Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Юу хүссэнээ л бич дээ..
Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Мя 3-р сарын 06, 2018 10:36 am

Сансрын музей очиж үзвэл гоё доо, од эрхэсийг планетариумд хараад л, хүнээр тайлбарлуулаад л. Очиж үзвэл миний зургийг олоорой, хаана байгааг олсон хүнд шагналтай нтр.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Chinggis » Мя 3-р сарын 06, 2018 1:03 pm

Redman бичсэн нь:
Да 3-р сарын 05, 2018 3:58 pm
Гэснээс манай ШУА "Босоо хөх монгол" бүлгэмтэй хамтран ажиллах санамж гэрээ үзэглэсэн байна лээшд :evil: :evil:
Бүхэн бүтэн Траназавр Батаар гараад явцан биз дэ. Тийм хэмжээний түүхийн үнэт олдворууд гарч байгааг үгйүсгэхгүй. Түрэг Хүннү гүрний үеийн үнэт олдворууд мэр сэр алга болж л байдаг юм билээ. Аргаа бараад л Хөх Монголтой хамтраад биз дэ.
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 3-р сарын 21, 2018 10:12 pm

Мотор гэдиймүү, ажиллагаа гэдэг юм уу аль нь ч яахав.

Миний бодол сүртэйгээр хэлбэл баримталдаг зарчим үхэр тэргээр туулай гүйцдэг гэдэгт итгэдэг. Мөн хүн хичээхгүй л бол урууддаг, харин өгсөхдөө очих зорилго тодорхой бол яарах юун гэж боддог.

Тиймдээ ч тоо болон аналитик чиглэлээр ажиллахдаа цааргалалгүй бараг 10 жил ажиллачихаж. Юмыг бол тал талаас нь харах гэж үздэг, учир шалтгааныг тайлбарлах дуртай, холбоос уялдааг тайлах, анзаараагүй нөлөөлөгч хүчин зүйлс юу байв гэж ухах дуртай ч гэхиймүү мэргэжлийн онцлог нь дадал ч гэхиймүү болжээ. Сүүлдээ ажлын орчин нөхдүүдийн харах, ярих, хандах нь хачин болоод байхаар нь би энд босоо өсөлт сонирхохгүйээ, хэвтээ өсөлт үүсгэж, бизнес хөгжүүлэлт, шинэ инноваци нэвтрүүлэхэд харин хөлс тохироод хийе гээд хэлээд орхисон чинь өргөс авсан мэт болчихдог наасан хэхэ. Гэхдээ хамт олноо муулж байгаан бишээ, тодорхой байх нь амар гэдгийг үлгэрлээд бүгд ямар зорилготой нь тодорхой болчихсон гэдгээр ойлгоорой.

Уг нь бол ажил ажил гэсээр тэгэж хайрцганд орж, солиорохгүйн тулд бусад эрх чөлөө, баяр хөөр, аз жаргалын мэдрэмжээ хаа нэгтэйгээс авчихдаг гэж боддог байлаа. Өөрөө ч багадаа зун нь өвөө дээрээ хөдөө өнжиж, бусад үед нь ангийнхан, найзуудтайгаа ихэнх цагаа өнгөрүүлдэг байсан нь бусадтай ойлголцох, нөхөрлөх зан төлөвт суурьшуулсан юм болов уу.

За тэгээд хэдэн цагийн гарз буюу олон нийтийн бүлгүүдээ эрэгцүүлж үзэв.

Гэрэл зураг: Мэргэжлийн суурь байхгүй (өнгө будагны онол, гэрэл сүүдрийн онол) ч мэдрэмж, таашаал маань хүмүүст тийм ч муухай санагдуулдаггүй нь намайг татжээ. Одоо 20-60 хүртэл насны баг хамт олон Crew-тэй ч болж. Эдгээр нөхдүүд маань 5 жилийн өмнөхтэй харьцуулахад ажил амьдрал гээд уулзалдах нь багасч, уулзалдахдаа мэдээж бүтээл туурвих, аялах тухай ихэнхдээ хүүрнэнэ хааяа хэрэгжүүлнэ. Цаг заваа зориулж нөхөрлөхөд сайхан байдаг. Мотор нээх хүчлэхгүй тааваараа ажиллагаатай. Манайхан дотор сайн нь ч, муу нь ч бий.

