6 хуудасны 8 дахь нь

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 12-р сарын 18, 10:41
Бичсэн Mademoiselle
Ladykop бичсэн нь:
Мя 12-р сарын 18, 10:15
Энэ сэдвийн нэрийг харахаар л инээд хүрээд байдын. :lol:

Эморно гэж гурилддаг бэсда... гэдгийг ер нь өөртэйгээ хамааруулаад байгаа. :D яахав тэр сүүлийн үгнээс бусад нь хаха
Фб нтрээ хааж эмороод байгаамуу :D

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 12-р сарын 18, 10:56
Бичсэн Нисдэг Чэстмир
Mademoiselle бичсэн нь:
Мя 12-р сарын 18, 10:41

Фб нтрээ хааж эмороод байгаамуу :D
Хаагаагүүлээндаа ... гэснээс ер нь энэ сэдэв нэг л эмо хандлагатай болоод л байгаам ... цааш нь яг энүүгээр нь хөгжүүлнэ гэж боджийгаа ... хүн л болсон хойно тээ ... хүний л амьдрал нтр ... :idea: Бадруулын хэлдгээр түмний дунд чаг чаг хийх биш энүүхэндээ хөнгөхөөн хөөрхөн эмороод байжийя ... угаасаа пээсбүүкийг гүрүүфүүдийн түвшнээс дээш ашиглахаа байсан ... гэснээс над пээс дээрээ ноут болгож биччээд публик постлоогүй өчнөөн бичвэрүүд байгаа ... яваандаа цэгцэлжаагаад ном гаргана ... нтр хаха

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 12-р сарын 18, 11:17
Бичсэн Ladykop
Mademoiselle бичсэн нь:
Мя 12-р сарын 18, 10:41
Ladykop бичсэн нь:
Мя 12-р сарын 18, 10:15
Энэ сэдвийн нэрийг харахаар л инээд хүрээд байдын. :lol:

Эморно гэж гурилддаг бэсда... гэдгийг ер нь өөртэйгээ хамааруулаад байгаа. :D яахав тэр сүүлийн үгнээс бусад нь хаха
Фб нтрээ хааж эмороод байгаамуу :D
tgeed harin emorno gej gurilddiin bolohooroo butsaaj neej ntr haha

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Лх 1-р сарын 02, 1:17
Бичсэн Tungaa
Тайхарынхаа сэдэв дээр эмордог юм билүү дээ.

Хоёр оны зааг дээр юу эсийг бодохов дээ. Цаг хугацаа ерөөсөө ч хүлээхгүй юм байна биднийг гэж бодохтой зэрэгцээд алдаа оноогоо дэнслэн суув өө. Өнгөрсөн онд онохоосоо илүү алдсан, хэрэндээ л янз бүрээр сорилтод өртсөн жил байжээ. Тэр бүрт нь нугараад хугарчихдаггүй, тэсээд давж чаддаг нь өөрөө хүн юм уу даа. Зөвхөн өөрийнхөө хувьд биш нийт хүн төрөлхтний хувьд ярьж байгаам шүү.

Их олон зүйл бас сурсаан. Ямар их хоцрогдож яваагаа, суралцах зүйл толгойтой үснээс их гэдгийг, зөвхөн өөрийн хүсэл зоригоор муйхарлаад зүтгэж болохгүй гэдгийг, бусдад төвөг удахгүй байх нь өөртөө ч амар амгалан байдлыг бий болгох үндэс юм гэдгийг, сайн унтаж сурах ёстой юм байна гэдгийг, дэмий хэрэгцээгүй зүйлсээс татгалзаж чадах ёстой юм байна гэдгээ, болно доо гэж бодоод явдагаа болих хэрэгтэй гэдгийг... Гэх мэтчилэн бичээд байвал дуусахгүй байх. Би ер нь бол бодоод орхичихдог, хэзээ ч гүйцэлдүүлэх гэж төлөвлөгөө зохиож, дэглэм барьж чадахгүй төрлийн хүн шиг байгаан. Мэдэхгүй, эсвэл тэгэж үзээгүй болохоор тэр юм болуу. Өөрөө өөртөө үнэнч биш гэж боддог л доо. Үнэнч байх гэж хичээгээд үзнэ ээ. Мэдээж амьдрал заавартайгаа ирдэг бол дардан боловч тун гунигтай байх байсан биз.

Өлсчихлөө. Орж ирээд үргэлжлүүлнэ ээ хаха.

