Стивэн Жеррард Мөнхийн Ахлагч

Ливэрпүүл миний амьдралын салшгүй нэг хэсэг
Хариулах
Хэрэглэгчийн хөрөг
baaska0395
Бичлэг: 11
Элссэн: Да 12-р сарын 04, 2017 7:57 pm
Байрлал: Anfield,Liverpool,Ulaanbaatar,Mongolia
Талархсан: 2 удаа
Талархагдсан: 9 удаа
CONTACT:

Стивен Жеррард мөнхийн ахмадын ярилцлага

Бичлэг Бичсэн baaska0395 » Лх 6-р сарын 27, 2018 1:30 pm

Ноён Кенни Далглиш хэмээн хүндэтгэл үзүүлдэг хэдий ч одоо Ранжерсийн дасгалжуулагч болсон учир тэр миний дуудлаганд хариулахгүй байх хэмээн Стивен Жеррард хошигнов.

Зураг
Стивен Жеррард, Кенни Далглишийн хамтаар (Image: Liverpool Echo)

Глазгод эсрэг дүрээр ирсэн учраас тэр намайг хайхрахгүй болов уу гэж өөрийн шүтээний талаар Ранжерсийн менежер хэлжээ
Шотландчууд баатар цолоор Кенни Далглишийг шагнахаас өмнө Стивен Жеррард түүнийг ‘ноён’ гэж хүндэтгэн харьцдаг байсан талаар дурсаад Хаан Кенни түүний багш болон зөвлөх байсан бол Ливерпүүл клубд хүчин зүтгэж байх явцад найз нөхдийн хэмжээмд дотно нэгэн болсон.Тусламж хэрэгтэй үед итгэж найдаж болох туршлагатай нэгэн байсан хэмээн өгүүлэв.

Гэвч Хуучин фирмийн (Celtics,Rangers-ийн derby-г нэрлэдэг) үнэнч зүтгэлтэн Селтиксийн домог Далглиш одоо дахин түүний хүсэлт болон зөвлөгөөнд хариу өгөхгүй байх хэмээн Ранжерсийн шинэ босс эмээж буй бололтой.

Испанид зуны бэлтгэлдээ гараад буй Ранжерсийн босс Жеррард тэр цаашид ч гэсэн миний баатар хэвээр үлдэх болно гээд бидний харилцаа ямар нэг асуудалгүй үргэлжилнэ гэдэгтээ итгэж байгаа талаар дурьджээ.

Зураг

Ранжерсийн менежерүүд Стивен Жеррард болон Гари МкКалистер (Image: SNS Group)

Жеррард хэлэхдээ:Тэр бол миний баатар.Хэрвээ чи тухайн үеийн Ливерпүүлд өссөн залуу хүү байсан бол тэр л чиний шүтээн байх байсан.Би түүнийг баатар цолоорооо шагнагдахаас өмнө ч ноён гэж дууддаг байсан шүү.Би бол Кенни-г найзаа гэж дуудах азтай нэгэн.Би түүнрүү дуртай үедээ залгаж чадна.Гэвч би түүнийг Селтиксийн дэмжигч гэдгийг мэднэ одоо тэр миний утсанд хариулахгүй байж магадгүй.Гэхдээ л ямарч байсан бидний харилцаа маш гайхалтай.Олон жилийн турш надад өгч байсан зөвлөгөөнд би баяртай явдаг

Одоо 67 настай Далглиш Селтиксийн хамтаар 8 жилийн хугацаанд 9 цом хүртээд тухайн үед Британы хамгийн өндөр үнээр Ливэрпүүлд нэгдсэн байдаг.Улаанууд Англи болон Европыг эзэгнэн байсан үед тэрээр Анфильдийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч болж чадсан.

Ливерпүүлийн дасгуулагчаар 2 дахь удаа ажиллахаар ирээд байхдаа Жеррардад маш их итгэл хүлээлгэдэг байсан ба гол тоглогчоо болгож 2012 оны 2-р сард Carling cup-н ноён оргилд хүрч байсан.

Тухайн үед Жеррад хэдийнээ дасгалжуулагчын замналдаа ул мөрөө үлдээсэн Далглишаас зөвлөгөө авч өөрийн дасгалжуулагчын замналаа эхлүүлэх аялалдаа бэлтгэн байсан.

Дасгалжуулагчийн замналаа Ранжерсээс эхлүүлэх нь Далглишийн ятгалаг байж зөв шийдвэр хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа талаар Жеррард хэлжээ.

