Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Ливэрпүүл, спортоос гадуурхи яриаг энд..
Хэрэглэгчийн хөрөг
Mademoiselle
Хуйлруулан бичигч
Бичлэг: 171
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 9:02 am
Байрлал: Venice
Талархсан: 148 удаа
Талархагдсан: 103 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Mademoiselle » Мя 7-р сарын 17, 2018 8:24 am

otgonbatt бичсэн нь:
Да 7-р сарын 16, 2018 11:29 pm
Инста дээр 2хүний стори яг л ар араасаа явж байна лээ шүү хаха
Чи бас гоё зугаалаад байгаа харагдсан шд. Эсвэл бүр амьдрахаар явчихсан юм уу?
I have no special talent. I am only passionately curious.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Да 7-р сарын 23, 2018 12:51 pm

тэмдэглэл оруулнаа, жоохон амьсгаа аваадхая хэхэ.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
ozzy
Бичлэг: 6
Элссэн: Ня 12-р сарын 24, 2017 10:23 am
Талархсан: 3 удаа
Талархагдсан: 4 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн ozzy » Да 7-р сарын 23, 2018 3:27 pm

Манайхан ч гоё гоё бичих юмөө. Бигги ч төлөвлөснөөрөө энэ зун сайхан аяласныг ФБ, инста-гаас нь харлаа. Гоё бичлэг оруулаарай.

Би ч жил бүр ойр тойрон явдын. Энэ жил Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 3 хоноод, Жанхайд 4 хоноод ирлээ.
Манай өвөө Төмөрбулагт 15 жил эх баригч эмчээр ажилласан юм байна. Өнгөрсөн жил 90 жилийн ойн номонд нь хальт нэр нь дурьдагдаад өнгөрсөнд аав маань жаахан сэтгэл санаа тиймхэн болохоор нь бид хүүхдүүд нь нийлээд нэг ПС, эмнэлэгийн утлагын аппарад, даралтны аппарад, эмнэлэгийн хайрцаг энэ тэр аваад аваачиж бэлэглэсэн юм. Тэр дашрамдаа өвөөгийнхөө хөрөг зургийг товч намтартай нь аваачиж өгөөд хүмүүстэй нь танилцаад сайхан яваад ирлээ.
Цаашдаа Хөвсгөл зүглэвэл заавал очиж байх газартай л боллоо. Сумын засаг, эмнэлэгийн дарга гээд хүмүүс нь сүрхий хүлээж авлаа.

Харин аялалын турш олон юманд их л бухимдах юмдаа. Хаа явсан газар хог байхын. За Хөвсгөл аймаг боловсон нойлуудтай болсон л гээд байсан бүгд түгжээтэй. Тойроод өтгөн шингэн. Шөнө гэрэл сольдог жолооч үсрээл 5-10% байх. Хүүхдүүд нь цонхоор нохой шиг толгойгоо гаргаж явахын. Хөвсгөл далайг тойроод бөөн хашаа, яаж далайн эрэгрүү энгийн хүн очихийн бүү мэд. Өнөө амралтууд нь оруулахгүй. За тэгээд цаашдаа гайгүй болох биздээ л гэж өөрийгөө хуурах юм.

Ennio
Бичлэг: 12
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 7:54 am
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Ennio » Мя 7-р сарын 24, 2018 10:05 pm

Зээ аялал зугаалга аятай тухтай, адал явдалтай биз дээ?

Анх 2012 билүү 13 он хавьцаа Biggy ахын анх удаа Хагийн хар нуур явах гэж оролдож байсныг уншсанаас хойш явах юмсан гэж бодсоор хэдэн жил өнгөрчээ.

Нэг үеэ бодоход аялалын компаниуд хүмүүсийг их авч явдаг болж. 300К орчим юмуу даа. Гэхдээ хүмүүсийн аясаар биш өөрсдийнхөө дураар явбал гоё юмуу гэж бодоод...

Тэгээд явж үзсэн та хэдээсээ зөвлөгөө хүсч байна аа. Biggy ах саяхан нэг явсан билүү.
-морь түрээслүүлэх айл
-яаж явдаг, ямар замаар явах
-юу анхаарах хэрэгтэй
Гэх мэт зүйлсэд туслалцаа үзүүлээрэй.
Баярлалаа.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Лх 7-р сарын 25, 2018 10:43 am

