3 хуудасны 6 дахь нь

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 5-р сарын 14, 2018 5:22 pm
Бичсэн otgonbatt
Нүдний шилтэй Баясаа юу

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 5-р сарын 14, 2018 5:26 pm
Бичсэн Mademoiselle
otgonbatt бичсэн нь:
Да 5-р сарын 14, 2018 5:22 pm
Нүдний шилтэй Баясаа юу
Тэгшээгийн найз, Спаммер гэдэг нэртэй гэсэн шд

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 5-р сарын 14, 2018 5:48 pm
Бичсэн otgonbatt
Танина 2ланг нь танина хаха. Баясаа билетнүүдээ тэгээд бүр авчихсан байна уу? Лавлаж сайн асууя даа.

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 6-р сарын 13, 2018 11:13 am
Бичсэн biggy
За 10000 төгрөгний бооцоотой тэмцээнд орох нь эндээ IN гэдгээ бичээд, таамгаа оруулаарай. Засваргүйг авна, дээр нь хэдий хүртэл байх уу? хэсгийн тоглолт эхэлтэл харах уу, яах уу? Эсвэл зүгээр 7 хоногийн хугацаа тавиад орох уу? Gogo гаргасан хүснэгтийг бөглөөд, таасан хүн нь давхцавал финалд үлдсэн 2, эсвэл бүр шөвгийн 4 илүү таасан ганц нь хүн ялагч болоод бүгдийг нь хамвал гоё уу?

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 6-р сарын 13, 2018 11:37 am
Бичсэн Bobby Sinatra
gogo-ийн хүснэгтээ энд оруулчихвал яаж байна? Тэгээд түрүүлэх багийг таасан хүн нь бооцоогоо авъя. 1ээс дээш хүн таавал шөвгийн 4, шөвгийн 8-ийн багуудыг хэр таасныг нь харж байгаад шагналаа авъя

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 6-р сарын 13, 2018 2:47 pm
Бичсэн otgonbatt
Би ерөөсөө зураг оруулж чадахгүй байна аа. Тэрнээс бол ормоор л байна нэг ёндоогоо үзчий хаха
ДОТОР НЬ (IN) ХАХА

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 6-р сарын 13, 2018 3:13 pm
Бичсэн Gunbold
[youtube] https://youtu.be/QTxrwYzl6f8 [/youtube]
Оросд ийм зэрлэг юм болох байх... тиймээс хэн хол явах нь вээ... гэдэг бооцоо илүү гоё шүү...

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 6-р сарын 13, 2018 3:26 pm
Бичсэн Tungaa
Зураг

За маний таамаг ийм байна. Айконых дээр хэд хоногийн өмнө иймэрхүү таамаг дэвшүүлсийн байгаан. Хэний хүү Алтан дагина өргөхийг хэлж мэдэхгүй ч Анригаа дагаад Францын шигшээг дэмжиж эхэлсэн цагаас хойших хамгийн хүчирхэг бүрэлдэхүүн л гэж хараад байгаа. #AllezLesBleus

10k-уудаа нэг нь хураагаад хэсгийн тоглолтууд эхлэхээс өмнө, маргаашаар тасалбар болгоод хаачих уу таавраа. Араас нь сунжирч орж ирээд заваарцгаагаад байхгүй байвал сайхан байна.

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 6-р сарын 13, 2018 4:48 pm
Бичсэн biggy
За би бооцоонд оролцлоо. Хэн нь мөнгөө хураах юм? Тунгаа арай дээр юм уу?

Зураг

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 6-р сарын 13, 2018 4:48 pm
Бичсэн Tomrookop
Сохроор дэмжвэл Английг чигээр нь явуулах шиг амархан юм байхгүй л дээ хэхэ...Гэхдээ бодит байдал дээр таамгаа ингэж өглөө...

Зураг

А Хэсэг
1.Уругвайг хэсгийн акул гэдгээр нь 1-ээр гаргалаа. Ер нь Копа авч байсан Уругвайн алтан үеийнхэний сүүлчийн том тэмцээн гэж таамаглаад амиа тавиад энэ тэмцээнд нэлээн дээгүүр ниснэ гээд тооцчихсон.

2. Салах энэ жилжингээ л гайхамшиг бүтээсэн. Дэлхийн аваргад орох эрхээ авсан нь хүртэл драма. Гэхдээ л дэлхийн тавцанд ганц дайчин ганцаардах байх. Зохион байгуулагч баг ямар нэгэн аргаар л зооноос 2-р гарна гэж таалаа. Нээлтийн тоглолтоос л бүх юм хамаарах байх. Саудын арабыг аргалаад хожчих л юм бол үлдсэн 2тоо бол амиа тавьж тэнцээд ч болтугай гарчих байх гэсэн таамаг байна.

В хэсэг.
Энэ хэсгээс Испани Португал 2н аль нь зоогоо тэргүүлж гарах вэ гэдэг нь л хамгийн их сонин байгаа байх. Португал хамгаалдаг баг боллоо гээд Иран Морокко-тойгоо байх л гэж хараад байна...

С хэсэг
Ид үедээ гялалзаж яваа Францын залуучууд энэ хэсгийг торохгүй тэргүүлэх биз. Пэруг энэ хэсгийн битүү морь гэж нэрлэж байгаа. Дэлхийн аваргаас өмнө хийсэн нөхөрсөг тоглолтууддаа огт хожигдоогүй. Хорват Шотланд Саудын Араб, Исландыг хожиж Швэдтэй тэнцсэн гээд форм сайн байгаа.

D хэсэг
Хэсэг тэргүүлэх дээр Аргентин Хорват 2 дээр эргэлзэж байгаа Аргентинийг сонгосон. Хорватын сүүлийн нөхөрсөгүүдийг харахад бас сүпэр тоглолт гаргахад асуудалтай л юм шиг харагдаж байсан. Нөхөрсөг л юм даа. Тэгээд Аргентинийг шууд 1-р гэж нэрлэж 2-р Хорватыг сонголоо.

E хэсэг
Бразилийг дагаж Сербийн шигшээг гараад ирэх байх гэж таамагласан.

F хэсэг
Герман хэсгээ тэргүүлнэ. Солонгос хомоол хамна энэ хэсгийн хамгийн тодорхой байрлал. Харин 2-оор Швэд Мексик 2н аль гарах вэ гэдэг дээр шоо хаяж Швэдийг гаргалаа хэхэ. Аль нь гарсан цааш гүйх зам үгүй

G хэсэг
Белгийн алтан үе, Английн даруухан шинэ 2 үеийн залуучууд энэ хэсгээс аль нь нэгээр гарах вэ гэдгээ шийдэх биз. Бараг томоор харвал шөвгийн наймд Бразилтай юу, Германтай юу гэж том харж нүүдэл хийж ч тоглож магад. Английг Бразилийн аманд өгч Белги 2-р гарч Германыг онилж цааж явах байх хэхэ.

H хэсэг
Битүү морьдын хэсгээс ганц гарах боломжгүй нь Азийн төлөөлөл Японы шигшээ байх. Бусад нь тэгээд үсээ цайтал үзэлцэж байгаад Польш нь 1-р гарч Мане-гаар удирдуулсан хар тивийн төлөөлөл 2-р гарч ирэн Колумбыг гэрт нь хариулах байх гэсэн таамгаар зооны тоглолтуудыг дуусгалаа