4 хуудасны 6 дахь нь

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Пү 10-р сарын 25, 2018 10:42 am
Бичсэн Шинээ
Мо Салах 65 тоглолтонд 50 гоол Ливерпүүлийн төлөө оруулахдаа:
Примьер лигт - 36 PL
Аваргуудын лигт - 12
ФА Капад - 1
Аваргуудын лигийн урьдчилсан шатанд - 1 гоол оруулжээ.
Зураг

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Мя 10-р сарын 30, 2018 4:33 pm
Бичсэн Ladykop
Энэ нээрээ аймар стат.
Салахыг 1 тайм вондер нтр гээд хүмүүс нээх яаран дүгнээд байгаан. Ноднин улирлын эхэнд бас иймэрхүү л Формтой байсан байна лээ шд. тэгээд дундаас галзуурч эхэлсэн.
Цонхын Ромагийн Шэгги бах нь ханаж, ам асуугаад байгаан ккк. одоо эргээд ам асуунаа :D

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Лх 10-р сарын 31, 2018 5:10 pm
Бичсэн meesh
Еmpire of the Kop@empireofthekop
Since Mo Salah arrived in England, he has more assists in all competitions than Assist King Mesut Ozil (without mentioning his 51 goals)

Зураг

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Лх 11-р сарын 14, 2018 12:00 pm
Бичсэн Redman
"Нэг улирлын гайхамшиг" маань лигт 6 гоол оруулчихсан, мэргэн буучийнх нь ар шилэн дээр амьсгалаад эхэлчихлээ. Агуэро 8, Азар 7 гоолтой явж байгам бна.

Гэснээс Салах маань энэ улиралд лигт 6 гоолдсон бөгөөд үүний 5 нь тоглолтын эхний гоол байж. Эхний гоолыг оруулна гэдэг маш чухал. Мөн хоёр ч удаа 1:0 гэсэн үр дүнгээр хожил авахад Салах гоолдсон.

Форм тааруу хэмээн фэнүүд нь хүртэл шүүмжлээд байгаа манай хүний намуухан эхлэл нь Эдэн Азарын карьерынх нь оргил үетэй бараг л ойролцоо байна лээ...

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 11:33 am
Бичсэн Chinggis
Би Салах-т нэг л сайн итгэхгүй байгаа. бүүр нэг сайхан цом нтр өргөөд миний амыг таглаасай билээ

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 11:46 am
Бичсэн Redman
Чи яагаад ийм юм бэ Чингис ээ?
Эсхүл Шинээгийн хэлдгээр өөр болох гэж заримдаа хичээгээд байдаг юм уу? бахахаха

Сда, 38 тойрогтой болсноос хойш хэн ч хийж чадаагүй 32 гоол орууллаа.
Ав.Лигт финалдсан Ливэрпүүлийн гол мотор нь байж чадлаа.
Энэ улиралд.... Өнгөрсөн улирлын супер формонд байсан шигээ байж чадахгүй байгаа ч мэргэн буучдын өрсөлдөөнд ороод ирлээ, 6 гоол хийснийх нь 5 нь маш чухал эхний гоол байлаа гэсэн факт л хэллээ шд.

Биднийг идэвхийлэн үзэж эхэлсэн цагаас хойш Торрэс, Суарэз гэсэн хоёр довтолгооны гаруудыг бид харсан
Тэр хоёроос чинь илүү амжилт, стат гаргаад байна.
Тэр хоёр ч Ливэрпүүлд байхдаа олигтой цом өргөж байгаагүй. Торрэс бол юу ч үгүй, Суарэз нэг ганц лигийн цомтой.

Тэглээ ч цом хүртэнэ гэдэг ганцхан хувь тоглогчоос шалтгаалахгүй гэдгийг өдий олон жил хөлбөмбөг үзсэн юм бол гадарламаар юм....

