1 хуудасны 4 дахь нь

DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Да 2-р сарын 12, 2018 4:43 pm
Бичсэн Redman
Зураг

За Дэрэн клубынхээ сэдвийг нээчихье.
Энэ багийн фэн болоод 2 жил болж байна.
Лигт өөрийн гэсэн арга барилаараа тоглож, үзүүштэй тоглолт харуулдийм даа манай хүүхдүүд..
Жил ирэх тусам хүүхдүүдийн ур чадвар, туршлага нэмэгдэж, дагаад амжилт ч дээшилсээр яваа.

Лигт тоглосон анхны жилдээ 7-р байр, 2016 онд лигт 5-р байр, түрүү жил 4-р байранд орсон.
Холбооны цомд 2016 онд финалдахдаа Хангарьдад нухуулсан бол түрүү жил шөвгийн 4-т ФС Улаанбаатарын эсрэг 2:0-ээс ганган эргэн ирсэн ч нэмэлт цагт түлээ гоол алдаад, нухуулсан.

Дэрэнгийнхээ талаар мэдээ мэдээлэл оруулаад явж байнаа... 8-) 8-) 8-)

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Мя 2-р сарын 13, 2018 11:52 am
Бичсэн boldbold
Хөгшөөн Дэрэндээ албан ёсоор байна уу? эсвэл нөгөө төсөл рүү нь явчихсан уу?

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Лх 2-р сарын 14, 2018 1:49 am
Бичсэн Redman
boldbold бичсэн нь:
Мя 2-р сарын 13, 2018 11:52 am
Хөгшөөн Дэрэндээ албан ёсоор байна уу? эсвэл нөгөө төсөл рүү нь явчихсан уу?
Айбж л айбгаашд
Гөнөө төсөл нь юувлээ?

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Лх 2-р сарын 14, 2018 11:23 am
Бичсэн boldbold
Redman бичсэн нь:
Лх 2-р сарын 14, 2018 1:49 am
boldbold бичсэн нь:
Мя 2-р сарын 13, 2018 11:52 am
Хөгшөөн Дэрэндээ албан ёсоор байна уу? эсвэл нөгөө төсөл рүү нь явчихсан уу?
Айбж л айбгаашд
Гөнөө төсөл нь юувлээ?
Жоомо

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Лх 2-р сарын 14, 2018 11:59 am
Бичсэн Redman
Ааан бас айбж л айбгаашд ккк

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Мя 2-р сарын 20, 2018 6:57 pm
Бичсэн Redman
Манай Дэрэнгийн ахлагч (өнгөрсөн зун Гарьдаагаас ахлагчийн туузыг хүлээн авсан) Дамдиндоржийн Билгүүн Японы нэгэн их сургуулийн (ямар сургууль гэчив ээ) хөлбөмбөгийн багт тэнцжээ. Хөлбөмбөгийн сургалттай, нэлээд тоглогчид нь Японы J league-д тоглодог, мэргэжлийн тоглогчид бэлтгэдэг сургуульд тэнцсэн гэнэ.
Сая оны өмнө шалгуулах гээд Япон руу явсан юм.

Төвийн хамгаалагч, төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглодог хүү. Зун зургаан сард 19 нас хүрэх залуу байгаам.
Над бол яг үнэндээ Мөнх-Оргилоос илүү потенциалтай юм шиг санагддын.
Талбайд гарсан үедээ маш зоригтой тоглодог, айж хулчийдаггүй хоншоортой үздэг хүү дээ. Дэрэн анх дээд лигт тоглоход ихэнх хүүхдүүд 15, 16-тай л байсан байх. Бүгд л эсрэг багийн нөхдөөсөө айж шийрэгнэдэг байхад Билгүүн л яс үздэг. Тэр жил лигийн мэргэн бууч болсон Наранболдыг нэг тоглолтонд будаа болгоод, хадаад хаясан гэжугаа.. хаха сайхан гар.