Хөлбөмбөг: Багадаа байрны ах нар хөлбөмбөг тоглоход хаалганы ард бөмбөгөнд гүйдэг байсөөн. Гэхдээ яагаад ч юм тоглох дуртай болоогүй тэгэсгээд л мэддэг, бөөнөөрөө тоглосон үед бөмбөг ирэхгүй ч гүйгээд л гүйгээд л хааяа хождог, заримдаа хожигддог л байсан санагдаж байна хаха. За тэгээд үзэгчийн эгнээнд шилжсэн үе нь 2009-10 он хавьцаа юмуудаа. (1998 оны Францад болсон ДАШТ-г үзэж байсан, Бразил-Роналдогийн дэмжигч болж байлаа.) Гэнэт л Жэррард гэх эрхэм ороод л ирсэн яаж, хэзээ, юунаас болсоныг одоо санах гээд санадаггүй юм. За тэгээд юу болсныг манайхан мэдэх байлгүй. Жинхэнэ дураараа дургиж, балайрч чаддаг гоё хамт олон. Мотор нээх хүчлэхгүй тааваараа ажиллагаатай. Манайхан дотор сайн нь ч, муу нь ч бий.

Бүжиг: Бүжигт бол багаасаа сонирхолтой байсөөн. Өөрийгөө чамгүй рэп шахчихдаг л гэж боддог байлаа дотроо хаха. Гэхдээ хамтлаг мамтлагт байж од мод хүслэндэж яваагүйлдээ мэдээж. Бүжгийн төрөл нээх голоод байдаггүй, сүүлийн жилүүдэд эрчээ авсан алдарт кизомба, бачата, салсаг сонирхолын журмаар илүүтэй бүжиж, кайфарч, стресс тайлж бас бусадтай нөхөрлөж байлаа. Эмэгтэй хүнийг хүндлэх, тэдэнтэй харилцах бичигдээгүй дүрэм, соёлууд их зүгээр. Ерөнхийдөө бас зөөлөн гэхиймүү эвсэг харилцаатай хамт олон. Мотор нээх хүчлэхгүй тааваараа ажиллагаатай. Манайхан дотор сайн нь ч, муу нь ч бий.

Сагсан бөмбөг: Өөрөө тоглох дуртай, тогломор аяддаг спорт маань. КЖ-гээ дагаад Бостонд ирсэн ч Бостоныг хуучин мэддэг, хөгжөөн дэмжигчид нь их таалагддаг баг байсан юмдаг. Монголд маань хилийн чанадын сагс үзэх хэцүүгийн улмаас тэр бүр уулзалдаад байдаггүй ч олон нийтийн сүлжээнд болон хаяа зааланд асар идэвхитэй найзууд. Ихэвчлэн ахлах сургуулийн болон оюутан залуус. Элдэв хор хар, муу зуршил байхгүй бас л гоё хамт олон. Мотор нээх хүчлэхгүй тааваараа ажиллагаатай. Манайхан дотор сайн нь ч, муу нь ч бий байх.