Ennio бичсэн нь:
Мя 7-р сарын 24, 2018 10:05 pm
Тэгээд явж үзсэн та хэдээсээ зөвлөгөө хүсч байна аа. Biggy ах саяхан нэг явсан билүү.
-морь түрээслүүлэх айл
-яаж явдаг, ямар замаар явах
-юу анхаарах хэрэгтэй
Гэх мэт зүйлсэд туслалцаа үзүүлээрэй.
Баярлалаа.
Би ч бараг 3 жил болчихсон юм шиг байнаа. Тунгаа надаас сүүлд, яг аяллын шугамаар явсан. Илүү сайн зөвлөгөө өгөх байхаа.
Оройхон гараад ширүүхэн дайрна гэдгийг үзүүлж байгаа бүсгүй дээ энэ Тунгаа 8-) гэхдээ зөв шүү, удахгүй хүүхэд гаргаад ч юм уу /гэхдээ жоохон хүүхэдтэй ч явж байдаг улсууд зөндөө/ нөхөр нь нээх явах дуртай биш бол тэгсгээд хөл хоригдчихно. Өөрөө аялаад сурчихаар аяндаа хүн дагуулаад явчихдаг болчихдог.
Ер нь бол 2 янзын зам байгаа, Хавиргаар давдаг, Хаг Туулын бэлчирээс дээшээ салаад зүүн талаас нь ордог гээд. Би нэгээр нь явж үзсэн, ойрын үед дахих санаа байна. Машин тэргээр бярдаад очно гэсэн хүмүүс байдаг ч морин аялал илүү гоё сонирхолтой шүү. Бусад нь тэгээд л аяллын юмнууд шдээ, хангай газарт чийг ихтэй, уулархаг, морь унана гэж бодвол гутал сайтай байх хэрэгтэй. Мэдээж майхан мишок, замд авч явахад эвтэйхэн хувцас, аяллын хоол хүнс /аяллын компани бол тогоо шанага, хоол хүнсийг нь бэлдээд явчих байх/ гал гаргах зүйлс, гар чийдэн гэх мэт тээ.
Бас уух юм багадахгүй, хаха дан цэвэр устай газраар явах учраас голын усаар даруулж болно нтр :D
Аялалд нь амжилт, тэгээд ор мөргүй аялах буюу хог битгий хаяарай. Намайг очиход тэр буудаг эргийн ар талын бутан дунд битүү хог байж билээ. Түүж чадаагүй, уг нь шатаачихъя гэж бодож байсан ч шагай давсан цас ороод даший шог болсон хэхэ.
It's not just a club, it's way of life!

Ennio
Бичлэг: 12
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 7:54 am
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Ennio » Лх 7-р сарын 25, 2018 12:10 pm

Баярлалаа.
Хөтөчгүй зам заалгаад явчихвал бардаг болов уу?
Та морь/хөтөч хаанаас олж байсан бэ?

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Лх 7-р сарын 25, 2018 1:02 pm

Ennio бичсэн нь:
Лх 7-р сарын 25, 2018 12:10 pm
Баярлалаа.
Хөтөчгүй зам заалгаад явчихвал бардаг болов уу?
Та морь/хөтөч хаанаас олж байсан бэ?
За даа харанхуй явахыг бол дэмий гэж зөвлөхөөр байна. Би анх 2000-аад оны үед харанхуй явсан, очиж чадаагүй. Гадныхан бол GPS хараад явчихдаг гэдэг байсан. Гэхдээ дэмий байх, газарчинтай явбал цаг хугацаа, бартаа хэмнэнэ. Дангаараа/цөөхүүлээ явах гэж байгаа бол дуу гаргах юм авч явахгүй бол чоно нохой, баавгай ихтэй газар шдээ. Уулын наад цаад амаар орохоос авхуулаад хэцүү л байна.
Морь бол янз бүр, газарчинтай бол тэр хүн нь морио гаргаад, өөрөө газарчлаад, морь малаа арчлаад явбал та нарт амар. Та хэд өөрсдөө хоол унд, майхан саваа зохицуулна гэсэн үг, арай бага зардалтай байж магад. Аяллын компани арай үнэтэй тусах байх, хөтөч, тогооч, хоол ундыг гаргах болохоор. Тэгээд хангай газар хамаагүй дур мэдэж явбал төөрөх/GPS байхаас үл хамаараад/, бартаа саад, бэртэж гэмтэх, морь малаа арчлах гээд олон юм байгаа шдээ. Ачааны морь хэрэгтэй болно. Би бол нутгийн дүү хэдэн морь бэлдээд дагуулаад явж байсан болохоор санаа зовоогүй.
Намайг явж байхад явган аялагчид явж байсан, тэд нар гэхдээ хэд хонож очдог байхаа. Явган аяллынхан бол замдаа идэх хүнсээ зам зуураа үлдээгээд, буцаж ирэхдээ идээд явдаг гэдэг.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
Tungaa
Шилдэг бичигч
Бичлэг: 103
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:02 pm
Талархсан: 125 удаа
Талархагдсан: 87 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн Tungaa » Ба 7-р сарын 27, 2018 10:18 am