Бас Ливэрпүүлийн фэн, их мундаг хүмүүжилтэй хүү санагддийн.
Удахгүй нарийн ширийн дэлгэрэнгүй мэдээлэл гарна даа.
Зураг

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Да 3-р сарын 05, 2018 4:05 pm
Бичсэн Redman
Түрүү жилийн Футзалын дээд лигт эцсийн мөч хүртэл аваргын төлөө өрсөлдөж, "босоо аварга" Унагануудтай сүүлчийн тойрогт хэн нь аварга болохоо үзэж, мөнгөн медаль хүртэж байсан Дэрэн маань энэ жилийн Кока кола лигт ёстой нэг улаараа эргэж байнааа... :D

Сийзн эхлэхийн өмнө Войкан надад "Энэ жил футзалын лигээс битгий амжилт хүлээгээрэй" гэж хэлээд инээгээд байсныг одоо л ойлгож байна... хахах
Залуус долоо хоногт 4-5 удаа зөвхөн хүчний бэлтгэл хийж байгаа бөгөөд зааланд ганц ч бэлтгэл хийхгүй байгаатай нь холбоотой байх. Войкан бол цаашид нэгдүгээр багийн залуусаа Футзал тоглуулахгүй, яваандаа футзалын баг гэж тусдаа бэлдэнэ гэсэн бодолтойм шиг байна лээ. Манай Монголын хөлбөмбөг ч цаашид салаад явах биз. Энэ нь ч зөв шийдэл байх.

Гэснээс Дэрэн маань нөгөөдөр буюу 3 сарын 7-нд гадаа талбайн анхны бэлтгэлдээ гарахаар болсон байна лээ.

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Мя 3-р сарын 06, 2018 10:39 am
Бичсэн meesh
Тэр нь зөв Азид 10 түрүүлж, алдарт Бразилыг хожиж ДА болсон Иран, олон жилийн өмнө салгаж, тусдаа лигтэй болсноор хөгжсөн. Унаганууд тэр талаа, Эрдэнэочир дасгалжуулагч цаашид аваад явах хэрэгтэй тийм эрхийг нь холбоо өгөх хэрэгтэй.

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Пү 3-р сарын 22, 2018 8:09 pm
Бичсэн Redman
Сар гаруйн дараа Хүрхрээ дээд лиг эхэллээ дээ.
Энэ жил манай Дэрэн клубын 10 жилийн ой тохиож байгаа. Багш дасгалжуулагч, тоглогчид бүгд л нэг зүйл рүү тэмүүлэх гээд байх шиг.

Ер нь бол өндөр амжилт гаргая гэвэл бүрэлдэхүүнээ зузаалъя, легионер ацаръя гэдэг дээр тохирсон бололтой.
Мизу гээд Монголд удсан Япон хамгаалагч Дэрэнгийн хүүхдийн багийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон. (Мизу гэснээс мэдрэл хүүр эртээд СБН ТВ-ийн нэвтрүүлэгт ороод, овоо хөөрхөн явжийснаа гэнэтхэн Монгол хүүхнүүдийн гөх гөбс нь аймаар гоё гээд шаациймуу даа... хаха Клубээс бангадуулаад авсан) Мань эр бас хамгаалалтанд тоглож таарах байх.

Бас Тацуяа гээд Япон довтлогч авсан. Түрүү жил Хоромхонд тоглосон. Гаргаад өгвөл төгсгөчихдөг боломжийн л финишер харагдсан.

Мөн төвийн хагас хамгаалалтад Цэнд-Аюушийг авлаа. Войканы хамгийн "хүсэмжит" тоглогч нь бол Цэндээ. Яг л Ван Дэйкийн наймаа шиг бөөн драм болжийж эцэстээ Цэндээ Дэрэнгийн өмсгөлтэй тоглохоор боллоо. Миний л хувьд Цэндээ манай хамгийн супер хагас хамгаалагч санагддаг юм. Дараа Цэндээгийн талаар бичнээ.

Манай хөлбөмбөгийн хамгийн том асуудал бол хаалгач. Ер нь сайн хаалгачтай байсан үе байсан эсэхийг хэлж мэдэхгүйм хахаха. Манай Дэрэнгийн хувьд бол уртаашаа ганцхан хаалгачтай. Тэр нь 17-той Мэндээ гээд хүү бий. Лигийн ачаалал одоохондоо даахад балчирдах учраас Сербиэс түрүү жилийн Милош Рнич ирнэ. Тэгээд чадвал Шотландын лигт тоглож байсан нэг эвгүй довтлогчийг авчрах гэж үзэх байх.

Би л хувьдаа хүлээлттэй улирлыг эхлүүлэх нь дээ...

Re: DEREN FC.... Deren champion with Fair Play

Бичсэн: Ба 3-р сарын 23, 2018 2:36 am
Бичсэн otgonbatt
Цэнд бас л ховорхон авяастай залуусын нэг шүү.