Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boldbold » Мя 4-р сарын 17, 2018 8:33 am

Чинбат махруу, тууштай гээд үнэлэдэг, та хэдийн хэлээд байгаа бүгд л үнэн л дээ.. Хэд хэдэн лицензтэй, тэрийгээ Гачуурт төмс ногоогоороо пиар хийж дардаг гээд.. ер нь энэ хүн бол пиар өсгөж өсгөж нэг боломж хараад л байгаа байх.. Масс бол Чинбат лут бизнесмэн, бизнесийн дэмждэг, нийгүүлсэнгүй.. гээд л дэмжих үеээ хүлээгээд байх шиг..

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн холбоо гээд масс-т үнэлэгдэх зүйлрүү сайндаа биш "Том" бодол агуулаад л орох гээд байх шиг...

бас Монгол HD гээд том суваг бий болгочихлоо... Энэ хүн УИХ-н гишүүнээс цаашаагаа нилээн том санаа агуулсан байхаа.. 2020 онд найдвартай гээд барьчихдаг юм уу..

Бөхийн холбооны хэрүүлээс залхаад тэр группээс нь гарлаа... Нэг мөсөн Баруун зүүнээрээ хуваагдаад НБА шиг аваргаа шалгаруулчихгүй юу дөө ккк
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 4-р сарын 17, 2018 12:24 pm

boldbold бичсэн нь:
Мя 4-р сарын 17, 2018 8:33 am
Бөхийн холбооны хэрүүлээс залхаад тэр группээс нь гарлаа... Нэг мөсөн Баруун зүүнээрээ хуваагдаад НБА шиг аваргаа шалгаруулчихгүй юу дөө ккк
Хөгшөөн наадах чинь яг нарийндаа бол бас баруун зүүндээ ч биш байгаам. Нямдорж Данзан хоёр хоёул баруун аймгийн улсууд Данзан бол бүүр Дарви сумын хүн. Яахав голцуу дэмждэг гэхүү хэсэг хүмүүс нь Хөвсгөл Булган Хэнтийн бөхчүүд их байдаг Өсөхөө аварга бас энэ талдаа.

Гэтэл нөгөө Чинбатын гээд байгаад чинь увсаас гадна Говь-Алтай нь өөрөө ч байна. Мөнх-Эрдэнэ арслан, Гүнээгийн аав гээд архангай талынхан ч байна. Сүхбат гээд төв аймгийн нөхөр ч явна. Гол нь зүгээр хувийн эрх ашигтаа л хоорондоо алалцаад байгаа гэж харж байгаа.

Барьц сонгодог нтр тийм л муухай юм бол Сүүлийн хэдэн жилд аварга арслан гарьд заан болсон бараг бүх бөхчүүд л энэний буянг тодорхой эдлээд явж байгаа шд. Увсын галын хэдэн нөхөд бол ичиж үхмээр л гарууд барьц сонгож байж л аварга арслан болсон дог.

Ерөөсөө нэг бодлын улс аваад шууд ерөнхийлөгчийн ивээлд байжийвал болох юм шиг байгаан. Тэгээд шагнал нтр бараг байхгүй зүгээр сайхан цол чимэгийг нь өгөөд явдаг. Тэхгүй бол бөх нэртэй бүдүүн залуус өнөөдөр боловсрол мэдлэгийг зүгээр л нулимж байгаа дүрийг хүүхэд залууст харуулж байна шд.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн biggy » Мя 4-р сарын 17, 2018 3:48 pm

