1 хуудасны 1 дахь нь

Клубын арын албаныхан ...

Бичсэн: Ба 6-р сарын 08, 2018 4:35 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
Иймэрхүү хүмүүсийн талаар оруулж байх сэдэв хайгаад олсонгүй нэг ийм сэдэв нээчлээ шүү сорри ...
Нөгөө Лукасыг явахаар уйлдаг гал тогооны хоёр авгайн тухай гэх мэт юмсыг ийш нь оруулж байх уу?

Хөшигний цаадах хүн: Майкл Эдвардс

Зураг

Улирал дуусмагц бүгд л наймааны цонхын чимээг чих тавин, Ливэрпүүлтэй холбоотой ойр ажиллаж байдаг сэтгүүлч нийтлэлчдийг юу мэдээлэхийг тэсэн ядан хүлээдэг бол Ливэрпүүлтэй холбоотой гэх сэтгүүлчид маань энэхүү Майкл Эдвардсын хөдөлгөөн бүрийг анхааралтай ажиглаж байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Фабиньогийн наймааг зарласны дараа Набил Фэкир Ливэрпүүлтэй нэгдэхэд тун ойр болоод байгаа энэ үед, хөшигний цаана бүх яриа хэлэлцээрийг хийж, Ливэрпүүлд ирэх шинэ тоглогчидтой, залуу авьяастнуудыг авчрах ажлыг зохицуулж явдаг яг өнөө цагийн баатраар нэрлэгдээд байгаа Майкл Эдвардс гэж яг хэн болох тэр Ливэрпүүлд ямар ажил амжуулж байдаг талаар, түүний ажлын, амжилтын замналаас товч хүргэе.
Түүний ажлын замнал 2003 онд Портсмутын видео анализын багаас эхэлсэн юм. 2009 онд Тоттэнхам руу бууриа сэлгэж, тухайн үеийн Спурсын мэнэжэр асан Харри Рэднапптай хамтран ажиллаж болов. Тоттэнхамд байх хугацаандаа Эдвардс спортын анализ хийдэг Decision Technology компанийн Иан Грахамтай дотно нөхөрлөжээ.
Тоттэнхамын эзэн Даниэл Лэви тэдний компани болон гаргасан дүн шинжилгээнд нь итгэдэг байсан тул Эдвардсыг үр дүнгийн үнэлгээний ахлах ажилтнаар томилжээ. Ингэснээр Эдвардс өрсөлдөгч багуудын болон өөрсдийн тоглогчдын тоглолтын анализ, тоон үзүүлэлтэн дээр ажиллах болов. Удалгүй Ливэрпүүлийн спортын захирлын албыг хашиж асан Дамиэн Комолли, Майкл Эдвардст ажлын байр санал болгон, Тоттэнхамын ажлаа өгч байх үед Лэви тааламжтай байгаагүй нь ойлгомжтой.
Майклс Ливэрпүүлд оны –р сард ирж, судалгааны ахлахын албыг хашиж эхэлсэн бөгөөд хожим нь илүү хөлбөмбөгийн гүн рүү орж судлан, клубын хөлбөмбөгийн бодлого, нарийн үйл ажиллагааг академид ч, Мэлвүүдэд ч ажиллаж байв. 2013 оны 6-р сараас 2015 оны 8–р сарыг хүртэл техник үзүүлэлтийн захирлын алба хашиж байгаад, улмаар техникийн захирлын ажлыг авч эцэст нь 2016 оны 11-р сараас спортын албаны захирлаар томилогджээ. Майкл Кэнни Далглишийн хоёр дахь эргэн ирэлтээс эхлээд Брэндан Рожэрс болон Клоппын эрин үед клубын бүхий л анализ, тоглогчдын үзүүлэлт дээр ажиллаж ирсэн юм. Тэр Брэндан Рожэрсын наймааны бодлоготой эрс санал зөрөлддөг байсан гэнэ.
Майклын цуглуулж бэлтгэж нэгтгэсэн ажлуудад ерөнхийдөө Фэнуэй Спортс Группын “Moneyball” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй статистик, баримт материалууд хангалттай байсан бөгөөд тэр 2011 онд клубтэй нэгдсэнээсээ хойш улам арвижуулж, нарийвчлаад байсан юм.
Тэр Ливэрпүүлийн скаутын хөтөлбөрийг үндсээр нь өөрчилсөн бөгөөд үндсэн баг болон академийн аль алинд нь шаардлагатай мэдээлэл, судалгаа, эрэл хайгуулын ажилд тусалж, клубын судалгааны хэлтсийг байгуулж өгчээ. Мөн Иан Эйртэй хамтран жил гаруй хугацаанд гэрээний зүйл ангиуд дээр ажиллаж, спортын захирлын албыг авсан хэдий ч гэрээний талаарх яриа хэлэлцээрт тэргүүлэх үүрэгтэй оролцдог юм.
Спортын захирлын ажил үүрэгт, тоглогчдын статистик мэдээллүүдийг нэгтгэн, дасгалжуулагчдын алба болон Клоппыг мэдээллээр хангах ажил мөн хамаарагддаг. Клубын хэтийн төлөвлөгөө болон одоогийн байдалд санаа тавьж, үндсэн баг болон академийн аль алиных нь үйл ажиллагааг ойроос ажиглан мэнэжэр өөрийн бодлого, философио нэвтрүүлэхэд туслах үүрэгтэй.
Түүнийг шинэ албан тушаалаа авсны дараахан Клопп түүний талаар:
-Майкл бол энэ албан тушаалд гарцаагүй тохирсон хүн. Тэр маш их мэдлэгтэй, туршлагатайн дээр энэ ажилд бие сэтгэлээ зориулах хувь хүний мөн чанар ч түүнд байгаа учраас тэр энэ албыг хүлээж авах болсон тухайгаа надад дуулгахад би их баярласан. Тэр мөн өөрийгөө гайхалтай баг бүрэлдэхүүнээр хүрээлүүлж чадсан бөгөөд үндсэн багт гайхалтай авьяастнуудыг нээн илрүүлж, нэгтгэн, одоогийн багийн нас залуу, авьяаслаг бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн өгүүлжээ.
Тэрээр Робэрто Фримино, Садио Манэ, Мохамэд Сала, Виргил Ван Дик, Андрю Робэртсон, Фабиньо нарыг Ливэрпүүлийн нэгэн хэсэг болж, гэрээ зурах хүртэл ажилд биечлэн оролцсон бөгөөд эдүгээ Набил Фэкирийг Ливэрпүүлд авчрах ажлыг ч зохион байгуулж байна. Үүнээс үзэхэд FSG болон Юргэн Клопп нар Майкл Эдвардсын талаар тун зөв бодолтой байгаа нь харагдана.

Дараачийн наймаа чинь хэн байх вэ? Майкл, Облак уу? Алиссон уу?

Хэнийг багтаа хармаар байгаагаа л хэл ...

Баярлалаа Майкл, Чи шилдэг нь ...

Re: Клубын арын албаныхан ...

Бичсэн: Да 11-р сарын 04, 2019 9:55 am
Бичсэн Ladykop
Аллиссонг авцан байна ш д ккк.

Re: Клубын арын албаныхан ...

Бичсэн: Да 12-р сарын 09, 2019 11:44 am
Бичсэн meesh
Зураг