Red Notes:::!!!

Юу хүссэнээ л бич дээ..
Gunbold
Шилдэг бичигч
Бичлэг: 114
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:36 am
Талархсан: 21 удаа
Талархагдсан: 39 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Gunbold » Ба 3-р сарын 30, 2018 3:32 pm

Ер нь бол жижиг сажиг асуудал гэхгүй шийдэх нь чухал гэхдээ хийх нь л гол асуудал шиг. Маргалдаад гацаагаад дуусгалгүй харин би тэр Метрог бол үнэхээр хийх боломжтой гэж үздэг. Миний төсөөлөл тооцоололоор бол Ханын материал эсвэл бүүр цаанаас офицер хүртэл тэрнээс цааш ганцхан хөндлөн татчих хэрэгтэй. Японтой тохиролцож болно гэж үзээд байгаа миний хувьд. 10-15метр тэрнээс ч доош ухах хийж болохоор тэд инженерийн шийдэлдээ сайн бас бид эрхийг өгчихөд нээх газар сулла гэх маргаан бага үүсэх байх... тэгээд ч цөөхөн хэдэн гарцыг судлагаагаар гаргаад ирж болох. Зардлыг өөрсдөөр нь гаргуулж хэдэн жилдээ тэд ашигаа хүртэх гэдгээр шийдвэл ер нь төр боломжийг нь өгөөд оролцохгүй байх хэрэгтэй. Маш сайн төсөл болгоод ирнэ гэж боддог. Үүнд хэдхэн жил л зарцуулна. Хэрэв оролцохгүй бол

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boldbold » Ба 3-р сарын 30, 2018 3:49 pm

Сайхан видео зураг л явах юм, өдөрт хэдэн машин нэвтэрдэг, ямар цагт ачаалал өндөр байдаг, тэдгээр машин нь зөвхөн Хотын төв рүү цутгадаг уу.. Хотын төвд зогсоол хэрхэн шийдэх вэ.. гээд олон талаас ярьж үзвэл..

Ашиглалтанд ороод за сайхан бөглөөрөөгүй болчихлоо.. гэхдээ энэ дүнгээр нэг гүүр хийчих нь хэр ашигтай гээд бодолцож үзвэл.. мөнгөний үнэрээр л гусаж байх шиг..

Гудамж төсөл гээд АН нилээн цохисон, МАН Давхар гүүр гэдгээр нилээн цохиж дуусах нь дээ..
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн meesh » Ба 3-р сарын 30, 2018 4:00 pm

Барих гээд байгаа шалтгаан маань түгжрэлээс үүдэлтэй байх. Ойрын 2 жилд гэхээр
  • Ажлын цагаар зөвхөн шаардлага хангасан такси тусгай хотын төвөөр явна гэж зааж өгөх хэрэгтэй, хагаачид цагийн хуваарьтай, илүү соёлжиж такси үйлчилгээ сайжирна. Эсвэл 08-19 цагийн хооронд.

    Бараг бүх автобус Энхтайвны өргөн чөлөө ордогийг багасгах, дамжин суух, босоо тэнхлэгийн чиглэлүүдийг нэмэх.

    Яг бүтээн байгуулалтын улиралд хэсэгчилсэн дугаарын хязгаарлалт хийх. Нийтээр нь биш.

    Төрийн байгууллага, хувийн хэвшлийн цагийн хуваарийг зөрүүлэх, цэцэрлэг сургуулийн цагийн хуваарийг мөн адил.

    Үнэгүй зорчсогсод болон үнэгүй явдаг оюутнуудын тоог бууруулах, алсдаа их дээд сургуулиудыг багасгах, хотын төвөөс гаргах. Илүү орлого орж тэр хэрээр нийтийн тээвэр сайжирна.

    Томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн зөрүүлэх, улмаар хотын төвөөс гаргаж эхлэх.

    Босоо тэнхлэгийг замуудыг холбох, Ж:нь Жуков, Кино үйлдвэр, БЗД-ийн урагшаа нэвт гарч Нарны замтай холбогдох зам барих.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
biggy
Ганган бичигч
Бичлэг: 328
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 12:14 pm
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 408 удаа
Талархагдсан: 180 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн biggy » Ба 3-р сарын 30, 2018 4:13 pm

