ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хэрэглэгчийн хөрөг
baaska0395
Бичлэг: 11
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 7:57 pm
Байрлал: Anfield,Liverpool,Ulaanbaatar,Mongolia
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 9 удаа
CONTACT:

ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн baaska0395 » Лх 12-р сарын 06, 2017 8:05 pm

Аваргуудын лиг эргэн ирлээ!
Liverpool клубын хувьд Английн багуудаас Европын тавцанд хамгийнд өндөр амжилтыг үзүүлж Аваргуудын лигийн дэлдэн чихтийг 5 удаа,Европын цомыг 3-нтаа хүртсэн баялаг түүхтэй баг билээ.Тэгвэл Bleacherreport-с тодруулсан Anfield-д болж байсан Ав.лиг шилдэг үдшийн талаар сонирхоцгооё.

6. 2008 оны 4-р сар, шөвгийн 8-н тоглолт, 4:2 vs Arsenal
Эхний тоглолт Emirates цэнгэлдэхэд 1:1-ын харьцаатай эвийн гэрээ байгуулсан. 2 баг Premier League болон Ав.лиг хүрээнд 6 хоногт 3 удаа хоорондоо таарч тоглох хүндхэн учраа тохиогоод байлаа. Амралтын өдрүүдэд тохиосон PL-ын тоглолтонд мөн л эвийн гэрээ байгуулаад байсан хоер багийн тоглолт Anfield цэнгэлдэхэд гал гарах нь тодорхой байв.
13 дахь минутанд Arsenal тооны харьцааг нээж тэргүүлж эхэлсэнч тоглолтын 30 дахь минутанд чөлөөт цохилтоос ирсэн бөмбөгийг Sami Hyypia мөргөж тооны харьцааг тэнцүүлэв. 69 дэхь минутанд Fernando Torres талбайн эздэд хүссэн зүйлийн өгч тооны харьцааг 2:1 болгов.
Arsenal амархан бууж өгхийг хүссэнгүй довтолсоор сэлгээгээр орж ирсэн Adebayor 84 дэхь минутанд гоолдож тооны харьцааг 2:2 болгов. Гэсэн хэдий ч Arsenal-ын гоолоос хэдхэн секундын дараа Arsenal-ын хамгаалагч Ryan Babel-г 16 дотор унагааснаар улаанууд penalty цохих эрх авч улмаар улаануудын ахлагч Steven Gerrard гоолдож тоглолтын 90+2 минутанд Ryan Babel сөрөг довтолгоо амжилттай болж гоол оруулсанаар тоглолт 4:2-н харьцаатай өндөрлөсөн.
Зураг
5. 2002 оны 3-р сар, 2 дахь хасагдах шат,2:0 vs Roma
Тухайн үед Ав.лиг-ийн бүтэц 8 хэсэгт хуваагдан 16 баг цааш шалгарч дахин 4 хэсэгт хуваагдан тоглоод 8 баг нь цаашаа хасагдах шатны тоглолт хийдэг байв. Liverpool цааш хасагдах шатанд тоглохын тулд 2:0 гэсэн төгс амжилтыг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байв.
Fabio Capello гоор удирдуулсан хүчирхэг Roma-г талбайдаа хүлээн авсан улаанууд 6 дахь минутанд Jari Litmanen гоолоор тэргүүлж улмаар 64 дэхь минутанд Danny Murphy-гын хаалттай цохилтоос цохисон бөмбөгийг Emile Heskey нэмж гоол болгосноор 2:0-р хожиж чадсан тоглолт энэ жагсаалтын 5-т багтаж байна.
Зураг
4. 2007 оны 5 сар, хагас шигшээ, 1:0 vs Chelsea
Liverpool хагас шигшээ тоглолтонд Chelsea-тэй 3 удаа таарч тоглож байсан тохиолдлын 2 дахь удаа нь энэ байлаа. Chelsea-гын талбай дээр болсон тоглолтонд 1:0-р хожигдоод байсан улаанууд талбай дээрээ хариуг нь барих хүндхэн тоглолт тэднийг хүлээж байв.
Тоглолтын 22 дахь үргэлжилж байлаа. Liverpool клуб ашигтай байрлалд чөлөөт цохилт хийх эрхийг аван Steven Gerrard бөмбөгний ард ирж Chelsea-гын хамгаалагчид бүгд л түүний дамжуулалт хийхийг хүлээж байв. Гэсэн хэдий ч байдал өөрөөр эргэж Gerrard хажуу тийш 16-н шугам руу Agger руу дамжуулхад Agger эхний хүрэлтээр шууд цөм цохиж Liverpool 1:0-р тэргүүлж эхэлсэн юм.Улмаар энэ тоглолтонд үндсэн цаг болон нэмэлт цагт гоол оролгүй 2 баг penalty цохих болсон.