Chinggis бичсэн нь:
Мя 4-р сарын 17, 2018 12:24 pm
Тэхгүй бол бөх нэртэй бүдүүн залуус өнөөдөр боловсрол мэдлэгийг зүгээр л нулимж байгаа дүрийг хүүхэд залууст харуулж байна шд.
Ерөөсөө л хамаг муухай зүйл тэндээс гарч байна. Ядаж цэврээр өрсөлдөхгүй юм, найраа хийнэ, мөнгө авна, цол худалдана.
Дээрээс нь жинхэнэ бэлтгэл сургуулилтаас илүү допинг гэх мэт муу зүйлийг түрүүлж, бас хамгийн их хэрэглэдэг газар. Их спортоор /чөлөө, жүдо/ хичээллэдэгүүд нь мэдээж олон улсын тэмцээнд ордог учраас харьцангуй цэвэр. Ер нь хамгийн хөгийн газар болоод байна.
Энэ бүхний бурууг МҮБХолбоо 100 хувь хариуцах ёстой, яалт ч гүй алдаа, энд өөрчлөлт орох хэрэгтэй. Бөхөө мэддэг гээд бөх хүн байх ёстой юу, уламжлал шинэчлэлийг зөв хослуулах ёстой гэдгийг бодох хэрэгтэй.
Магадгүй Ба аварга бол "ингээд л болоод ирсийн, болно" гэвэл бүтэхгүй. Ид залуу насандаа тэгээд сурсан хүн, одоо шинэчлэл хийнэ гэдэг ч дээ. "Намайг залуу байхад ийм жудагтай, ийм байлаа" гэхгүй бол илүү юм хийх эсэхийг нь мэдэхгүй.
Мөн Чинбат гуай ч гэсэн, яг ганцхан бөхөө сайхан сайжруулая гэсэн гэгээн бодолтой гэвэл итгэхгүй байна. Гэхдээ мундаг хөдөлмөрч гэдгийг нь үгүйсгэж болохгүй. Женко жүдог аваад яаж хамгаалуулж байгаа шиг бөхчүүдийг өөд нь татаад, тэрүүгээр улс даяар ПИАР хийх санаа байгааг үгүйсгэхгүй. Мань хүн улс төрд орж байгаа шд, Сэлэнгийн засаг дарга болмоор байна гэж дуугарсан. Ингээд бодохоор хэн хэнд ашиг сонирхол байгаа.
Гэхдээ хэнд ч ашиг сонирхол байсан гэсэн зөв хүн, зөв авч яваад сайхан болговол цаад хувийн эрх ашиг, пиар хамаа алгоо. Өнөөдөр МҮБХ-нд ямар шинэчлэлт, юу хэрэгтэйг мэдэхгүй болохоор, дээр нь энэ хүмүүс ямар зорилго, мөрийн хөтөлбөр тавьж гарч ирснийг мэдэхгүй болохоор хэн нэгнийг нь дэмжих ямар ч боломж алга хэхэ.
Гүй ээ нээрээ арчилж тордоод барилга байгууламжаа сайхан анхаардаг, ядаж тойруулаад мод тарьдаг, Өргөө нэрэндээ таарсан бөхийн үзмэр, түүхтэй, цол тэмдэг, дэг жаягаа танилцуулсан сайхан музейн ганц өрөө байсан ч баярлана даа.
It's not just a club, it's way of life!

Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Gunbold » Мя 4-р сарын 17, 2018 4:21 pm

