ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: Нисдэг Чэстмир бол ЭМО бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 8-р сарын 06, 2018 11:32 am

энэний гарчиг яахав ... ангалзжаа санаатай ... агуу эмо Гүнээ мэтэс бол бас л пост коммэнт гэж лаанашдээ ... Бадруулын тэр ядаргаатай постуудыг бол зүгээр гүйлгээд явцан нь амар санагддын ... дахиж ингэвэл анфоллов хийчийшүү гохьчийшүү гсн чинь тоохгүй маягтай байлээ ... :roll:

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Мя 9-р сарын 18, 2018 11:13 pm

Кино үзжийсан чинь ээжийн гар гээд ярьсан чинь гэнэт аав санагдаад... Би байсгээд л хоолой нь өвдөөд халуурчихдаг хүүхэд байсын ... тэгэнгүүт аав халуун үзэхдээ духан дээр алгаараа дарж үздэг нь гэнэт бодогддог байшд ... аавын гар үргэлж хуурай, халуун байдаг ... тэгээд дух бүхэлд нь алгаараа барьж үзээд тэр үе нь надад нээх гоя санагддаг байж билээ ... эцэг хүнээс тийм л мэдрэмж хүүхдэд нь очдог байх ...

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Да 11-р сарын 19, 2018 11:55 pm

Өөртөө зориулж хадгалж авч байгаам шүү ...

За интэрнэйшнл брэйк болоод мэнэжэрт маань хальтхан жаахан зав гарсан дээр нь гээд зарим улсууд очиж багахан хэмжээний ярилцлага авчээ ... Мань эр "Энгийн нэгэн" учраас ярилцлагыг нь ч бас "энгийн" байлгах гээд хэт өөрийнхөө (Монгол) үгээр болгочихсон байх магадлалыг өршөөн хэлтрүүлнэ үү, эрхэм копайтуудаа ...

Юргэн Клоппоос 4-2-3-1 формэйшний талаар нь асуухад: “Үе үе бид энэ систем рүү шилжиж тоглож байгаа. Гэхдээ бид ганц энэ системээр л тоглодог хэрэг биш”

“Бид өнгөрсөн улирал энэ системийг ашиглаж байсан, тодруулбал бүр сүүлийн тоглолтонд. Хэд хэдэн төрлийн формэйшн сонгодог ч бас хэтэрхий их биш. Би нөхцөл байдалд тохируулдаг. Дэвтрээ бариад ийм үед яах ёстой билээ гэж биш өөрийн өмнөх туршлага дээрээ тулгуурлаж тоглолтоо хэрхэн үргэлжлүүлэхээ шийддэг”
“Боломж гарсан үед би урд хоёр довтлогчтой даймонд хувилбар ч ашиглаж байсан. Бидний тоглолтын систем, гурван довтлогчид маань гурвуулаа урд тоглож байгаа үед даймонд маягийн байрлал руу шилждэг ч мөн 4-5-1, заримдаа 4-3-3 ч болох боломжтой. Мэдээж би 4-2-3-1 болон 4-4-1-1 хувилбарыг ихэвчлэн сонгож тоглох дуртай. Учир нь маш сайн системүүд”

“Гэхдээ хөлбөмбөг хэзээ ч ганц системээс хамаардаггүй, хөлбөмбөгчдөөс л хамаардаг. Миний ажил бол тоглогчдоо багтаа хамгийн сайнаараа тусалж чадах, хамгийн тохирсон байрлал дээр нь тоглуулахыг л хүсдэг. Гэвч 7 хоногийн турш ганц үүнийгээ бэлдээд л байна гэж байхгүй. Эцсийн бүлэгт тоглогчид өөрсдийн зөн совингоороо тоглох ёстой”

“Би тэднээс юу хүсээд байгаагаа цаг, эсвэл хоёр цаг яриад тархинд нь юу хүсч байгаагаа суулгаж болох ч тэдэнд илүү гүнзгий нөлөөлж чадахгүйд л гол асуудал байна”
“Хөлбөмбөгийг, хөлбөмбөгөөс нь илүү төвөгтэй болгох хэрэггүй юм”

Лигийг тэргүүлэгч багуудад үргэлж илүү их дарамт ирж байдаг талаар түүнээс асуухад:

