1 хуудасны 5 дахь нь

Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Лх 3-р сарын 28, 2018 10:47 am
Бичсэн biggy
Өчигдрийн тоглолт талбайдаа болж байхад нь үзнэ гэсэн ч чадсангүй.
Ойрхон ирээд байх тусам л шалтаг гаргаад байх юм даа. За тэр өөрийгөө өмөөрөх ч яахав.
Тоглолт үзсэн хүмүүс сайхан халаач, тоглолтын агуулга хэр байв? уг нь эхлээд тэр торгуулийн цохилтыг хийсэн бол бас өөр байх байсан биз. Яг хаалгач руу, муухан цохилт хийчих шиг санагдсан. Угаасаа хаалгач ч үсрээгүй харагдана лээ. Ядаж тэнцээ байсан бол тээ, эсвэл гоолтой хожигдсон бол гэж бодож л байлаа.

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Лх 3-р сарын 28, 2018 1:09 pm
Бичсэн meesh
ТВ-р үзлээ Мөнх-Эрдэнэ чол хийсэн юм цохилоо, Даваажавыг эрт сэлгэчихмээр байлаа, Наранболд байхгүй Түмэнжаргалыг эрт оруулахаар байсан шиг том биетэй бөмбөгөө авч үлдээд сайн байсан сэлгээгээр гарч ирээд, Цэдэнбал, Ганхуяг, Мөнх-оргил нар буруу хөл дээрээ боссон юм шиг өдөр байсан. Эхний гоол азгүй алдахымдаа нээх сонин кросс хөндлөвч дагуу гулгаад шон ойсон Төрөө зайлуулах гэсэн хальт хүрээд 9 номертой өгчихсөн. Балжинням Түмээ хоёр сэлгээгээр орж ирээд дажгүй байлаа Баяржаргал бас ганц боломжоо хийсгэх юм, шууд цохиё л гэсэн бодолтой гар л даа. Агуулгаар сайжирч байна өө, чансаа ямар баг билээ. Гэснээс энэ Тайвань адилхан юмнууд байсан чансаа бүр 130 хэдэд орсон байх шиг.

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Лх 3-р сарын 28, 2018 9:57 pm
Бичсэн otgonbatt
Анх удаа чг очиз үзлээ өчигдөр уур амьсгал гоё байсан шүү. Тэхдээ нэг ганц 2 оркууд тэр сав шиддэг муухай байсан.
Тоглолтын агуулгын хувьд манайх үзлээ үзлээ. 2р үе дээр ямар гоё гарж ирвээ.Эхний тэр пеналтыг хийцэн бол гэж их л бодлоо. 2р үе дээр л сандраа арилаад гарж ирсэн шиг л санагдсан. 20 дугаартай Түмээг гараанд гаргасан бол гэж бодлоо. Манайх их замбраагүй байлаа өөрийн талбай дээр олон хүн ирж үзээд их дарамттай гарсан байж магадгүй санагдсан. Тэгээд ч тэр юм уу эсвэл хоорондоо байнгх уулзаж бэлтгэл хийдэггүй болоод юм уу жаахан ойлголцохгүй байна дээ. 23 дугаартай Цэдэнбал бас их буруу шийдвэр гаргасан даа. 2р давхарт барахгүй байж л 2р давхараар их тоголлоо. Одоо ер нь 7.8настай хүүхдүүдийгээ сайн бэлдээд хоол угд амьдрах орчин онолын мэдлэг гээ л бүх зүйл дээр нь бэлдэхэд бол 10 жилийн дараа бас арай өөр үзнэ шүү.

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Да 4-р сарын 30, 2018 8:17 pm
Бичсэн meesh
Сэргэлэн сумын 3 га газар дээр бэлтгэлийн бааз барих юм гэнэ. МХХ

Зураг

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Мя 5-р сарын 01, 2018 1:17 pm
Бичсэн Redman
Нийт 5 га газар гэх шиг боллоо
Талбайг нь манай Дэрэн барина шд
Өнгөрсөн 11 сард тэндэрт нь ялсан.
Голландын Greenfields-ийн зүлгээр хучна даа

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Мя 5-р сарын 01, 2018 7:28 pm
Бичсэн meesh
Энэ яг хаана юм? Төв аймгийн хойно, урд?

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Лх 5-р сарын 02, 2018 4:02 pm
Бичсэн Redman
Сэргэлэн сумын нутагт гэхээр Шинэ нисэх буудлын тэр хавьд юм бишүү?
Нарийн байршлыг нь яг таг мэдээд хэлье

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Мя 5-р сарын 08, 2018 9:11 am
Бичсэн Tdi
otgonbatt бичсэн нь:
Лх 3-р сарын 28, 2018 9:57 pm
Анх удаа чг очиз үзлээ өчигдөр уур амьсгал гоё байсан шүү.
Та ТАС НЯС мөн үү? :D

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Ба 5-р сарын 11, 2018 12:30 pm
Бичсэн otgonbatt
Шал чал пад тэр байна өө хаха

Re: Монгол Улсын шигшээ баг

Бичсэн: Да 5-р сарын 28, 2018 4:26 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
Redman бичсэн нь:
Мя 5-р сарын 01, 2018 1:17 pm
Голландын Greenfields-ийн зүлгээр хучна даа
Манайхан яагаад амьд зүлэг биш дандаа хиймэл зүлэг сонирхоод байдым болаа ... арчилгаанаас нь л шийрэгнээд байна даа тээ