"Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Calling all Liverpool FC supporters! Come and paint the Mongolian RED!
Хариулах
Хэрэглэгчийн хөрөг
Redman
Бичлэг: 19
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43

"Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Redman » Лх 11-р сарын 08, 2:58

Олон сайхан мэдээ орсон сэдэв байх болтугай.
Сайт хэвийн боллоо гэмэгц анхны мэдээг нь бичнэ шүү мань хаха

Ennio
Бичлэг: 10
Элссэн: Да 12-р сарын 04, 7:54

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Ennio » Да 12-р сарын 04, 7:58

Анхны мэдээгээ биччихсэн үү? @Redman

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 31
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Chinggis » Да 12-р сарын 04, 10:24

Ennio бичсэн нь:
Да 12-р сарын 04, 7:58
Анхны мэдээгээ биччихсэн үү? @Redman
Манай хүн эмо нь хөдлөөд таг чиг л байна шд хаха.
Гэхдээ мэдээнд агуулагдах аливаа этгээдийн насны хэмжээ нь 21 хүсэн байх ёстой шүү хаха :P :lol:
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Badka
Бичлэг: 5
Элссэн: Ня 12-р сарын 03, 12:43

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Badka » Лх 12-р сарын 06, 5:02

Тоглолтын өмнөх хэзээ орохын бэ?
Practice makes perfect!!!

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 31
Элссэн: Мя 6-р сарын 06, 6:11
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Chinggis » Лх 12-р сарын 06, 6:54

Оруулах хүнгүй л болчихоод байна шд.Чи хөгшөөн эг оруулаад өгөөч. мань сайтруухийгээд өгөе
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Бичлэг: 19
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Redman » Лх 12-р сарын 06, 11:55

ЛИВЭРПҮҮЛ v Спартак (тоглолтын өмнөх)

Зураг

Тэмцээн: Аваргуудын лигийн хэсгийн шатны сүүлчийн тоглолт
Хэзээ: 2017.12.07-нд 03:45-аас
Хаана: Анфилд цэнгэлдэх
Гаргах суваг: SPS Хөлбөмбөг
Шүүгч: Шимон Марчиниак (Польш)


Аваргуудын лигийн 2017-18 оны улирлын хэсгийн шатны хамгийн сүүлчийн тоглолт тун удахгүй эхлэх гэж байна. Тэмцээний Е хэсгийг 9 оноотойгоор тэргүүлж байгаа Ливэрпүүл клуб өнөөдөр түүхт Анфилд цэнгэлдэхдээ маш чухал тоглолтыг ОХУ-ын Спартак Москва багийн эсрэг хийх болно. Хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн 9 сард Москвад болоход 1:1 харьцаатай эвийн гэрээ байгуулсан билээ.

Тоглолтын өмнөх мэдээлэл

Өнгөрсөн Бямба гарагт Брайтон & Хоув Албион багийн эсрэг тоглох үед Клоппын мэдэлд төвийн хамгаалагчдаас дан ганц Дэян Ловрэн л үлдээд байсан. Улмаар Эмрэ Жаныг төвийн хамгаалалтанд татаж, тоглолтын явцад өрнөсөн тактикын шилжилтээр зарим үед Жини Вайналдум арагш ухран тоглосон билээ.

Харин энэ чухал тоглолтын өмнө Ливэрпүүлийн хамгаалагчид болох Рагнар Клаван, Жо Гомэз нар бэлэн болж, бэлтгэлдээ эргэн гарсан таатай мэдээ байна. Мөн удаан хугацааны гэмтлээс эргэн ирж, Чэлсигийн эсрэг тоглолтонд энэ улирлын дэбютээ хийсэн Адам Лаллана бэлтгэлдээ эргэн оржээ. Гэвч өнөөдрийн тоглолтын бүрэлдэхүүнд нэрлэгдэх нь эргэлзээтэй. Жоэл Матипын гэмтлийн хувьд урьдчилсан шинжилгээгээр он дуустал тоглох боломжгүй гэж байсан боловч Юрген Клопп тун удахгүй эргэн ирэх боломжтой хэмээн найдаж буйгаа хэлсэн байна.

Спартак Москва багийн хувьд Д.Комбаров, Ж.Тигиев, Ж.Ананидзе нар гэмтлийн улмаас өнөөдрийн тоглолтыг өнжихөөр болжээ.