“Арай тийм дарамтанд орчихоогүй байна”
“Олоон жилийн өмнө өөртөө: Би өөртөө байгаа бүхнээ энэ спортод өгнө, юунаас ч хойш суухгүй гээд шийдчихсэн л дээ. Тиймээс илүүг амлаж чадахгүй. Миний байгаа нь л энэ”

“Хөлбөмбөгийн талаар би чамгүй их зүйл мэднэ. Бүгдийг нь мэдэх үү гэж үү? Хэн ч бүхнийг мэдэхгүй шүү дээ. Гэвч би ихийг мэднэ. Би өөрөөсөө их зүйл хүсч болох хэдий ч энэ нь дарамт биш. Бид тоглолт бүртээ л ялалт байгуулахыг хүсч байгаа нь мэдээж. Нэг тоглолтонд хожил авч чадахгүй бол дараагийнхаас нь ялалт авахыг хүснэ”

“Миний талаар хүмүүс юу гэж бодох, над руу яаж харах нь миний хэрэг биш. Учир нь би үүнд огт ач холбогдол өгдөггүй. Бид тоглолтонд хожоод л яваад байвал бүгд, тэр бүү хэл надад дургүй хүмүүс ч “тэр сайн мэнэжэр юм аа” гэж бодоцгооно”

“Хэрэв бид тоглолтонд хожигдож эхэлбэл надад дуртай дургүй нь хамаагүй бүгд л “тэр хангалттай сайн мэнэжэр биш юм шиг байна” гэлцэх болно. Ийм л байдаг. Тэртэй тэргүй ойлгомжтой зүйлсээс болж өөр дээрээ ачаа нэмэх хэрэг байна уу? Би ийм зүйлийг сайн ойлгодоггүй”

“Заримдаа хожил байгуулж чадаагүй удсан үедээ хэвлэхийнхэнтэй өөр нөхцөл байдалд байсан шигээ харьцаж чадахгүй тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь би хэвлэлийнхэнд дургүй гэсэн үг биш. Ялагдал хүлээгээд орж ирэх үед чинь тэд “Яагаад энэ тоглолтонд хожигдчихов?” гэх мэт асуулт асуугаад эхлэхээр надад хариулт байдаггүй. Бид гоол алдаад л хожигдчихлоо гэлтэй биш дээ”

“Эхнээсээ л иймэрхүү зүйлс тов тодорхой байгааг мэдэж байж, дарамт мэдэрнэ гэж үү? Би лав тэгдэггүй. Үүндээ ч 100% итгэлтэй байна”

“Чухал тоглолтын үеэр түгшүүр мэдэрч байсан тохиолдол бий. Аваргуудын лигийн эрх авахын төлөө тоглолт хийж байх үед, 2 жилийн өмнө Мидлсборогийн эсрэг, өнгөрсөн жилийн Брайтоны эсрэг тоглолт гэх мэт. Финалын тоглолтын өмнө мэдээж хэрэг сэтгэл түгшдэг. Гэхдээ эдгээр нь дарамт биш юм. Би тухайн тэмцээний хэр чухал болохыг ойлгосны үндсэн дээр сэтгэл түгшдэг гэсэн үг”

“Тиймээс ихэнх тохиолдолд миний сэтгэл зүй хамгийн багадаа л ОК түвшинд байдаг. Надад хувийн асуудлууд гарсан ч би ихэвчлэн тайван ханддаг учир нь асуудлаа ойлгочихвол нөхцөл байдлаа сайжруулж чадна гэсэн үг шүү дээ. Өдөр бүр л бидэнд ийм боломж олдож байдаг”

“Би өөрийн хийж буй зүйлдээ хайртай, хайртай зүйлээ хийх боломжтой байгаа нь бурхны бэлэг”

#Ярилцлага #ЮргэнКлопп #НисдэгЧэстмир админ нь ...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн biggy » Мя 11-р сарын 20, 2018 11:27 am