Өөрийн тоглогчдоо аван Испани явхаар төлөвлөж байх үедээ “Энэ л миний тоглохоо больсон цагаас хойш хүсэж байсан зүйл’’ хэмээн Жеррард хүлээн зөвшөөрсөн байна.

Би тоглогч байх үедээ, 32-33 настай байхдаа анх менежер болох талаар бодож байсан.Би өөрийн хуучин дасгалжуулагчидтайгаа ярилцаж тэдний үүрэг мэргэжлийн талаар асууж байсан. Мөн тэдний хийдэг байсныг хийж, тэдний хийдэг байснийг ашиглахыг хүсч байна. Өөрт таалагдсанаа авч өөрийн сонирхолд нийцүүлэн хэрэглэмээр байна.

Ранжерсийн дасгалжуулагчийн ажлыг авна гэдэг маш азтай хэрэг.Мөн маш их үүрэг хариуцлага ирж байна гэсэн үг.Би 30 гариухан насандаа өөрийн дасгалжуулагчийн замналаа эхлүүллээ бас бараг л мэргэшсэн.Энэ цаг үе бол туршлага хуримтлуулах, өсөж дэвших, сайжрах үе юм. Тиймээс өөрийн дасгалжуулагчийн багаа бүрдүүлэхдээ тэднийг сонгосон шалтгаан нь тэднийг том тус хүргэнэ гэж мэддэг учраас тэр юм.

38 насыг зооглож буй Жеррард түүний Liverpool дэхь замнал удахгүй дуусгавар болно гэдгийг Брэндан Рожерс Анфильдыг удирдахаар ирэх мөчид мэдэж байжээ.Аваргуудын лигийн хүрээнд Реалмадридын эсрэг хийсэн тоглолтонд түүнийг сэлгээнд үлдээсэн явдал нь 17 жилийн турш 700 гаран тоглолтонд оролцсон багаа орхих явцыг хурдасгасан байна.

Жеррард:Би дахиад нэг жил тоглох ёстой байсан юм. Тоглолтонд оролцохгүй байснаасаа болж дахин нэг жил тоглоогүйдээ маш их харамсдаг.Бүүр маш их шүү. Тоглохоо больсон болон,зодог тайлхаар зэхэж буй маш олон тоглогчтой би ярилцсан.

Зураг
(Image: SNS Group)

Тэд бүгд л нэг өдөр дуудлага ирээд бүх юм дууссан гэж хэлхийг хүлээж чадахгүй гэж байсан.Магадгүй тэд бие мах бодь болон оюун санааны хувьд үүнд л бууж өгдөг байх эсүүл тэд зүгээр л тэтгэвэртээ гархад бэлтгэдэг.Хүнд хэцүүг туулж өнгөрүүлэх ёстойг би эцэст нь мэдсэн.Тэр бол миний туулах зам байсан.Би одоо ч энд байна, тэр тийм ч хүчтэй намайг сорьсон гэж бодохгүй байна.Гэхдээ сэтгэлийн хувьд маш хүнд байсан.Чи ажилдаа дуртай бас хүүхдийн багаас нь тоглодог байсан мөрөөдлийн ажилдаа шаргуу хөдөлмөрлөж байсан ч гэсэн эцэст нь төгсгөл ирдэг.

Хэрэв хангалттай гэж бодож байсан бол энэ тийм ч хэцүү биш байх байсан.Гэвч үнэндээ, үнэхээр миний Ливерпүүлдэх өдрүүд нэг жилийн өмнө дууссан гэж би мэдэрдэг. Би Ливерпүүлийг мартаж сэтгэлээ онгойлгохын тулд Америкруу ЛА Галакси-г зорьсон.Учир нь Миний Ливэрпүүл дэхь өдрүүд дуусхад би сэтгэлдээ хүнд хэцүү байдлыг мэдэрнэ гэдгээ мэдэж байсан.

Зураг
(Image: Liverpool FC)

Намайг MSL-д тоглоод эзгүй байх хугацаанд миний эхнэр жирэмсэн байсан.Энэ надад эргээд буцаад гэртээ ирэх санааг өгсөн.Миний Америкад өнгөрүүлсэн цаг хугацаа төгс байсан.

18 сар энэ бол сайн бодож тунгаах,өөрийн замналаа хэрхэн өнгөрүүлснээ бодох хэрхэн өнгөрснөө дурсах хангалттай хугацаа.Өнгөрснөө эргэн харж, сайхан цаг үеээрээ бахархаж мөн хүнд хэцүү цаг үеэ ч эргэцүүлсэн юм.Энэ бүхнийг хүлээн авхад би бэлэн болсон байсан.

