Re: Фен Клубын УЗ-ын үйл ажиллагаа, санал хүсэлт
Бичсэн: Ба 9-р сарын 21, 2018 1:21 pm
Удирдах Зөвлөлийн ээлжилт хурал 2018 оны 9-р сарын 20-ний өдрийн амжилттай болов.
Хүрэлцэн ирсэн:
ГЗ - Түвшинбаяр
УЗ - Эрхэмбаяр, Чингис-Од, Бадруул, Золбоо, Ганбагана, Жавхлан
ХЗ - Хаш-Эрдэнэ, Энхбаатар
Чөлөөтэй: Амарсайхан, Ралдийжамц, Нацагханд
Хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэв.
1. Ковернайт зохион байгуулалт
2. Вэб сайтын шинэчлэлт
3. Фэнклубын гишүүнчлэл, гишүүнчлэлийн карт
4. Шинэ шинэлэг ажил зохион байгуулах
5. Гадаад үйл ажиллагаа
1. Ковернайт хийх асуудлыг оны эхэнд хуралдсан УЗ-ын хурлаар ерөнхий байдлаар үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд оруулсан байсан хэдий ч үүн дээр дахин сайтар ярилцаж үзээд ирсэн гишүүдийн 100% -ын саналаар хийхээр тогтсон болно. Зохион байгуулалтыг Бадруул, Энхбаатар, Золбоо, Ганбагана нар хариуцаж авсан бусад гишүүд бас хамтран туслалцахаар тогтов. Тухайн үйл ажиллагааг хийх хугацааг ирэх 11-р сарын 9 эсвэл 10-ны аль нэгэнд хийх боломжтой талаар ярилцаж, нарийн хугацааг тоглолтгүй өдөр хийхээр тогтов.
2. Вэб сайтын шинэчлэлийн асуудал дээр форумд байдаг гишүүдээсээ туслалцаа аваад "Бүрэлдэхүүн" цэсний тоглогчид, дасгалжуулагчид цэсний дэлгэрэнгүй мэдээллийг оруулж шинэчлэх, "фэн клуб" гэсэн цэсийг сайжруулж үйл ажиллагааны таймлайн бэлтгэн оруулах, нүүр хэсэгт байрлах блокуудыг шинэчлэх, тоглолтын мэдээлэл тоглолтоо хаана үзэх, тоглолтын өмнөх зэргийг тогтмолжуулах, гишүүнчлэл цэсэнд шинэ зүйлс нэмхээр тогтов. тухайн ажлуудыг Чингис, Бадруул 2 хариуцах бусад нь боломжоороо туслахаар тогтов.
3. Фэн клубын гишүүнчлэлийг хуучин гишүүнчлэл явагддаг байсан системээр хийж энэ асуудлыг 2019.01.01 ээс эхлэн шинэ байдлаар мөн илүү амьд хэлбэрээр явуулахаар тогтов. тухайн ажилд бүх УЗ гишүүд болон ХЗ нар онцгой анхаарч ажиллахаар тогтов. Гишүүнчлэлийн хэмжээг дүрмэнд баталсаны дагуу явах бөгөөд ирэх онд явуулах үйл ажиллагаанд фэн клубын гишүүнчлэл заавал шаардах, хөнгөлөлт нь бодитоор хэрэгждэг байхаар шийдэл гаргаж тогтов.
4. Шинэ шинэлэг үйл ажиллагааны хувьд Рэдс Футкал Кап тэмцээнийг ирэх жилээс зохиохгүй байхаар болж харин Рэдс Футзал Лиг тэмцээнийг өвлийн улиралдаа зохион байгуулахаар тогтов. Тухайн үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй зарлагдах ба зохион байгуулалтанд Энхбаатар, Бадруул, Чингис болон бусад боломжтой УЗ ХЗ нар оролцохоор тогтов.
"Indoor games" заалны сагсны тэмцээнийг мөн "Волеибол"-ын тэмцээнтэйгээ ээлжлэх хэлбэрээр жил жилээр солигдож хийх боломжтой талаар мөн санал солилцсон бөгөөд тухайн асуудлыг шинэ он гаргаад нарийн ярилцахаар тогтов.
Шинэ жилийн үйл ажиллгааг энэ жил цоо шинэ хэлбэрээр зохион байгуулж хийхээр төлөвлөсөн бөгөөд нарийн мэдээллийг сурпрайз хэлбэрээр далд үлдээв. Зохион байгуулалтын ажилд бүх УЗ ХЗ нар бололцоогоороо оролцохоор болов.
5. Гадаад үйл ажиллагааны хувьд official membership ийн уралдаанд оролцох талаар ярилцав. Энэ асуудлыгфэйсбүүк групп дээрээ өрнүүлэх чиглэлээр ажил болгохоор тогтов. Хурал ингээд амжиллтай өндөрлөв.