энэ Эмо гэдэг их олон янз байх шиг байгаан.
Жишээ нь би сая чатан дээр "алхаж алхаж ирээд л кофе уух гоё" гэж бичиж байгаа чинь даарснаа ч хэлж байгаа ч биш, кофе уусгаа гайхуулж байгаа биш, зүгээр л эморлийн нэг төрөл гэж ойлгоод байгаа л даа. Тэр байтугай инста стори ч бас эморол байх тээ. Хэнд ч хамаатайн, тэгтэл тийшээ юм хийгээд л. Нэг л санаа амрааж байгаа нь хүний нүдэн дээр ил гараад гай болохгүй, өөрсдөө орж үзэж байгаамдаа л гэж бодохын :lol:
Ер нь тэгээд Соушл медиа хөгжөөд энэ эморол гэдгийг аяндаа төгсрүүлээд байгаам болов уу :roll: хуучин цагт бол шүлэг, захиа бичээд л хүнд зөөдөг, тэрүүхэн тэндээ л байсан бол одоо арай л супер тээ. Байгаа газраа чеклэх, хаана юу хийж байгаа, юу эдэлж хэрэглэж байгаагаа бусдад харуулах, дотроо юу мэдрэгдэж байгаа, бодол саналаа илэрхийлэх /бас нэг эморлын хэлбэр нтр :idea: /
Гэхдээ нөгөө талаар нийгэм ингэж хурдан хөгжиж, хүнд стресс дарамт их болж байгаа цагт энэ мэтчилэн эморч, дотроо байгаа юмаа бага багаар гаргах ёстой юм шиг байгаан. Би яахав, жоохон хуучны хүн болохоор бас санаа зовж барьдаг, тэрнээс ч сүүлийн үеийн зарим хүмүүсийг ойлгохгүй юм билээ. Гэхдээ нөгөө талаар хүн гэдэг чинь өөрөө нийгмийн амьтан гээд зөвтгөж болж байна. Ганцаараа ирваатах биш, нийтээрээ хамтаараа байгаагаа мэдрэх нь зөв.
Ямартай ч эморол бол хэрэгтэй, зохих хэмжээгээр гаргаж байх нь хүнд өөрт нь хэрэгтэй л гэж бодож байна шд :D
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Ladykop » Мя 11-р сарын 20, 2018 3:51 pm

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Мя 9-р сарын 18, 2018 11:13 pm
Кино үзжийсан чинь ээжийн гар гээд ярьсан чинь гэнэт аав санагдаад... Би байсгээд л хоолой нь өвдөөд халуурчихдаг хүүхэд байсын ... тэгэнгүүт аав халуун үзэхдээ духан дээр алгаараа дарж үздэг нь гэнэт бодогддог байшд ... аавын гар үргэлж хуурай, халуун байдаг ... тэгээд дух бүхэлд нь алгаараа барьж үзээд тэр үе нь надад нээх гоя санагддаг байж билээ ... эцэг хүнээс тийм л мэдрэмж хүүхдэд нь очдог байх ...
би нэг юм их тод санадын. Хүүхэд байхад, амралтын өдөр гэрээрээ нэг тийшээ явах гээд автобус хүлээгээд зогсож байсан байхаа. Би яг аавын тэлээгээр татаж байсын. хэхэ. аавынхаа хагас нь гээд аав өхөөрдөөд. Ер нь би аавын охин л доо. Тэгсэн өчигдөр миний охин яг өвөөгийнхөө талаар өндөртэй байна хэхэ.

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Tungaa » Лх 11-р сарын 21, 2018 9:22 am

За өглөө хамгийн түрүүнд ийм гоё бичлэг харсан хөөрхий муу аавыгаа учиргүй санааский хэхэ. Би ч угаасаа яснаасаа, цуснаасаа аавын хүүхэд. Аавыгаа дуурайгаад бор, аавынхаа үс, нүд, хөлийн хуруу нтр гээд дуурайгаагүй юм алга хаха. Хэдэн онд ч юм дээ. Ээж маань хавар зуны хэдэн сар нэг хэсэг хотод ажиллаад аав, дүү бид 3 гэрээ сахиж үлдсэн байсымдаг. Бодох нь ээ би 5,6 настай байсан байх. Нэг их халуун нартай өдөр байсымдаг. Хоёр жижиг бидон, бага сага идэж уух зүйл нтр бариад Булган уулын баруун суга руу "зугаалдаг" юм байна. Тэнд нь тийм хаднаас бага багаар урсдаг булаг, рашаан ч гэмээр юм уу газар байсан. Аав өөрөө Арслан цохио хавьд бага насаа өнгөрүүлсэн болохоор маш сайн мэддэг боловч хүмүс тэр бүр мэддэггүй их гоё газар байсан санагддаг. Тэнд очоод дүү бид 2 аймар халууццан байсан болохоор аав бидондоо ус дүүргээд бид 2 руу цацаад л, хоёр шалдан юм тэнэг юм шиг инээгээд гүйгээд байснаа л санадагийн. Бодвол ухаан орсноос хойших анхны зугаалга минь байсым болуу хаха. Эсвэл санаж байгаа нь тэр байх. Одоо болтол тэр нэг бүлээхэн ус, нарны элч, жаргалтай цаг мөч, аавын минь залуу нас мэдрэгдээд л байдаг. ❤️