Liverpool эхний цохилтыг хийж Boudewijn Zenden хаалганы баруун дээд буланд,Alonso баруун доод буланд,Gerrard мөн л баруун доод буланд харин Dirk Kuyt хаалганы зүүн доод буланд цохин гоолдсон бол Chelsea клубын тоглогчдоос эхний цохилтыг Robben хийж баруун доод буланд цохисон цохилтыг Reina хаав,Lampard мөн л баруун доод буланд хүчтэй цохин гоол оруулсан хэдий ч Geremi-гын хаалганы зүүн доод буланд цохисон цохилтыг Reina хааснаар Liverpool finald тоглох эрхээ авч чадсан билээ.
Зураг
3.2009 оны 3-р сар, хасагдах шат, 4:0 vs Realmadrid
Энэ бол Ав.лиг-т өдөр байнга тохиогоод байддаггүй гайхалтай үдшүүдийн нэг байсан юм.
Sergio Ramos, Fabio Cannavaro, Raul, Arjen Robben and Gonzalo Higuain гэсэн шилдэг тоглогчидтой хаалган дээрээ Spain-ны баатар хэмээгдсэн Iker Casillas тай байсан гээд бодоод үз.
Улаанууд Santiago Bernabeu-д болсон тоглолтонд Benayoun-ны ачаар 1:0 гэсэн тэргүүлэлтэй талбай дээрээ ирээд байв. Benitez баг яаг л өлсгөлөн барс шиг тоглолт үзүүлж 16 дахь минутанд Torres тооны харьцааг нээсэн бол 28 47 дахь минутанд Steven Gerrard double хийж 88 дахь минутанд Andre Dossena гоолдож эцсийн цэгийг тавьснаар Spain-ны алдарт эзэн хааны баг Anfield цэнгэлдэхэд хүчин мөхөсдөн юм.
Зураг
2.2004 оны 12-р сар, хэсгийн тоглолт, 3:1 vs Olympiakos
2005 оны Stanbul-ын гайхамшиг энэ тоглолтоос эхэлсэн гэхэд болно. Улаанууд 2 буюу түүнээс дээш гоолоор хожиж байж хасагдах шатанд тоглох эрхээ авах байлаа.
Rivaldo-гын чөлөөт цохилтоос оруулсан гоол улаануудад хүнд цохилт болж эхний хагас 1:0-р өндөрлөөд байв. Улаанууд 3 гоол хэрэгтэй байлаа.(2:1 болсон бол айлын талбайд гоолдсон гээд Olymp цааш шалгарах байсан)
Сэлгээгээр орж ирсэн Florent Sinama Pongolle улаануудад итгэл найдвар авчран гоол оруулж 1:1 болгон тэнцүүлэв.Тоглолтын цаг дуусхад 10 минут үлдээд байсан хэдий ч улаануудад 2 гоол хэрэгтэй байв.Neil Mellor 81 дэхь минутанд гоолдсон явдал бага ч гэсэн итгэл төрүүлж улмаар 86 дахь минутанд Steven Gerrard өөрийн career-н гайхалтай нэгэн гоолыг оруулж Kop-уудад аз жаргал бэлэглэж Liverpool хасагдах шатанд шалгарсан түүхтэй.
Зураг
1. 2005 оны 5-р сар,Хагас шигшээ, 1:0 vs Chelsea
Luis Garcia-гын алдарт Ghost Goal энэ тоглолтонд орсон.
Olympiakos-ын эсрэг хийсэн бишрэм тоглолтын дараа улаанууд Bayer Leverkusen,Juventus гэсэн багуудыг хожиж улмаар Chelsea клубтай хагас final-д учраа таарав.Эхний тоглолт Chelsea-гын талбай дээр болж 0:0 гэсэн эвийн гэрээ байгуулж бүх юм Anfield цэнгэлдэхэд шийдэгдэх байлаа.Chelsea клубын улаануудыг League cup-т хожоод байсан бөгөөд PL-т түрүүлэх болзлоо аль хэдийн хангаад байв.
Liverpool-ын зүүн жигүүрээс эхэлсэн довтолгоо амжилт олж Chelsea-гын хамгаалалтыг нэвтлэн Milan Baros хаалгачын эсрэс ганцаараа гаран цохилт хийх үедээ Cech-тэй шүргэлцэн унаж улмаар Spain шидтэн Luis Garcia нөхөж цохисон цохилт хамгаалагчаас хачир аван хөөрч хаалганд орох үед William Gallas татаж гаргав. Гэсэн хэдий ч шүүгч гоолыг тооцож Chelsea гоол хийж чадахгүй байсаар Liverpool Stanbul-н гайхамшигт үдшийг бүтээх эрхээ олж авсан билээ.
Зураг
Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн biggy » Пү 12-р сарын 07, 2017 10:54 am