Статистик мэдээлэл
- Ливэрпүүл Аваргуудын лигт Спартактай учраа таарахдаа хожигдож үзээгүй. (2 хожил, 1 тэнцээ) Хамгийн сүүлд 2002 оны 10 сард Анфилдад болсон тоглолтонд Улаанууд өрсөлдөгчөө 5:0 харьцаатай буулган авсан.
- Улаанууд Аваргуудын лигийн сүүлийн 7 тоглолтондоо хожигдоогүй яваа ч үүний хоёрт нь л хожил байгуулсан.
- Спартакын хувьд Аваргуудын лигт 40 тоглолт хийхдээ ердөө 6-д нь л хожжээ. (8 тэнцэж, 26 хожигдсон) Тэд тус тэмцээний хүрээнд 15 тоглолт дараалан хаалгаа хуурай манаж чадаагүй байна.
- Аваргуудын лиг хэмээн нэрээ өөрчилснөөс хойшхи Ливэрпүүлийн 10 дахь улирал энэ жил тохиож байна. Сүүлийн жилүүдэд амжилт тааруухан байснаас өнгөрсөн 8 улирлын 2-т нь л Аваргуудын лигт зодоглоод байгаа нь энэ.
- Ливэрпүүлийн Аваргуудын лигт оруулсан сүүлийн 4 гоолын гурав нь булангийн цохилтоос орсон!
- Ливэрпүүлийн Fantastic Four хэмээн нэрлэгдээд буй Мо Салах 17, Роберто Фирмино 11, Филиппэ Коутиньо 6, Садио Манэ 5 гоол, нийт тэд хамтдаа 39 гоол оруулаад байна. Үүний 15-ыг нь сүүлийн 6 тоглолтонд оруулжээ.
Зураг
- Спартакчууд түүхэндээ 1995-96 оны улиралд л ганц удаа хэсгийн шатыг давж байсан түүхтэй.
- Ливэрпүүлийн довтлогч Роберто Фирмино энэ улирлын Аваргуудын лигт 5 гоол оруулж, 2 ассист өгөөд байна.
- Ливэрпүүл энэ улирлын Аваргуудын лигийн хэсгийн шатанд одоогоор 16 гоол оруулаад байна. Рекорд үзүүлэлт 2007-08 оны улиралд тохиосон бөгөөд 18 гоол бүртгүүлж байсан юм.
- Улаанууд Европын тавцанд талбайдаа хийсэн сүүлийн 12 тоглолтондоо хожигдол амсаагүй. 8 хожиж, 4 тэнцсэн
- Жо Гомэз хэрвээ өнөөдөр талбайд гарвал клубын түвшний мэргэжлийн 50 дахь тоглолтоо хийх болно. Үүний 24 нь анхны баг болох Чарлтонд хийсэн тоглолт юм.

Тоглолтын талаар
Энэ Ням гарагт хэдийгээр Мэрсисайдын дэрби хүлээж байгаа ч Юрген Клопп хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнээрээ тулах болно гэдгээ мэдэгдсэн байна. Оросын багийн хувьд хэсгийн 3-р байранд бичигдэж яваа, Анфилдад зөвхөн гурван онооны төлөө бүх хүчээ дайчлан тоглох нь гарцаагүй. Тийм учраас тун амаргүй тоглолт болох нь ойлгомжтой.
Ливэрпүүл хамгийн сүүлд 2008-09 оны улиралд л Аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарч байсан. Тэр цагаас хойш бараг 9 жил өнгөрөөд байгаа ч ердөө хоёр удаа Аваргуудын лигт өрсөлдөж, хэсгийн шатыг давж чадаагүй байсан юм. Харин өнөөдөр заавал ялалт байгуулж, хар цувралаа зогсоохын төлөө тоглох нь тодорхой биз ээ.
Зураг
Улаануудын жолоог атгаж буй Юрген Клопп менежер өчигдөр болсон тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр "Өнгөрсөн улирлын сүүлийн тоглолтонд Мидлэсборог буулган авч, Аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авах үед, мөн 8 сард Хоффэнхаймыг хожиж албан ёсоор Аваргуудын лигийн тэмцээнээ эхлэх үед дэмжиж байсан шигээ багаа дэмжээрэй" хэмээн үнэнч Копайтууддаа хандсан юм. Анфилдад болдог Европын үдэш, шийдвэрлэх тоглолтууд хэзээд гайхамшигтай уур амьсгал дунд өрнөдөг. Хожлын төлөө урагшаа #YNWA

Таамагласан гараа:
Зураг

Redman

Dulqn
Бичлэг: 1
Элссэн: Пү 12-р сарын 07, 1:28

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Dulqn » Пү 12-р сарын 07, 1:31

umnuhshgee sedevt like darj bolkumu teeeee

Хэрэглэгчийн хөрөг
Redman
Бичлэг: 19
Элссэн: Лх 11-р сарын 08, 2:43

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Redman » Пү 12-р сарын 07, 2:22

Хойшдоо ер нь тоглолтын өмнөх мэдээллээ тоглолтын дараа оруулж байя дөө тээ

Badka
Бичлэг: 5
Элссэн: Ня 12-р сарын 03, 12:43

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Badka » Да 12-р сарын 11, 10:06

Ав.Лиг. Шөвгийн16. Портутай учраа таарлаа.

[img]http://farm5.staticflickr.com/4587/3894 ... 11a6_b.jpg[/img]

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сугалаа даваа гарагийн 19 цагт болж улаанууд өөрсдийн өрсөлдөгчөө таньж авлаа.