Жэй Си Ай: Алдарт гэх юм уу, муу нэртэй гэх юм уу орчин. Нас биед хүрсэн өөрсдийнхөө учрыг олох, үр дагавараа даах чадалтай нөхдүүдийн бүлгэм. Урд өмнөх нэгэн ерөнхийлөгч нь JCI гэдэг бол FITNESS CLUB/GYM гэж зүйрлэсэн нь их оновчтой санагдсан. Та GYM-д төлбөр төлөөд явна, өөрөө уйгагүй хичээж, бэлтгэлээ шаргуу хийж чадвал сайхан үр дүнд хүрнэ. Төлбөрөө төлсөн ч хийхгүй бол бахь байдгаараа, магадгүй бүр дордоно хаха. GYM-д дандаа адилхан бие хаатай нөхдүүд байдаггүй, зарим нь надаас ч турьхан, зарим нь бол мангас адгуус мэт хөгжчихсөн, зарим нь надархуу гээд харагдах байдлын хувьд. GYM-д харилцаад үзэхэд зарим нь нөхөрсөг, зарим нь бүрэг, зарим нь онгироо, зарим нь төвөгтэй, зарим нь хэнээтэй, зарим нь атаархуу гэх мэт бэлтгэл хийгчид байдаг. GYM-д зарим нөхөд бэлтгэлээ таслаад ууж иднэ, бүр хэтрүүлнэ, зарим нь огт амсахгүй, зарим нь хоолны дэглэмийг ягштал баримтална. GYM-д явж байгаа зорилго зарим нь биеэ хөгжүүлэх гэж, зарим нь хүнтэй танилцах гэж, зарим нь цаг нөхцөөх гэж, зарим нь өөрийгөө гайхуулах гэж, зарим нь эсрэг хүйстэнээ тандах гэж, зарим нь гоё хөгжсөн залуус/бүсгүйчүүдтэй нөхөрлөж гайхуулах гэж гэх мэт хаха.JCI бол яааг л тийм орчин. Өөрөө суралцаж, харилцаж, зохион байгуулж, зохицуулж, манлайлж, чиглүүлж чадаж байвал чи хожно. Мотор их ачаалладаг, ажиллагаа сайтай байхыг шаарддаг юм байна.
Оройтож орсондоо жаахан харамсах аяс анзаарагддаг ч эсрэгээрээ орсондоо баярлах нь илүү юм байна лэ. Олон ажил, олон харилцаа, төвөгтэй цаг мөчийг хүн зохицуулж болдог, би ч чаддаг гэдгээ мэдрэхэд таатай л мэдрэмж юм.

Мэргэжлийн дагуу холбоо ч юм уу клуб байдаггүй юм байна. Статистикчдын холбоо этр хаха. Тэгэхээр ажил, гэрээс бусад орчин эрх чөлөө, аз жаргалыг мэдэрдэг дээрх бүлгэмүүд байгаан байна. Яагаад ч юм фитнесслэг оршихуй сэдэв дээр Чингисйн зөрүүдлсэнийг уншаад бас JCI-г баалах хүмүүсийн үзэж харсан дутуу санагддагийг тайлбарлачих юмсан гэсэн санаа давхцаад нуршив.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Лх 4-р сарын 04, 2018 11:26 am

Цөөнхийн тухай бодол.

Нийгмийн гол хөдөлгөгч анги. Дээд боловсролтой, тодорхой ажлын туршлагатай, аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх чадвартай. Монгол улсын нийт хүн амын 20-30% орчим болов уу. Уг нь 70-80% нь ийм байх ёстой.

Үүн дотроо бас зах зээлийн нийгмийн эрүүл хувилбар буюу эрх мэдэлд дулдуйдалгүй үйл ажиллагаа явуулж, тодорхой тооны ажилчин ангийг зохион байгуулж, удирдан чиглүүлж, өөрийгөө сорих бас шударга замыг сонгох эрмэлзэлтэй хэсэг нь 10-20% болов уу. Харин нөгөө хэсэг нь мэддэг, ойлгодог боловч санаатай, санаандгүй замаар эрх мэдлийн гинжин хэлхээ рүү орсон. Ирээдүйд хэн ч болж мэдэх нөхөд. Гэхдээ ерөнхий дүр зураг нь новш болох тохиолтой.

За цөөнхөд иймэрхүү хүмүүс багтдаг юм байж. Тэд ямар шинж чанартай вэ гэж үү?

Цөөнх арчаагүй, хүчгүй, аливаа сөрөг үзэгдлийн золиос болдог. Өнөөг хүртэлх түүхүүд бүгд гэрчилдэг. Тэд нэгдэж гудамжинд гарч тэмцэх тухай мэдэхгүй учир нь тэд ухаанаар, арга эвээр, дүрэм журмаар нь шийдэх боломжтой ба тэгэж шийдэж болно гэж итгэдэг. Гэвч амьдрал болоод түүх тэгдэггүйг харуулсан.
Тэд онолдсоор, зөв хувилбар ярьсаар, бурууг шүүмжилсээр ялааны алуураар бяц бяц нүдүүлдэг.
Тэднийг хэн намнадаг вэ? - тэднээс доош жагсдаг, дутуу мэдлэгтэй, дутуу чадвартай, дутуу үнэлэгддэг зэрлэг ангийнхан намнадаг. Хөгжингүй орнуудад энэхүү зэрлэг анги нийт хүн амын 20%-аас хэтрэхгүй байгаа ажиглагддаг бол манайд 80% орчим хувь байгаа нь өөрөө галзуу үзэгдэл. Ийм галзуу түвшинд хүргэсэн нөхцлийн ойрын жишээ бол 1930-аад оны цэвэрлэгээ. Тэд цөөнхийг бүрэн намнаснаар бид галзуугаараа үлдсэн.
Тэр цэгээс хойш алдаг оног, сурч, хөгжиж, бойжиж, алдаж оносоор өнөөгийн цөөнх бүрдэж эхэлж байлаа. Гэтэл одоо цөөнхийг намнах асар их хүсэлтэй галзуугийн арми толгойд гарчихсан боломж, шалтаг, эгзэг хайсаар. Олдохгүй болохоор зохиомлоор өдөөн турхиралт хийсээр л...

