9 хуудасны 12 дахь нь

Re: Сайт болон форумын талаар...

Бичсэн: Ня 1-р сарын 28, 2018 2:51 pm
Бичсэн Chinggis
1. За Форум дээр дараахь хүмүүсийг ахлах зохицуулагчид буюу модератор админаар томилов.
1. Жахирал
2. БоБоз
3. Бадруул
4. Бигги
5. Баянжаргал

Тухайн ахлах зохицууулагчид нь спам хэрэглэгчийг блоклох, бичлэг устгах, сануулах зэрэг олон шаардлагатай зүйлсийг хийх эрхтэй байх юм. Чатны ард буй Ахлах Зохицуулагч гэсэн навигатораар ороод явнаа. Мөн сэдэв, бичлэг, форумын доор байрлах option button дээр нэмэлт үйлдлүүд нэмэгдсэн байгаа.
Админаар нь Тэргүүн бид 2 байгаа.


2. Форумын bbcode ийн зааварчилгаа хэсэг бүрэн дуусаж тайлбаруудыг оруулсан. Мөн зарим нэг нэмэлт зөвөлгөө зааварчилгаа шинэчлэгдсэн болно.


3. Үндсэн Сайт дээр мөн дараахь хүмүүсийг админаар томилсон болой.
Хүн бүрт чатаар нь нэвтрэх эрхүүдийг явуулсан байгаа.
1. Бобоз
2. Бадруул
3. Хашаа
4. Лосо
Том админаар нь Би, Амраа ах, Жахирал 3 байна. Сайтын админууд нь мэдээ мэдээлэл тоглолт үйл ажиллагаатай холбоотой зүйлсийг цаг тухайд нь оруулаад явж байх үүрэгтэй байна. Том админууд ч давхар ижил үүрэгтэй оролцоно.

Админуудад гарын авлага болоод зааварчилгааг сант асар дээр 7 хоног бүрийн ямар нэг өдөр оройн цагаар заана. :D

Re: Сайт болон форумын талаар...

Бичсэн: Да 1-р сарын 29, 2018 12:54 pm
Бичсэн boboZ
Chinggis бичсэн нь:
Ня 1-р сарын 28, 2018 2:51 pm

Админуудад гарын авлага болоод зааварчилгааг сант асар дээр 7 хоног бүрийн ямар нэг өдөр оройн цагаар заана. :D
Одоо тэгээд заалгахаас даа кк

Re: Сайт болон форумын талаар...

Бичсэн: Ня 2-р сарын 11, 2018 10:00 pm
Бичсэн boboZ
Хагас бүтэн сайнаар хүнгүй үед спам ботын дайралт аймар ирж байна шүү. Нилээн хэдэн хүн бандаж сэдэв устгалаа. Модууд цэвэрлэгээгээ сайн хийгээрэй..

Re: Сайт болон форумын талаар...

Бичсэн: Пү 3-р сарын 01, 2018 1:59 pm
Бичсэн Chinggis
Үндсэн сайтын Mobile Responsible ерөнхийдөө хийгдээд дууслаа. БГХ -ын өмнө сервертээ байрлуулана.
Форумынх дээр эхлээд дунд нь орхисон байгаа. Учир нь хэдэн блокууд хийгдээд тэгээд дараа нь нэг мөсөн гүйцээж дуусгах төлөвтэй байна. Ганц нэг санаа оноонууд ч бас авах байх. Гэхдээ нэг их удаад байлгүй энэ сардаа дуусчихна.
Ингээд мэдээж бүх зүйл дуусчихгүй л дэ. Вэб сайт гэдэг ер нь байнга сайжруулалт, шинэчлэлт шаардаж байдаг зүйл. Тэгэхээр тасралтгүй л хийгдээд явна гэж ойлгоход болох байх. Яг хэзээ бүгд 100% дуусах вэ гэдэг жаахан тийм асуулт :idea: .

Хараад байсан энэ ажлууд хийгдээд тогтворжоод дараа нь хүмүүс Аппликэйшн хийлгэх асуудал болов уу гэж харагдсан. Үнэндээ миний л хувьд бол тийм зүйлд мөнгө хөрөнгө төсөвлөх жаахан илүүц юм шиг л санагдаад байгаам. Яг юу юу аппликнйшн дээр байхаар хүмүүс айхтар ашиглаад идэвхитэй байхуу гэдэг. Форум дээр хандалт, сайтын хандалт бол нэг их учиргүй идэвхижээд л хүмүүс пиг дүүрээд байхгүй төлөвтэй байна. Фэйсбүүк дээр ч тэр манайхан голцуу нэг нэгнийгээ дагасан янз бүрийн мэдээлэл дээр л мэр сэр явж байна. Бадруул, Дархаа, Энхбаяр, Ерөнтэй ах, Нямка гээд цөөн тооны хүмүүс цаг завынхаа хажуугаар ганц нэг оруулж байна. Бараг ч хангалттай мэдээлэл шахуу л да. илүүг хүсээд нэхээд бич бич орчуул орчуул гээд байх утгагүй. Тэгэж байдаг ч цаг өнгөрч.

