5 хуудасны 10 дахь нь

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Пү 11-р сарын 22, 2018 5:43 pm
Бичсэн Redman
Форумын нэг сайхан нь энэ шүү тээ?
Би лав фб дээр хэзээ ч аав, ээжтэйгээ холбоотой ийм зүйлсээ бичиж чадахгүй.
Угаасаа бичих ч үгүй...

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 11-р сарын 27, 2018 4:31 pm
Бичсэн Gunbold
Гоё сэдэв учир үргэлжүүлээд л байна.... :idea:
тэр тунгаагын аавтайгаа авхуулсан сүүлийн зураг үнэн гоё зураг байна... бид хэзээ ч ер нь аавтайгаа өөрийнхөөрөө дотно зургаа авхуулж чадахгүй байхаа... "бид гэдэг нь эрчүүд шүү"

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Ба 11-р сарын 30, 2018 12:58 pm
Бичсэн Нисдэг Чэстмир
За одоо ээжүүдийнхээ тухай халах уу?

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Пү 12-р сарын 13, 2018 10:44 am
Бичсэн Шинээ
Ингэж байна шүү :lol:. Манайхан одоо эморхоо больцгооёоо :P

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Ба 12-р сарын 14, 2018 10:20 am
Бичсэн Нисдэг Чэстмир
Зураг

хөөрхий багш минь өөд болжээ ... энэ зурган дээрх хажуу талын эгч эхнэр нь ... бас архитектор ... бас л бие нь тааруу ухаангүй эмнэлэгт хэвтэж бгаам бн ... ойрноос нэг л санагдаад очиж уулзъя даа гэж ангийнхаа залуутай ярилцаж байсан юм сан ... уг нь үе үе оччихдог байсан сүүлийн хэдэн жил очоогүй, сургууль хавиар хальт таараад л байсын ... "чамайг доктор болохыг чинь харж байж үхнэ" гэж ярьдаг байж билээ ... "багшийгаа урт наслуулнаа" гээд л тоглохоор уурладаг сан ... анх надтай уулзахдаа "аав чинь манай мундаг архитекторуудын нэг, чи архитектор хүний хүү учраас бусдыгаа тэргүүлэх ёстой" гэж ирээд л шахаж өгдөг байж билээ ... миний дипломыг удирдчаад, диплом хамгаалалтан дээр нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээлэнгийн хот төлөвлөлтийн секторын эрхлэгчийн өмнө " Монголын хот төлөвлөлтийн бодлого буруу!" гэж хэлүүлчээд хойшоо түшлэгээ нээх санаа нь амарсым шиг налаад л ... зөндөө их дурсамжтай юм байна шдээ ... аавыг өөд болоход манайд ирчихээд цаана сууж уйлж байгаад л явж билээ ... орос цустай болоод ч тэр үү сэтгэл хөдлөл ихтэй ... диплом хийжийсан байранд ирээл юм хийхгүй бн гэж загнаж загнажийснаа "яршиг би ийшээ дахиж иркүй" гээл хаалга саваал гарна ... маргааш нь орж ирснээ алий тамхинаасаа гээл алтан навчис гаргаад өхөөр заваан юм татжаахын гэж голсон мөртлөө татчихна ... тэгээл "ажлаа хийх гээд, эскизээ бодоод санаа орж ирэхгүй, зовоод байвал нэг шил вино ав ... тгд талаас нь өнгөртөл тайван сууж уугаад эргээд ажилдаа ор" гээл болохоос болохгүйг хүртэл зааж байж дээ ...

одоо ингээд бодохоор уулзъя учиръя гэж бодсон даруйдаа л очиж байх хэрэгтэй юм байна шүү ... хүүхдүүд минь

амралтын өдрүүдээр эмээдээ л нэг очъё доо ...

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Ба 12-р сарын 14, 2018 4:25 pm
Бичсэн Ladykop
http://www.ub.life/p/16592?fbclid=IwAR0 ... I2uV9yRYG4

Ийм зүйл байна. Олон айлын амьдралыг бичсэн байна даа. Хүн архичин болохоороо хайрлах, нандигнах зүйлгүй болдог юм шиг байна лээ.

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Да 12-р сарын 17, 2018 10:43 am
Бичсэн biggy
Ladykop бичсэн нь:
Ба 12-р сарын 14, 2018 4:25 pm
http://www.ub.life/p/16592?fbclid=IwAR0 ... I2uV9yRYG4

Ийм зүйл байна. Олон айлын амьдралыг бичсэн байна даа. Хүн архичин болохоороо хайрлах, нандигнах зүйлгүй болдог юм шиг байна лээ.
Ямар хэцүү нийтлэл вэ, тэр нэг дунд хэсгийн юмыг нь зүгээр скролдоод өнгөрлөө. Уншихад ч хэцүү юм.
Архи гэдэг юм тэгээд уугаад донтхоос илүүтэй, сэтгэлийн тэнхээгүй, тэмцэх чадваргүй л хүнд их байдаг байх. Сөрөөд зогсох, даван туулах гэхээсээ илүү амархан арга замыг сонгоод л, уугаад мансуураад, өөрөөсөө юмыг холдуулдаг зан.
За мэдэхгүй ээ, тэгээд л хэцүү л байх даа.

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Да 12-р сарын 17, 2018 10:49 am
Бичсэн Tdi
Ladykop бичсэн нь:
Ба 12-р сарын 14, 2018 4:25 pm
Энэ охин эхний болон дунд хэсэгт нь хэрэгээр худлаадуу бичсэн санагдсан. Аавыгаа хэтэрхий муухайчилж харлуулсан байх. Магадгүй тэгж бичихгүй болохоор хүмүүст хүрэхгүй байж болох л юм.

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Да 12-р сарын 17, 2018 12:45 pm
Бичсэн Ladykop
Tdi бичсэн нь:
Да 12-р сарын 17, 2018 10:49 am
Ladykop бичсэн нь:
Ба 12-р сарын 14, 2018 4:25 pm
Энэ охин эхний болон дунд хэсэгт нь хэрэгээр худлаадуу бичсэн санагдсан. Аавыгаа хэтэрхий муухайчилж харлуулсан байх. Магадгүй тэгж бичихгүй болохоор хүмүүст хүрэхгүй байж болох л юм.
Тэгэх шаардлагагүй байхөө. Ийм амьдралтай айл олон байдаг ш д. энэ ч өшөө гайгүй очих газартай, түших эгч дүүс байж.

Re: ЭМОрно гэж гурилддаг бэсда гэдэг блог шүү ...

Бичсэн: Мя 12-р сарын 18, 2018 10:15 am
Бичсэн Ladykop
Энэ сэдвийн нэрийг харахаар л инээд хүрээд байдын. :lol:

Эморно гэж гурилддаг бэсда... гэдгийг ер нь өөртэйгээ хамааруулаад байгаа. :D яахав тэр сүүлийн үгнээс бусад нь хаха