4 хуудасны 5 дахь нь

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Ня 2-р сарын 03, 2019 1:15 am
Бичсэн Badka
Бүх гишүүдийн хуралд ирнэ гэдэг өөрөө бахархалтай гоё зүйл л дээ. Гадаа зогсоод бусдыгаа ирж байгааг харах, мэндлэх, хурал дээр нэгнийгээ УЗ-д нэр дэвшүүлэх гээд мартагдахын аргагүй сайхан өдөр болдог шүү

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Пү 1-р сарын 23, 2020 3:18 pm
Бичсэн Redman
Зиаа, ойрд улаан булангаараа шагайсангүй.

фэн клубынхээ 10 жилийн ой дээр ГЗ болчихлоо :D

Ууганаа
Бадка
Бигги
МЖ-ийн дараа гээ 5 дахь ГЗ нь болж байгаамуу даа.

За тэгээд, босгосон сайхан хамт олноо бутраачихгүй, нэр хүндийг нь унагахгүй авч явахын төлөө хичээн ажиллах болноо, 8-)

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Ба 1-р сарын 24, 2020 1:20 pm
Бичсэн biggy
Redman бичсэн нь:
Пү 1-р сарын 23, 2020 3:18 pm
фэн клубынхээ 10 жилийн ой дээр ГЗ болчихлоо :D

За тэгээд, босгосон сайхан хамт олноо бутраачихгүй, нэр хүндийг нь унагахгүй авч явахын төлөө хичээн ажиллах болноо, 8-)
:o ажлын өндөр амжилт хүсье! том харж 5 жилээр төлөвлөнө гэдэг зөв шүү

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 1-р сарын 28, 2020 12:24 pm
Бичсэн Chinggis
Одоо бүх гишүүдийн хуралаа хийж салхи оруулсан шиг оруулах хэрэгтэй байхаа. Дүрэмдээ эрс өөрчлөлт оруулая. ТББ бол байгууллага шиг байгаад үгүй бол шууд дүрэмгүй зүгээр лордуудаараа бүх асуудлаа шийдээд явах хэрэгтэй байхөө.
Бадруул -г би тэргүүн болно гэж харж байсан л даа. :o

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Лх 1-р сарын 29, 2020 3:19 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
бүх гишүүдийн хурал хийлгүй хэр удав?

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Лх 1-р сарын 29, 2020 3:38 pm
Бичсэн Шинээ
Нисдэг Чэстмир бичсэн нь:
Лх 1-р сарын 29, 2020 3:19 pm
бүх гишүүдийн хурал хийлгүй хэр удав?
Нодлин хийсэн санагдах юм.

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Лх 1-р сарын 29, 2020 3:55 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
лав 2 жил болсон байх аа ... одоо зөвхөн гишүүнчлэлийн төлбөрөө төлсөн, карттай болон үндсэн багийн сайтын мэмбэршиптэй нөхдүүдийг оролцуулдаг, тэр дундаа л бүх гишүүдийн хурлаа хийдэг болъё гээд, Бигги ажлаа өгөхөөсөө өмнө ТББ дүрэм журмаа янзалснаас хойш 1 л хийгдсэн санагдаад байх юм ...

Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 2-р сарын 11, 2020 7:58 pm
Бичсэн Muujguu
Шинэ ГЗ-дээ амжилт өө. Багийн ажилт, зам дардан гэрэлтэй сайхан үеийн эхлэл дээр эрч хүчтэй, санаачлагатай байгаарай гэж хүсье.

5-р аги гэдэг шиг 5-р ГЗ гэе даа хаха.

Одоо бол бүх гишүүдийн хурал л сонирхолтой байна даа. 3 сардаа хийчихгүй юу дөө.

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Ба 11-р сарын 03, 2023 7:35 am
Бичсэн Mademoiselle
“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ үүсэн байгуулагдсны 13 жилийн ойн мэндийг нийт дэмжигчид, гишүүддээ хүргэж байна.
2010 оны 11 сарын 07-ны өдөр Ливэрпүүлийн дэмжигчид цуглаж, анхны бүх гишүүдээ хурлаа хийн фэн клубээ үүсэн байгуулж байсан түүхтэй.
Хамгийн сүүлд Ковидын өмнө 2019 онд л Ливэрпүүлийн фэн клубын ойгоо тэмдэглэж байлаа. Харин тун удахгүй бид хүсэн хүлээсэн фэн клубын ойн баяраа тэмдэглэх тухай зарыг хүргэх гэж буйдаа таатай байна.
Хэзээ: 2023.11.12 -нд 17:00 цагаас
Хаана: Титэм спорт лоунж
Хөтөлбөр:
- Ливэрпүүлийн фэн клубтэй холбоотой сүүлийн үеийн мэдээлэл
- Quiz night (зөвхөн Ливэрпүүлтэй холбоотой асуулт боловсруулна)
- Cover night
- Ливэрпүүл vs Brentford city тоглолтыг хамтдаа үзнэ
Удаан уулзаагүй Копууд та бүхэн минь энэ өдөр хүрэлцэн ирж, Ливэрпүүлийн Фэн Клубийнхээ төрсөн өдрийг хамтдаа нижгэр тэмдэглэцгээе. Бүгдийг урьж байна.
You will never walk alone!

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Ба 11-р сарын 03, 2023 7:35 am
Бичсэн Mademoiselle
Redman бичсэн нь:
Пү 1-р сарын 23, 2020 3:18 pm
Зиаа, ойрд улаан булангаараа шагайсангүй.

фэн клубынхээ 10 жилийн ой дээр ГЗ болчихлоо :D

Ууганаа
Бадка
Бигги
МЖ-ийн дараа гээ 5 дахь ГЗ нь болж байгаамуу даа.

За тэгээд, босгосон сайхан хамт олноо бутраачихгүй, нэр хүндийг нь унагахгүй авч явахын төлөө хичээн ажиллах болноо, 8-)
Миний ах Тэргүүн болжээ :D