2 хуудасны 6 дахь нь

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 11:00 am
Бичсэн biggy
Nemo бичсэн нь:
Лх 12-р сарын 06, 2017 1:30 pm
Уг нь ойр болж байгаа дээр нь нэг үзчих санаа байна. Нэгдсэн маягаар аялал хийх үү эсвэл тус тусдаа ярьцгааж байна уу?
Заяа нэг юм бичээд байсан, тэрнийг нь л сонирхоё гэж бодож байна.

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Пү 12-р сарын 07, 2017 11:21 am
Бичсэн otgonbatt
Миний ойлгосноор бол одоо билетээ товлоод тэгээд сугалаагаар яг батны болох юм шиг байна.
Англи-Белги хэсгийн тоглолт цаашлаад английг хэсгээс гарлаа гэхэд дараачийн 2 хасагдах шатны тоглолтын билетүүдийг нь категор 3аар буюу байж болох хамгийн хямдаар билетийн үнэ бол 505дойлуур л болж байна. Нээлт болон финалыг билетний сугалаанд яаж орохыг мэдэхгүй байна, идэвхтэй биш байна лээ сонголт хийх гэхлээр. Аа тэгээю ирж очих байр хоол гээд ерөнхийдөө бол багадаа 2,5сая байхаар харагдлаа.

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Ба 12-р сарын 08, 2017 5:54 pm
Бичсэн Nemo
Ммхн. Ядаж шөвгийн 8 хүртэл үзүүлчихээсэй билээ дээ дарцагнууд чинь... :twisted:

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Мя 1-р сарын 09, 2018 12:07 pm
Бичсэн boldbold
ДАШТ-ны бүх цаг үеийн мэргэн бууч Miroslav Klose 16 гоол хийсэн бөгөөд энэ жил Thomas Müller 2010,2014 онд нийт 10 гоол хийсэн, Miroslav Klose-н амжилтыг эвдэх магадлалтай. Энэ жил эвдэгдэхгүй бол ойрын хэдэн жилдээ худлаа биздээ.

Хөөсөрлөөс өмнөх ДАШТ-н онд хийгдсэн наймаа, ДАШТ-рх амжилт
James Rodríguez 2014 онд 6 гоол, Монако багаас Рэал багруу 2014.07.22-нд 67.5 сая паундаар шилжсэн
David Villa 2010 онд 5 гоол , Валенсиа багаа Барса багруу 2010.07.01-нд 36 сая паундаар шилжсэн
Ronaldo 2002 онд 8 гоол, Интер багаас Реал багруу 2002.08.31-нд 40.5 сая паундаар шилжсэн
Christian Vieri 1998 онд 5 гоол, А.Мадрид багаас Лацио багруу 1998.08.28-нд 25.56 сая паундаар шилжсэн

ДАШТ-тэй жил ямар тамирчин онцгойрч, солилцоо наймааны рекорд эвдэгдэж магадгүй жил.

Барса энэ өвөл Коуг авдаг нь энэтэй холбоотой байх.. Коу болон Бразил мяраасай кк

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Лх 1-р сарын 17, 2018 9:59 am
Бичсэн Gunbold
Манайхан гэхдээ дандаа Англи тоглолт үзэх гээд байна уу тэ.. Германтай тоглолт үзэх хүмүүс байга уу? Заяа бол 3,500,000төгрөг гэж байсан санагдана.. хэсгийн нэг тоглолт вип суудал гэхээр харин нээх сонин л юм байх болвуу л гэж бодож байгаа

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 3:13 pm
Бичсэн Tdi
Энэ билетийн үнэ Орост болж байгаа болохоороо айхтар үнэтэй байна уу, аль эсвэл ийм жишиг тогтож байгаа юм болов уу?

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Пү 1-р сарын 18, 2018 3:28 pm
Бичсэн Red Joker
Тоглолтын тасалбар тогтсон үнэ бол нөгөө хүснэгт яваад бсантай адил шүүдээ...
Тур операторууд аяллын багцаа борлуулах гд дан тасалбарын үнийг хөөрөгдөөд бну гэж харж бн😎
Зай ч бий лай ч бий жаахан харзнана даа 🤔

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 3-р сарын 05, 2018 5:15 pm
Бичсэн biggy
Ганц тоглолт үзвэл үзчихмээр ч юм шиг.
Аав маань хамт явъя, билет хай гээд байна. Манайхан яг судлаад шийдсэн юм байна уу?

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 5-р сарын 14, 2018 11:04 am
Бичсэн otgonbatt
Хэн хэн явах гэж байна? Төлөвлөгөөгөө гаргасан хүн байна уу?

Re: RUSSIA 2018 FIFA WORLD CUP

Бичсэн: Да 5-р сарын 14, 2018 12:55 pm
Бичсэн Mademoiselle
Манай багийн Баясаа Оросод ажиллаж, амьдардаг гэнэ шд.
Тэгээд одоо амралтаараа ирчихсэн байгаа юм байна.
Оршин суугчийн билет гээд хямдхан олдсон. Германы тоглолтын бүх тасалбарыг авсан гэж гайхуулаад..
Манай багийнхан "Гоёымаа" гээд л таарлаа. Баясаатай холбогдвол хулхи, ориг тасалбарын талаар мэдээлэл өгөх байх даа