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Лх 1-р сарын 02, 11:52
Бичсэн Tungaa
Ladykop бичсэн нь:
Ба 12-р сарын 14, 4:25
http://www.ub.life/p/16592?fbclid=IwAR0 ... I2uV9yRYG4

Ийм зүйл байна. Олон айлын амьдралыг бичсэн байна даа. Хүн архичин болохоороо хайрлах, нандигнах зүйлгүй болдог юм шиг байна лээ.
Энийг ерөөсөө зориглож уншихгүй байсын. Сая бүр мэлмэрүүлэн байж дуусгалаа. Яг л нүдэнд харагдаж байна. 31нд Монгол HD-ийн нэвтрүүлэгт энэ охины өгсөн ярилцлагыг үзээд уншъя даа гэсэн бодол төрж билээ. Айхтар сэтгэлийн хаттай охин байсаан. Бүр үзэж байгаа мань мэт наана нь нус нулимс болоод байхад дусал ч нулимс унагаагүй шүү.

Олон айл иймэрхүү байдалтай амьдарч, олон хүүхдүүд сэтгэлдээ шархтай амьдралд " тэмтчиж" яваа байх дөө. 😭

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 1-р сарын 29, 10:11
Бичсэн Ladykop
гомдол гэдэг... ер нь хамгийн хэрэггүй зүйл байна.

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 4-р сарын 16, 12:40
Бичсэн Нисдэг Чэстмир
Цогоогийн тухай сонсоод хэсэг мэлрэн суув ... Хамгийн түрүүн мань эрийн марзан ярианууд нь орж ирснээ бүр яг хоолой нь чихэнд сонсогдоод инээмсэглээд сууж байх юм ... Бадруул бид хоёр хэдэн жилийн өмнө тэднийд ганц нэг шил юм мулталж сууснаа бас дурсдаг юм байна ... Хамгийн анх гар барин танилцаж байснаа, тэгээд бүтэлгүй баагий Уу Булан руу явж байхдаа машиныхаа мотор луу ус оруулаад эвдээд хаячдаг нь орж ирээд тэгснээ гэнэт яриад байдаг марзаганалууд нь ороод ирлээ ... таагүй дурсамж юм ер алга ... Би ч аажимдаа хөндийрсөн ч хэрэг болсон үедээ залгаад гар утас, дугаар зохицуулах хэрэг гарвал тусыг нь авчихдаг л байж ... Цогоогоо бодохоор үргэлж л инээмсэглэж байх юм байна шүү ...

Үхэл хагацал мэдээж хүнд шүү дээ ... Цогоо маань сүүлийн хэдэн жил зовлон үзсэн байх ... байнга л эмнэлэг гэж сонсогддог байсан, нутаг руугаа очоод ирсэн чинь бие хаа, сэтгэл санаа сайхан боллоо гэхчлэн ярьж байсныг нь санаад байна... Ааваас хойш хүн хорвоогоос явахад нь эндэхийн зовлонгоос салж, амарч байгаа гэж төсөөлдөг болоод бүр өөрийгөө итгүүлчихэж ... Залуу хүний хувьд зарим нэг боломж, эдлэх жаргалаасаа ч хагацаж байна гэж бодож гуниглах юм ... Өнөөдөр маргааш юу болохыг таамаглахын арга алга ... Гэнэт л намайг хүрээлэн байх орон зайг дүүргэж байсан ямар нэг зүйл сох дутчихаж байгаа юм шиг хоосон оргиод, тэр зүйлийг юугаар гүйцээхээ мэдэхгүй балмагдаж, ямар нэг зүйл хайх ёстой ч юм шиг санагдаад ... Тэр нь хэзээ ч дүүрэхгүй онгойгоод үлдэхийг ойлгомогцоо тэсэхийн аргагүй гуниг нөмөрч аваад хорвоогийн хатуу жамыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйгээ ухааран цөхрөлд автсан тэр мэдрэмж ... Хамгийн түрүүнд Бадруултай уулзаж, Цогоогийн аялгыг дуурайж ярьдгийг нь сонсмоор санагдаад "орой тоглолт руу очихым уу?" гэж асуусан юм даг ... :(

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 4-р сарын 16, 1:07
Бичсэн Tungaa
Зураг

Бүтэн сайнд Бадруулыг ярьсаны дараа бас хэсэг бодолд автаж суув. Нээрээ л хөгжилтэй алиа хошин зан нь, хааяа юм бүгдийг мэддэг юм шиг "үглэдэг" байсан нь санаанд орж ирэв. Хамгийн сүүлд тэр намар болсон фанат кап дээр таарч. Дараа нь хоёр ч удаа утас энээ тэрээ гэж холбогдсон. Хүний урманд биеийг нь асуусанаа санахгүй юм. Хүн гэж тэгээд муухай.