Шөвгийн 16-гийн сугалаа УЕФА-гийн төв штаб байрлах Швейцарын Нионд болж хэсгээ тэргүүлэн гарсан Ливэрпүүл хасагдах шатны эхний учраадаа Португалийн Порту багтай тоглохоор боллоо.

2004 оны аваргуудын лигийн аваргуудтай Ливэрпүүл Драгао цэнгэлдэхэд эхлээд зочилж тоглох бөгөөд 2 долоо хоногийн дараа Анфилдад хүлээн авна.

Аваргуудын лигийн хүрээнд улаанууд Порту багтай 4 удаа учраа таарч байсан ба хамгийн сүүлд Луунуудтай 2007/2008 оны А хэсгийн шатанд тоглож байжээ.

Португалийн талбайд болсон тоглолтонд 1:1 харьцаатай тэнцэж дараа нь Анфилдад 4:1 харьцаатай итгэл төгс ялалт байгуулж байлаа.

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн эхний тоглолт Драгао цэнгэлдэхэд 2018 оны 2 сарын 15-нд болох бол хариу тоглолт Анфилдад 3 сарын 7-нд болно.
Practice makes perfect!!!

Badka
Бичлэг: 5
Элссэн: Ня 12-р сарын 03, 12:43

Re: "Нүүр хуудсанд мэдээ оруулах"

Бичлэг Бичсэн Badka » Мя 12-р сарын 12, 11:21

Клопп сугалааны талаар

Порту хүчтэй өрсөлдөгч учраас Луунуудын энэ улирлын тоглолт болгоныг үзэж үнэлгээ өгөх болно гэж Герман мэргэжилтэн хэлжээ.

Аваргуудын лигийн хасагдах шатны эхний сугалаанд Ливэрпүүл Португалийн Порту багтай таарсан. Хэдийгээр том нэртэй багуудтай таараагүй ч Португ Юрген Клопп үнэлээд хариу тоглолтыг гэртээ хийх нь давуу талыг үүсгэнэ гэлээ.

Шөвгийн 16-гийн эхний тоглолт болтол 2 сар гарангийн хугацаа байгаа учраас тоглолтын талаар цаашид ярих болно гэжээ.

Сугалааны талаарх сэтгэгдэл

"Мэдээж өрсөлдөгчөө мэдэж авсан нь таатай байна. Өнгөрсөн лхагва гарагт бид дараагийн өрсөлдөгчөө биш харин ялалт байгуулах талаар бодож байлаа. Хасагдах шатанд муу багууд үлддэггүй шүү дээ. Порту тун сайн баг. Өөрийн улсын аваргадаа тэргүүнд байранд жагсаж байгаа нь бүх зүйл сайн байгааг илэрхийлж байна. Тэд Аваргуудын лигийн хэсгийн шатанд миний үнэлж явдаг Лайпциг багийг ардаа орхиж хэсгээс шалгарсан нь энэ жил тэднийг ямар хүчтэй байгааг харуулсан явдал боллоо. Сонирхолтой өрсөлдөөн гарна. 2 сард айлын талбайд тоглох нь давуу тал. Учир нь энэ үеэр Португалд дулаахан байдаг. Мэдээж Анфилдад болох тоглолтыг ч тэсэн ядан хүлээх болно"

Португийн эсрэг хэрхэн бэлдэх талаар

"Бидэнд хангалттай хугацаа байна. Португалийн улсын аварга өвөл ердөө 7 хоног юм уу 10 хоногийн амралт авдаг. Тийм учраас бид тэдний тоглолт бүрийг анхааралтай ажиглаж дүгнэлтээ хийх болно. Ирэх 2 сарын хугацаанд бидэнд дотоодын лигтээ анхаарлаа төвлөрүүлэх шаардлага бий. Олон зүйл энэ үед тохиолдоно. Өвлийн наймааны цонх нээгдэнэ, мөн бэртэл гэмтэл гээд асуудлууд байгаа. Бид аваргуудын лигт аль болох хол аялахыг бодож байгаа учраас Портутай хийх тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Гэхдээ энэ тоглолт эхэлтэл бидний өмнө дотоодын лиг болон бусад тэмцээнийг оруулаад 20 гаруй тоглолт хүлээж байна. Одоохондоо бид эдгээр тоглолтуудад илүү анхаарах болно.

Анфилдад болох хариу тоглолтыг уур амьсгалын талаар

Хөгжөөн дэмжигчид ялгааг харуулж чаддаг. Гэхдээ бид эхлээд Драгау цэнгэлдэх рүү явна шүү дээ. Дэлхий дээр айлын талбайд амар тоглодог ямар ч цэнгэлдэх байхгүй. Харин Анфилдад тоглох тоглолтонд бид өөрчлөлтийг илүү мэдрүүлэх болно.
Practice makes perfect!!!

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 1 ба 0 зочин