4 хуудасны 5 дахь нь

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Пү 11-р сарын 22, 10:17
Бичсэн Redman
Tungaa бичсэн нь:
Лх 11-р сарын 21, 4:52
Гэхдээ Цэдэнбал шиг солгойгоороо лаг тоглодог тоглогч Монголын шигшээд бий юу.
Гарьдаа байна шд хаха

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Пү 11-р сарын 22, 11:18
Бичсэн Tungaa
Гарьдаа ах бол тусдаа хүн. Битгий харьцуулаад бай хаха

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Пү 11-р сарын 22, 11:21
Бичсэн otgonbatt
Төгөлдөр анхнаасаа таалагдаагүй одоо ч таалагддаггүй хаха үнэхээр буруу шийдвэрүүд гаргадаг хаха муу Цэндээ маань буцаад дуудагдаад эхлэсэн байна лээ шд . Сая шигшээн тоглолт үзэж байхад төвийн 3 сүндорж цэндээ төгөлдөр 3 жулдаж байна лээ бие хаа нтр тэгээд бас тэр баруун хагас дээр Ганхуяг гээд хахх тарган ч байх шиг хаха

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Пү 11-р сарын 22, 11:24
Бичсэн Tdi
otgonbatt бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 11:21
Ганхуяг гээд хахх тарган ч байх шиг хаха
Танк гэдэг хочтой юм байна лээ. Эндээ бол биедүүлнэ л гэж байхгүй. Дайраад дайраад явчдаг.

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Пү 11-р сарын 22, 11:25
Бичсэн Redman
Монголын шигшээ баг энэ жилээс Испанийн Жома брэндтэй хамтрахаар болсон.
Манай компани оруулж ирж байгааг зарим нь мэджаага байх
Joma нь Испаниар бол Хома гэж унших ёстойм билээ. Гэхдээ эхэлж харсан хүн бүр л Жома гэж унших учраас 2 янзаар хэлээд яахав гээд ЖОМА дээрээ тогтохоор болсийн.

Нээрээ Жома нь манай шигшээ багт зориулж Exclusive design бүхий загвар гаргаж нийлүүлсэн. Мөн манай шигшээ багийн логог өөрсдийн технологиор хийсэн юм. Өмнө нь хэзээ ч Монголын шигшээ баг яг ийм албан ёсны хувцас хэрэглэл өмсөж байгаагүй :)

Шигшээ багийн жэрси захимаар байвал маньтайгаа холбогдоорой хахаха
Зураг

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Пү 11-р сарын 22, 11:34
Бичсэн Redman
otgonbatt бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 11:21
Төгөлдөр анхнаасаа таалагдаагүй одоо ч таалагддаггүй хаха үнэхээр буруу шийдвэрүүд гаргадаг хаха муу Цэндээ маань буцаад дуудагдаад эхлэсэн байна лээ шд . Сая шигшээн тоглолт үзэж байхад төвийн 3 сүндорж цэндээ төгөлдөр 3 жулдаж байна лээ бие хаа нтр тэгээд бас тэр баруун хагас дээр Ганхуяг гээд хахх тарган ч байх шиг хаха
Эрчим Төөгөө уржнан Монголын Алтан бөмбөгийн төлөө өрсөлдөөд 2-рт
Түрүү жил Алтан бөмбөг хүртсэн

Ур чадвар ч үнэхээр сайн тоглогч оо. Ярих юмгүй. Монголдоо бол нэг хоёрыг аргалаад, хөнгөхөн тоглочих байх
Эрчимдээ ч тэгээд бөмбөгний эрх мэдэлтэй, үнэн дураараа тоглодог болохоор тэр хэрээр гоол/ассист нь нэмэгддэг биз
Гуам дээр мань эрийг хараад бухимдаад л таарсан. Өөр шигээ ур чадвар өндөртэй, биеэр илүү том гаруудын эсрэг бол тэгээл амархан унтарчихаж байна лээ. Нөгөөдүүл нь ч юу гээл Төгөлдөрийг дураар нь саагиулаад байхав.

Майр ааштай, их зантай л цабаан байна лээ. Монголдоо зогсолтгүй азаргалж байгаа ганц багийн #10 болоод тэгдэг юм уу, жижкэн биеэ давчихсан л эготой хүү байна лээ шд хахаха

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Пү 11-р сарын 22, 11:51
Бичсэн otgonbatt
Надаа бас яг тэгж санагдсан амйар хурдан шатдаг тэгээд тоглолт нь байхгүй болчихдог юм байна лээ. Ер нь бол яг шигшээдээ бол зохицохгүй байна лээ кк.
Би яг дотодын лигээ үздэггүй болохоор сайн мэдэхгүй л байна. Өөр ер нь гоё довтлогчийн ард тоглоод найруулчих хүн хэн байна? Манай муу намхан Улсаа ууг нь гоё тоглогчдоо даанч бие бялдар нь байхгүй байна бас хувийн сахилга бат муу л даа нтргээд аймар магтан муулсан хаха

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Пү 11-р сарын 22, 11:58
Бичсэн Redman
#10 дээр бол 2 Тэмүүжинг гүйцэх тоглогч манайд байхгүй байх өө...
Энэ 2-ын л нэг дээр байх

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Лх 11-р сарын 28, 9:44
Бичсэн Admiral
Мань шигшээ багийн жерси захиалаяаа ...

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Лх 11-р сарын 28, 9:46
Бичсэн meesh
Redman бичсэн нь:
Пү 11-р сарын 22, 11:58
#10 дээр бол 2 Тэмүүжинг гүйцэх тоглогч манайд байхгүй байх өө...
Энэ 2-ын л нэг дээр байх
Аль Тэмүүжин?