boldbold бичсэн нь:
Ба 3-р сарын 30, 2018 3:49 pm
Сайхан видео зураг л явах юм, өдөрт хэдэн машин нэвтэрдэг, ямар цагт ачаалал өндөр байдаг, тэдгээр машин нь зөвхөн Хотын төв рүү цутгадаг уу.. Хотын төвд зогсоол хэрхэн шийдэх вэ.. гээд олон талаас ярьж үзвэл..
Ярьж байгаа шийдлүүд дээр янз бүрийн л юм сонслоо. Нийслэлд ажилладаг найз маань энийг бол судалгаатай ажил, нүхэн гарцнууд ямар ч судалгаагүй л гэх юм. Гэхдээ яг ямар судалгаа гэдэг л гол байна. Анх бол дэмжээд байсан, та хэдийн бичсэнийг хараад гайхах маягтай.
Хамгийн гол зүйл бол судалгаа. Яг хэдэн машин явдаг, ямар ачаалал яаж даана гэж тооцож байгаа ямар ч зүйл алга. Энд бичсэн шиг 2 талын уулзвар шингээж чадахгүй гацаад дуусах магадлал нээрээ л өндөр байна.
Миний санаа бол ямартай ч хотын төв рүү ордоггүй тойрог зам /BELTWAY/ заавал хэрэгтэй. АНУ-д олон том хотууд тийм замтай. Санаагаар бол Улиастайн гүүрний уулзвараас урдуур тойруулаад Зайсан, Яармаг, Сонсголон, Баянхошуу, Дэнжийн мянга 32, Дарь Эх, Алтан өлгий, Шар хад, УЛиастай гэсэн хурдны маягын ямар нэгэн гэрэл дохиогүй зам байвал хотын түгжээ лав эрс буурна. Жишээ нь Сонсголон ч юм уу Баруун талаас хотын төв орох хүмүүс бага зайтай гээд гэрэл дохио болгоноор чихэх биш, аль нэг тал руу явж байгаад, Дэнжийн 1000, 32 орчмоос төв рүү явсан замд нийлэх, эсвэл 13 явах бол Дарь Эхээс салах гэдэг ч юм уу, эрс нэмэртэй.
Дараагийн зүйл бол зорилго. Хөдөлгөөний ачаалал бууруулах гээд байна уу, мөнгө идэх гээд байна уу?
Судалгаа танилцуулалгүй хөдөлгөөний ачаалал бууруулна гэвэл үлгэр. Нүхэн гарцын зардлыг хэрхэн тооцсоныг ч мэдэхгүй л байна. Яг ийм зүйл хотын төвөөр ч зөндөө. Жишээ хэлэхэд л 1-р сургуулийн зүүн талыг сэтэлсэн биш, улам бөглөө нэмж, урд талын зам нь бүр гацсан. Тэр замыг зөвхөн аль нэг чиг рүү нь явдаг болгомоор байгаа. Тэгээд Орос элчингийн баруун талын зам мөн буруу урсгалтай, одоо бол машины зогсоолоор л ашиглагдаж байна. Зүүнээс явж байгаа машин эргэж ордоггүй, их дэлгүүрийн урагшаа бас эргэж болохгүй. Их дэлгүүрийн урдаас ирээд гэрэл дохиогоор баруун чигт /зүүн гар луу/ эргэдэг бол нэвтрэх хурд нэмэгдэнэ дээ. Энийг огт судлаагүй байж, нэмж гүүр барих гэдэг нээрээ л мөнгө цохих арга шиг.
Үндсэндээ УБ хот хэвтээ, босоо 2 тэнхлэгийн замаа саадгүй нэвтрүүлдэг бол асуудал шийдэгдэх байх.

Тэгээд ч хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зөвхөн зам барих бол шийдэл биш гэж бодож байна. Төрийн байгууллага, Их сургуулиудыг нүүлгэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах гэх мэт зөндөө л арга байгаа. Аль аль нь судалгаагүй учраас бархирахаас хэтрэхгүй хэхэ.
It's not just a club, it's way of life!

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн meesh » Ба 3-р сарын 30, 2018 4:21 pm

Ийм болох юм гэсэн шт.

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boldbold » Ба 3-р сарын 30, 2018 4:23 pm

47 сая ам.доллар хайран байна.. хаха

Энэ хэсэгт гэрлэн дохиогүй нэвтэрсэн ч 500,600 м яваад гэрлэн дохио байхаар түгжрэл нэг их өөрчлөгдөхгүй болов уу.

17-19 цаг, 08-10 цагт л түгжрээтэй байдаг. Тодорхой цагуудад гарам хаагдахад ачаалал нэмэгддэг нь ажиглагддаг, эдгээр цагт зориулах бол нүхэн гарц л зүгээр байсан байх даа.

өөр юм гүй дээ.
YNWA

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн meesh » Ба 3-р сарын 30, 2018 4:31 pm

Тэр шинэ их тойрууг л маш хурдан хийх хэрэгтэй байна. Хойноос баруун зүүн тийш явах гэж заавал 32-тойрог ордогийг багасгавал.
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 3-р сарын 30, 2018 4:33 pm

Манай Улаанбаатар бусад хотуудаас онцгой. Тэр нь юу вэ гэхээр 4 уулаар хүрээлэгдсэн, дундуураа голын ундарга усан сангийн хэсэгтэй, тэрнийхээ жаахан хойд талаар орчин үеийн зорчигч тээврийн метро, цахилгаан галт тэрэг биш уламжлалт тээврийн бүр тэр ундаа ОУ-ын транзит галт тэрэгний замаар хоёр хуваагдчихсан. (Урдаас хойшоо, хойноос урагшаа явж байгаа чингэлэг хүртэл бидний амьдралд өдөр тутам лай болох гэж хахахаха)

Юу гэхээр Туул голын урдуур Богд уулын зам баригдаж тэр хэсгийг шийдсэн. Одоо Туул гол, Төмөр зам хоёрын дундуур бас нэг тийм хөндлөн гулд зам хэрэгтэй, боломж нь даанч хомс. Олон айл, албан байгууллагыг зайлуулах, тэдэнтэй зохицох гээд өртөг, хугацаа, нервээр дуусашгүй асуудал.