Галзуучууд үнэлэлт дүгнэлт, эрэмб дараа, бусдын эрх ашиг гэдэг үзэгдлийг шинжилж мэддэггүй, чаддаггүй. Тиймдээ ч тэдний эрхэм үнэт зүйл нь зовлон. Зовлонгоос үхтлээ айдаг гэхдээ зовлонгоо өөрсдөө бүтээдэг. Барьцахын донтой гэхдээ барьцахуйц хичээл зүтгэл, ухаан гаргадаггүй.

Та нар төсөөлдөө. Бүх ойр орчмын компани байгууллагууд, өөрийгөө бас оруулаад, гэр бүлээ оруулаад төсөөл. Тэдэнд дундаас 30-50 насны шилдэг сайн гэж боддог менежер, дарга, цэргүүдээ байхгүй гээд төсөөлөөд үз. Байсан ч дарамт шахалттай, айдастай байна гээд төсөөлөөд үз. Монгол ялчихсан харагдаж байгаа биз?! блабла бичиж сурна гэдэг ч хугацаа их зарах болтой.

Хэрэглэгчийн хөрөг
boboZ
Шилдэг бичигч
Бичлэг: 126
Элссэн: Ня 12-р сарын 03, 2017 3:44 pm
Байрлал: @the pub with my mates
Талархсан: 16 удаа
Талархагдсан: 55 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн boboZ » Лх 4-р сарын 04, 2018 12:27 pm

Зураг
He who betrays will always walk alone...

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 4-р сарын 06, 2018 4:10 pm

Манай нөхдүүд бас баалж л байх шиг байна. Баянаа дүү ч асуусан байна. JCI-д элсээд яг 1 жилийн нүүр үзэж байна.

Юуны өмнө JCI-тай холбоотой гол асуултуудад хариулт авах боломж энд байна. JCI Mongolia

JCI байгууллагын тунхаг буюу нэг ёсны тангараг.
JCI байгууллагын гишүүдийн хувь хүний философи, зарчим, үзэл баримтлал буюу үнэн гэж итгэж байгаа зүйлсийг JCI байгууллагын тунхаг илэрхийлдэг.

JCI байгууллагын тунхаг:
Итгэл үнэмшил хүний амьдралыг утга учир, зорилготой болгоно гэдэгт
Ахан дүүсийн барилдлага улс үндэстний хилийг даван гарна гэдэгт
Эрх чөлөөт хүмүүс эдийн засгийн шударга ёсыг тогтооно гэдэгт
Хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байна гэдэгт
Энэ ертөнцийн эрхэм баялаг хүний мөн чанарт оршино гэдэгт
Хүн төрөлхтөний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэдэгт
БИД ИТГЭДЭГ
Шашин, улс төрөөс ангид гэдэг ба уулзалт, арга хэмжээний үеэр иймэрхүү сэдвийн яриа өрнүүлэхгүй байхыг эрмэлзэцгээдэг.

За одоо яг өөрийн биеэр туршиж үзсэн, харсан, ойлгосоноо буулгая.