энэ бичлэгүүд дээр лайк дармаар байнаа.
Өчигдрийн тоглолт ч гэсэн гоё тоглолтоор нэрлэгдэг байхоо, шинэ рекордтой, гоё л байлаа шд
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн boboZ » Пү 12-р сарын 07, 2017 11:07 am

Карра номон дээрээ бас хамгийн аймар уур амьсгал мэдрүүлсэн тоглолт энэ Челситэй Энфилдэд хийсэн тоглолт гэсэн байна лээ. Челси дөнгөж мөнгөтэй болчихсон менежер нь ч тоглогч нар нь ч пээдийцэн хандлагатай байсан, дээр нь манайхыг Юве-г хожсоны дараа финалд үлдчлээ гэж тэмдэглэцгээсэн, Милан - Челси гэсэн зууны финал болно гэсэн баннер бэлдчихсэн ер нь л манайхыг ёстой өрсөлдөгч гэж үзээгүй байсан нь манай тоглогчид болон фенүүдийн дургуйг тухайн үедээ маш их хүргэсэн. Эхний Стамфорд Бридж-д болсон тоглолтон дээр фенүүд нь сүртэй дэмжиж үзээгүй, зүгээр театрд урлагын тоглолт үзэж байгаа аятай байсан. Одоогын шити шиг. Тэгээд Энфилдэд ирэхэд ёстой жинхэнэ дүрэлзэж буй галт ууланд ороод ирсэн юм шиг мэдрэмж төрсөн гэж байгаа юм. Каррад тэгж санагдаж байгаа юм чинь Челскигийнхэнд ямар байсан нь тодорхой. Мөнгөөр баг тоглогчид авч болдог ч фенүүдийг авч чадахгүй гэдгийг сайхан ойлгуулсан даа. Ютүб дээр яг энэ тоглолтын эхэнд дуулсан Fields of Anfield Road, Fuck off Chelsea FC гээд дуунуудыг нь зүгээр бичлэгээр үзэхэд л шар үс босдог шд хаха
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
Шинээ
Ганган бичигч
Бичлэг: 238
Элссэн: Да 9-р сарын 18, 2017 8:43 pm
Талархсан: 119 удаа
Талархагдсан: 115 удаа
CONTACT:

Re: ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн Шинээ » Пү 12-р сарын 07, 2017 11:52 am

boboZ бичсэн нь:
Пү 12-р сарын 07, 2017 11:07 am
Милан - Челси гэсэн зууны финал болно гэсэн баннер бэлдчихсэн ер нь л манайхыг ёстой өрсөлдөгч гэж үзээгүй
Хаха яахаараа тэр 2 зууны финал болдогийн ёстой хуцдаг гарууд вэ?
Jamie Carragher - “"Who's bigger than Liverpool?”