Өчигдөр орой 2 пиво уучихаад орж ирсэнийг ч хэлэх үү, Бадруулын постыг хараад хэсэг хямрав. Тэгээд энэ зургийг харсан яг аав юм аа хүү нь бүр. Хөөрхөн гэж. Сайн хүний үр үндэс юм байна. Алзахгүй биз дээ. Гэхдээ л ямар сайн байхав. Элэг бүтэн өссөн бол гэж бодох юм.

Бид 2 чинь Цогоог анх фэн клубт орж ирэхээс өмнө танил байсан л даа. Манай найзад сайн гээд төрсөн өдөр болгоноор нь уулздаг байсансан. Тэгээд дараа нь фэн клуб, нутаг ус гээд илүү дотно болсым уу даа одоо бодоход. Очиж цуйван идэнгээ аавтай чинь нутгаа ярих юмсан гээд л ярьдаг байж билээ. Хөөрхий минь. Хүний хайлан нь тэгээд түрүүлээд явчих юм даа.

Өвчтэй зовлонтой, аргаа ядаж яваа нэгэндээ ганц удаа ч болов яриад сэтгэлийн дэм өгдөг болохсон л гэж бодож сууна даа. Өөр юугаар ч гийгүүлэх билээ.

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 4-р сарын 16, 1:08
Бичсэн meesh
Шоконд орлоо.

Сарын өмнө залгаад, хоолой цаашаа орчихсон, байн байн ханиалгаад л юу байна хөгшөөн, гараад ирэх үү гээд нэг орой ярьж байсан, гараагүйдээ харамсаж суунадаа. Бодвол найдлага тээгээд л урагшаа яваа байлгүй. Сүүлийн 2 жил яаваа гэмээр гашуун зовлон туулсаан хөөрхий. Эгч гэнэт өнгөрөөд, дагаад аав өнгөрөөд, өөрөө бие өвдөж онош нь олдохгүй баахан эмнэлэг, уламжлалт гэж яваад л дээр нь ар гэрийн асуудал гээд л үнэхээр зовсоон. :twisted:. Надад хэд гурван төгрөг өгөх байсан, тэрэндээ санаа зовоод залгахаа байсан юм болуу даа, уг нь тэгж байгаад яриад байдаг байсансан. Дарвиж далдайж их л цуг хамтдаа хэсэг явсан даа. Алиа марзан, олны дунд мэдрэмжтэй хөгжөөж чаддаг нь олон хүний санаанд үлдэж дээ. Хүмүүсийн сэтгэгдлийг харж байхад. Тайван нойрсдоо, анд минь.

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 4-р сарын 16, 5:07
Бичсэн Нисдэг Чэстмир
Хорвоогоос халин, амар амгалангийн оронд залрах, одоогийнхоос илүү сайхан газар очих гэх мэтчилэнгийн юмс бодоод суух нь ээ ... гэр бүл, хань ижилтэй, хүүхэд шуухадтай хүн тэр бүхнээ орхин залуугаараа хорвоогоос явахаар хэт хувиа хичээсэн мэт санагдах ... Мэдээж би явмаар байна гэж байгаад яваагүй ч гэлээ үлдэж байгаа хүмүүст нь хорвоогийн эрээн бараан дунд бүхнээ орхиод ганцхан өөрийгөө бодоод яваад өгч байгаа юм шиг гомдол төрдөг байх даа ... мэдээж талийгчид хүндэтгэл үзүүлж, дурсаж, эцсийн замд нь үдэх гэж олон хүмүүс ирдэг ч гол нь өмнө бичсэн гомдлыг нимгэлж, сатааруулах гэж л чи ганцаараа биш, чамд, та бүгдэд санаа тавих хүмүүс байгаа шүү гэдгээ илэрхийлэх гэж бас найз нөхөд, хамаатан садан цуглах ёстой ч юм шиг хааяа санагдаад байдын ...

... гээд хувиа хичээсэн өөдгүй хүн болохгүйн тулд эрүүл саруул байж, азай буурал болж, үр хүүхэд ач гучдаа сургаалиа хайрлаж суух ёстой юм ...

одоогоороо тамхи татаж, архи ууж, элдэв цэнгэлээр эрүүл мэндээ сольж яваагаа бодохоор заримдаа гэмших сэдэл энэ бас мөн л дөө ...