Анх бол Нямдорж гуайг дутуу дулмиг ажиллаж байна гэдэг байсан хэсэг нөхөд... ядаж бөхийн өргөөнд дүштэй больё залуус өвөл хөлстэйгээ гараад л явдаг том бөхчүүд хурган дээл жиипэндээ суудаг л биз харин тэнд барилддаг залуус их ер нь орчин үе залуусдаа анхаараач бас тэр эрэмбэ гэдгийг их эвгүй тогтоож залуусыг нугалаагаар аваргуудад аваачиж өгдөг энэ дээр Данзан Нямдорж 2 их мөнгө хийсэн. Тэгсэн тэгж дуугарсан бөхчүүдийг хөөж цолны мөнгийг нь өгөх өө байсан. Баянаа аваргыг бөхийн өргөөнөөс зайл гэж бөхчүүдийн хажууд дайрсан. Баянаа аварга уйлж гараад дараа нь Хасу бөх гэж юм хийх гээд их үзсэн чадаагүй... сайн хо яваагүй учир нь цөм нь бөхийн өргөөндөө наадмын тохиргоо, допинг тэр хоёр хянаж байгаа учир залуус үг хэлж чадахаа байсан. Мөнхбаатар арсланг шахаад оруулж хүүгээ амлахгүй юм бол допинг илрэхгүй шүү чамаас гэх мэтээр илд далд их сүрдүүлэг ирдэг. Албаар Увс, Архангай нутархагжуулан талцуулж бхөчүүдийн эвийг суларуулж хооронд хов хутгадаг. Тэгээд хэд хэд тэмцээд дийлээгүй хууль хүчгүйдсэн тэгэхээр одоо яах уу гэдэг асуултанд нь "Өрсөлдөх амбиц мөнгө хүчтэй хүн хэрэгтэй болсон тэрүүгээрээ ч Чинбат гарч ирсэн бусад нь өөрсдөө айгаад хэл амнаас нь жийрхдэг харин, харин Чинбат бөхийг үндэсний гол зүйл энийг цэвэрхэн гоё болгоод базвал шууд улс төрд хүчтэй орж ирэх дараачийн Женко гэж харсан тэгээл тэр... Яг ганц байшин биш, харин 2хон хүн л энэ жил хэн цол авах түрүүлэх тараар зураг зураад сууж байдаг "хуучны Баянаа аварга миний хүү 3т уначихсан байна гэдгийн бүх эрх мэдлийг өөрсдөө авсан гэсэн үг" Тиймээс л бөхчүүд хүчгүй дуугай зүгээр гар хөл болчихоод байгаа юм. Нямдорж дийлэхээ болиод ирэхээр нь өөрийн шавь хүчтэй Ба аваргыг тавьж тайзны араас үзэхээр болж байгаа юм. Ингээд эцэс төгсгөлгүй амбц ашиг сонирхолын араас ямар анх тэмцэж "Эрэмбэ, Барьц сонгох, Цол" бас бус дүрэм ярьж явсан зөв бодолтой арай номын дуутайнууд нь гээгдэж үлдэж хоцроод, бөхийн шинэчлэл нь одоо зүгээр байшин сандал суудлын асуудал шиг болчихсон. Хохирогч нь бөх сонирхогчид, бөхчүүд, ирээдүйд бөхийг хайрлаж дурлагчид, өв соёл минь л болж байна даа

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 3:38 pm
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 49 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Tdi » Мя 4-р сарын 17, 2018 5:45 pm

Энэ бөх, хөлбөмбөгийн холбооны хэрүүл, нийгэм улс төрийн байж байгаа болон зарим нэг хүмүүсийг харахаар мань хэдийн ирээдүй үнэн бүрхэг байна. Монголчуудыг эд бараатай адилтгаж зүйрлэвэл дийлэнх хүмүүс нь хулхи чанаргүй, стандартын шаардлага хангадаггүй хятад бараа шиг л санагдах юм даа.

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Шинээ » Мя 4-р сарын 17, 2018 6:06 pm

Tdi бичсэн нь:
Мя 4-р сарын 17, 2018 5:45 pm
Монголчуудыг эд бараатай адилтгаж зүйрлэвэл дийлэнх хүмүүс нь хулхи чанаргүй, стандартын шаардлага хангадаггүй хятад бараа шиг л санагдах юм даа.
Чи ер нт монголчуудыг эд бараатай адилтгаж зүйрлэдэг хэн бэ өөш ? :oops: :D
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boboZ » Лх 4-р сарын 18, 2018 11:08 am

Зодооч муу сдаг :D
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
Tdi
Шилдэг бичигч
Бичлэг: 122
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 3:38 pm
Талархсан: 43 удаа
Талархагдсан: 49 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Tdi » Лх 4-р сарын 18, 2018 11:18 am

Шинээ бичсэн нь:
Мя 4-р сарын 17, 2018 6:06 pm
Чи ер нт монголчуудыг эд бараатай адилтгаж зүйрлэдэг хэн бэ өөш ? :oops: :D
Ах нь байна :shock:

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 4-р сарын 18, 2018 6:48 pm

Мэндээ...

Нөгөө л JCI ярьж байна гэж бүү бодоорой хаха (бүр хаширчлаа шт). "Гэрэлт ирээдүй" гээд төслийн хүрээнд хотын захруу байдаг сургуулийн ойр орчимд өөрсдийн болон дэмжиж оролцож буй хувь, байгууллагуудын хөрөнгөөр гэрэлтүүлэг тавьж өгч байгаан.
Тавьж өгсөн гэрэлтүүлгийг ариг гамтай ашиглаж байхыг сургуулийн захиргаа болон сурагч багачуудад ухуулах, таниулах ажлыг давхар гүйцэтгэх зорилгоор хамтран ажиллаж байгаа. Өнөөдөр сургалтын албаны хүсэлтийн дагуу ахлах ангийнханд мэргэжил сонголттой холбоотой лекц сургалт орлоо.
Энэ удаад 10-р анги буюу 2 жилийн дараа төгсөх сургачидтай хөгжилтэй уур амьсгал бүхий сургалт боллоо хэхэ.