Харин эдгээр нөхөд болон мэдээ нийтлэл оруулах сонирхолтой хүмүүст зориулаад Товч мэдээ гэхүү Нэг өгүүлбэрээр гэхүү нэг бүтэц нээгээд үндсэн нүүрнийхээ голд буюу толгой хэсэгт нь байрлуулаад явая гэж санаад байгаа. Нөхдийг ч гэсэн тухайн мэдээллээ оруулах их амархан бэлдэц editor бэлдээд өгөе гэж төлөвлөж байна. Ингэвэл яахав фэйс дээр орсон жижиг сажиг мэдээллүүд нь сайтын агуулга дотроо үлдээд явах ашигтай юмуу гэж харлаа. Маш хялбар интерфэйстэй байхаар.

За да өөр ч нээх санаа оноо одоогоор алга байна. БГХ-ын өмнө цаашид хийгдэх ажил дээрээ ганц нэг төсөөлөлтэй байвал зүгээр юмуу гээд л :idea:

Сайт болон форумын талаар...

Бичсэн: Ба 3-р сарын 02, 2018 12:12 pm
Бичсэн Muujguu
Сайхан мэдээ байна, гүүджаб :o

АПП-тай болж чадвал байдал шал өөр болно шүү.
- Зар хүргэх (жишээ нь бүх гишүүдийн хурлын зар бүх хүнд тусгайлан очно гэдэг их өөр хэрэг. FB блоклосон, өөрөө ашигладаггүй хүмүүс олон бий...)
- Фэн клубийн хийсэн үйл ажиллагааны мэдээлэл тайлан шууд хүрнэ. Сайтад орсон, ФБ пэйжд орсон, жиргэсэн мэдээллүүдийн мэдэгдлийг цуглуулаад дуудчихана
- Албан ёсны гишүүнчлэлтэй нөхдөд зориулсан булан гаргаад тэр бүртгэлээр нь санхүүгийн тайлан тооцоо хөтлөөд, баталгаажуулаад явах боломжтой. (сайт дээр ч тэгж болно)

Re: Сайт болон форумын талаар...

Бичсэн: Да 3-р сарын 05, 2018 5:34 pm
Бичсэн Chinggis
Гишүүдийн бичлэгээс хамаараад жижигхээн цолны юм өгсөн байсан-ыг анзаарсан уу. аа тэгээд нээрээ 100 бичлэг гарсан бол өөрийн нэрээ дуртай өнгөөрөө сонгуулж болно шүү хаха. Цолон дээр санал дэвшүүлвэл хийгээд явна шүү нэршил дээр нь

Сайт болон форумын талаар...

Бичсэн: Ня 3-р сарын 11, 2018 1:36 pm
Бичсэн Muujguu
За даа тэгээд хүмүүсийг уриалж идэвхижүүлэх бүү хэл идэвхитэй байх гэж оролдлож, хичээж байгаа бид хэд нь өөрсдөө залхах, төвөгшөөх талруугаа ороод эхэллээ дээ... хөгжүүлэгч маань анзаарч л байгаа байлгүй. Өөрөө бол том юм хийгээд, нухаад болгоод л яваа байх.
Хэрэглэх, нэвтрүүлэлцэх хүмүүтсээ тодорхой цаг хугацаа, тодорхой үр дүнгийн хүлээлт үүсгэхгүй болохоор арга байжуудээ. Энэ маягаар явбал ямарч байсан нэг гоё юм болох нь болно. Гэхдээ хэнч хэрэглэхгүй бол гуниг биздээ!

Орчуулгын ажлууд маань яаж яваан бол?
Админ болон модераторууд маань өөрийн үүрэг, боложоо ойлголсон юм болов уу?
Чат мат дээр хүмүүс өнгө будгаар бичээд хөгжилдөцгөөж байж болохгүйн болов уу?
Бадруул ах мах болон бусад мэдээд бичдэг залуус яагаад энд бичихгүй байгаа талаар асууж, тандаж үзсэн юм болов уу?
Хэзээ.....

Re: Сайт болон форумын талаар...

Бичсэн: Да 3-р сарын 12, 2018 11:33 am
Бичсэн Tdi
Суралцан бичигч гэж юу гэсэн үг юм бээ? тайлбар шаардаж байна :x

Re: Сайт болон форумын талаар...

Бичсэн: Да 3-р сарын 12, 2018 11:44 am
Бичсэн Шинээ
Tdi бичсэн нь:
Да 3-р сарын 12, 2018 11:33 am
Суралцан бичигч гэж юу гэсэн үг юм бээ? тайлбар шаардаж байна :x
Бид нараас суралцагч юм биш үү :D

Re: Сайт болон форумын талаар...

Бичсэн: Да 3-р сарын 12, 2018 7:21 pm
Бичсэн otgonbatt
Цолны хувьд ягаан, бүдэг улаан, улаан , час улаан гээд нэрлэх юм уу :lol: