Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Тоглолтуудын тухай, мэдээ баримт гэх мэт ерөнхий хэлэлцүүлгүүд энд
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Мя 4-р сарын 24, 2018 10:36 am

Ромагийнхан 96-д хүндэтгэл үзүүлжээ.

https://twitter.com/twitter/statuses/988476484674314240
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 4-р сарын 24, 2018 11:20 am

Миний Тотти, Миний Домог, Миний Арслан ийм л гайхалтай агуу хүн дээ.
Рома ийм ахлагчтай байсандаа маш азтай клуб.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 4-р сарын 26, 2018 10:54 am

Одоо аваргуудын лигт сэлгээнд Herbie Kane, Curtis Jones гэсэн 2 залуу л сэлгээнд нэрлэгдэх нь байна. Ер нь бол яаж ч бодсон Морено нтр ээс хавь дээр байх болов уу. Ядаж байрлал талдаа ч илүү наалдацтай биз.

Herbie Kane 19 настай бөгөөд 15-н настайдаа академид орсон юм байна. бие хаа нтр бол нөөц багтаа л арай дөнгүүр нь юм шиг байна. Английн залуучуудын 17 ангилалд бас тоглож үзсэн л гар байна. Арнолдтай уг нь чацуу гэхээр бас л жаахан танигдаагүй чимээгүй л хүү байх шиг байна. Бие хаа бол дутахгүй юм байна хаа очиж.

Curtis Jones бол нөөц баг дотроо л маш авьаяслаг гэгддэг залуу юм байна. биеийн хүч нтр жаахан сул байгаа хэдий ч тоглолт нь уран тансаг юм байхаа. Төвийн ямарч байрлалд тоглох чадвартай бөгөөд бараг бүх насны шигшээд дуудагдсан англи банди юм байна. Энэ жилийн 2-р сарын 1-нд анхны мэргэжлийн гэрээ үзэглэсэн нөхөр байна. Бараг магадлал энэ дээр л илүү байх шиг байна.

АПЛ дээр бол
Jordan Williams гээд 22 тай залууг дээрийн 2 нөхөртэй цуг дуудаж ах нартай нь тоглуулж дунд хэсэгт жаахан дасгамаар л санагдлаа. Брайтон дээр гаргачихсан ч чахав дэ. Челсиг батираад хаячихсан байхад. Аваргуудын лигийн финал уг нь бас зайтай л байдаг Жан дурак ирчихгүй л байх да.

Би бол Стоук доошоо уна гэж байгаа хамаг байдгаа шавхах байх. Челси ч гэсэн хожих гэж л үзнэ. харин Брайтон бол хаа очиж гайгүй байх гэж санаад байгаа, Стоук эсвэл Челситэй тэнцээд Брайтонг хусаад хаяхад л топ 4 бат болчихож байна. Гэхдээ цэнхэрүүд 4- дараалж хожих заяагүй улсууд дөө.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Пү 4-р сарын 26, 2018 1:39 pm

Оксийг нөхөж гарсан Жини маш сайн тоглосон, хүмүүс нээх анхаарахгүй байх шиг.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Chinggis » Пү 4-р сарын 26, 2018 1:48 pm

Тэгсэн сайн тоглосон. Хамгийн гүйсэн хүний нэг.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Redman » Пү 4-р сарын 26, 2018 4:36 pm

Ганц янаг стат хэлчих үү?

1981 оны Аваргуудын лигийн Шөвгийн 4-т Англи, Испани, Герман, Италийн багууд үлдэж байв. Ливэрпүүл, Реал Мадрид, Байерн Мюнхэн, Интэр Милан дөрөв.

Финалд Ливэрпүүл 1:0-ээр Реал Мадридыг буулган авч түрүүлсэн түүхтэй. Семи финалын эхний тоглолтууд өндөрлөсөн. Үр дүнгээс харвал Ливэрпүүл, Реал Мадрид багууд шигшээд үлдэх магадлал өндөр байна!

Энэ жил Клубын 125 жилийн ойд зориулж хийсэн өмсгөлийг 1981 оны жэрсинээс санаа авч хийсэн юм.

Зураг

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Redman » Пү 4-р сарын 26, 2018 6:23 pm

Роматай хийсэн тоглолтыг давтаж үзээд төрсөн бодол...

