан, заримдаа юманд сэтгэл ханаж сурах хэрэгтэй байх тээ.

Ингээд тэндээсээ бууж ирээд постны гэртээ цуйван, будаатай шөлийг гэдсээ гартал цохьж аваад буцаад явж байгаам. Нэгэнт оройтсон тул ямартай ч хөтөч ахыг буулгаад хаа хүрнэ, тэндээ хоноё гээд давхисан. Алтайгаас 100 гаран яваад Цэнгэл сум орсон бол цаашаа 85 яваад Хотон хурган нуур байгаа гэсэн. Бид ч ахыг буулгаад, баярласан талархсанаа илэрхийлж, утсаа солилцоод хөдөлсөн. Ер нь харуй бүрий болж байсан, Алтай 5 богд руу өгсөх буух гэж нилээн зовсон, дээр нь өмнөх өдөр уугаад шартсан байсан болохоор бушуухан амрах гээд Цэнгэл сумаасаа цаашаа Ховд голоо өгсөж 15 км яваад аятайхан газар олоод буудаллаад амарсан даа.

Хэдэн зураг байна
Пост хүрэхээс өмнө Ойгарын голын дэнж дээр буудаллаад хоолоо хийж байгаа нь
Зураг

Орой хөлбөмбөгтэй, юун төлөө ийм зүйл авч билээ, бэлдэнэ шд
Зураг

7-р сард цасаар бөмбөг хийж тоглох ч бас гоё оо гоё
Зураг

аяллын хань, итгэлт хүлэг, машинууд маань
Зураг

Аа бас селфиднээ :D
Зураг
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Ба 9-р сарын 14, 2018 5:18 pm

Аяллын тэмдэглэл 2018 ... Хотон Хурган нуур
Өглөө Ховд голын хөвөөнд сэрэхэд цаанаа нэг сайхан амарсан байсансан. Голын усанд уламжлал ёсоор нэг булхаж, кофегоо нэрж уучихад янзын кайфтай. Цаашаа яваад нуурын эрэг дээрээ хэд хонох болохоор эргэж сумын төв орж идэж уух юмаа цэнэглэж аваад хөдөлсөн.
Цэнгэл сумаас гол уул 2-ын дундуур 40 км яваад гүүрээ гараад уулан дээгүүр маягтай дахин 40 гаран яваад, нийтдээ 85 орчим яваад Хотон Хурган нууранд хүрнэ. Бид хэд нуурын дунд тавьсан ганцхан машин багтах гүүрээр нэг нэгээрээ гараад Сыргалийн цэргийн анги дээр очиж бүртгүүлсэн. Хилийн бүсэд орж байгаа учраас заавал зөвшөөрөл авдаг юм билээ. Дээшээ их түргэний голоо өгсөөд мод руу орвол илүү гоё гэж цэргүүд дуугарсан ч модтой устай газар энд тэнд байдаг учраас нуурын эргээ бараадая гэж ярьсан юм.
12-ны өдөр тэндээ очиж буудалласан гэхээр хотоос гараад 5 хоночихсон байсан юм уу даа. Нуурын эргээр буух аятайхан газар олох гэж бас хэсэг явсан. Бушуухан шиг бөхөө үзэх гээд буудаллах газраа гялс майхнаа босгоод л эхнэр хүүхдүүдэд хаясан. Өөрсдөө бөх хараад суучихаж байгаан хэхэ.
Холбоо 2 нууран дээр явдлын ядаргаа тайлж 2 хоног сайхан амарсоон, загас ихтэй гэсэн боловч нөгөө халбага дэгээ гол юмнууд нь буруу байсан шиг байгаан, ер уургаар шидээд орохгүй мөртлөө дан сатурк шидээд бариад байх жишээтэй.
Үндсэндээ явдлын хамгийн холын цэгээ хатгасан учраас хэсэг зуур амсхийж, загас дэгээ шидэж, хөзөр даалуу эргүүлэн, хуушуураа хайрч, хонио гарган гэдэс дотроо идэж 2 хоног амарч өнгөрөөсөн. Загасчин хүмүүст бол жаргалын орон гэсэн, мань мэтэд загасгүй ч жаргалын орон байна лээ. Тэндээс хонь аваад гэдэс цэвэрлэхэд бүр нов ногооноороо, үнэр танар байхгүй, жинхэнэ органик байсан шүү.
Эхний очсон өдөр ч тэр, маргааш нь ч тэр нар шараад, тэгсэн манай АНУ-аас ирсэн нөхөр "та нар мөнх цастай гээд дан зузаан хувцас авхуулчаад өөрсдөө шорт углааш өмсөөд байна, цас ороосой" гээд байсын, хүссэн юм хүзүүгээр болж 2 дахь өдрийн үдээс хойш тэнгэр бүрхэн, оройхондоо бороо шиврээд эхэлсэн хэхэ. Бороо орж эхлэнгүүт би амжиж нуур луугаа орж байгаан, уг нь бороо орж байхад нуурын ус дулаахан байдаг ч мөнх цастай уулсаас эх авдаг шахуу нуур яаж дулаахан байхав дээ хаха, 2 булхаад "за болъё" болсон шд :D
Та хэд маань бас боломж гаргаад очоод үзээрэй. Сайхан нутаг юм билээ. Уг нь олон зураг авхуулсан ч ийшээ хийж чадахгүй юм. Бас нуураа бүхэлд нь оруулсан зураг авхуулаагүй байна лээ, тэгэх боломжгүй байсан доо :)