Мэргэжил гэдэг нь тодорхой МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ДАДАЛ ЗУРШИЛ шаардсан ажиллах орон зай, ажлын байр юм.

Үүн дотроо мэдээж: Дээрх гурвыг гурвууланг нь шаарддаг мэргэжил байна, аль нэгийг нь шаарддаг мэргэжил гэж бас байдаг тухай хэлэлцэх явцад. Тусгайлсан мэдлэг шаардахгүй, чадвар байхад ажиллаж болдог мэргэжил юу вэ? гэсэн асуултад манай аваргууд ДУУЧИН, ЖҮЖИГЧИН, БӨХ гэж хариулав. Яагаад гэдэг тайлбарууд нь бүр хөгжилтэй хаха. Бөхчүүд бол мангар л гэж авч байна лэ. Тийм бишээ асар их тэвчээр, ухаан шаарддаг бөгөөд мэргэжил бүр бусдад харагдахгүй боловч тодорхой МЭДЛЭГ, ЧАДВАР, ДАДАЛ ЗУРШИЛ шаарддаг тухай сайтар тайлбарлаж өгөв.

Шар хадны эцэст байрлах 79-р сургуульд суралцаж буй эдгээр 10-р ангийнханаас ЦАГДАА, ХУУЛЬЧ, ЭМЧ болно гэсэн хүүхдүүд бусад мэргэжлээс илүү олон байлаа.
Спортын анагаахаар эмч болно, сэтгэлзүйч болно, Солонгост шууд урлагаар ажиллана, эрхзүйч болно, барилгын инженер болно гэх мэт тусгай мэргэжлүүдийг цөөнгүй нэрлэж байсан нь гоё санагдсаан. Ах нь 2001 онд 10 жилээ төгсөөд оюутан болж байлаа гэж хэлэхэд пөөөөөөөх (та нар амьд байдаг юм уу гэдэг шиг хаха) бид нар төрж байсын байна шт гэж уулга алдацгаав.
Далимд нь мань сургагч багшаар бэлтгэгдэж байгаа бөгөөд байгууллага дээр Харилцаа, Удирдлага төлөвлөлт, Судалгаа, түүнийг хэрхэн ашиглах гэх мэт сэдвүүдээр сургалт орох боломжтой шүү гээд аваад хаячихая.

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Redman » Пү 4-р сарын 19, 2018 2:03 pm