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Ба 11-р сарын 16, 2018 3:55 pm
Бичсэн Ladykop
муу байна л гээд байгаан. статыг нь харахаар янзын л байна даа :D

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Лх 1-р сарын 09, 2019 4:44 pm
Бичсэн Redman
Олон боломж үгүй хийдэг, жигүүрээр сайхан хурдалдаг, Англид гологдож Италид очсон, байдаг л нэг жигүүрийн довтлогч гэсэн тодорхойлолттой нөхөр л Ливэрпүүлд ирж байлаа.

Ливэрпүүлд ирснээс хойш түүний амьдрал тэр чигтээ өөрчлөгдсөн. Тоглогчийн хувьд ч олон шат ахиж, яг одоо цагийн Дэлхийн хамгийн шилдэг гурван тоглогчийн нэг болж, Премьер лигийн нэг улиралд 31 гоол оруулсан гэх рекордыг бахархалтайгаар эвдэж, ядруухан шигшээ багаа чирсээр ДАШТ-нд оруулж, өөрөө ч гоолдож, хоёр жил Африк тивийнхээ шилдэг хөлбөмбөгчинөөр нэрлэгдлээ.

Магадгүй Арабын ертөнцөөс мэндэлсэн хамгийн агуу хөлбөмбөгчин гэсэн тодотгол түүний нэрийн өмнө залрах нь цаг хугацааны л асуудал биз.

Тун удахгүй Африкын шилдэг хөлбөмбөгчний шагналаа "Дэлхийн шилдэг", Баллон Д'Ор-той хамт хослуулан болтугай гэж ерөөе!

Сайхан амьтан шүүү... #EgyptianKing

Зураг

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Лх 1-р сарын 09, 2019 5:40 pm
Бичсэн biggy
Redman бичсэн нь:
Лх 1-р сарын 09, 2019 4:44 pm

Магадгүй Арабын ертөнцөөс мэндэлсэн хамгийн агуу хөлбөмбөгчин гэсэн тодотгол түүний нэрийн өмнө залрах нь цаг хугацааны л асуудал биз.

Тун удахгүй Африкын шилдэг хөлбөмбөгчний шагналаа "Дэлхийн шилдэг", Баллон Д'Ор-той хамт хослуулан болтугай гэж ерөөе!
Арабд бол ер нь 90 хувийн магадлалтай байна.
Африк гэхээр нөгөө Дрогба, Это нтрийн урдуур гишгэх хэрэгтэй болно л доо. Олон том цомууд хэрэгтэй. Манайхтай хамт аваарай л гэж хүсье.

Re: Мохамед Салах Хали - Египет Арслан

Бичсэн: Лх 1-р сарын 09, 2019 5:57 pm
Бичсэн Шинээ
biggy бичсэн нь:
Лх 1-р сарын 09, 2019 5:40 pm
Redman бичсэн нь:
Лх 1-р сарын 09, 2019 4:44 pm

Магадгүй Арабын ертөнцөөс мэндэлсэн хамгийн агуу хөлбөмбөгчин гэсэн тодотгол түүний нэрийн өмнө залрах нь цаг хугацааны л асуудал биз.

Тун удахгүй Африкын шилдэг хөлбөмбөгчний шагналаа "Дэлхийн шилдэг", Баллон Д'Ор-той хамт хослуулан болтугай гэж ерөөе!
Арабд бол ер нь 90 хувийн магадлалтай байна.
Африк гэхээр нөгөө Дрогба, Это нтрийн урдуур гишгэх хэрэгтэй болно л доо. Олон том цомууд хэрэгтэй. Манайхтай хамт аваарай л гэж хүсье.
Африкийн хамгийн шилдэг болохын тулд энэ сайн формоо олон жил барьж тогтмол сайн тоглох хэрэгтэй байх. Тэрнээс гадна 1 Баллон Д'ор авах хэрэгтэй болох байх. Африкаас чинь Баллон Д'ортой ганц Жорж Веа л байгаа биз дээ.