Нуурын эрэг дээр кофе нэрчихээд дэгээ шидэх ч бас янзын, даанч дэгээгээр хэн ч юу аваагүй :lol:
Зураг

Наадмын хуушуураа өөрсдөө хийгээд идсэн, орой нь гэдсээ чанаад шинэ шөлөө ууна шд.
Зураг

Сатурк дэгээ шидээд ийм загас авчихаж байгаан, хүүхдүүд. Шинэ шөл ил гал дээр янзын байна лээ.
Зураг

Мань яахав, хоол унд хийхдээ тааруу хүн, ойр зуур юм дөхүүлж өгөөд тоглоомын ширээ лүү суучихна шд :D
Зураг

Буцахын өмнө гэр бүлээрээ даруулсан зураг.
Зураг
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Tungaa » Мя 9-р сарын 18, 2018 9:45 am

Зураг

Аа бас Хотон нуурын эрэг дээрх нэг зураг оруулчихая! Мань хэд ч Хотон нуураар Алтай 5 богд руугаа явахдаа дайраад л өнгөрсөн. Их л ширүүн хүчтэй давалгаалаад эрэг дээр нь удахын аргагүй тухгүй байхаар нь бараг шууд явчихсан л даа. Гоё дулаанд, тухтай, хонож өнжингөө ойрхон газруудыг нь үзвэл дуусахгүйм байналээ дээ. Мориор Их түргэний хүрхрээ рүү очиж болдын гэсэн. Зураас яриад байсан. Сыргалын заставаас ойрхон ямар гэлээ дээ. Хүн тэр бүр очоод байдаггүй янзын сайхан газар бий гээд. Нэрийг нь мартаж орхиж. Ахиж нэг тухтай очихдоо үзнэ ээ.

Хэрэглэгчийн хөрөг
otgonbatt
Хуйлруулан бичигч
Бичлэг: 160
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:56 am
Байрлал: Яг ард чинь
Талархсан: 12 удаа
Талархагдсан: 41 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн otgonbatt » Мя 9-р сарын 18, 2018 11:22 am

Тэр сүүлийн гэр бүлийн зураг гоё байна.
ТҮС ТАС

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 10-р сарын 01, 2018 6:06 pm

Хөвсгөл нуурыг явганаар бүтэн тойроход хэр их хугацаа зарцуулагдаж, ямар ямар адал явдал тохиолдож, хүний толгойд юу юу бодогдох бол оо? Өнгөрсөн зун ийм аялалд гарсан хоёроос, 3 жилийн өмнө ганцаараа яг энэ замаар явсан залуу ярилцлага авсан байна ... залууг нь бол манай энэ хавиар хүмүүс таних байх ... Спорт цонхын Миланчин Ябраашдээ ... нөгөөх нь твиттэрийн @fatyma710 юм байгаам шүү ... за тэгээд сонирхолтой гоя ярилцлага умшвал умшаарай ... ирснийх нь дараа дэлгэрэнгүй тоймыг аль алиных нь амнаас сонссон надаас бас тодруулж асуувал асуугаарай гэшшш ... би бас юучын :idea:

https://enkhtsolmon23.blogspot.com/2018 ... t.html?m=1

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 15 ба 0 зочин