Хэрэглэгчийн хөрөг
Нисдэг Чэстмир
Хуйлруулан бичигч
Бичлэг: 183
Элссэн: Бя 12-р сарын 02, 2017 4:12 pm
Байрлал: Лаптопны контрол панэл хэсэгт
Талархсан: 92 удаа
Талархагдсан: 209 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Нисдэг Чэстмир » Лх 11-р сарын 21, 2018 11:57 am

яалт ч гүй таньдаг газар, таньдаг уур амьсгал харагдаад байна ... Булган уулын баруун суга, Арслан цохио нтр гээд ... Бага байхдаа би Ганц модны рашаанаас дээш өгсөөд гудамжныхаа баахан бацаануудаа дагуулаад Цагд уулын хадан цохио дамжиж тэнэдэг байж билээ ... Тошлой түүх зорилготой хэдий ч ер нь бол өөрөө идчихээд л ирдэг байсан ... Өвөө, эмээ хоёр хөдөөлөхөөр дагаж, Цэнхэр ч юм уу, Түвшрүүлэх зүглэдэг ... тэнд өвөөгийн дүү нь морь уядаг ахынх байдаг байлаа ...

нэг удаа аав хоёр гурван оросуудтай, хотоос загасчлахдаа эгч бид хоёрыг аймгийн төвөөр дайрч аваад явжийж билээ ... Нээх гоя гол устай, үнэн үзэсгэлэнтэй газар очсон ... би бага байсан болохоор яг хааныг нь мэдэхгүй ч бас л хадтай уулын энгэрээр гол урсаад, бургасгүй мөртлөө өндөр том моднуудтай янзын сайхан газар байсан л санагддын ... Нөгөө оросууд нь загасчлаад алга болчихсон, аав эгч бид 3 цаад хадтай уулан дундаас улаалзгана олоод, нээх их улаалзгана түүж байж билээ ... одоо боддын ... хүүхэд шуухадтай болбол тиймэрхүү гоя дурсамжууд олныг бүтээж өгмөөр юм байна даа гээл ...

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Tungaa » Лх 11-р сарын 21, 2018 3:32 pm

Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 11-р сарын 21, 2018 11:57 am
хүүхэд шуухадтай болбол тиймэрхүү гоя дурсамжууд олныг бүтээж өгмөөр юм байна даа гээл ...
Энэ л их чухал байдаг юм шиг санагддаг. Хүүхэддээ амлалт өгсөн бол бас тэрэндээ хүрэх гэж хичээдэг байх хэрэгтэй байх.

Хэрэглэгчийн хөрөг
Bobby Sinatra
Шилдэг бичигч
Бичлэг: 123
Элссэн: Ба 1-р сарын 12, 2018 9:55 am
Талархсан: 30 удаа
Талархагдсан: 28 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Bobby Sinatra » Лх 11-р сарын 21, 2018 3:49 pm

Гэнэт хүүхэдтэй болмоор санагддаг бээшд :cry:
“It’s forever. It’s not just about a football club, it’s about family, how you live.”

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичлэг Бичсэн Ladykop » Лх 11-р сарын 21, 2018 4:10 pm

Тунгаагийн бичсэнийг уншсан нүднээс нулимс гарч байна. ...аавын минь залуу нас...гэж

Дээр миний бичсэн жижигхэн дурсамж дээр идэр залуухан аав минь 39 настай, царай зүс, бие хаа тэгш, зуны саарал костюм, цагаан цамцтай, цэмцгэр гэж жигтэйхэн байж, хэд хоногийн өмнө охины минь дэргэд зогсож байхдаа таяг тулаад, үс нь бууралтчихсан өвгөн болж. Зураг

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 2 ба 0 зочин