Хагийн хар нуур руу өөрсдөө явна гэж байхгүй ээ. Зам нь бартаатай, тэгээд ч мэргэжлийн, нутаг усаа мэддэг, газар орчноо таних хүнтэй явах нь хамаагүй дээр. Ялихгүй юмнаас ямааны гарз гэдэг дээ. Саяхан Гоёогийн нөхдүүд дур мэдэж яваад замдаа машинаа бараг живүүлэнгээ алдсан гэсэн. Манай найзын ажлынхны аялал таарч тэр хэд бараг азаар амьд гарсан гэсэн шүү. Адаглаад утасны сүлжээ барихгүй хэцүү хэцүү. За мууг нь эхлээд ярьчихлаа хаха.

Тийшээ явуулдаг газрууд нилээн хэд байгаа. Миний хувьд ажлынхаа хэсэг нөхөдтэй нутгийн залууг хөтөч болоод унааны төлбөрөө төлөөд авч явсан. Хүний 150к. Хоолоо өөрсдөө хийгээд, ачааны моринд майхан сав, хоол унд, мишок, хувцас хунараа ачаад явчихдаг. Гэхдээ тэр ёстой дэмий юм байналээ. Мориор 3 шөнө 4 өдөр явна гэсэн үг. Их ядардаг юм байналээ. Өвдөгний нүдээр хатгуулаад, шууд унаад өгч байгаам чинь. Тэгэхээр илүү тав тухаа бодвол байнга жуулчин авч явдаг, туршлагатай байгууллага, хүнтэй холбогдоорой гэх гээд.

Саяхан манай найз яваад ирсэн. Vivid Mongolia гээд фэйсбүүк пэйжээр нь ороод үзвэл эвэнт нь байгаа байх. Хүний 280к төлөөд зөвхөн хувийн бэлтгэлээ базаахад л болно. Бусад хоол унд хийх, майхан, морь унаа гээд ихэнх асуудлыг тэд нар өөрсдөө зохицуулчихдаг гэсэн. Ер нь бол тэр нь илүү амар байх.

Бид нар Эрдэнэ сум талаасаа Хавиргын даваа, Хөлөрийн даваа зэргийг давж очсон. Буцахдаа харин Хаг Туулын бэлчирээр уруудсан. Машинаар бас очдог аялал байдаг гэнэлээ. Гэхдээ тэгэж очсоноос мориор яваад, замдаа сайхан байгалийг биширч харж явбал илүү амралт болохым болуу даа. Бие махбодийн хувьд бага зэрэг ядралт авах ч сэтгэл санааны их том сэргээш болдог гэж бодогдоод байдын.

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Ба 7-р сарын 27, 2018 2:05 pm

Аяллын тэмдэглэл эхэлнээ.
Ер нь зам дагаж хөгжил гэдэг шиг аялал бас хөгжихөөр юм билээ. 7/7-нд хотоос гарсан, өмнөх өдөр гарсан нөхдүүд замдаа Баянхонгорт Байдрагийн голын гарам дээр хоноод цаашаа аажуухан яваад Говь-Алтайн төвөөс хойш Тайшир оччихоод "хоол унд хийгээд хүлээж байя, явсгхийгээд хүрээд ир" гэхээр нь тэр чигээрээ явсан. Хотоос гарах гэсээр 10 дөхүүлсэн бол 1000 гаран км /засмалаар Баянхонгор 640 км, Алтайн наашаа 100 хүрэхгүй засмал/ давхиад 12 өнгөрч байхад очсон доо.
Очсон шөнөө хоол унд идчихээд шөнө Хорватын тоглолт үзээд, ганц 2 шил юм уугаад 4 гэж унтсан байх. Манайхан тэндээс бас 2 хуваагдаад зарим нь Ховдын Булган хүрэхээр хөдөлсөн бол бид хойшоо Эрээн нуур, Хасагт Хайрхан, Хүнхэрийн ам үзэхээр хөдөлсөн юм.
Явсан хэд өмнөх өдөр нь Харандаа хад, Тайширын усан цахилгаанаа үзсэн байсан, ер нь бас үзмээр зүйл байна лээ шүү.
Ард Хасагт Хайрхан хөхрөн харагдана
Зураг

Тайширын усан цахилгаан станц, сайхан бүтээн байгуулалт байна лаа. Завхан голын усыг нь боогоод далан дүүртлээ 4, 5 жил тасраад хэл ам болсон гэх юм билээ. Одоо тэнд боосноос үүссэн нуурыг "Гэгээн нуур" гэж нэрлэх болж.
Зураг
Зураг

Монголд байх хамгийн том хонгил байхаа, дээшээ нилээн өндөр, уртаараа 305 м гэсэн шүү.
Зураг