biggy бичсэн нь:
Мя 4-р сарын 17, 2018 3:48 pm
Chinggis бичсэн нь:
Мя 4-р сарын 17, 2018 12:24 pm
Тэхгүй бол бөх нэртэй бүдүүн залуус өнөөдөр боловсрол мэдлэгийг зүгээр л нулимж байгаа дүрийг хүүхэд залууст харуулж байна шд.
Ерөөсөө л хамаг муухай зүйл тэндээс гарч байна. Ядаж цэврээр өрсөлдөхгүй юм, найраа хийнэ, мөнгө авна, цол худалдана.
Дээрээс нь жинхэнэ бэлтгэл сургуулилтаас илүү допинг гэх мэт муу зүйлийг түрүүлж, бас хамгийн их хэрэглэдэг газар. Их спортоор /чөлөө, жүдо/ хичээллэдэгүүд нь мэдээж олон улсын тэмцээнд ордог учраас харьцангуй цэвэр. Ер нь хамгийн хөгийн газар болоод байна.
Энэ бүхний бурууг МҮБХолбоо 100 хувь хариуцах ёстой, яалт ч гүй алдаа, энд өөрчлөлт орох хэрэгтэй. Бөхөө мэддэг гээд бөх хүн байх ёстой юу, уламжлал шинэчлэлийг зөв хослуулах ёстой гэдгийг бодох хэрэгтэй.
Магадгүй Ба аварга бол "ингээд л болоод ирсийн, болно" гэвэл бүтэхгүй. Ид залуу насандаа тэгээд сурсан хүн, одоо шинэчлэл хийнэ гэдэг ч дээ. "Намайг залуу байхад ийм жудагтай, ийм байлаа" гэхгүй бол илүү юм хийх эсэхийг нь мэдэхгүй.
Мөн Чинбат гуай ч гэсэн, яг ганцхан бөхөө сайхан сайжруулая гэсэн гэгээн бодолтой гэвэл итгэхгүй байна. Гэхдээ мундаг хөдөлмөрч гэдгийг нь үгүйсгэж болохгүй. Женко жүдог аваад яаж хамгаалуулж байгаа шиг бөхчүүдийг өөд нь татаад, тэрүүгээр улс даяар ПИАР хийх санаа байгааг үгүйсгэхгүй. Мань хүн улс төрд орж байгаа шд, Сэлэнгийн засаг дарга болмоор байна гэж дуугарсан. Ингээд бодохоор хэн хэнд ашиг сонирхол байгаа.
Гэхдээ хэнд ч ашиг сонирхол байсан гэсэн зөв хүн, зөв авч яваад сайхан болговол цаад хувийн эрх ашиг, пиар хамаа алгоо. Өнөөдөр МҮБХ-нд ямар шинэчлэлт, юу хэрэгтэйг мэдэхгүй болохоор, дээр нь энэ хүмүүс ямар зорилго, мөрийн хөтөлбөр тавьж гарч ирснийг мэдэхгүй болохоор хэн нэгнийг нь дэмжих ямар ч боломж алга хэхэ.
Гүй ээ нээрээ арчилж тордоод барилга байгууламжаа сайхан анхаардаг, ядаж тойруулаад мод тарьдаг, Өргөө нэрэндээ таарсан бөхийн үзмэр, түүхтэй, цол тэмдэг, дэг жаягаа танилцуулсан сайхан музейн ганц өрөө байсан ч баярлана даа.
Бөхийн холбоо суга суга... Ард түмний хөрөнгө, улсын төсвөөс боссон өргөөг нь одоо харчих.
Хачин халтар, өнгө зүс муутай л юм байдаг. 1998 билүү 99 онд ашиглалтанд орсон шд. Ашиглалтанд ороод 20-хон жил болж байгаа. Тэгэхэд гадны том цэнгэлдэх, спорт орднууд олон арван жил сэмбэгэр ашиглаад болдог л юм шиг байна лээ.
Дээр Чингисийн хэлсэнтэй санал нийлээд байгаам. Эр бяраараа аархсан хэдэн оркууд.
Өвлөгдөж ирсэн уламжлал юм даа гээд эрхлүүлсээр байгаад мулгуу болгоод хаячихсан.
Үндэсний бөхөөр хичээллэдэг хар мянган залуус байна. -100 кг жинтэй залуу бөх гэж одоо бараг байдиймуу?
Тэгсэн мөртлөө жүдо, чөлөөтийн хүнд жинд барилдах залуус тасраад удлаа.
Үнэмлэхүй жинд бараг 3 сда хоорондоо барилдаад, алт мөнгө хүрлээ хуваагаад авчихдаг юм бишүү?
Тэгснээ бөхийн орон бла бла..

Чөлөөт, жүдод маш их бэлтгэл хийж байж л амжилт гаргадаг байх.
Харин манай үндэсний бөх тиймгүй бололтой. Хөдөлгөөний багахан эвсэл, тэгээд хүчний бэлтгэл л голдуу хийгээд дээр нь хэд сайхан тариа шаагаад л бакирчихна. Цол авахдаа ч гэсэн сайн нутгийн зөвлөлийн дэмжлэг байхад хөлс гаргахгүй улсын цол хүртчихдэг л болсон байна лээ. Үндэсний бөхөөр амжилт гаргах нь шар дэвжээн дээр ясаа цайлгаж, татами дээр шүүсээ шахуулснаас хамаагүй хялбар болохоор залуус ийшээ шуураад байгаа биз. Дээр нь найраа, бузар булай, жүжиг гээд ёс бус зүйлсээр дэндүү баян.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 19 ба 0 зочин