Туул гол дээгүүр өшөө гүүр хэрэгтэй. Төмөр зам дээгүүр өшөө олон гарц хэрэгтэй.

Гүүр, нүхэн гарц хоёр дээр бол ГҮҮР илүү л гэнэ.
Ус зайлуулахын тулд доошоо урсгах/гоожуулах ёстой. Гэтэл одоогийн замд байгаа ус зайлуулах нүхнээс доогуур нүх ухчихаад ус байн байн зайлуулах зардал, өртөг ирээдүйдээ бодвол гүүрнээсээ ч үнэтэй тусна шүү хаха.
Гүүрнээс хуримтлуулсан усыг доош нь урсгаад одоо байгаа ус зайлуулах хоолойд цутгачихад ирээдүйдээ ч асуудалгүй.

Мээшийн оруулсан зургийг харчих, ийм төлөвлөгөө байнаа цаана чинь. Харин няцааж байгаа хэд маань судалгаа, баримт, төлөвлөгөөгөө үзүүлж, харуулалдаа!?!?!?!?

10 сая $ их мөнгө. 47 сая $ бүр их. Харин 280 сая $ асуудал биш лол

Muujguu
Шилдэг бичигч
Бичлэг: 135
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 11:39 am
Байрлал: Улаанбаатар
Талархсан: 152 удаа
Талархагдсан: 162 удаа
CONTACT:

Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн Muujguu » Ба 3-р сарын 30, 2018 4:44 pm

Энэ гүүрнээс тус асуудал шүү. Ахуйн шинжтэй иймэрхүү холболтууд эвийг нь олоод хийж чадвал хот даргалж байгаа, иргэд төлөөлж байгаа нөхдүүд магтуулж дуусна даа ууг нь...
Capture11111111.JPG
Capture11111111.JPG (157.19 KiB) 9532 удаа харагдсан
Хурд хороолол бүр гайхалтай хаха. Энэ нэг жижиг хэсгийг сэтэлчихэд овоо том нөлөө үзүүлнэ дээ. Угаасаа л хотхон дундуур нь сүлжээд нөхдүүд таваргаж байгаад хотхоныхоо гадуур өнгөрүүлэх боломжтой шт уг нь...
Capture2222.JPG
Capture2222.JPG (59.67 KiB) 9532 удаа харагдсан
Энэ нэг хоёр багалзуур байна. Нарны замыг үнэн боож унагаж чадаж байгаадаа хаха.
Capture333333.JPG
Capture333333.JPG (185.96 KiB) 9532 удаа харагдсан

Хэрэглэгчийн хөрөг
boldbold
Шилдэг бичигч
Бичлэг: 149
Элссэн: Мя 12-р сарын 19, 2017 6:50 pm
Байрлал: Төөрөөд л явна
Талархсан: 90 удаа
Талархагдсан: 48 удаа
CONTACT:

Re: Red Notes:::!!!

Бичлэг Бичсэн boldbold » Ба 3-р сарын 30, 2018 4:53 pm

Хотын төв орох 1 км хүрэхгүй газар 47 сая.доллараар гүүрэн гарц барьж байгаад л гайхаад байна. 500,600 м яваад дахиад гэрлэн дохио, бас гүүрэн гарц барих уу? Энэ чиглэлийн өглөө оройны машин хотын төвд паркладаг. Минутанд 100,200 машин нэвтэрдэг байлаа гэхэд хотын төв энэ урсгалыг хүлээж авах зам, парклах газар алга. Дахиад гүүрэн гарц уу. Яг өдөрт авто машины урсгал хаана байдаг юм бэ.. А бүс дотор л хэдэн яам байгууллагаа тойроод чихдэг шд.

Нарны замын урсгал сайхан сэлүүхэн болох ч энэ нарантуул руу явдаг л машинууд дийлэнхи нь байдаг шдээ. 2 дахь өдөр бол сэлүүхэн харагддаг, хөдөлгөөн гайгүй байдгийг та хэд мэдэх байлгүй дээ. Зах орох гэсэн машинд бас 47 сая ам.доллар гэхээр л хайран байна. Удахгүй 3,4 жилийн дараа Нарантуул нүүх асуудал яригдана даа.

Нүхэн гарцын ус зайлуулах асуудлыг замын компани зөв тавьбал асуудалгүй л баймаар. Одоогийн борооны ус дунд голруу урсаж байгааг, дэргэд нь байгаа нүхэн гарц шийдэж чадахгүй бол нээрээ...
YNWA

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 21 ба 0 зочин