1 хуудасны 1 дахь нь

Доминик Собослай

Бичсэн: Да 10-р сарын 30, 2023 10:04 pm
Бичсэн Mademoiselle
Хайрт хонгорынхоо сэдвийг нээнэ ээ ;)

Re: Доминик Собослай

Бичсэн: Да 10-р сарын 30, 2023 11:01 pm
Бичсэн Бамбууш
За эхний бичлэгийг нь тэрлэе. Хэрэв хүмүүс санаж байгаа бол Рэд Бул Салзбургт АЛ ээр манайхтай нэг хэсэгт таараад Анфилдэд тоглосон тоглолтонд Дом тоглосон юм билээ шд. Чин үнэнг хэлэхэд би мань эрийг нээх анзаараагүй. Мэдээж Хааланд, Минамино, Хванг нтрийг бол сайн санаж байна. Учир нь энэ 3 манайд гоолдцон. Дом чинь баруун хагаст тоглосон юм байна шдээ. 2019 оны 10 сарын 2 байсан гэхээр мань эр одоо 18 тай байсан юмуу даа..
Зураг

Гравэнбэрк, Дом, Макалистэр 3 нийлээд Жүүд Бэллингэмын Реалд очсон үнийн дүнгээс 2 юмуу 3 саяар л илүү мөнгөн дүнтэй болсон гэхээр энэ зуны наймаанд бид үнэхээр хожиж чадсан гэж бодож байна. Мэдээж Жүүд манайд ирсэн байсан бол би шаал өөр дуу дуулаад сууж байх байсан нь үнэн. Юу үнэн тэр үнэн. Учир нь түүн шиг талентыг ямарч баг алдахгыг хүсэхгүй нь тодорхой. За тэр ч яхав, Дом нээрээ үнэхээр хүлээлтээц хувь илүү тоглолтюг үзүүлж байгаа. Дээр нь улам л сайжирна. Оргил үедээ хүрэх хаа ч басиан юм. Райн, энэ 2 яваандаа төвийн баруун зүүн хагасыг эзэгнэх байхаа. Манай нөөц үнэхээр багийн аль ч байрлалд ганган болжээ. Одоо ингээд сэлгээгээ харахад миний амьдралдаа (Ливэрпүүлийг үзэж эхэлсэн цагаас хойш гэвэл 2004 он болно) харж байгаа хамгийн хүчтэй сэлгээ болон скуад юм. Би гарааны 11 гэж хэлээгүй шүү.
Дом-н бас нэг гоё зүйл нь (эрчүүдэд хамаарна) мань эрийн найз хүүхэн гэж нүд булаам сайхан самган байна билээ дээ. Дом ч өөрөө муугүй царайлаг гар. Бурхан тэгээд зарим хүнд юм өгөхдөө өгөгдөлийг нь тултал шаах юм даа гэж... Набиг би үнэхээр Дом шиг байх болов уу гэж их хүлээлт тавьж байсан ч гэмтэл бэртэлд ороогдож ортой найзласаар багийг орхисон доо. Мод тогшоорой Домд л ийм юм бүү тохиог.

Re: Доминик Собослай

Бичсэн: Да 11-р сарын 20, 2023 4:38 pm
Бичсэн Tdi

Re: Доминик Собослай

Бичсэн: Да 2-р сарын 05, 2024 2:55 pm
Бичсэн Chinggis
Собо байхгүй бол тэгээд дундын шугамд айлыг элэглэх шаанс бараг 50 хувь нурхаар юм байна гэдгийг урьп шөнө баталлаа даа. Хэдий том биетэй болхоороо ч биш айлын тоглолт унших, довтолгоог мэдрээд 16 -ийн гаднаас цохих пасс гээд ухаалаг тоглолт нь үнэхээр мундаг нь харагдаад л байна. Байгаа байдал өсөлт хөгжил нь бараг цаашдаа Жиррардын хэмжээнд хүрхээр шиг санагдаад байгаа.