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Ганган бичигч
Бичлэг: 234
Элссэн: Лх 11-р сарын 08, 2017 2:43 pm
Талархсан: 87 удаа
Талархагдсан: 85 удаа
CONTACT:

Re: ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн Redman » Пү 12-р сарын 07, 2017 2:36 pm

Тэр хагас шигшээ чинь гаргасан дуу авианы хэМжээгээрээ Анфилдын хамгийн чанга нь бсан гэдэг бх аа

Ямар сайндаа ЖТ хүртэл шоконд орсон гэдгээ хэлдэг шд

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн boboZ » Пү 12-р сарын 07, 2017 2:52 pm

Энэ тоглолтын уур амьсгалыг бичсэн бичлэг нь байна.


Fuck off Chelsea F.C энэ тоглолтон дээр..


Fields of Anfield Road тоглолтын өмнө
He who betrays will always walk alone...

Хэрэглэгчийн хөрөг
baaska0395
Бичлэг: 11
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 7:57 pm
Байрлал: Anfield,Liverpool,Ulaanbaatar,Mongolia
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 9 удаа
CONTACT:

Re: ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн baaska0395 » Ба 12-р сарын 08, 2017 1:07 pm

Шинээ бичсэн нь:
Пү 12-р сарын 07, 2017 11:52 am
boboZ бичсэн нь:
Пү 12-р сарын 07, 2017 11:07 am
Милан - Челси гэсэн зууны финал болно гэсэн баннер бэлдчихсэн ер нь л манайхыг ёстой өрсөлдөгч гэж үзээгүй
Хаха яахаараа тэр 2 зууны финал болдогийн ёстой хуцдаг гарууд вэ?
Челси-гын фанатууд өөрсдийгөө хөөргөж л тэгж хэлсийн блгү хүүхдүүд ярьж л байдышд :P
Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Nemo
Бичлэг: 23
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 9:42 am
CONTACT:

Re: ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн Nemo » Ба 12-р сарын 08, 2017 5:48 pm

boboZ бичсэн нь:
Пү 12-р сарын 07, 2017 2:52 pm
Энэ тоглолтын уур амьсгалыг бичсэн бичлэг нь байна.


Fuck off Chelsea F.C энэ тоглолтон дээр..


Fields of Anfield Road тоглолтын өмнө
Энэ үед цэнгэлдэх дотор нь байсан бол галзуурах байсан байх даа.
Цэнхэрүүд энэ жил Барса, ПСЖ хоёрын нэгтэй таарах гээд байна уу гүй юу хаха.
Зураг

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн boldbold » Пү 12-р сарын 28, 2017 4:31 pm

Рэалыг 4-0-р нухсан тоглолт.
Орос тайлбартай нь арай л гоё сонсогдоод байна..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
Ladykop
Шилдэг бичигч
Бичлэг: 106
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 6:34 pm
Талархсан: 124 удаа
Талархагдсан: 63 удаа
CONTACT:

Re: ANFIELD -д болж байсан Ав.лиг-н шилдэг үдшээр ямар тоглолт нэрлэгдэх вэ?

Бичлэг Бичсэн Ladykop » Ба 11-р сарын 16, 2018 4:06 pm

Ер нь л бүгд ганган тоглолтууд байна. Челситэй тоглосон тоглолтууд жинхэнэ цус хөөргөж байсан. Гэхдээ миний хувьд Ливерпүүл 4:0 Реал мадрид. Яагаад ч юм Реал Мадридыг талбай дээрээ шившиг болгож байна гэж бодохоор л гоё байсан. Дээрээс нь хажууд Реалын фэн суучихсаныг ч хэлэх үү хаха.

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 2 ба 0 зочин