Харандаа хад. 6 талт харандааг хайрцаганд хийсэн юм шиг харагддаг, цаашлаад ирэхээр босоогоороо юм шиг бас харагдах юм билээ.
Зураг

Дуунд гардаг "Эрээн нуур" ...
Алтран шаргалтах өнгө нь сүмбэртээд
Ариухан дөлгөөн Эрээн нуураа...
Зураг
Өмнөх өдөр нь 1000 яваад, цаашаа Алтайн чулуутай замаар яваад нилээн сулрах байдалтай байсан бол яг нуур дөхөх үед говийн баянбүрд болоод ногоон ширэг, гол ус, элсэн манханууд гээд үнэхээр үзэсгэлэнтэй юм билээ. Өөрийн эрхгүй сэргээд л ирсэн. Очихдоо элсэн манханаа тойрч очдог юм байна, зарим жил зэгс харагддаггүй бол ус багатай жил цөөрөм шиг болдог гэнээ.
Зураг

Тойроод том элсэн манхантай, Завханы Улаагчины хар нуур, мухартын гол очиж үзсэн бол бас төстэй, гэхдээ говийн Баянбүрд юм билээ.
Буцахдаа Хасагт хайрхан уулаа дагаад Хүнхэрийн ам/амралт руу очих байсан ч миний машин саатаад очиж амжаагүй, хайран юм болсон. Дараа тэр нутагт нэг үзэх, очих, сүслэх зүйл үлдээсэн. Харанхуй шөнөөр аймгийн төв орж ирээд, өглөө эрт машинаа засуулаад болзоотын бор толгой Ховд руугаа зүглэсэн дээ.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Монголын сайхан орноор /Аян замын тэмдэглэл/

Бичлэг Бичсэн biggy » Мя 7-р сарын 31, 2018 9:35 am

Эмэгтэй хүн гарах хориотой уул ...
ФБ энэ талаар бичихээр зүгээр хэрүүл болох гээд. Миний хувьд энийг 2 янзаар тайлбарлаж байгааг сонссон. Зарим нэг хөдөө гадаа бага явдаг ч гэхиймуу, эсвэл зүгээр бүх зүйлд шинжлэх ухаан ч хандах гэж оролддог, эсвэл зүгээр хуучны юм худлаа гэдэг маягаар ханддаг хүмүүс "ЯАГААД... АДИЛХАН Л ХҮН" гэдэг үгээр үгүйсгэх гэж оролддог. Нөгөө талаар дээр үед "манжууд охиноо/гүнжээ монгол ноёнд тагнуул болгож өгдөг болохоор энийг нь мэддэг ноёд зарим уул овоонд ийм хориг хийгээд уулан дээр гарч нууц зүйлсээ хэлэлцдэг болсон" гэдэг яриа таамаг байдаг.
Харин нөгөө тал нь хэт хуучинсаг буюу аливаа зүйлийг үндэслэлгүй муйхарладаг хүмүүс байдаг. Жишээ нь төрийн тулганы гал бадраах ёслол гэдэг юмыг Төрийн ордонд хийгээд эмэгтэй хүн оруулахгүй нтр гэдэг бол бас арай л санагддаг. Тулганы гал бадраах гэдэг чинь угаасаа эмэгтэйчүүд хийдэг байсан, эмэгтэй хүний суулт нь хүртэл гал манах суулт гээд нэртэй байхад хэт туйлшрах янзтай. Тэрэн шиг эмэгтэй хүн гардаггүй уул гэнгүүтээ эмэгтэйчүүд бүр хэн ч биш юм шиг, өөрсдийгөө тэнгэр заяатай гээд бодчихсон нөхдүүд бас утгагүй.
Харин миний л хувьд байгаль дэлхий эзэнтэй, амьтай, уул эр савдагтай, ус эм савдагтай, тиймээс ч эсрэг хүйстэндээ халгаатай гэдэгт итгэдэг. Сонсоод байхад усан үйж өнгөрсөн хүмүүс дандаа сайхан залуу байсан /нас хүйсний хувьд/ гэдэг, ганц нэг сонссон зүйл ч бас тиймэрхүү. Угаасаа Лус гэдэг чинь эм савдаг гэдэг дээ. Тэр агуулгаараа зарим нэг төрийн тахилгатай, эмэгтэй хүн гардаггүй гэдэг уул руу заавал зүтгэх хэрэггүй гэж хэлмээр байдгын. Гарахад яав л гэж гэдэг ч тэгсгээд нэг осол эндэгдэл, бүтэлгүйтэл дагах юм шиг санагдаад байдаг, гараад тэр хүн юу л хожив гэж. Тэгэхээр би бас хуучинсаг хүн ч юм шиг хаха.
It's not just a club, it's way of life!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 16 ба 0 зочин