3 хуудасны 5 дахь нь

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 3-р сарын 20, 2018 11:21 am
Бичсэн boboZ
Нэг УЗ-ын үйл ажиллагаа, шийдвэр гэсэн сэдэв нээгээд тэндээ протокол ажлын тайлангуудаа тавиад явах саналтай байна. Тэгвэл яг юу ярьдаг хийдэг юун дээр санал хураадаг, фен клубын гишүүнчлэлийн мөнгийг яаж зарцуулдаг гэдэг нь тодорхой болох байх. Бас ямар ямар хүн энд байдаг ямар ямар үүрэгтэй гэдэг нь ч тодорхой болоод элдэв яриа хар төрөхгүй болох бөлгөө гэж мунхаг би бодном..

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 3-р сарын 20, 2018 11:31 am
Бичсэн Шинээ
boboZ бичсэн нь:
Мя 3-р сарын 20, 2018 11:21 am
Нэг УЗ-ын үйл ажиллагаа, шийдвэр гэсэн сэдэв нээгээд тэндээ протокол ажлын тайлангуудаа тавиад явах саналтай байна.
Уг нь хуучин улаан булан дээр ийм сэдэв байдаг байсан шд .

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 3-р сарын 20, 2018 5:02 pm
Бичсэн Tdi
Футзалын тэмцээн ирэх хагас сайнд юм уу? :roll:

Сүүлийн үед үйл ажиллагаанууд арай тулгуу зарлагдаж байна шүү. Энд одоо ч гэсэн мэдээлэл нь ороогүй л байна. Хөдөө гадаа ажилтай болохоор эртхэн зохицуулаад орчмоор байх юм. :evil:

Бусад хүмүүс ч гэсэн адилхан л байгаа байлгүй.

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Лх 3-р сарын 21, 2018 2:27 pm
Бичсэн meesh
Харин энэ тулгамдуу зарлаад байна даа, сагсны тэмцээн, бас конторын тэмцээн гээд их тулгамдуу юм болсон хүн ч цөөн байсан шүү дээ. Футзалаа долоо хоног хойшлуулаач?

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Лх 3-р сарын 21, 2018 2:31 pm
Бичсэн Шинээ
meesh бичсэн нь:
Лх 3-р сарын 21, 2018 2:27 pm
Харин энэ тулгамдуу зарлаад байна даа, сагсны тэмцээн, бас конторын тэмцээн гээд их тулгамдуу юм болсон хүн ч цөөн байсан шүү дээ. Футзалаа долоо хоног хойшлуулаач?
Тэр Коонторын тэмцээн бол албан ёсных байгаагүй шд.

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Пү 3-р сарын 22, 2018 9:00 am
Бичсэн Chinggis
meesh бичсэн нь:
Лх 3-р сарын 21, 2018 2:27 pm
Харин энэ тулгамдуу зарлаад байна даа, сагсны тэмцээн, бас конторын тэмцээн гээд их тулгамдуу юм болсон хүн ч цөөн байсан шүү дээ. Футзалаа долоо хоног хойшлуулаач?
Боломжгүй болсон байгаа. ажил цагаа л аль болох зохицуулах хэрэгтэй болох нь. гэхдээ би ЗБ нь биш л дэ

Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Ня 4-р сарын 22, 2018 4:49 pm
Бичсэн Muujguu
"Рэдс лиг"-ийн талаар нэг асуулт.
Ивээн тэтгэлэг - хамтран ажиллах, санал хувилбар юу байгаа вэ?

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Да 4-р сарын 23, 2018 5:55 pm
Бичсэн Muujguu
Muujguu бичсэн нь:
Ня 4-р сарын 22, 2018 4:49 pm
"Рэдс лиг"-ийн талаар нэг асуулт.
Ивээн тэтгэлэг - хамтран ажиллах, санал хувилбар юу байгаа вэ?
Өнөөдөр Зэбра дээр уулзалтаар очоод КОП Мөнхбаяртай таарсан. Амараа ах, Бадруул хоёртой ивээн тэтгэлэгийн талаар ярилцаж байгаагаа ярьж байна лэ. Асуудалгүй гоё санал байна, танайд үнэндээ үр өгөөжтэй гээд саналаасаа хуваалцсан. Удахгүй хамтын ажиллагааны гоё мэдээлэл сонсоно гэдэгт итгэлтэй байна.

Үүнээс гадна ивээн тэтгэлэг дээр хамтран ажиллах ямар ямар санал, боломжууд байгаа талаар манай УЗ мэдээлэл өгөөрэй, сонирхож байгаа шүү.

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Мя 4-р сарын 24, 2018 9:05 am
Бичсэн meesh
Мөнхжаргал байлгүй?

Re: Фэн клубын үйл ажиллагаа

Бичсэн: Пү 5-р сарын 17, 2018 6:39 pm
Бичсэн Redman
Ливэрпүүлийн фэн клубээс Аваргуудын лигийн финалд шалгарсанд зориулан гаргаж буй футболкны загвар бэлэн боллоо. :)

Хэмжээний хувьд S, M, L, XL, (Euro Size хэмжээтэй болохыг анхаарна уу) байх бөгөөд өнгө, дизайны хувьд ийм загвартай байх юм. Футболкны хувьд маш сайн чанарын, цэвэр даавуун материалтай байх бөгөөд торгон хэвлэлээр бэлтгэх учраас лого, зураг нь хэзээ ч арилахгүй, футболктой тань хамт дуусах баталгааг олгож байна. :D

ҮНЭ: 30,000₮

Та "Нэр, утасны дугаар, размераа" коммэнт хэсэгт бичиж, доорх данс руу мөнгөө шилжүүлснээр захиалга тань баталгаажих болно.

Түүнчлэн эх орны өнцөг булан бүрт суугаа Копуудынхаа захиалгыг ч авах бөгөөд боломжтой хэлбэрээр орон нутаг руу хүргүүлнэ. :?

Хүлээн авагчийн нэр: Золбоо
Хаан банк: 5429037096

Зураг