Гэсэн ч би Анфильдэд байхгүй үедээ байнга анхаарлаа төвлөрүүлж байх шаардлагатай байсан. Дасгалжуулагчийн тэмдэгээ авхын төлөө хөдөлмөрлөж,дасгалжуулагч болхоор хичээж байсан.Цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрүүлэхээр хичээж байсан. Лос Анжелес бол гайхамшигтай хот байсан ч амьдарлын хэв маяг болон тиймэрхүү зүйлсээс таашаал авч чадхаар биш байсан юм.

Энэ тоглоом миний амьдарлын салшгүй хэсэг байсан.Би 8 настайдаа Ливерпүүлд ирж 16 настайдаа сургуулиа төгссөнөөсөө хойш өдрийн бүхий л цагаа Ливерпүүлд зориулсан.16 наснаас 36 нас хүртэл шилдэг тоглогчид, шилдэг дасгалжуулагчдын хажууд байж бүхэл өдөржин хийдэг байсан зүйл маань хөлбөмбөг байсан. Энэ бол миний хөлбөмбөгийн боловсрол олж авсан газар. Замналынхаа төгсгөлд би зүгээр л тоглолтоо орхиод өөр ямар нэг зүйл хийж чадахгүй гэдгээ мэдэж байсан.Учир нь хөлбөмбөг бол миний мэддэг цорын ганц зүйл.Эргэлзэж байсан цаг хугацаа байгаагүй.Би энэ мэдрэмжийг л мэдэрдэг байлаа.

23 настайдаа ахлагч болж удирдагч байх үүрэг хүлээсэн.Би ахлагч байхын энэ талд нь үнэхээр дуртай.23-тай ахмад гэдэг тийм ч элбэг тохиолдол биш.Би арай эрт ахмад болчихсон.Sami Hyypia-гаас ахлагчын тууз авхад багт олон
туршлатай тоглогч байсан.Би үүргээ биелүүлэхийн тулд өсөж дэвжих хэрэгтэй болсон.

Би энд суугаад Би хамгийн шилдэг дасгалжуулагч шүү гэж бодоогүй байна. Суралцах,Хөгжих,сайжрах нь миний хийх ёстой зүйл юм.Би зогсохыг хүсэхгүй байна.Би цаашид ч өсөж дэвжсээр байхыг хүсэж байна.

Зураг
Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Steve Gerrard Gerrard
He'll pass the ball 40 yards
He's big and hes fuckin' hard
Steve Gerrard Gerrard

Хэрэглэгчийн хөрөг
Chinggis
Site Admin
Бичлэг: 402
Элссэн: Мя 6-р сарын 06, 2017 6:11 pm
Байрлал: Эцэг өвгөдийнхөө өвлүүлж үлдээсэн эх нутагтаа
Талархсан: 170 удаа
Талархагдсан: 186 удаа
CONTACT:

Re: Стивэн Жеррард Мөнхийн Ахлагч

Бичлэг Бичсэн Chinggis » Ба 6-р сарын 29, 2018 12:16 pm

Дахиад оруулаад байгаарай хөгшөөн 8-) . Сая жаахан орчны температурын нөлөөнөөс даралт ихсэлт явагдаж хүйтэн пийвээр эмчилгээ хийлгэж таараад 2 хоног удаачлаа уг нь цаадах чинь үсрээд л 24 цагийн дотор савчихдаг хүн л дэ :D .
Сүүлийн зургийг ашиг сонирхолын зөрчилтэй улмаас ерөнхий редакторын хувиар хасчихсан болноо :)
"IF YOU CAN'T SUPPORT US WHEN WE LOST OR DRAW, DON'T SUPPORT US WHEN WE WIN." BILL SHANKLY

Хэрэглэгчийн хөрөг
meesh
Ганган бичигч
Бичлэг: 277
Элссэн: Мя 12-р сарын 05, 2017 1:20 pm
Талархсан: 13 удаа
Талархагдсан: 154 удаа
CONTACT:

Re: Стивэн Жеррард Мөнхийн Ахлагч

Бичлэг Бичсэн meesh » Лх 11-р сарын 28, 2018 9:36 am

Зураг
Дасгалжуулагчид, тамирчид багаа сольдог, харин фанатууд хэзээ ч...

Хариулах

Хэн холбогдсон байна

Энэ форумыг үзэж байгаа: 13 ба 0 зочин