Анфилдад 10 жилийн дараа Аваргуудын лигийн хагас шигшээ тоглолт эргэж ирсийм болохоор цэнгэлдэхийн уур амьсгал, хөгжөөн дэмжигчдийн сэтгэл хөдлөл хамгийн дээд түвшинд байсан нь аргагүй биз. Тоглогчид маань хүртэл догдолж байсан нь гарцаагүй.

Ливэрпүүл тоглолтыг нэлээд хянуур эхлүүлсэн. Энэ нь Клоппын тактик байсан биз. Ийм аймаар уур амьсгалтай үед тоглогчид хөөрлийн байдалд автдаг, түүнээс шалтгаалж алдаа гаргах өндөр эрсдэлтэй байдаг учраас эхний 10 минут хамгийн эвгүй өнгөрдөг. Эхний хэсэгт багаараа ихэвчлэн сууж хамгаалж, ТАА болон Робертсон нар бөмбөгийг цэвэрлэх байдлаар холдуулж байсан. Эхний 20 минутанд бол Рома түлхүү довтолж, илүү бөмбөг эзэмшсэн. Энэ нь мэдээж Клоппын тактик байсан. Салах хуучин багийнхаа хаалгачийг туршсан ганц нэг цохилт л хийсэн байх. Ромагийн санаачилга үндсэндээ Коларовын алсын хүчтэй цохилтоор өндөрлөсөн. Маш эвгүй, хүчтэй цохилтыг Кариус маань мундаг хааж, эндээс л тоглолт бүрэн утгаараа эргэчихсэн. Хэрвээ тэр цохилт хаалганд орсон бол нөхцөл байдал тэс өөрөөр эргэх байсан биз.

Ромагийн хамгаалагчдын эсрэг хэд хэд тулаад (ер нь л тэдний хамгаалагчид манай урд гурвыг гүйцэхгүйг өмнө нь л мэдэж байсан биз) ер нь л илүүгээ мэдрээд авсны дараа Манэ тэсэрсэн. Араас нь Фацио нь байсан уу? Элдэж хөөгөөд лав гүйцээгүй. Манэгийн төгсгөл тааруу болсон, үүний дараа Робертсон гоё дамжуулалт өгсөн ч Манэ отонгоос гоолдсон бөгөөд "албан ёсны гоол" удахгүй, Ромагийн хамгаалалт удаан тэсэхгүй нь тодорхой болж эхэлсэн. Батзаяа ч тайлбарынхаа үеэр хэлж байсан.

Улаанууд улам итгэлтэй урагшилж, гэгэнпрэссингээ хийж эхэлсэн бөгөөд Ромагийн хагасууд довтолгоотойгоо холбогдож чадахгүй Эдин Жэко арагшилж бөмбөг авах үед нь түүн дээр хамгаалалт хийж бөмбөгийг нь салгаад Фирминогийн дамжуулалтаар Салах гоолдсон. Манолас хамгаалж байсан байх, 16 дотор Мод маш том зай үлдээсэн. Үүнээс өмнө хоёр ч удаа Аллисоныг шалгаад амжсан болохоор энэ удаад маш найдвартай, хаахын аргагүй цохьчихсон.

2 дахь гоол бол Клоппын бас нэгэн зэвсэг болох хурдтай сөрөг довтолгооноос үүссэн. Ван Дэйк ард бөмбөгийг шууд цэвэрлэж, сөрөг эхлүүлсэн бөгөөд нэгэнтээ торгон ирэн дээрээ яваа, гоолдоно гэдгээ зөнгөөрөө мэдэрчихсэн Салахад бас л дамжуулалтыг Фирмино гаргаад өгсөн. "Манэ хөгшөөн, ингээл давуулаад хаячааашдээ" гэж хэлэх мэт төгсгөл байсан даа. Удалгүй өөрөө Манэгаа гоолдуулж, дараа нь яг л адилхан дамжуулалтаар Фирминог гоолдуулсан. Фирмино ч мөн адил энэ үдэш галзуу байлаа. Хэрвээ Салах 10/10 авахуйц тоглосон гэвэл Фирмино лав 9,5 үнэлгээтэй үзсэн.