JCI бол:
- Сайн дурын байгууллага. Хэн ч таныг хүчээр элсэх, орохыг шаардахгүй.
- Гишүүдийнхээ татвараар санхүүждэг. Яг манай салбарын татвар жишээ нь: Өдөрт 1$ буюу 365$ гэсэн санаатай. Төгрөг рүү тэгшитгээд 1.0 сая төгрөгийн жилийн хураамжтай.
- Лидер салбар 130 гаруй гишүүнтэй. Жилийн турш тэдний хувь хүний болоод, байгууллагын хөгжилд нэмэр болохуйц үйл ажиллагаа болон нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахад зарцуулагддаг
- Жилийн 12 сарын хугацаанд сар бүр 2+ арга хэмжээ зохион байгуулагддаг.
- Үүнээс гадна үндэсний байгууллагын арга хэмжээнүүд тасралтгүй явагдаж байдаг. Амжиж цагаа зохицуулж чадаж байвал хамрагдаад байх боломжтой.
- Мэдээж олон нийтийн баярын арга хэмжээг хамт олон гэдэг утгаараа цомхон тэмдэглэж зохион байгуулдаг
- 40+ насад хүрсэн хүмүүс журмаараа гишүүн биш сенатор гишүүн болдог. Санаа нь ахмад гишүүд, үүсгэн байгуулагчид гэсэн агуулгатай. Тэд салбартаа сайн дураараа хандив, зөвлөмж өгч байдаг. Хариуд нь салбараараа бизнесийг нь дэмжих, хамтран ажиллах байдлаар хамтрал явагдаж байдаг.
- Хамтрал нөхөрлөл дундаас бизнесийн хамтын ажиллагаа, шинэ бизнес эхлэл, хөрөнгө оруулалт, шинэ ажилтан сонгох блабла...

Би юу хожив бас өгөв
- 2 жилийн хугацаанд 1.0 сая, 1.1 сая төгрөг гишүүний татварт өгсөн
- Dale Carnegie Trainers Course, Илтгэх урлаг мэтгэлцээний суурь чанар цуврал сургалтууд болон жижиг туршлага хуваалцсан уулзалт сургалтууд
- JCI Aspac олон улсын арга хэмжээний зохион байгуулалтанд оролцож туршлага суув
- Салбар доторх спорт өдөрлөг (2 сарын турш заалны тэмцээнүүд), JCI Монгол байгууллагын хөлбөмбөгийн тэмцээн зэрэгт ямар нэг төлбөр хураамжгүй хамрагдав
- 100 гаруй тодорхой эрхэлсэн ажил албатай залуустай нөхөрлөж, танилцаж, дутуугаа мэдэрч ойлгож суралцаж, өөрт байгаагаасаа хуваалцаж, өөртөө итгэлтэй, чадвартай болсоор...
- Мэдээж хааяа нэг болоод баярын өдрүүдэд хэсэг бүлгээрээ, хамт олноороо гэх мэтээр уулзалтуудаас заримд нь очиж наргив, хөгжив, зугаацав.
Эргээд харахаад 2.1 сая төгрөгөөс хавьгүй илүүг олж авчээ. Танилын хүрээ тэлсэн байна. Хоосон санаа, яриа биш бодит ажил хэрэг болох нь илүү юм гэдгийг анзаарлаа.
Хүмүүст хэнхэг харагдах нь ч аргагүй юм байна. Учир тэд зорилгоо харчихсан, төлөвлөгөөгөө гаргачихсан учир бусдад санаа тавих, бусдад нүд, амны хайрцагт тохирох гэж чилээх шаардлагагүй болчихдог юм байна.
Спортоор ярьвал тэд илүү хурдтай бас багаар тоглодог юм байнаа л гэж хэлье.

3-р сард манай салбар дотроо болон нийтэд зохион байгуулсан ажлуудаас:
За арай л пялдаг пост болчихов уу яав хаха.
Гэхдээ зүгээрээ үнэн нь энэ юм хойно. Онцлох нь нээрээ одоо УИХ-д байгаа Оюун-Эрдэнэ, Учрал, Болд г.м JCI-аар явж байсан гишүүд цөөнгүй болсон байна лэ. Би хувьдаа олзуурхаж байгаа тэд хуралдаж сурсан, асуудлаа шийдвэрлэж сурсан, бусадтай хамтарч ажиллаж сурсан, протокол дэг журмыг сахиж сурсан байгаа нь бусад гишүүдээс ялгагдана. Анзаараад үзээрэй.