Хэндо ёстой лидер шиг үзсэн. Ромагийн хагасуудтай маш сайн тулж, хамгаалалт-довтолгооныхоо хэмнэлийг зөв мэдэрч, багаа зөв үед нь шахаж байсан. Жини маань сэлгээнээс гараад маш хурдан хэмнэлээ олж, сайн тоглосон шүү. Голд Зидан эргэлт хийгээд, Салах руу дамжуулдаг нь класс өө класс. Майлитай ярихийм байна уу? Насны бөгсөн дээр, Ливэрпүүлийн хамтаар анх удаагаа Аваргуудын лигт оролцохдоо Ав.Лигийн бүх цаг үеийнх нь ассист статыг эвдээд хаячлаашд. Scholes who? гэчүүл манай нөгөө хэн бариад идчихдийн болов уу? 😂

Хамгаалалтын алба маань мундаг ажилласан. Мэдээж, Ловрэнийг түрүүлж үсрэх хүртэл шүү дээ. Матип гэмтэж, дахин гараанд гарч эхэлсэн P-Star маань элий балай алдаагаа гаргах нь цаг хугацааны л асуудал байсан дөө. Ер нь л тав, зургаан тоглолтонд нэг удаа иймэрхүү мэргэжлийн бус алдаа дунджилдаг нөхөр юм байгаам. Бурхны авралаар таван гоолоор тэргүүлж байх үед цочир бэлгээ барьсанд нь бараг баярласан шд. Энэ гоолын дараа айл хэсэг сэргэж, торгуулийн цохилтоос гоол оруулсан.

Мэргэжилтнүүд лав Эйсэбио Франческогийн тактикыг ихэвчлэн шүүмжилжээ. Энэ улиралд аймаар формтой байгаа Ливэрпүүлийн довтолгооны гурвалын эсрэг ардаа гурван төвийн хамгаалагч гаргасан нь амиа хорлосонтой адилхан үйлдэл боллоо л гэж. Үнэхээр ч сөрөг довтолж эхлэх үед Коларов, Флоренци хоёр яагаад ч буцаж амжихгүй, хурд удаан гурвын эсрэг манай гурав тулаад байсан. Уг нь Рома энэ улиралжингаа ардаа 4 хамгаалагчтай тоглосон юм билээ. Барсад эхний тоглолтдоо нухуулсан учраас аргагүйн эрхэнд гурван СВ-тэй, илүү довтолгооны хувилбар сонгож тоглосон нь үр дүнгээ өгсөн ч Ливэрпүүлд алуулах гол шалтгаан нь дээрх хувилбар болсон л гэж.

Энэ тоглолтонд ТАА, Милнэр, Ловрэн гурав шар жавтий хүртсэн. Хариу тоглолтонд маш анхааралтай л тоглохгүй бол ганцхан үйлдлийн төлөө финалд тоглох эрхээ хасуулах эрсдэл үүсэх нь. Ирэх Лхагва гарагийн шөнө Анфилддаа олж авсан давуу байдлаа Мөнхийн хотод хадгалж үлдэх даалгавартай Ромыг зорих нь дээ.

Төгсгөлд нь, Том тоглолтын утга учрыг Копайтууд дэндүү сайн мэдэрдэг, тэр хэрээр Анфилд дахь Европын тоглолттой үдэш дэндүү сэтгэл хөдөлгөм, уур амьсгал галзуу болдог гэдэг. VLVT-д цугласан 200 орчим Копуудын нүргээн ч үнэхээр аймаар байлаа гэж тус газрын ЗБ, ажилтнууд хэлсэн билээ.

Зураг
Зураг

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Да 4-р сарын 30, 2018 12:18 pm

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн meesh » Лх 5-р сарын 02, 2018 4:17 pm

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Аваргуудын лиг /UEFA Champions League/ 2017-2018/

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 5-р сарын 04, 2018 11:18 am

Гэснээс ёстой вээгүй юм болж байнаа. Аваргуудын лигийн финалаа үзэх үү, Хуримын 11 жилийн ойдоо явах уу гэж сонголттой болчлоо. 2007 оноос хойш финал нтрт гараагүй болхоор аягүй асуудал биш байсан чинь энэ жил том асуудалтай боллоо. Нэг төгс л арга чарга олохгүй бол ч.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 8 ба 0 зочин