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Ба 4-р сарын 06, 2018 4:23 pm

Мөргөе ээ, шүтэж амьдаръя. :twisted:

:o

Цаашдаа улстөрийн агуулгатай болчихгүй бол. МЗХ, оюутны холбоо нтр гээд мааз гарууд зөндөө.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 4-р сарын 06, 2018 4:30 pm

Миний хувьд: Салбарынхаа 2018 оны Удирдах зөвлөлд дэвшиж Сургалтын хороон захирлаар томилогдон хэсэг хугацаанд ажиллалаа. Ситиг савсан шөнийн дараахаа үүрэг албан тушаалаасаа хусагдав хэхэ. Ичмээр л санагддаг юм байна. Үнэхээр цаг нар, хувь хувьсгалын ажил төрөл болохгүй байгаагаа хэлээд өөрөө ажлаа өгөх гэсээр яваад ийм байдалд хүрэв.

Дүрмийн зах зухаас:
1 жилд нэг сонгуульт албан тушаал хашиж болно. Дахин тэр албан тушаалаа хашихгүй. Дээшээ ахьж тушаал хашсан хүн буцаж бууж алба хашигүй дүрэмтэй.
Тухайн оны ерөнхийлөгч нь өмнөх оны Тэргүүн дэд ерөнхийлөгч гэж явдаг. Тэргүүн дэд ерөнхийлөгч болохын тулд Дэд ерөнхийлөгчээр 1 жил явах ёстой. Нэгэнт тэргүүн дэд ерөнхийлөгч болсон бол ирэх жил автоматаар Ерөнхийлөгч болдог.
Ерөнхийлөгч тухайн ондоо хамтран ажиллах УЗ багаа бүрдүүлдэг. Өөрийн багтаа хамтран ажиллахыг хүссэн хүмүүстээ санал тавиад, excom буюу өмнөх оны ерөнхийлөгчид болон зөвлөхүүдтэй хэлэлцээд баталгаажуулдаг. Ирэх жилийн төлөвлөгөөг гаргаж батлуулна.

Анх бол сүртэй л санагддаг байлаа. Баахан ерөнхийлөгч, захирал гэсэн сүржин сүржин нэр. Гэвч нэгэнт дассан байна хэхэ. Гэхдээ юм сурсан байна. Ерөнхийлөгч хүний ажил үүргийн хуваарь, харилцаа холбоо, эрх мэдэл, үүрэг золиос, захирал хүний эрх, үүрэг, харилцаа холбоо гэх мэт. Хурлыг протоклын дагуу хийнэ. Энэ хэсэг ёстой хэрэгтэй санагдсан. Фэн клубийнхээ УЗ хурал, ажлынхаа менежментийн хурал гэх мэтийг харьцуулж бодоол боломжоороо ажил дээрээ нэвтрүүлээд хэрэгжүүлээд явж байгаа.

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 4-р сарын 06, 2018 4:32 pm

meesh бичсэн нь:
Ба 4-р сарын 06, 2018 4:23 pm
Мөргөе ээ, шүтэж амьдаръя. :twisted:

:o

Цаашдаа улстөрийн агуулгатай болчихгүй бол. МЗХ, оюутны холбоо нтр гээд мааз гарууд зөндөө.
Монголчууд Монголчилчих гээд үзэж тардаг л юм шиг байгаан. Заримдаа ажиглагданаа намын пялдагууд ялгараад харагдана, хүүхэн шуухан гэснүүд нь бас анзаарагдана, мөнгөтэй баагий онилох гэснүүд нь ч ажиглагдана.
Ганц итгэлтэй байгаа зүйл нь ПРОТОКОЛ гэж зүйл нь байгаа ба тэр нь хэрхэн мөрдөгдөж байгааг тогтмол хянаж, зөвлөж, чиглүүлж байдаг тул арай Монголжихгүйэ.

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Болсон болоогүй бодол, шийдэл, эргэцүүлэл

Бичлэг Бичсэн meesh » Ба 4-р сарын 06, 2018 4:36 pm

Дүрмийг хэлэлцэж баталсан юм уу? Хуулбарлаж уу? мэдээж хуулбарлахдаа ч хэлэлцсэн байх л даа. Цаад ОУ-ын байгууллагынхаа дүрмийг баримталдаг юм уу?
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 13 ба 0 зочин